Хүүхэд зодож, харанхуй өрөөнд хорьдог цэцэрлэгийн багшийг 300 мянган төгрөгөөр торгожээ
2024.06.10 •
1м унших
Хүүхэд зодож, харанхуй өрөөнд хорьдог цэцэрлэгийн багшийг 300 мянган төгрөгөөр торгожээ. Тодруулбал, цахим орчинд нэр бүхий мэдээллийн сайтад энэ оны тавдугаар сарын 31-ний өдөр “Цэцэрлэгийн багш нар хүүхдүүдийг хүчирхийлж, харанхуй өрөөнд хорьдог талаарх мэдээллийг олон нийтийн цахим сүлжээнд байршуулсан.
Эл үйлдэлд шалгах ажиллагаа явуулж, Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг 311 дүгээр цэцэрлэгийн нэр бүхий багшийн хүүхдийн эрхийг зөрчсөн үйлдэлд энэ оны тавдугаар сарын 31-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар 300 нэгжээр торгох шийтгэл оногдуулж, шийдвэрлэсэн хэмээн ЦЕГ-аас мэдээллээ.