Т.Сэдэд
Т.Сэдэд - Сэтгүүлч
2024-04-19 • 1м унших

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү төсөлд импортоор оруулж ирэх гурил, тэжээлийг Гаалийн албан татвараас чөлөөлөхөөр заасан юм. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Ард иргэдээ шулж, шулж хармаа хотыг нь суйлж баяжчихаад асуудлыг хэлэлцэнэ гэдэг хариуцлагагүй үйлдэл.  Гурилын олон үйлдвэр Ардчилсан намынх гэж яриад байгаа. Гэхдээ шийдвэр гаргадаг нь та бүхэн. Бараа бүтээгдэхүүн үнэтэй байвал түүнийг нь импортлох , татварыг нь бууруулах эрх өөрсдөд нь байхад үйлдвэрлэгч нар руу дайраад байгаа. Үйлдвэрлэгчдэд  ч асуудал байна. Буудай тариалдаг тариаланчид нь урамшуулал авдаг, гурил үйлдвэрлэгчид нь бага хүүтэй зээл авдаг. Ажлын хэсэгтээ намайг оруулахгүй байгаа. Оруулбал хүний өөрийн гэхгүй арьсыг нь хуулаад өгнө.  Ажлын хэсгийг Ж.Бат-Эрдэнэ гишүүн ахалж байна, зөөлдөхвий. Хэдэн жил үнэтэй гурил идүүлэнгүүтээ хоёр сар хямд гурил идүүлээд санал авна гэж бодож байгаа бол эндүүрэл шүү.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан:

-2019 онд гурилын салбарын үйлдвэрлэл 210 мянган тонн байхад 240 тэрбум төгрөг, 2023 онд гурил үйлдвэрлэлийн хэмжээ 20 мянган тонноор буурсан хэр нь 430 тэрбум. Хоёр жилийн дотор гурилын үнэ нугарсан. Зарим нөхдийг үгсэн хуйвалдсан гээд шүүхэд өгөхөд 1,6 жилийн хугацаанд гацаасан. Танай намын бүлэгт хүсэлт тавьж байна. Нэн тулгамдсан асуудлаар завсарлага авахгүй үргэлжлүүлж өгөөч гэж хүсэлт тавьж байна.

УИХ-ын гишүүн Н.Ганибал:

-Энэ жилээс улаан буудай экспортод гаргана гээд яриад байх юм. Тариаланчид буудайгаа үйлдвэрлэгч нарт үнэтэй заръя гэдгийг нь буруутгах аргагүй.  Импортоор оруулж ирэх гурилын татварыг хугацаагүй болгонгуут үйлдвэрлэлээ багасгана.  

Үндэсний гурилын үйлдвэрийн хивэг экспортод гаргаж байхад нь хорьчихсон. Импортоор оруулж ирж байгаа хивэгний татварыг бууруулчих гэтэл хүлээн аваагүй. Гурил үйлдвэрлэгч нартайгаа зөв харилцахгүй бол хохирогч нь тариаланчид болно. Ерөнхий сайд БНСУ-д оччихсон буудай аваач гээд явж байх юм. Амаараа яриад болно гэж байгаа бол бүтэхгүй, стандарт тавьдаг шүү. Монгол Улс өнгөрсөн хугацаанд буудай экспортолж байсан түүх байхгүй.

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Бат-Эрдэнэ:

– Төр аливаа зохицуулалт хийх ёстой.  Дөрөвхөн гурилын үйлдвэрийн асуудлыг ярьж байгаа. Төрийн зохицуулалт алдаатай байгаагийн илрэл энэ.  Гурилын 12 үйлдвэр байгаагаас дөрөв нь гол үйлдвэр. Төрийн мэдээлэлд үндэслэж, ажлын хэсэг ажилласан. Хэд, хэдэн асуудлыг шийдвэрлэхээр УИХ -ын тогтоолыг давхар оруулж ирсэн. Гурилын үйлдвэрүүд дээр ажиллаж байгаа лабораторийг хөндлөнгийн болгох. Буудайг биржээр худалдаалдаг  зохицуулалтыг оруулж ирж байна. Нийт буудайны 100 мянган тонныг нь улс худалдан авах. Намар буудайг нийлүүлдэг биш эльеваторт хадгалж байгаад өндөр үнээр зардаг байх боломжтой болгох. Тариаланчдаа дэмжсэн, гурилын үйлдвэрээ хаяхгүйхэн шиг боломж бололцоог хангасан тогтоолын төсөл дагаж орж ирнэ.

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

– Улаан буудайн экспортолсон түүх байхгүй.  Нуухыг нь авах гэж байгаад нүдийг нь сохолчихвий дээ. Тариалангийн салбарыг авч явдаг төсвийн бүсийн тариаланчидтай уулзлаа. Энэ асуудалд дургүй байна. Экспорт байхгүйг мэдэж байгаа. Гурилын үйлдвэрийг царай алдаж бууудайгаа зарна. Хаврын тариалалт эхлэхээс өмнө буудайн үнийг зарла гэж байна.  Буудай бол стратегийн хүнс. Монголчуудын түлхүү хэрэглэдэг хоёр бүтээгдэхүүний нэг нь гурил. Мах, гурилтайгаа байхад эдийн засгийн ямар ч хүндрэлийг даваад гарна. Гурил хийх гэтэл будаагүй болчихвий гэдэг асуудал яриад байгаа юм.

Хоёрдугаарт, гурилын импортод хэмжээ хязгаар тавихгүй байгаа нь буруу.  Салбарын яам нь импортын гурилыг татвараас чөлөөлөх асуудалд хэмжээ заая, хугацаа тавих ёстой гэж оруулж ирсэн. Тунга нь тааруулаад шийдэх ёстой. Энэ жил онцгой сайхан жил. Газрын чийг хангалттай байна, гуурсанд тарьсан ч ургац авахаар байна гэж тариаланчид ярьж байна. Борлуулалтад санаа зовж байгаа тариаланчдын асуудлыг шийдэх ёстой гэв.Улмаар энэхүү хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Гадаад мэдээ
Хятад "Үндэстэн ястны эв нэгдэл"-ийн тухай хуулийг баталлаа
2026-03-13 • 1м унших
Улс төр
Оюутолгой төслийн менежментийн төлбөрийг бууруулах бүхий хэлэлцээг энэ сард багтаан эцэслэнэ
2026-03-13 • 1м унших
Эдийн засаг
“Оюу толгой”-н Монгол Улсад ногдох өгөөжийг 60 хувиас дээш нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавив
2026-03-10 • 1м унших
Гадаад мэдээ
Газрын тосны үнэ огцом өслөө
2026-03-10 • 1м унших
Шууд
ШАР УСНЫ ҮЕРИЙН ЭРСДЭЛ ӨНДӨР БАЙНА
2026-03-10 • 1м унших
Улс төр
Ёс зүй, сахилга хариуцлагын үнэлгээгээр Дундговь аймгийн ЗДТГ тэргүүллээ
2026-03-06 • 1м унших
Улс төр
С.МӨНХЧУЛУУН: Өвөл, хаврын морин уралдааныг говийн бүсэд зохион байгуулах зохицуулалт хийх боломжтой
2026-03-06 • 1м унших
Улс төр
Увс аймгийн Засаг даргын орлогч С.Анхбаяр гэж хэн бэ?
2026-03-05 • 1м унших
Гадаад мэдээ
"American Airlines" компани Венесуэл руу хийх нислэгээ сэргээх зөвшөөрөл авлаа
2026-03-05 • 1м унших
Эдийн засаг
ЗГ: Ядуурлыг бууруулах, амьжиргааг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ авч хэрэгжүүлнэ
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа, ногдол ашгийг өвлүүлэх болон хувьцаа нэмж эзэмшүүлэх шийдвэрийн төсөл боловсруулна
2026-03-04 • 1м унших
Улс төр
УИХ-ын гишүүн П.Сайнзоригт хилийн хориг тавив
2026-03-04 • 1м унших
Улс төр
Д.АМАРБАЯСГАЛАН, Х.БУЛГАНТУЯА НАРЫН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ АСУУДЛЫГ ЯАРАЛТАЙ ГОРИМООР ХЭЛЭЛЦЭНЭ
2026-03-04 • 1м унших
Улс төр
УИХ-ын гишүүн Э.Болормаад хилийн хориг тавьжээ
2026-03-04 • 1м унших
Шууд
Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно
2026-03-04 • 1м унших
Шууд
“ХҮРЭЭ ИХ ДАЛЛАГА” ШАШИН УРЛАГИЙН ЦЭНГҮҮН
2026-03-04 • 1м унших
Гадаад мэдээ
Живсэн хөлөг онгоцноос Юань гүрний үеийн шаазан эдлэлүүд олджээ
2026-03-04 • 1м унших
Шууд
Өмнөговь аймгийн хэмжээнд 30 орчим ирвэс тархан нутаглаж байна
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Говь-Алтай аймгийн тэмээний баяраар 60 настай эрэгтэй нас барсныг нуун дарагдуулжээ
2026-03-02 • 1м унших
Гадаад мэдээ
ТРАМП: Ираны эсрэг явуулж буй цэргийн ажиллагаа тавьсан зорилтууд бүрэн биелэх хүртэл үргэлжилнэ
2026-03-02 • 1м унших
Шууд
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ
2026-03-02 • 1м унших
Шууд
Манзуширын аманд биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлжээ
2026-03-02 • 1м унших
Эдийн засаг
PDAC-2026: Монгол Улс стратегийн ач холбогдол бүхий нөөцөөрөө дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд чухал байр суурь эзлэх боломжтой
2026-03-02 • 1м унших
Шууд
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ
2026-03-01 • 1м унших
Улс төр
Т.Аюурсайхан: Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан
2026-03-01 • 1м унших
Улс төр
Д.АМАРБАЯСГАЛАН: Дотоод хүчээ алдахгүйн тулд хүн бүр хичээх хэрэгтэй ч хил хязгаар давж, хилсдүүлэн гүтгэж, хэлмэгдүүлэн шахахыг тэвчин хүлцэнэ гэсэн үг биш
2026-03-01 • 1м унших
Шууд
ГХЯ ЗӨВЛӨМЖ ГАРГАЛАА
2026-03-01 • 1м унших
Шууд
“Хөх сувд” мөсний баяр
2026-03-01 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх