Хотын дарга Х.Нямбаатар нийтийн байруудад шалгалт оруулах шаардлагатай хэмээн мэдээллээ. Тэрбээр "Саяхан Хонконгд харамсалтай хэрэг болсныг та бид бүгд мэдэж байгаа. Олон хүн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирлоо. Энэ бол нэг талдаа стандарт мөрдөөгүй, хяналт шалгалт хийж, урьдчилан сэргийлээгүйн балаг.
Хоёр жил орчмын өмнө хий тээвэрлэж явсан машин дэлбэрч алтан амь үрэгдэн, олон хүн эд хөрөнгөөрөө хохирсон. Тиймээс бид дахин энэ төрлийн алдаа гаргахгүйн тулд хүйтэн сэрүүний улиралд ч хяналт шалгалтыг сайжруулна.
Манайд нийтийн байрууд олон бий. Стандартын шаардлага хангадаггүй, халаалтын асуудалтай, эрчим хүч, цахилгааны асуудалтай түүнээсээ болоод халаагуур залгадаг, энэ нь эргээд цахилгааны масс үүсэх, гал гарах үндэс болоод байдаг талтай. Тийм учраас нийтийн байруудад шалгалт оруулж, шаардлагатай арга хэмжээг авна" гэлээ.




