З.УРАНСҮХ
З.УРАНСҮХ - Сэтгүүлч
2025-06-19 • 1м унших

Уулсын дундаа Улаанбаатар минь утаан дундаа дуниартсаар өвөлждөг байдал мөддөө өндөрлөхгүй бололтой. Угнь хүн гээч амьтан амархан дасан зохицож, басхүү шинэд ээнигштин хуучнаа мартахдаа амархан байдаг. Гэхдээ дасаж зохиж болохгүй зүйл гэж бас байх. Азийн цагаан дагина байхаа больж, аймшгийн нөхцөлд аж төрөх болсон нийслэлчүүдийг  түүхий нүүрснээс болж л угаартаж, утаандаа дуниартаа байна гэж үзсэн. Тиймдээ ч утааны эсрэг арга хэмжээнд улсын төсвөөс чамлахааргүй хөрөнгө зарцуулсныг бүгд мэднэ.

Эргэн сануулахад, 2010 онд Г.Мөнхбаярыг хотын дарга байх үед “асуудал зуухандаа байна” гэх онош тогтоож утаагүй гэх тодотголтой ззуухыг Улаанбаатар даяар тарааж байлаа. Зуухаа сольсон ч утаа багасаагүй тул 2018 онд “Асуудал түлшиндээ байна” гэх шинэ онош тавигдаж, “Тавантолгой түлш” ХХК-ийг байгуулж, MCS -ийн нийлүүлсэн мидлингээр “утаагүй” гэх сайжруулсан түлшийг үйлдвэрлэж эхэлсэн.

Үр дүнд нь сүүлийн найман жилд сүүлийн найман жилийн хугацаанд 644 хүн угаартаж амиа алдсан. Тодруулбал, угаарын хийд хордсон тохиолдлын тоо 2018 оноос хойш гэрлийн хурдаар өсч, өдөрт багадаа 10 хүн угаартаж, эмнэлгийн тусламж авч байна. 2023 оны байдлаар нийт 3184 иргэн угаартсан бол, 2024 оны арваннэгдүгээр сарын байдлаар 2531 иргэн угаарын хийд хордсон гэдгийг албаныхан хэлдэг. Түүхий нүүрснээс татгалзсан улаанбаатарчууд өнгөрсөн таван жил сайжруулсан шахмал түлш түлж, туршсан. Гэвч хотын утаа арилаагүй, иргэд энх цагт дайн болж буй мэт өдөрт өрх гэрээрээ угаартан өөр ертөнцийг зорьсоор хавартай золгосон.

Гэтэл ирэх  өвлөөс дахин өөр түлш туршиж үзнэ гэдгийг сайд, дарга нар мэдээлж,  хотын утаа хэд дахин буурч, төсвийн хэмнэлт хийх тухай ярьж эхэллээ. Хотын дарга Х.Нямбаатарын мэдээлснээр "Эрдэмтдийн зөвлөл дүгнэлт гаргаж, өндөр илчлэгтэй нүүрс буюу угааж, жигнээгүй нүүрсийг хэрэглээнд нэвтрүүлэх нь буруу. Үүний улмаас өнгөрсөн жилүүдэд маш олон хүн угаартаж нас барсан” гэх дүгнэлтийг гаргасан бололтой юм.

Үндэсний хороо ч хагас коксжсон нүүрсийг хэрэглээнд нэвтрүүлэх нь хүн амын эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлнэ гэжээ. Тэгээд БНХАУ-аас 200 гаруй тэрбум төгрөгөөр хагас коксжсон нүүрс авахаар болсон аж. Хэмнэлтийн тухайд,  "Тавантолгой түлш" сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн нийт зардлыг шингээж, 300 тэрбум төгрөгийн хэмнэлт үүсгэх юм гэсэн. Товчхондоо 80 орчим сая ам.долларын хэмнэлт үүсгэх тооцоо гаргажээ.

Сайжруулсан түлшнийхээ оронд 800-гаас дээш градуст жигнэсэн, химийн хортой нэгдлийг ялгасан нүүрсийг ялгасан нүүрсийг БНХАУ-аас 200 гаруй тэрбум төгрөгөөр худалдан авирч, эндээ савлан, хэрэглээнд нэвтрүүлэх юм байна.

Хөх нүүрс буюу жигнэсэн нүүрс нгэдэг нь хүрэн нүүрсийг 550-650 градусын темпаратурт халааж, жигнэх байдлаар дотор нь агуулагдаж буй хорт бодис, дэгдэмхий хийг ялгаж, цэвэр түлш үйлдвэрлэдэг технологиор гаргаж авдаг. Хөх нүүрсний үйлдвэр Улаанбаатарын утааг 80 хувиар бууруулах “магадлалтай”. Гэхдээ энэ бүтээн байгуулалтын ажил ирэх онд ашиглалтад орж амжихгүй учраас Хятадаас хөх нүүрс худалдан авахаар болжээ. Аа нээрээ хагас коксжсон нүүрсний үйлдвэрийг 2027 онд бүрэн ашиглалтад оруулах юм гэсэн байх шүү. Харин БНХАУ-аас нүүрс оруулж ирэх ажлыг MCS хариуцаж байгаа гэж болно. Тодруулбал, "Эрдэнэс Тавантолгой" Улаанбаатарын гэр хорооллын айл өрхийн түлшийг ирэх хоёр жил хангахын тулд 600 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргахаар болжээ. Өөрөөр хэлбэл, Тавантолгой түлш компанийн үйл ажиллагааг ирэх хоёр жил "Эрдэнэс Тавантолгой" компани санхүүжүүлэх үүргийг Засгийн газраас өгчээ. Өнгөрсөн хугацаанд Тавантолгой түлш компанид Эрдэнэс Тавантолгой 1.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Гэтэл Тавантолгой түлш компани нэмээд 1.2 их наяд төгрөгийн алдагдалтай ажилласан байдаг юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Эдийн засаг
ХААГДСАН ДАНСНУУДЫГ НЭЭЛЭЭ
2026-04-06 • 1м унших
Шууд
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
2026-04-06 • 1м унших
Эдийн засаг
Дөрөвдүгээр сард хилийн зарим боомт түр хаана
2026-04-06 • 1м унших
Шууд
С.Ичинхорлоо: Ээдрээтэй хэрэг дээр судалгаа хийж, хүссэн үр дүндээ хүрэх хамгийн сэтгэл догдлом мөч байдаг
2026-04-06 • 1м унших
Шууд
Шинэлэг санаа, шинэ эхлэлийг илтгэх “GalOl” аппликейшн нээлтээ хийлээ
2026-04-06 • 1м унших
Шууд
Альшаа аймагт болох бөхийн барилдаан
2026-04-06 • 1м унших
Гадаад мэдээ
Алькатрасыг ахин шорон болгоно
2026-04-06 • 1м унших
Эдийн засаг
Монголбанк 3.2 тонн үнэт металл худалдан авчээ
2026-04-06 • 1м унших
Шууд
“НУТГИЙН ЧУЛУУ” ХҮНДЭТГЭЛИЙН ТОГЛОЛТ
2026-04-05 • 1м унших
Шууд
“Их говийн хаврын баяр-2026”
2026-04-05 • 1м унших
Шууд
Сурагчид “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа
2026-04-04 • 1м унших
Гадаад мэдээ
Бельгийн санхүүгийн нөхцөл байдал хүндэрчээ
2026-04-04 • 1м унших
Улс төр
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХҮЛЭЭЛГҮЙ, ЗАСГИЙН ГАЗАР ЭНЭ ӨДРӨӨС ХЭМНЭЛТИЙН ГОРИМД БҮРЭН ШИЛЖЛЭЭ
2026-04-04 • 1м унших
Улс төр
Н.УЧРАЛЫН ЗАСГИЙН ГАЗАР
2026-04-03 • 1м унших
Улс төр
С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонголоо
2026-04-03 • 1м унших
Улс төр
Монголын Ногоон намын шинэ дарга
2026-04-03 • 1м унших
Гадаад мэдээ
Ираны Ерөнхийлөгч америкчуудад нээлттэй захидал илгээлээ
2026-04-03 • 1м унших
Эдийн засаг
Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
2026-04-03 • 1м унших
Шууд
“Ахмадын амралт, сувиллын төв”-ийн барилгыг нийслэлийн өмчид хүлээлгэн өглөө
2026-04-03 • 1м унших
Эдийн засаг
НӨАТ-ын баримтаа энэ сарын наймнаас өмнө бүртгүүлээрэй
2026-04-02 • 1м унших
Улс төр
УИХ-ын дарга болохын тулд намаасаа түдгэлзэж, боломжоосоо татгалзах нь эр зориг уу, улс төрийн нүүдэл үү?
2026-04-02 • 1м унших
Шууд
Аутизмыг таниулах дэлхийн өдөр
2026-04-02 • 1м унших
Улс төр
МАН-ын Удирдах зөвлөлөөс С.Бямбацогтыг УИХ-ын даргад нэр дэвшүүллээ
2026-04-02 • 1м унших
Ярилцлага
И.Эрдэнэцэцэг: Намайг итгэж ирсэн хүн бүхний сэтгэлд хүртэл ажиллах ёстой
2026-04-02 • 1м унших
Танд хэрэгтэй
Өнөөдөр олон улсын "Хүүхдийн номын өдөр"
2026-04-02 • 1м унших
Гадаад мэдээ
Өмнөд Солонгос эдийн засгийн багц арга хэмжээ авна
2026-04-02 • 1м унших
Эдийн засаг
Шатахууны үнийн хэлбэлзлийг зохицуулна
2026-04-02 • 1м унших
Гадаад мэдээ
Азийн анхны “Eurovision” дууны тэмцээн
2026-04-01 • 1м унших
Шууд
Соёлын болон геологийн өвд тулгуурлан тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлнэ
2026-04-01 • 1м унших
Улс төр
МАН-ын Удирдах зөвлөл маргааш 09.00 цагт хуралдахаар товложээ
2026-04-01 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх