Ховд аймгийн Жаргалан сумын Прогресс дунд сургуулийн 20 жилийн ой энэ жил тохиож байна.
Сургуулийн 20 жилийн ойг тэмдэглэх нэрийдлээр тус сургуулийн захирал Энхбаяр нь сурагчдаас 100 мянган, багш, ажилчдаас 300 мянган төгрөгийг хандив нэрээр хураан авч байгаа талаарх гомдол манай редакцид ирсэн юм.
Энэ талаар Прогресс сургуулийн захирал Энхбаяраас тодруулахаар холбогдсон ч тайлбар, мэдээлэл өгөхөөс татгалзлаа.
Уг нь сургуулийн сурагчдаас хандив хураахыг 2018 оноос хойш хориглосон бөгөөд аймгийн холбогдох албан тушаалтанаас хандив хураахыг зогсоох талаар албан шаардлага хүргүүлсэн байна.
Ийнхүү багш, ажилчид, сурагчдаас хандив хураах нь авлигын гэмт хэрэгт тооцогдон, шалгуулах үндэслэл бөгөөд Засгийн газраас хэрэгжүүлж буй 5Ш ажиллагааг зөрчиж байгаа үйлдэл юм.
Холбогдох байгууллагаас өгсөн чиглэлийг ч үл тоон үргэлжлүүлэн хандив цуглуулж байгаа Энхбаяр захирлыг шүүр ажиллагаагаар шүүрдэх үү Боловсролын сайд аа.