ГОВЬСҮМБЭР: Хоригдол эргэлтээр ирсэн эхнэрээ хөнөөсөн хэрэг гарчээ
2023.05.23 •
1м унших
Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа 425-р хорих ангид хүн амины хэрэг гарчээ.
Тодруулбал, өнөөдөр /2023.05.23/ өглөө тус ангид хорих ял эдэлж байсан нөхрөө эргэж очсон эхнэрийнхээ амь насыг хөнөөсөн ноцтой хэрэг гарсан байна.
Одоогоор хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.