УЕПГ: "Нүүрсний" гэх тодотголтой хэргийн талаарх мэдээллийг олон нийтэд өгөхгүй байх чиглэлийг мөрдөх байгууллагуудад хүргүүлээгүй
2023.09.18 •
1м унших
Нүүрсний хулгайн хэрэг шийдэгдэхгүй "замхарч" байна гэх хардлага олон нийт дунд бий. Мөн энэ хэргийн талаар эрх бүхий байгууллагаас олон нийтэд мэдээлэл өгөхгүй байх тушаал өгсөн гэх мэдээлэл ч бий. Тэгвэл энэ талаар Улсын Ерөнхий прокурорын газраас "Прокурорын байгууллагаас "нүүрсний" гэх тодотголтой хэргийн талаарх мэдээллийг олон нийтэд өгөхгүй байх чиглэлийг мөрдөх байгууллагуудад хүргүүлээгүй. Ийм чиглэл өгсөн асуудал байхгүй юм байна" гэсэн тайлбар өглөө.