Монголын залуучуудын холбоо гэх сонсоход сайхан нэртэй холбоо гаднаа гяланцаг дотроо пяланцагийн үлгэрээр нэгэн зууны түүхийг бүтээсэн. Үе үеийн дарга нар нь улс төрийн өндөрлөгт хүрдэг болохоор дараа дараагийн дарга нар нь ч үүнийг хүсэж, мөрөөдөж өдөр нь бодож шөнө нь зүүдэлдэг гэхэд үнэнээс хол зөрөхгүй. Улс төрийн эрх мэдэлд хүрч цөлмөж болох бүхнийг дуусгахаар яарсан МЗХ-ны удирдлагуудыг дагадаг холион бантан, хов жив ч тасарч үзээгүй. Энэ удаад өмнөх Ерөнхийлөгч Гэрэлт-Одын хаалгыг нь цөм өшиглөж ороод хөөж гарагмагцаа өөрөө Ерөнхийлөгч нь болсон гэгддэг Сэргэлэнбаатарын хувьд ч хэд хэдэн ноцтой үйлдэл чих дэлсэж эхлэв.
Монголын залуучуудын холбоог нутгийн зөвлөл мэт сэтгэж нутгийнхаа ах дүү нараар дүүргэж яваа Сэргэлэнбаатар өнгөрсөн гуравдугаар сард зохион байгуулагдсан SIS23 хятадын хөрөнгө оруулалтын чуулга уулзалтаар сонгуулийн мөнгийг босгож ах нартаа бэлэг барьсан баримтыг тун удахгүй хүргэнэ.