Б.Эрдэнэсүхийг дахин 30 хоногоор баривчилжээ
2025.11.28 •
1м унших
Шүүхээс НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг 30 хоногоор баривчиллаа. Тодруулбал, дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх өнөөдөр Нийслэлийн прокурорын газраас ирүүлсэн саналыг хэлэлцэж, 30 хоногоор баривчлах шийдвэр гаргалаа. Прокурорын зүгээс түүнийг дахин баривчлах санал гаргасан шалтгаан нь өмнөх баривчилгаанаас суллагдахдаа таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн гэж үзжээ.
Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зэрэг хэд хэдэн үйлдлээр шалгаж байгаа юм. Түүний эхнэр О.Нарангарав болон хүү Э.Оч-Эрдэнэ нар гэр бүлийн хүчирхийллийн ноцтой фактуудыг олон нийтэд дэлгэсэн юм.