50 сэтгэл зүйч Төв талбайд үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
Өнөөдөр манай улсад хүүхэд бүрийг хайрлан хамгаалж хөгжүүлэх нь нэн чухал асуудал хэвээр байсаар байна. Учир нь хүүхдийн хүчирхийллийн тоо сүүлийн жилүүдэд өссөн үзүүлэлттэй байгаа билээ.
Иймд "Хүүхдэд хайртай хүн бол" НҮТББ-аас санаачлан "ХҮҮХДЭД ХАЙРТАЙ ХҮН БОЛ" аяныг үндэсний хэмжээнд зохион байгуулахаар болжээ.
Аяны хүрээнд "Дэлхийн гэр бүлийн өдөр"-ийг тохиолдуулан тавдугаар сарын 15-ны өдөр Сүхбаатарын талбайд "ХҮҮХДЭД ХАЙРТАЙ ХҮН БОЛ" гэр бүлийн үндэсний өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.
Энэ өдөр 50 орчим сэтгэл зүйч ирж, эцэг эхчүүд, иргэдэд гэр бүлийн эрүүл харилцаа, хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргуудын талаар үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх бол шүдний эмч, хүүхдийн эмч нар асруудад байрлаж, үнэ төлбөргүй үзлэг оношлогоо хийх гэнэ.