CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2023-12-15 • 1м унших

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид цагдан хоригдож буй сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн өрөөг байнгын тод гэрэлтэй байлгадаг, Хөгжлийн банкны хэргээр саатуулагдсан этгээдүүдтэй байнга тааралдуулдаг, стандартын шаардлага хангаагүй хоол хүнсээр хангасан хэмээн түүний өмгөөлөгч Б.Хонгорзул сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө онцолсон. Энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас тодрууллаа. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн өрөөг байнгын тод цагаан гэрэлтэй байлгасны улмаас унтаж чадахгүй байна хэмээн өмгөөлөгч нь мэдээлсэн. Энэ талаар тодруулаач? Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн зүгээс хуульд заасны дагуу хоригдсон этгээдийн аюулгүй байдлыг хангаж, өөртөө болон бусдад хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх үүрэгтэй. Энэ хүрээнд харуул хамгаалалтад гэрэлтүүлэг, дохиолол, телехяналтын хэрэгсэл ашигладаг. Хоригдогчийн хорих өрөөнд гэрэл байхгүй бөгөөд зөвхөн коридорын гэрлийн тусламжтайгаар телехяналтыг 24 цаг тасралтгүй тавьж хоригдогч, хоригдлын амь нас аюулгүй байдлыг хангадаг. Түүнээс Н.Өнөрцэцэгт тусгайлан гэрэл тусгаж амраахгүй байгаа зүйл огт байхгүй. Мөн Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч эмэгтэй хүнийг чийгтэй, хүйтэн өрөөнд байлгаж байна хэмээн мэдээлэлдээ дурдсан. Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 13 дугаар зүйлд өрөөний чийгшил 55-60 хувь, дулаан өвлийн улиралд 18 хэмээс багагүй байна гэж заасан стандартыг бүрэн хангаж байгаа. Н.Өнөрцэцэгийг Хөгжлийн банкны хэргээр саатуулагдан шалгагдаж буй этгээдүүдтэй байнга тааралдуулж, сэтгэл зүйн хувьд дарамтад оруулсан гэсэн асуудлыг мөн өмгөөлөгч хэлсэн? Н.Өнөрцэцэгийг хоригдож эхэлсэн өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд амь нас аюулгүй байдлыг хангах зорилгоор хамгаалалтын ажилтан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бүх хөдөлгөөнийг телекамераар баримтжуулан ажиллаж байгаа. Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон нэг ч хоригдогчтой таараагүй, уулзуулаагүй. Сэжигтэн яллагдагчийг баривчлах цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулиар эрэгтэй, эмэгтэй хоригдогчийг тусад нь хорьдог. Цагдан хорих байрны хоол тэжээл стандартын шаардлага хангаагүй гэдэг асуудал хөндөгдөж байна. Хоригдогч нарын хоол хүнсний чанар, стандартыг хэрхэн хангаж, хяналт тавьдаг вэ? Тухайн хоригдогч 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 12 дугаар сарын 13-ны 17.00 цагт өлсгөлөн зарлах хүртэл тус ангиас олгож байгаа хоол хүнсний зүйлээ хэвийн идэж хэрэглэж байсан. Одоогоор нойтон өлсгөлөн зарлаад 24 цаг болж байна. Тус ангийн хоригдогч нарын хоолыг мэргэжлийн тогооч хийж, эмч нар байнгын хяналт тавьдаг. Түүнчлэн өдөр бүр хийсэн хоолны дээжийг хадгалж, улирал тутам лабораториор шинжлүүлдэг. Үүнд прокурорын байгууллага хяналт тавьж байгаа. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн биеийн байдал нь ямар байна вэ? Хоригдогчийн биеийн байдал нь хэвийн бус байвал бид өлсгөлөн зарлахыг зөвшөөрдөггүй. Н.Өнөрцэцэгийг өлсгөлөн зарлах үед нь бусдаас тусгаарлаж, эмчийн үзлэгт оруулсан бөгөөд одоогоор биеийн байдал нь хэвийн байна. Харин сэтгэл зүйн байдал нь тогтворгүй байгаа. Амиа хорлоно гэж яриа гаргасан асуудал бий. Хэрэв өөрөө өөртөө гэмтэл учруулах үйлдэл гаргах юм бол бид хуульд заасны дагуу нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэж, таслан зогсоох болно. Тухайн хоригдогчтой өдөр бүр сэтгэл зүйч уулзаж, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлж байгаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Шууд
“НУТГИЙН ЧУЛУУ” ХҮНДЭТГЭЛИЙН ТОГЛОЛТ
7 цагийн өмнө • 1м унших
Шууд
“Их говийн хаврын баяр-2026”
7 цагийн өмнө • 1м унших
Шууд
Сурагчид “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа
2026-04-04 • 1м унших
Гадаад мэдээ
Бельгийн санхүүгийн нөхцөл байдал хүндэрчээ
2026-04-04 • 1м унших
Улс төр
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХҮЛЭЭЛГҮЙ, ЗАСГИЙН ГАЗАР ЭНЭ ӨДРӨӨС ХЭМНЭЛТИЙН ГОРИМД БҮРЭН ШИЛЖЛЭЭ
2026-04-04 • 1м унших
Улс төр
Н.УЧРАЛЫН ЗАСГИЙН ГАЗАР
2026-04-03 • 1м унших
Улс төр
С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонголоо
2026-04-03 • 1м унших
Улс төр
Монголын Ногоон намын шинэ дарга
2026-04-03 • 1м унших
Гадаад мэдээ
Ираны Ерөнхийлөгч америкчуудад нээлттэй захидал илгээлээ
2026-04-03 • 1м унших
Эдийн засаг
Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
2026-04-03 • 1м унших
Шууд
“Ахмадын амралт, сувиллын төв”-ийн барилгыг нийслэлийн өмчид хүлээлгэн өглөө
2026-04-03 • 1м унших
Эдийн засаг
НӨАТ-ын баримтаа энэ сарын наймнаас өмнө бүртгүүлээрэй
2026-04-02 • 1м унших
Улс төр
УИХ-ын дарга болохын тулд намаасаа түдгэлзэж, боломжоосоо татгалзах нь эр зориг уу, улс төрийн нүүдэл үү?
2026-04-02 • 1м унших
Шууд
Аутизмыг таниулах дэлхийн өдөр
2026-04-02 • 1м унших
Улс төр
МАН-ын Удирдах зөвлөлөөс С.Бямбацогтыг УИХ-ын даргад нэр дэвшүүллээ
2026-04-02 • 1м унших
Ярилцлага
И.Эрдэнэцэцэг: Намайг итгэж ирсэн хүн бүхний сэтгэлд хүртэл ажиллах ёстой
2026-04-02 • 1м унших
Танд хэрэгтэй
Өнөөдөр олон улсын "Хүүхдийн номын өдөр"
2026-04-02 • 1м унших
Гадаад мэдээ
Өмнөд Солонгос эдийн засгийн багц арга хэмжээ авна
2026-04-02 • 1м унших
Эдийн засаг
Шатахууны үнийн хэлбэлзлийг зохицуулна
2026-04-02 • 1м унших
Гадаад мэдээ
Азийн анхны “Eurovision” дууны тэмцээн
2026-04-01 • 1м унших
Шууд
Соёлын болон геологийн өвд тулгуурлан тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлнэ
2026-04-01 • 1м унших
Улс төр
МАН-ын Удирдах зөвлөл маргааш 09.00 цагт хуралдахаар товложээ
2026-04-01 • 1м унших
Шууд
Ж.Дугардорж: Тендерийн хууль зөрчиж 22 тэрбум завшсан хэргийн ард Б.Батцэцэг сайд байгаа
2026-04-01 • 1м унших
Улс төр
Н.Учрал:Улстөрч та бүхнийг үндэстний эрх ашгийн төлөө ухаан бодлоо уралдуулж, ажиллахыг уриалъя
2026-04-01 • 1м унших
Шууд
Монгол, Францын Засгийн газар хоорондын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа
2026-04-01 • 1м унших
Шууд
ӨМНӨГОВЬ: Төвийн бүсийн физикийн олимпиадаас багш, сурагчид зургаан медаль хүртлээ
2026-04-01 • 1м унших
Шууд
Улаанбаатарын өдрүүд эхэллээ
2026-04-01 • 1м унших
Эдийн засаг
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал
2026-04-01 • 1м унших
Шууд
Өнөөдөр инээдмийн өдөр
2026-04-01 • 1м унших
Улс төр
Н.Учралыг УИХ-ын даргаас чөлөөлж, Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр болжээ
2026-03-29 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
1 Жилийн өмнө • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх