CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2025-09-26 • 1м унших

Фэнгшүй, Үйлдвэрчний эвлэлийн ерөнхийлөгч, Эрс шинэчлэл хөдөлгөөн, Үндэсний соёмбо хөдөлгөөний тэргүүн, УИХ-ын гишүүн,  УИХ-ын даргын нийгэм, эдийн засгийн бодлогын орон тооны бус зөвлөх, ерөнхийлөгчийн сонгуульд хүчтэй өрсөлдөөн үзүүлэгч, Оюу толгойг эсэргүүцэгч С.Ганбаатар.

2000 оны эхээр монголчууд бид гэнэт ийм нэгэн нийгмийн зүтгэлтэн, улс төрийн тоглогчтой болсон. Хөгшин европоос эрдэм өвөрлөж ирсэн хэмээн боловсролтой, оюунлаг элитийн дүрээр хэвлэлийн дүр болж байсан үедээ эртний хятадын мухар сүсгийн шүтлэгийн эд өлгийн зүйлс болох зоос зуусан мэлхийний дүрс тэргүүтнийг заран мөнгө олохын хажуугаар нэгэнт харанхуй бүдүүлэг болон ухарч байсан нийгмийн сэтгэлгээг улам самууруулж байлаа. Эндээс С.Ганбаатарын нийгмийн сул талыг олж харах авьяас тод томруун харагддаг. Гэвч эртний түүх соёлт Монголын ард түмэн язгуур чанараараа түүний фэнгшүйд хэт удаан автаагүй. Түүнд дараагийн сэдэв хэрэг болсон.

Монголын нийгэмд сэдэв шиг элбэг юм байгаагүй үе. Ингээд л хөвөрч өгсөн дөө. Түүний барьж авсан сэдэв нийгмийн анхааралд ордог нэг давуу чанар байдаг хэдий ч бодит байдал дээр ахиц гардаггүй нэгэн хорлонт шинж байдаг. Цаг үеийн зуурдын сэдвээр чадварлаг тоглон хувь рейтингээ ахиулж чаддаг. Харин түүний тодорсон нийгмийн асуудал бахь байдаг байрандаа үлддэг.

Үр дүн нь С.Ганбаатар шударга гэдэг олон нийтийн гүн бат итгэл үнэмшил. Түүнийг тэргүүлэх рейтингтэй улстөрч болгон бойжуулсан гол сэдэв бол Оюу төсөл. Тэр шүүмжилсэн, харин төсөл явдгаараа явсан. Монгол Улсын эрдэс баялгийн олборлолтын хамгийн том энэ төсөл макро эдийн үзүүлэлтийг сайжруулсан хэдий ч монголчуудын ахуй амьдралын хүнд хүчрийг нимгэлээгүй. Харин ч нийгмийн ялгарлыг улам дэвэргэгч баялгийн зүй бус хуваарилалтын бас нэгэн сүлжээ болсон. Үүнд нийгмийн олонхи сэтгэл дундуур байгааг боломж болгож харсан пиарын авьяаслаг технологич болохыг түүний улс төрийн замнал харуулдаг

Дубайн гэрээ, Эрдэнэтийн 49 хувь гэх мэт шүүмжлэгдсэн төсөл, гэрээнүүд явдгаараа явсан, шүүмжилсэн улстөрч олон сонгуульд гялалзсан амжилтуудыг үзүүлдгээрээ үзүүлсэн. Чоно цатгалан, хонь бүрэн он жилүүд үргэлжилсэн. Англид удирдахуйн ухаанаар номд нэвчиж, фэнгшүй гэх эд зүйлийн шашин дэлгэрүүлж, иргэний нийгмийн зүтгэлтний дүрд ч хувилж, ямар ч юм бэ, ид шидээр Монголын үйлдвэрчний эвлэлийг ч авч явсаар тэргүүлэх рейтингтэй улстөрчдийн жагсаалтад орж ирсэн. Ерөнхийлөгчийн сонгуульд хүчтэй өрсөлдөөн үзүүлсэн топ улстөрч. Улс төрийн замнал нь харин нам, иргэний хөдөлгөөний маапаан арвин бий.  Гэхдээ тэр нам, бүлэглэлүүдийн зүй бус улс төрөөс дайжсан мэт дүр эсгэн олон нийтийн дэмжлэг хэзээд түүн рүү ашигтайгаар эргэхэд бэлэн тийм байрлалыг эзлэн, отон тоглолт хийдэг хувийн арга барилтай.

Энэ авьяаслаг тоглогч зэсээ цухуйлгаж, цаад үнэн мөн чанараа таниулсан алдаа гаргасан нь 2023 оны зургаадугаар сард Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас  оруулж ирсэн Газрын ерөнхий хуулийн төслийг дуу алдан дэмжсэн явдал байлаа. дэмжигчид нь гайхаж цочирдсоноо нийгмийн сүлжээнд хэлэлцэж байв. Тэр Газрын Ерөнхий хуулийн нэмэлтээр бэлчээрийг хумих бодлогыг улайм цайм оруулж ирсэн юм.

УИХ-ын чуулганд түүний хэлсэн "Бэлчээрийн МАА одоо явахаа больсон. Бид хүссэн хүсээгүй эрчимжсэн, хагас эрчимжсэн фермерийн аж ахуй руу явахаас аргагүй" гэсэн үгс түүний хэн болохыг хэлж өглөө. Харин бэлчээр хумих бодлогын үзэл санаатай энэ төсөл тухайн үедээ олон нийтийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч УИХ хэлэлцэхээс бултан хойшлуулсан. С.ГАНБААТАР ч чимээгүйхэн энэ сэдвээс бас л чимээгүйхэн бултсан.

Тэр Монгол төрийн тогтнолын орон зай нүүдлийн соёлын газрын харилцааны онцлог, энэ соёлын тэсч үлдэх сүүлчийн цайз бэлчээрт олон жилийн турш өширхөж явдгаа сэтгэл хөдлөн өгүүлж байсан бичлэг интернэтээр цацагдсан.

Их гүрнүүдийн бодлого жижиг улсын бодлогод нөлөөлдөг олон янзын арга байдаг. Олон нийтэд нь хандсан суртал ухуулгаас эхлээд өөрийн талын хүмүүсийг улс төрд нь шургуулах хүртэл...  Гэхдээ колоничлолын бодлогын асар их туршлагатай гадаад ертөнц төрт ёсны эртний уламжлалтай Монголыг тийм амар обьект биш гэдгийг тооцож чаддаг байна. Ази, африк, латин америкийн орнууд шиг амар хоол биш гэдгийг ойлгодог болох нь С.Ганбаатарын огцом хувирлаас харагдав. 

Харийнхан Монголын улс төрөөс хөрөнгө мөнгөөр тэтгэсэн ахмад үеийнхэн, боловсрол, нийгэмшлээр нь элсүүлсэн шинэ үеийнхнээ манай дотоод улс төрийн өрсөлдөөнд байнгын амжилт үзүүлнэ гэдэгт итгэдэггүй бөгөөд төлөвлөгөөнд нь эрсдэл үүссэн үед ашиглах нөөц шугам, сэлгээний тоглогчдыг бэлэн байдалд байлгаж байдаг. Тийм сэлгээний тоглогчдын нэг нь С.Ганбаатар болохыг Газрын хуулийн хэлэлцүүлгээс харагдлаа. Ийм өндөр түвшинд бэлтгэсэн тоглогчоо хамаг имижийг нь эвдэн гаргаж ирсэн нь Газрын шинэтгэлд харийн сонирхол ямар их хүч хаяж байгаагаас харж болно.

Монголд иргэний нийгмийн олон байгууллага гадаадаас санхүүжин үйл ажиллагаа явуулдаг. Нийгмийн том орон зай. Энэ орон зайд ч тэр нөөц шугам бэлэн лугшиж байгааг бид ойлгох хэрэгтэй. Өнөөдөр бид Монгол Улсаа өнгөт хувьсгалын давалгаа, дайрлаганаас тэсч үлдсэн гэж боддог. Харин өнгөт хувьсгалын үргэлжилсэн өрнөлд амьдарч буйгаа мэдэхгүй байна. 

Монголын нийгэмд эрс эргэлт шаардсан үндэсний хөдөлгөөн идэвхжин өрнөх нөхцөл байдал нэгэнт бий болсон. Энэ бол Монголыг чиглэсэн харийн бодлогын хувьд маш том эрсдэл. Ийм эрсдэлийн үед л тэд энэхүү нөөц шугам, сэлгээний тоглогчдоо талбайд гаргаж үндэсний хөдөлгөөнийг өнгөт хувьсгал болгон хувиргах технологио хэрэгжүүлэхээр отож байдаг. Ийм цаг үед монгол төрийн түшээдийн эгнээнээс С.Ганбаатараар тогтохгүй өөр олон түшээдийг шахан зайлуулах зайлшгүй шаардлага байгаа билээ.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Гадаад мэдээ
Хятад "Үндэстэн ястны эв нэгдэл"-ийн тухай хуулийг баталлаа
2026-03-13 • 1м унших
Улс төр
Оюутолгой төслийн менежментийн төлбөрийг бууруулах бүхий хэлэлцээг энэ сард багтаан эцэслэнэ
2026-03-13 • 1м унших
Эдийн засаг
“Оюу толгой”-н Монгол Улсад ногдох өгөөжийг 60 хувиас дээш нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавив
2026-03-10 • 1м унших
Гадаад мэдээ
Газрын тосны үнэ огцом өслөө
2026-03-10 • 1м унших
Шууд
ШАР УСНЫ ҮЕРИЙН ЭРСДЭЛ ӨНДӨР БАЙНА
2026-03-10 • 1м унших
Улс төр
Ёс зүй, сахилга хариуцлагын үнэлгээгээр Дундговь аймгийн ЗДТГ тэргүүллээ
2026-03-06 • 1м унших
Улс төр
С.МӨНХЧУЛУУН: Өвөл, хаврын морин уралдааныг говийн бүсэд зохион байгуулах зохицуулалт хийх боломжтой
2026-03-06 • 1м унших
Улс төр
Увс аймгийн Засаг даргын орлогч С.Анхбаяр гэж хэн бэ?
2026-03-05 • 1м унших
Гадаад мэдээ
"American Airlines" компани Венесуэл руу хийх нислэгээ сэргээх зөвшөөрөл авлаа
2026-03-05 • 1м унших
Эдийн засаг
ЗГ: Ядуурлыг бууруулах, амьжиргааг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ авч хэрэгжүүлнэ
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа, ногдол ашгийг өвлүүлэх болон хувьцаа нэмж эзэмшүүлэх шийдвэрийн төсөл боловсруулна
2026-03-04 • 1м унших
Улс төр
УИХ-ын гишүүн П.Сайнзоригт хилийн хориг тавив
2026-03-04 • 1м унших
Улс төр
Д.АМАРБАЯСГАЛАН, Х.БУЛГАНТУЯА НАРЫН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ АСУУДЛЫГ ЯАРАЛТАЙ ГОРИМООР ХЭЛЭЛЦЭНЭ
2026-03-04 • 1м унших
Улс төр
УИХ-ын гишүүн Э.Болормаад хилийн хориг тавьжээ
2026-03-04 • 1м унших
Шууд
Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно
2026-03-04 • 1м унших
Шууд
“ХҮРЭЭ ИХ ДАЛЛАГА” ШАШИН УРЛАГИЙН ЦЭНГҮҮН
2026-03-04 • 1м унших
Гадаад мэдээ
Живсэн хөлөг онгоцноос Юань гүрний үеийн шаазан эдлэлүүд олджээ
2026-03-04 • 1м унших
Шууд
Өмнөговь аймгийн хэмжээнд 30 орчим ирвэс тархан нутаглаж байна
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Говь-Алтай аймгийн тэмээний баяраар 60 настай эрэгтэй нас барсныг нуун дарагдуулжээ
2026-03-02 • 1м унших
Гадаад мэдээ
ТРАМП: Ираны эсрэг явуулж буй цэргийн ажиллагаа тавьсан зорилтууд бүрэн биелэх хүртэл үргэлжилнэ
2026-03-02 • 1м унших
Шууд
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ
2026-03-02 • 1м унших
Шууд
Манзуширын аманд биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлжээ
2026-03-02 • 1м унших
Эдийн засаг
PDAC-2026: Монгол Улс стратегийн ач холбогдол бүхий нөөцөөрөө дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд чухал байр суурь эзлэх боломжтой
2026-03-02 • 1м унших
Шууд
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ
2026-03-01 • 1м унших
Улс төр
Т.Аюурсайхан: Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан
2026-03-01 • 1м унших
Улс төр
Д.АМАРБАЯСГАЛАН: Дотоод хүчээ алдахгүйн тулд хүн бүр хичээх хэрэгтэй ч хил хязгаар давж, хилсдүүлэн гүтгэж, хэлмэгдүүлэн шахахыг тэвчин хүлцэнэ гэсэн үг биш
2026-03-01 • 1м унших
Шууд
ГХЯ ЗӨВЛӨМЖ ГАРГАЛАА
2026-03-01 • 1м унших
Шууд
“Хөх сувд” мөсний баяр
2026-03-01 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх