CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2025-08-26 • 1м унших

2000 онд таван нам нэгдэж, өнөөгийн АН-ыг байгуулсан. Харамсалтай нь нэгдэж байгуулсан АН барууны үзэл баримтлалтай нам байх үүргээ гүйцэтгэж чадаагүй.  2004 онд эрх баригч МАХН-тай нийлээд, Зөвшилцлийн Засгийн газар байгуулсан. Зөвшилцлийн  Засгийн газар байгуулснаар улс төрийн  тавцанд байгаа гол хоёр нам болох МАХН, МАН хоёр нэг нам шиг ажиллаад эхэлсэн. Олон намын тогтолцоо, эрх баригч,сөрөг хүчин гэдэг асуудал үндсэндээ байхгүй болж, засаглалаа “50:50” хувааж авсан. Засаглалыг устгасан үйл явц гэж хэлдэг юм билээ, улс төр судлаачид. Нэгэнт олон нам зэрэгцэн оршиж, олон ургальч үзэлтэй нэг нь эрх барьж, нөгөө нь сөрөг хүчин байх ардчилсан зарчим алдагдсан учраас иргэдийн хүлээлт, итгэл сарниаж эхэлсэн гээд хэлчихэд нэг их буруудахгүй биз.

1996-2000 онд МоАХ, МСДН нийлээд 50 суудалтайгаар төрийн эрх барьж байсан бол 2000 онд эвсэл ялагдсаны дараа МАХН төрийн албанд ажиллаж байсан 15.000 хүнийг ажлаас нь халсан. Энэ бол төрийн алба тогтвортой байх ёстой гэсэн зарчмаас ухарсан үзэгдэл. Ялсан нам  нь улс төрийн албан тушаалд хүнээ томилж үйл ажиллагаагаа явуулах ёстой атал төрийн жинхэнэ албан хаагч 15.000 хүнийг ажлаас нь халснаар нам ажил олгогч  том институц болж хувирсан. Ялахаараа л төрийн албанд цэвэрлэгээ  хийж, өөрийнхөө намынхныг тавьдаг. Төрийн жинхэнэ алба бэхжих боломжгүй болгосон. Төрийн жинхэнэ албан хаагч шат дараалан ахиж, мэргэшдэг зарчим алдагдсан. Нам улс төрийн зорилгоосоо хазайж, ажил олгогч болж хувирсан тэр  процесс өнөөг хүртэл үргэлжилж байгаа нь бодит үнэн.

Мэдээж, ардчилсан нийгэмд нам салж бутраад л эргэж нийлэх процесс хэвийн үзэгдэл. Харин манайд тийм үзэгдэл болохгүй байгаад байна.  Тогтуун байгаад байгаа нь улс төрийн нам асар том ажлын байр болчихсонтой холбоотой. Эрх баригч нам эсрэг намынхнаа ажлаас халдаг болсноор “лааз өшиглөх” гэдэг хачин нэр томьёо гарч ирээд нийгэмд төлөвшсөн. Манай нам ялбал би төрийн албанд орно гэсэн итгэл найдвар хүмүүсийг намтай нь зууралдуулдаг болсон. Нам цэвэрших гэх ойлголт байхгүй намтайгаа яс зууралдсан, албан тушаал хүссэн хүлээсэн хүмүүсийн цуглуулга болчихсон. Баруун, зүүний үзэл байхгүй. Үнэт зүйлээ эрхэмлэдэг, үзэл бодлын нэгдэл бус албан тушаалын нэгдэл болчихсон гэх гээд байна л даа, манай улс төрийн намууд.

Өнөөдөр нам ажил олгогч болчихсон. Нам хүмүүст, баяжиж санхүүгийн  эрх чөлөөнд хүрэх боломжийг  бүрдүүлж өгч байна. Тиймээс намд орж буй, ажиллаж буй хүмүүсийн сэтгэхүй өөрөөр ажиллаад байгаа хэрэг. Жишээ нь барууны эрх чөлөөний философи болох хувийн  өмч, эрх чөлөөг ухамсарлаад явж байгаа хүн нь цөөхөн. Гагцхүү нам гэдэг дамжлагаар  дамжиж, богино хугацаанд баяжих, эрх мэдэлд хүрэх үнэт сонирхол нь давамгайлчихсан. Уинстон Черчиллийн “Бизнесменүүд хэзээ ч сайн улстөрч болохгүй” гэх  үг бий. Өнөөдөр бизнесийнхэн улс төрөөр дүүрэн байна. Улс төр бизнес болчихсон. Бизнесменүүд өөрсдийнхөө бизнесийн эрх ашигт үйлчлэх хууль л санаачилна. Ямар ч нийгмийн шинжтэй хууль байсан ард талд нь том бизнес явж л байдаг. Товчхондоо, төрөөрөө дамжуулаад бизнес санхүүгийнхээ эрх ашгийг хангадаг хүмүүс  төрийн эрх барьж байна. Өнөөдөр төр Монголын бүх мөнгийг атгаж байна. Хувийн хэвшил биш төр… Шатахуун гэхэд төр байж л байдаг. Шатахууны олон компани байгаа ч бүгд яагаад адилхан үнэтэй байдаг юм бэ. Цаана нь том эрх ашиг, том мөнгө байна. Тэр мөнгө нь төрийн хэмжээнд очиж хуваарилагддаг ч гэх юм уу. Угтаа хэдэн бизнесмен суучихаад УИХ-ын түвшинд шийдвэр  гаргаад байж болохгүйг бүгд мэддэг ч мэдээгүй царайлдаг. Зүй нь улс төр нийгмийн асуудлыг шийдвэрлэж, цаашлаад төсвийг хэрхэн яаж  зарцуулахыг зохицуулдаг.  Нийгмийн шударга ёсны асуудал  гэсэн үг.  Жишээ нь Монголын баялаг гэвэл маш их юм бий. Энэ  баялаг шударгаар хуваарилагдах ёстой. Хуваарилагч нь төсөв. Татвараар төсвөө цуглуулаад эргээд хуваарилалт хийдэг. Энэ эрх мэдэл  бизнесменүүдийн гарт оччихсон.

Хагарлын процесс 2005 онд таван нам нэгдэхэд л эхэлсэн. Тэр үед бүлгүүд бий болсон. 2000 он гарсны дараахан хамгийн хүчтэй бүлэг нь “Алтан гадас” фракц байлаа. Том мөнгөн дээр нэгдэж, албан тушаал хуваарилах асуудлаа зохицуулдаг байсан процесс өнөө ч байгаа. “Алтан гадас”-ын  гишүүн болохын тулд 30-40 сая төгрөг өгдөг байсан  гэдэг. Мөнгөө өгөөд нэг пластик карттай болно. Тэр хагарал  одоо ч явж л байна. Харин одоо АН-д Гранд болон МоАХ гэсэн хоёр том бүлэглэл байна. Бүлэглэлийн эрх мэдлийн төлөөх тэмцэл өрнөж байна. МАН-ын хараат бүлэглэлийн сөргөлдөөн, өрсөлдөөн огтоос биш шүү.

Нөгөөтээгүүр нам гэдэг үзэл бодол үнэт зүйлс дээр тулгуурлах ёстой атал энэ цагт эрх ашгийн тэмцэлд тулгуурлаад явж байна. Аль нэг нь давамгайлна, дараа нь нөгөө нь давамгайлна. Эцсийн эцэст төсөв зарцуулж тендер хуваарилах эрх мэдэл буюу хоолондоо хүрэх тэмцэл. Жинхэнэ утгаараа улс төрийн өрсөлдөөн байхгүй, Монголд.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Гадаад мэдээ
Хятад "Үндэстэн ястны эв нэгдэл"-ийн тухай хуулийг баталлаа
2026-03-13 • 1м унших
Улс төр
Оюутолгой төслийн менежментийн төлбөрийг бууруулах бүхий хэлэлцээг энэ сард багтаан эцэслэнэ
2026-03-13 • 1м унших
Эдийн засаг
“Оюу толгой”-н Монгол Улсад ногдох өгөөжийг 60 хувиас дээш нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавив
2026-03-10 • 1м унших
Гадаад мэдээ
Газрын тосны үнэ огцом өслөө
2026-03-10 • 1м унших
Шууд
ШАР УСНЫ ҮЕРИЙН ЭРСДЭЛ ӨНДӨР БАЙНА
2026-03-10 • 1м унших
Улс төр
Ёс зүй, сахилга хариуцлагын үнэлгээгээр Дундговь аймгийн ЗДТГ тэргүүллээ
2026-03-06 • 1м унших
Улс төр
С.МӨНХЧУЛУУН: Өвөл, хаврын морин уралдааныг говийн бүсэд зохион байгуулах зохицуулалт хийх боломжтой
2026-03-06 • 1м унших
Улс төр
Увс аймгийн Засаг даргын орлогч С.Анхбаяр гэж хэн бэ?
2026-03-05 • 1м унших
Гадаад мэдээ
"American Airlines" компани Венесуэл руу хийх нислэгээ сэргээх зөвшөөрөл авлаа
2026-03-05 • 1м унших
Эдийн засаг
ЗГ: Ядуурлыг бууруулах, амьжиргааг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ авч хэрэгжүүлнэ
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа, ногдол ашгийг өвлүүлэх болон хувьцаа нэмж эзэмшүүлэх шийдвэрийн төсөл боловсруулна
2026-03-04 • 1м унших
Улс төр
УИХ-ын гишүүн П.Сайнзоригт хилийн хориг тавив
2026-03-04 • 1м унших
Улс төр
Д.АМАРБАЯСГАЛАН, Х.БУЛГАНТУЯА НАРЫН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ АСУУДЛЫГ ЯАРАЛТАЙ ГОРИМООР ХЭЛЭЛЦЭНЭ
2026-03-04 • 1м унших
Улс төр
УИХ-ын гишүүн Э.Болормаад хилийн хориг тавьжээ
2026-03-04 • 1м унших
Шууд
Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно
2026-03-04 • 1м унших
Шууд
“ХҮРЭЭ ИХ ДАЛЛАГА” ШАШИН УРЛАГИЙН ЦЭНГҮҮН
2026-03-04 • 1м унших
Гадаад мэдээ
Живсэн хөлөг онгоцноос Юань гүрний үеийн шаазан эдлэлүүд олджээ
2026-03-04 • 1м унших
Шууд
Өмнөговь аймгийн хэмжээнд 30 орчим ирвэс тархан нутаглаж байна
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Говь-Алтай аймгийн тэмээний баяраар 60 настай эрэгтэй нас барсныг нуун дарагдуулжээ
2026-03-02 • 1м унших
Гадаад мэдээ
ТРАМП: Ираны эсрэг явуулж буй цэргийн ажиллагаа тавьсан зорилтууд бүрэн биелэх хүртэл үргэлжилнэ
2026-03-02 • 1м унших
Шууд
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ
2026-03-02 • 1м унших
Шууд
Манзуширын аманд биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлжээ
2026-03-02 • 1м унших
Эдийн засаг
PDAC-2026: Монгол Улс стратегийн ач холбогдол бүхий нөөцөөрөө дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд чухал байр суурь эзлэх боломжтой
2026-03-02 • 1м унших
Шууд
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ
2026-03-01 • 1м унших
Улс төр
Т.Аюурсайхан: Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан
2026-03-01 • 1м унших
Улс төр
Д.АМАРБАЯСГАЛАН: Дотоод хүчээ алдахгүйн тулд хүн бүр хичээх хэрэгтэй ч хил хязгаар давж, хилсдүүлэн гүтгэж, хэлмэгдүүлэн шахахыг тэвчин хүлцэнэ гэсэн үг биш
2026-03-01 • 1м унших
Шууд
ГХЯ ЗӨВЛӨМЖ ГАРГАЛАА
2026-03-01 • 1м унших
Шууд
“Хөх сувд” мөсний баяр
2026-03-01 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх