CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2025-08-04 • 1м унших

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг 2024 оны дөрөвдүгээр сарын 19-нд баталсан. Уг сангийн санхүүжилтийг сайжруулахын тулд стратегийн ордыг төрд авах тухай яриа гарсан нь хамтарсан Засгийн газрын тэргүүн асан Л.Оюун-Эрдэнийг боорлох гол шалтгаан болсонтой хэн маргах.

Эргэн сануулахад, УИХ стратегийн ач холбогдол бүхий орд газруудын жагсаалтыг 2007 оны 27 дугаар тогтоолоор баталснаас хойш шинэчлээгүй 17 жил болж буй. Нийт 16 стратегийн орд дотроос долоо нь төрийн эзэмшилд, ес нь хувийн эзэмшилд байдаг.  Стратегийн орд эзэмшигч 16 хуулийн этгээдээс сүүлийн 10 жилд улс, орон нутгийн төсөвт нийт 18.8 их наяд төгрөгийг төвлөрүүлснээс “Эрдэнэс Монгол” нэгдлийн долоон хуулийн этгээд 13.5 их наяд төгрөгийг буюу 72 хувийг төвлөрүүлсэн гэх тооцоог харахад хэр их баялгийн тухай ярьж буй нь тодорхой биз.

Тэр ч утгаараа Монгол Улсын одоогийн Ерөнхий сайд Г.Занданшатар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилт, сангийн орлого төвлөрүүлэлт, хяналтын тогтолцоо, стратегийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээ болон байгалийн баялгийн үр өгөөжийг баялгийн сангаар дамжуулан иргэдэд хүртээх зэрэг асуудлаар албаны хүмүүстэй уулзсан байж таарна.

Тодотгоход, Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2 дугаарт Норвегийн Үндсэн хуулиас жишиг авч “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж заасан байдаг бөгөөд хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогтоор ахлуулан байгуулсан хэрэг.

Түүнчлэн улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх яриа хэлцэл хийх, шаардлагатай бол захиргаадалтын арга хэмжээ хэрэгжүүлж, стратегийн 16 орд газар тус бүрд БЭТ томилж ажиллуулна гэж мэдэгдлээ. Үүгээр зогсохгүй улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн стратегийн орд газрууд хэрхэн, яаж хувьд шилжсэн, энэ явцад хуулийн зөрчил бий эсэхийг хууль хяналтын байгууллага шалгаж буй хүрээг өргөжүүлж, цагдаа, тагнуул, АТГ-ын хамтарсан дэд Ажлын хэсэг байгуулсан гэнэ.

Стратегийн орд газруудын хуульд заасан хувийг ард иргэдэд эзэмшүүлэх, хөрөнгийн бирж дээр IPO гаргах ажлыг эхлүүлж үр өгөөжийг хүртээхэд Ажлын хэсэг анхаарах ёстойг ч сануулсан байна билээ. Гэхдээ төсвөө хэмнэж, төрийн данхгар бүтцийг налчийлгаж, шалчийлгана гээд байсан Засгийн тэргүүний шийдвэр нийгэмд бухимдал төрүүлж байна. Ганцхан байсан БЭТ-ийг 16 болгосноор ажил сайжирч, арвин их хуримтлал үүсэх ирээдүй бий гэдэгт иргэд эргэлзэж байна. Эсрэгээрээ БЭТ нэрийн дор намынхаа бялууны зүсмээс хүртэж амжаагүй нөхдийг төвлөрүүлэх нь гэж хардаж байна. БЭТ-ийг 16 болгосон нь хэмнэлт биш хэтэрсэн хэрэглээг нэмэгдүүлэх гажуудал хэмээн буруушааж байна.

Нөгөөтэйгүүр Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч гэдэг ойлголт ардчилсан Монгол Улсын хууль тогтоомжид огт тусгагдаагүй асуудал гэдгийг хуульчид сануулдаг.  Тэгээд ч БЭТ-үүд сайн зөв ажилласан жишээ манай улсад одоогоор лав алга. Хамгийн ойрын жишээ, “Эрдэнэс Тавантолгой”-н БЭТ Ж.Ганбат. Ажлаа аваад 71 гаруй хүний гажлаас нь халж, оронд нь эргүүлээд шинээр 100 гаруй хүнийг аижлд авсан хэмээн халагдсан ажилчид нь жагсаж, хэвлэлийн бага хурал хийж байсныг тодхон санаж байна.

Эцэст нь тэмдэглэхэд, Г.Занданшатар даргаа Засгийн газар хуулиас давсан эрх мэдэлтэй БЭТ томилох нь Үндсэн хууль болон Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа олон хууль тогтоомжтой харшилна гэдгийг хуульчид, судлаачид сануулсаар байгааг дуулгая. 

З.УРСГАЛ

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Шууд
"УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" хуулийг хэлэлцэх эсэхийг ирэх долоо хоногт шийднэ
21 цагийн өмнө • 1м унших
Эдийн засаг
Т.Аубакир: Ахмад настнуудад 15 сая хүртэлх хүүгүй зээлийг 3 хүртлэх жилийн хуацатай олгох асуудлыг судалж байна
22 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
Швейцарь улс АНУ руу зэвсэг нийлүүлэх зөвшөөрөл олгохоос татгалзав
22 цагийн өмнө • 1м унших
Шууд
“Улаанбаатар марафон-2026”
22 цагийн өмнө • 1м унших
Шууд
Ах, эгч, дүүсийн өдөр
22 цагийн өмнө • 1м унших
Шууд
“Алдарт Эх-2026” спортын VIII наадам
22 цагийн өмнө • 1м унших
Шууд
Маргаашнаас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцож эхэлнэ
2026-04-09 • 1м унших
Шууд
“Playtime”
2026-04-09 • 1м унших
Шууд
Циркчид 7 хоногийн турш үнэгүй тоглоно
2026-04-09 • 1м унших
Гадаад мэдээ
Европын Холбоо нүүрстөрөгчийн татвар тогтоожээ
2026-04-09 • 1м унших
Шууд
УЛСЫН ФИЗИКИЙН ОЛИМПИАДЫН ТУРШИЛТЫН БҮТЭЭЛИЙН УРАЛДААНД ДУНДГОВЬ АЙМГИЙН БАГШ НАР ТЭРГҮҮЛЛЭЭ
2026-04-09 • 1м унших
Шууд
11 прокурорт сахилгын шийтгэл оногдууллаа
2026-04-09 • 1м унших
Эдийн засаг
Төлөвлөгөөт 9376  хяналт шалгалтын ажлыг цуцлажээ
2026-04-09 • 1м унших
Сэдвийн мөрөөр
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн Б.Энхбаяртай гомдлыг хүлээн авч хэрэг үүсгэжээ
2026-04-09 • 1м унших
Эдийн засаг
ХААГДСАН ДАНСНУУДЫГ НЭЭЛЭЭ
2026-04-06 • 1м унших
Шууд
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
2026-04-06 • 1м унших
Эдийн засаг
Дөрөвдүгээр сард хилийн зарим боомт түр хаана
2026-04-06 • 1м унших
Шууд
С.Ичинхорлоо: Ээдрээтэй хэрэг дээр судалгаа хийж, хүссэн үр дүндээ хүрэх хамгийн сэтгэл догдлом мөч байдаг
2026-04-06 • 1м унших
Шууд
Шинэлэг санаа, шинэ эхлэлийг илтгэх “GalOl” аппликейшн нээлтээ хийлээ
2026-04-06 • 1м унших
Шууд
Альшаа аймагт болох бөхийн барилдаан
2026-04-06 • 1м унших
Гадаад мэдээ
Алькатрасыг ахин шорон болгоно
2026-04-06 • 1м унших
Эдийн засаг
Монголбанк 3.2 тонн үнэт металл худалдан авчээ
2026-04-06 • 1м унших
Шууд
“НУТГИЙН ЧУЛУУ” ХҮНДЭТГЭЛИЙН ТОГЛОЛТ
2026-04-05 • 1м унших
Шууд
“Их говийн хаврын баяр-2026”
2026-04-05 • 1м унших
Шууд
Сурагчид “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа
2026-04-04 • 1м унших
Гадаад мэдээ
Бельгийн санхүүгийн нөхцөл байдал хүндэрчээ
2026-04-04 • 1м унших
Улс төр
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХҮЛЭЭЛГҮЙ, ЗАСГИЙН ГАЗАР ЭНЭ ӨДРӨӨС ХЭМНЭЛТИЙН ГОРИМД БҮРЭН ШИЛЖЛЭЭ
2026-04-04 • 1м унших
Улс төр
Н.УЧРАЛЫН ЗАСГИЙН ГАЗАР
2026-04-03 • 1м унших
Улс төр
С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонголоо
2026-04-03 • 1м унших
Улс төр
Монголын Ногоон намын шинэ дарга
2026-04-03 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх