Т.Сэдэд
Т.Сэдэд - Сэтгүүлч
2022-05-25 • 1м унших

-“Ажнай” Д.Бат-Эрдэнэ АЙМАГТАЙ болжээ-

Дээрээ суудлаа олохгүй бол, доороо гүйдлээ олохгүй гэдэг үгийг төрийн албаны хурган дарга нар “жинхэнэ” нотолж буй. Саяхан Баянгол дүүргийн удирдлагуудын зохиомол компани үүсгэж, ахан дүүсээрээ нийлэн тендер “хусдаг” асуудал дэлгэгдэж, хууль шүүхийн өмнө очсон. Тэгвэл яг үүнтэй адил хэрэг Өмнөговьд өрнөж байна.

CHECK.MN сайт “УЛС ТӨРЧДИЙН УРГИЙН МОД” буландаа Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржийн “гар, хөл”-үүд хийгээд ХУУЛЬ ЗӨРЧСӨН ҮЙЛДЛҮҮД-ийг дэлгэж байна.

Уул уурхайд түшиглэсэн Өмнөговь аймгийн Засаг ноён болохыг хүсэгчид олон бий. Хэн сайн ар тал сайтай, ов мэхтэй, “хэний хааны” цүнхийг сайн барьж гүйсэн нь тус албанд томилогддог гэхэд хэлсдэхгүй. Угтаа баялагтаа жинхэнэ эзэн сууж, буйр заах хүн энэ аймагт нэн чухал ч бодит байдал дээрээ хэрэгжиж чаддаггүй.

Өнөөгийн Засаг дарга Р.Сэддорж л гэхэд “Ажнай” Д.Бат-Эрдэнийн хүн. Тэр утгаараа Д.Бат-Эрдэнийн бизнес тус аймагт цэцэглэж байгаа. Тэгвэл Р.Сэддорж Засаг даргын тамгын газар болон төрийн бусад хэлтэс, газарт өөрийн хамаарал бүхий хүмүүсээ томилж, “хөл хийх” болжээ.

“Хөл хийх” гэдэг нь улс төрчдийн сонгуульд ялмагцаа тойргийнхоо булан, тохой бүрд өөрийн хүмүүсээ томилж, сүлжээ үүсгэдэг албан бус нэр томъёо юм.

Тухайлбал, Р.Сэддоржийн “баруун гар” гэгдэх Ц.Амартөгс аймгийн Тамгын газрын даргын албыг хашиж байна. Үүнийхээ хажуугаар тэрбээр орон нутаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн даргын албыг давхар хашдаг. Энэ утгаараа төрийн албанд томилогдож байгаа алба хаагчдаас хэнийг авах, авахгүйгээ шийддэг. Түүний албан тушаалын эрх, ямба ийм.

Тэгвэл энэ хүн Төрийн албаны тухай хуулийг зөрчиж албан хаагчдыг ажилд авч, чөлөөлж, өөр албанд эгүүлэн томилдог гэдгийг эх сурвалж мэдээллээ.

Цөөн баримт дурдахад, Тус аймгийн Худалдан авах ажиллагааны газрын дарга нь Э.Өлзийжаргал. Түүний мэргэжилтэн С.Одонтуяа, Г.Ууганцэцэг, Б.Гантулга нар нь Төрийн албаны шалгуурт тэнцээгүй атал мөн хууль бусаар томилогджээ. Худалдан авах ажиллагааны газар бол тухайн аймгийн бүхий л тендер, төсөлт арга хэмжээг зохион байгуулж, шийддэг. Үүнийг мэдэхгүй хүн байхгүй болов уу.

Түүнчлэн Засаг ноёны “баруун гар”-аас гадна ах дүү, төрөл садангуудаас нь удирдах албанд томилогдсон байдаг. Тодруулбал,  аймгийн Орон нутгийн өмчийн харилцааны газрын дарга Б.Гантулга гэгч Засаг дарга Р.Сэддоржтой садангийн холбоотой гэдгийг нутгийн иргэд хэлдэг.

Зарим аймагт газар, хэлстийн дарга нар мэргэжлийн бус, шаардлага хангаагүй гэх маргаан гарч, түүнийг хуулийн дагуу чөлөөлж байдаг ч Өмнөговь аймагт бол газар, хэлтэс, албаны даргаасаа эхлээд мэргэжилтнүүд нь хүртэл багаараа хууль бусаар ажиллаж байгаа нь эрхгүй анхаарал татна.

Төрийн албыг энэ мэт төрлийн эсхүл ашиг сонирхол нэгт нөхдийн үүрлэдэг газар болгох нь зүйд хэр нийцэх вэ?

Хэн дуртай нь дарга болоод мэргэжлийн бус, ажлын туршлагагүй, хамаарал бүхий этгээдээ ажилд авсаар байвал шударга бусын эсрэг тэмцэж, хууль хүн бүрд тэгш үйлчилдэг нийгмийг бүтээхээ амласан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Засгийн газрын амлалт үлгэр болох биз ээ. Иймд улс төрчид ураг төрлөөрөө хөлжиж, татвар төлөгчдийн мөнгөөр “гараа угаадаг” энэ байдлыг хууль, хяналтын байгууллагынхан анхааралдаа авч, зохих арга хэмжээг авна уу.

Check.mn сайт Р.Сэддорж ба түүний нөхдийн талаарх баримтыг “Улс төрчдийн ургийн мод” буландаа үргэлжлүүлэн мэдээллэх болно.

Ташрамд сануулахад, Р.Сэддоржийн хувьд "Тавантолгой" ХК-ийн захирлаар ажиллаж байсан бөгөөд Эрүүгийн хуулийн 17.4, 2.1т заасны дагуу Албан тушаалын байдлаа ашиглаж хөрөнгө завшсан хэрэгт шалгагдаж байсан юм. Тодорхой хэлбэл, Түүнийг ерөнхий нягтлан бодогч Г.Шүрэнхишигтэйгээ нийлж, “Номин даатгал” ХХК-аас урамшуулал нэрээр их хэмжээний мөнгө авсан гэх хэргийг 2019.03.04-ний өдөр прокурорын байгууллагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4-2.1, 18.6-1, 22.4-1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байдаг. Уг хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сумын шүүхээс 2020.03.04-ний өдөр прокурорт буцаасан. Ийнхүү нэмэлт мөрдөн байцаалтад шилжсэнээр замхран одсон юм. 

18.6.1: Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

22.4-1: Хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Уг нь тэрбээр ийм зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байсан билээ. Тэрчлэн "алдарт" 268 тонн нүүрс алга болсон хэрэгт холбогдсон ч хамааралгүй гээд уснаас хуурай гарсан байдаг.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 3 Хаха 1 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Танд хэрэгтэй
Ном бэлэглэе” номын үзэсгэлэн худалдаа
2 цагийн өмнө • 1м унших
Эдийн засаг
ЗОХИОМЛООР ҮНЭ НЭМБЭЛ ТАВАН САЯ ХҮРТЭЛХ ТӨГРӨГӨӨР ТОРГОНО
2 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
ОХУ-ЫН ГЕНЕРАЛЫГ БУУДСАН ЭТГЭЭДИЙГ ДУБАЙГААС БАРИВЧИЛЖЭЭ
3 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
Японы ерөнхий сайд Санаэ Такаичигаар удирдуулсан эрх баригч нам түүхэн ялалт байгууллаа
3 цагийн өмнө • 1м унших
Улс төр
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлгийг шинэчлэн байгуулав
3 цагийн өмнө • 1м унших
Шууд
Х.Нямбаатар: Барилгын норм, журам зөвлөлтийн үеийн стандартаар явдгийг өөрчлөх ёстой
3 цагийн өмнө • 1м унших
Шууд
Б.Ачбадрах амжилтаа ахиуллаа
3 цагийн өмнө • 1м унших
Шууд
Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэлийг илрүүллээ
3 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
Анхны алтан медалийг Швейцарын тамирчин хүртлээ
2026-02-08 • 1м унших
Эдийн засаг
Монголын анхны ингэний ферм инкубатор хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байна
2026-02-08 • 1м унших
Шууд
Монгол Улс морин хуур судлалын төвтэй боллоо
2026-02-08 • 1м унших
Шууд
Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
2026-02-08 • 1м унших
Гадаад мэдээ
Хиймэл оюунд оруулах хөрөнгө оруулалт нэмэгджээ
2026-02-07 • 1м унших
Шууд
Хичээл сургуулийг 9 дүгээр сарын 15-нд эхлүүлэх санал хүргүүлжээ
2026-02-07 • 1м унших
Шууд
Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээ хийнэ
2026-02-07 • 1м унших
Гадаад мэдээ
Өвлийн олимпын нээлт
2026-02-07 • 1м унших
Шууд
VIP АВТОБУС
2026-02-06 • 1м унших
Эдийн засаг
Алтны үнэ нэг унц нь 5600-гаас 4770 ам.доллар руу буулаа
2026-02-06 • 1м унших
Шууд
“ҮР ДҮНД СУУРИЛСАН УДИРДЛАГА” СУРГАГЧ БАГШИЙН СУРГАЛТ
2026-02-06 • 1м унших
Гадаад мэдээ
Норовирусийн халдвар илэрсний улмаас Олимпын тоглолтыг хойшлуулжээ
2026-02-06 • 1м унших
Шууд
Говийн биологийн олон янз байдлыг судлах шинэ хүрээлэнтэй боллоо
2026-02-06 • 1м унших
Шууд
Монгол хүүхдүүд оюуны спортоор дэлхийд тэргүүлэв
2026-02-05 • 1м унших
Гадаад мэдээ
Каддафийн хүүг хөнөөжээ
2026-02-05 • 1м унших
Шууд
Миланы тайзнаа Монголын тамирчдын гоёл
2026-02-05 • 1м унших
Шууд
“Улаанбаатар кап”
2026-02-05 • 1м унших
Шууд
ЦАГ АГААРЫН МЭДЭЭ
2026-02-05 • 1м унших
Шууд
Монголчууд IQ-ийн үзүүлэлтээр наймдугаарт эрэмбэлэгджээ
2026-02-04 • 1м унших
Ярилцлага
АНУ:Чухал ашигт малтмалын нөөц бүрдүүлнэ
2026-02-04 • 1м унших
Гадаад мэдээ
SpaceX, xAI компаниудыг нэгтгэжээ
2026-02-04 • 1м унших
Шууд
Британийн парламентад Бүх намын Монголын бүлэг байгуулагджээ
2026-02-04 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
1 Жилийн өмнө • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
1 Жилийн өмнө • 1м унших
Бүгдийг үзэх