CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2025-12-02 • 1м унших

Хар тамхичид хүний хүүхдийг гэмтээж гэнэ. Хараал идсэн новшийг хар гэрт хорьж, хамаг насаар нь хатаа гэх хараал хаа сайгүй. Басхүү баячуудын хүүхдүүдийн балаг дуусахгүй нь барьж хорь шийтгэ гэх зүхэл ч мундахгүй. Гэвч баячуудын хүүхэд л хар тамхи, мансууруулах донд автдаг гэх маанаг ойлголтоо хаях цаг болчихож. Саяхан НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албанаас шинэ төрлийн мансууруулах бодисын илэрсэн бүртгэлийг газар зүйн байршлаар нь харуулсан зургаар Монгол Улсын хувьд хамгийн олон шинэ төрлийн мансууруулах бодис илэрсэн ОХУ болон БНХАУ-ын дунд байгаа нь энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд онцгой анхаарал хандуулах шаардлагатайг харуулж байна гэх сэрэмжлүүлэг гарчээ.

Статистикаас харахад  манай улсад бүртгэгдсэн энэ төрлийн гэмт хэргийн 55 хувийг 25-аас доош насны өсвөрийн хүүхэд, залуучууд эзэлдэг.  Түүнчлэн Монгол Улсын хэмжээнд сүүлийн таван жилийн хугацаанд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 939 гэмт хэрэг, 1173 сэжигтэн бүртгэгдснээс 91.1 хувь нь эрэгтэй, 8.9 хувь нь эмэгтэй байгаа бол нийт холбогдогчдын 92.2 хувийг 35 хүртэлх насны хүүхэд, залуучууд эзэлж байна.

Хамгийн харамсалтай нь хар тамхи, мансууруулах бодисыг сонирхон хэрэглэсэн ганцхан удаагийн үйлдэл нь хүнийг донтуулж эргэлт буцалтгүйгээр оруулсан байдаг. Сонирхож хэрэглэсэн ганцхан удаагийн үйлдлийнхээ золиосонд өнөөдөр төмөр торонд эрх чөлөөгөө хязгаарлуулж буй залуус байсаар байгаа нь бодит үнэн. Угтаа бид хар тамхинд донтсон залуусаа шоронд хорих тухай бус эмчлэх, хамгйин гол нь урьдчилан сэргийлэх, хор уршигаас нь сэргийлэх зан үйлд сургах ёстой юм.

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэд захирал, Анагаах ухааны доктор В.Баярмаагийн хэлснээр “Хүүхдүүдийн донтолтод өртөж байгаа нас бол 13-14 нас. Хүүхдүүдийн өсвөр насандаа эхэлж байгаа донтолтын суурь нь гэр бүлийн орчин, бага насны хүмүүжлээс маш их хамааралтай байдаг. Хүүхдэд тохиолдож байгаа аливаа донтолтын асуудлыг шийдэхийн тулд эцэг эхчүүдийн хувьд өв тэгш гэр бүлийг бий болгох хэрэгтэй. Өв тэгш гэдэг нь гэр бүл салахгүй байх, гэр бүлийн дотоод уур амьсгал төлөв төвшин байх, гэр бүлийн дунд ямар нэгэн хүчирхийлэлгүй байх нь чухал. Ийм орчныг бүрдүүлж чадаагүй тохиолдолд хүүхдүүд ямар нэг хэлбэрээр зан үйлийн өөрчлөлтөд өртсөн байдаг. Дараагийн нийгмийн том орчин бол сургуулийн орчин. Хэрвээ хэвийн зөв, өв тэгш хүмүүжилтэй байх юм бол гэр бүлийн орчноос, сургуулийн орчинд шилжихэд маш амархан дасан зохицдог. Хэрвээ гэр бүлийн өв тэгш бус хүмүүжилтэй байвал сургуулийн орчинд дасан зохицоход маш төвөгтэй. Хүүхдийг бид хүүхэд байхад нь л засна. Насанд хүрсэн хойно нь засах боломжгүй байдаг” аж.

Өөрөөр хэлбэл, өсвөр үе залуучуудын мансууруулах бодисын хэрэглээ хяналтаас гарлаа. Улс орнуудад угтаа энэ асуудлыг Боловсролын яам гол түүчээлж удирдан зохион байгуулж, манлайлан,  асуудлыг урьдчилан сэргийлдэг. Басхүү судлан тодорхойлж, зохицуулан шийдвэрлэдэг. Мөн салбар дундын хүчирхэг механизмыг бий болгож байж энэ ахлын эрсдэлээс “зугтаж” чадна. Харамсалтай нь манай Боловсролын яам цалин хөлсний менежментээс хэтрэхгүй ядмагхан. Ямар ч орчин үеийн бодлого, зохицуулалт байхгүй. Шуудхан хэлэхэд, П.Наранбаярын удирдаж буй яам энэ асуудлыг цагдаа хүчнийхэн ч зохицуулдаг гэж боддог шиг байгаа юм. Эсвэл бүр ямар ч төсөөлөлгүй байх шиг байна. Ахиад хэлье, хүүхдүүдийн донтолтод өртөж байгаа нас бол 13-14 нас. Боловсролын яам нь бодлогоо тодорхойлохгүй бол тун удахгүй Монголын ирээдүй хар тамхинд живэх нь цаг хугацааны л асуудал болчихоод байна. Хар тамхитай тэмцэнэ гэхээр барьж хорих тухай шоронжсон бодлого ярихаасаа ичиж, боловсрол урьдчилан сэргийлэх нь хамгийн зөв оновчтой алхам байдгийг дэлхийн жишгээс харахыг хүсье. Тэртээ тэргүй гадныхныг бич лугаа адил дуурайдаг атлаа үндэсний аюулгүй байдал, ирээдүйд эрсдэл учруулах ийм асуудлаас ангид аж төрдгөө хэзээ болих юм бэ. Хар тамхинд донтогсдын олонх 13-14 насныхан гэдгийг мэдэх үү, Д.Наранбаяр сайд аа. Хар тамхинд донтогсдыг үхэл эсвэл шорон л хүлээж байдаг. Хүүхэд залуусаа үхэл рүү эсвэл шорон руу илгээгээд л байх уу, бүгдээрээ…

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Сэдвийн мөрөөр
Говь-Алтай аймгийн тэмээний баяраар 60 настай эрэгтэй нас барсныг нуун дарагдуулжээ
2026-03-02 • 1м унших
Гадаад мэдээ
ТРАМП: Ираны эсрэг явуулж буй цэргийн ажиллагаа тавьсан зорилтууд бүрэн биелэх хүртэл үргэлжилнэ
2026-03-02 • 1м унших
Шууд
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ
2026-03-02 • 1м унших
Шууд
Манзуширын аманд биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлжээ
2026-03-02 • 1м унших
Эдийн засаг
PDAC-2026: Монгол Улс стратегийн ач холбогдол бүхий нөөцөөрөө дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд чухал байр суурь эзлэх боломжтой
2026-03-02 • 1м унших
Шууд
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ
2026-03-01 • 1м унших
Улс төр
Т.Аюурсайхан: Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан
2026-03-01 • 1м унших
Улс төр
Д.АМАРБАЯСГАЛАН: Дотоод хүчээ алдахгүйн тулд хүн бүр хичээх хэрэгтэй ч хил хязгаар давж, хилсдүүлэн гүтгэж, хэлмэгдүүлэн шахахыг тэвчин хүлцэнэ гэсэн үг биш
2026-03-01 • 1м унших
Шууд
ГХЯ ЗӨВЛӨМЖ ГАРГАЛАА
2026-03-01 • 1м унших
Шууд
“Хөх сувд” мөсний баяр
2026-03-01 • 1м унших
Гадаад мэдээ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп албан мэдэгдэл хийжээ
2026-03-01 • 1м унших
Улс төр
ӨМНӨГОВЬ: Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хуралдлаа
2026-02-28 • 1м унших
Гадаад мэдээ
Иран цөмийн зэвсэгт ашиглах ураныг нутаг дэвсгэртээ хадгалахгүй гэлээ
2026-02-28 • 1м унших
Шууд
Мазаалай баавгайг хамгаалах өдөр
2026-02-28 • 1м унших
Шууд
“Музейн нээлттэй өдрүүд 2026” болно
2026-02-28 • 1м унших
Шууд
"Залуу офицерууд"-ын хөгжлийн жил болгон зарлалаа
2026-02-28 • 1м унших
Улс төр
МАН УНАЖ БАЙГАА РЕЙТИНГЭЭ ТОГТВОРЖУУЛЖ ӨСӨЛТИЙН МӨЧЛӨГТ ОРУУЛАХ АЯНД МОРЬДОВ
2026-02-27 • 1м унших
Улс төр
Г.ЗАНДАНШАТАР:МАН-ын дараа дараагийн ялалтын үндэс суурийг бат тавихын тулд бүхнээ зориулан хичээж ажиллах болно
2026-02-27 • 1м унших
Улс төр
Н.УЧРАЛ:эрх мэдэл биш эрх чөлөөг хамгаалахын төлөө ухаанаа уралдуулах цаг болжээ
2026-02-27 • 1м унших
Улс төр
МАН-ын Бага хурлаар долоон асуудал хэлэлцэнэ
2026-02-27 • 1м унших
Улс төр
МАН-ын Бага хурлын II хуралдаан "Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт" уриатай эхэллээ
2026-02-27 • 1м унших
Шууд
Э.Билгүүнийг буруутайд тооцлоо
2026-02-27 • 1м унших
Гадаад мэдээ
Ким Жон Ун: АНУ-ын хандлагаас хоёр улсын харилцааны ирээдүй шууд хамаарна
2026-02-27 • 1м унших
Шууд
14 захыг хотоос нүүлгэхдээ дэд бүтцийг нь шийдэж өгнө
2026-02-27 • 1м унших
Улс төр
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЯАМ БАЙГУУЛЖ, ЭРХИЙГ НАРА М.НАРАНТУЯА ГИШҮҮНД ӨГЬЕ
2026-02-26 • 1м унших
Шууд
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд болон түүнийг дүүг залилангйин хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ
2026-02-26 • 1м унших
Эдийн засаг
Тариаланчдын зээлийн үндсэн төлбөрийг 6 сар хүртэл хойшлууллаа
2026-02-26 • 1м унших
Шууд
Зөрчлийн торгуулиа E-MONGOLIA системээр шалгаж, төлөх боломжтой
2026-02-26 • 1м унших
Шууд
“Эх орончдын өдөр”-т зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан болно
2026-02-26 • 1м унших
Эдийн засаг
Ирэх сарын нэгнээс Хотула аппликейшн болон иргэний үнэмлэх ашиглан түлшээ худалдаж аваарай
2026-02-26 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
3 Жилийн өмнө • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх