ХУД-ийн нэгдсэн эмнэлгийн цонхоор өвчтөн унаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ
2024.06.13 •
1м унших
Өнгөрөгч шөнө буюу 2024 оны зургаадугаар сарын 13-ны өдрийн 01:30 минутад "Эрүүл мэндийн нэгдлийн 2 давхрын цонхоор хүн унасан байна" гэх дуудлага ХУД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст бүртгэгджээ.
Шалгалтаар 50 настай, эмэгтэй "Д" нь унаж, эмчлэгдэх явцдаа нас барсан харамсалтай тохиолдол бүртгэгджээ. Цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа хийгдэж байна.