CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2022-09-30 • 1м унших

Хэдхэн хоногийн өмнө ХНХ-ын сайд Д.Сарангэрэл "улны" гэх үгийг хэлснийхээ төлөө сайдын суудлаасаа огцорч энэ долоо хоногт тус үгийг амтай болгон нь аль муухай жишээн дээр ашиглаж байна. 

Амьжиргааны түвшний хамгийн доод хязгаарыг "улны" хэмээн нэрлэдэг гадаадын жишээг иш татсан нь өдгөө олон нийтийн хамгийн их эгдүүцэж байгаа сэдэв болов. Үүнээс улбаалаад огцорсон сайдаасаа эхлээд улс төрийнхөн Монголчуудын амьжиргааны түвшинг "таагүй" байгаа талаар байр сууриа өөр өөрийнхөөрөө мэдэгдэж, сэтгэл эмзэглэж байгаа мэт жүжиглэсэн долоо хоног өнгөрч байна. 

Сонгуулийн үеэр хамгийн ихээр ашиглагдаж, сонгогчдоосоо оноо авдаг сэдэв бол яах аргагүй ядуурлыг бууруулна, ажлын байрыг нэмэгдүүлнэ, жижиг дундаас эхлээд иргэдийн бизнесийг дэмжих таатай бодлого баримтлана гэх мэт чихэн дээр цэцэг бүү хэл цэцэрлэгт хүрээлэн ургамаар мөрийн хөтөлбөрүүд яригддаг. Эцэстээ сонгууль дуусахад эдгээр агуулга бүхий мөрийн хөтөлбөрүүд намрын цэцэг шиг хагдраад хаа нэг тийшээ алга болчихдог харамсалтай. 

Нөхцөл байдлыг дээрдүүлэх алхам хийхээр амлалт өгсөн хүмүүс өдгөө улам дордуулж иргэдийн бизнес эрхлэх бүх боломжийг хясан боогдуулж, эрх мэдлээрээ далайлган булаадаг "том машин" хөдөлж замдаа таарсан хувийн хэвшлийнхэнийг хайр найргүй хэмхчин дайрч эхэллээ.

Үүний нэг жишээ “Дарханы арьс ширний цогцолбор” бүтээн байгуулалтыг тойрсон дуулиан юм.

Тэгвэл хэд хоногийн өмнө тус компанийн зүгээс ХХААХҮ-ийн сайд асан З.Мэндсайхан, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж нарыг албан тушаалаа ашиглаж, бусдад давуу байдал бий болгож хохирол учруулсан гэх үндэслэлээр Авлиагтай тэмцэх газарт шалгуулахаар өгсөн байна.

Тодруулбал, дээрх албан тушаалтнуудыг Засгийн газрын 185, 234 дүгээр тогтоолууд, компанийн дүрэм болон холбогдох хууль тогтоомжид заасан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа зориуд хэрэгжүүлэхгүйгээр үл барам төслийн дэд бүтцийг гацааж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зориуд “Дарханы арьс ширний цогцолбор” төсөлтэй ижил төрлийн үйлдвэр барьж, хууль бус тендер зарлаж байгаа асуудлыг шалгуулахаар өгчээ. Мөн ижил төстэй үйлдвэр гэгдэж буй УИХ-ын гишүүн С.Даваасүрэнгийн лоббигоор баригдах гэж буй “Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Гансүхийг шалгуулах хүсэлт гаргасан аж.

Ц.Гансүхийн тухайд өмнө нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргаар ажиллаж байсан бөгөөд С.Даваасүрэнгийн томилуулсан ойрын хүн нь гэгддэг. Уг гомдолд “Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулах, энэ салбарыг хөгжүүлэх зорилгоор 2018 онд “Дархан Арьс ширний цогцолбор” ХХК-г байгуулж, Дархан-Уул аймгийн Дархан суманд 180 га газарт Дархан арьс ширний цогцолбор төслийн бүтээн байгуулалт, инженерийн дэд бүтцийн болон шугам сүлжээний ажлууд, барилга байгууламжийн ажлууд явагдаж байсан юм. Одоогийн байдлаар төслийн үндсэн таван дэд бүтцийн ажил нийт 47 хувийн гүйцэтгэлтэй ба уг дэд бүтцүүдээс гадна бүтээн байгуулалтууд хийгдсэн бөгөөд нийтдээ 54.4 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил боссон байгаа бөгөөд үүнийг “Дархан Арьс ширний цогцолбор” ХХК нь Хөгжлийн банкны зээл болон өөрийн хөрөнгөөр санхүүжүүлээд явж байсан билээ. Улмаар Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Төрийн өмчит хуулийн этгээд байгуулах тухай” 185 дугаар тогтоолоор Дархан арьс ширний цогцолбор төслийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил, эзэмшил, ашиглалтыг хариуцах “Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани (ДАШЦББ ТӨХК)-ийг байгуулж, тус компанийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ)-ыг тогтоосон байдаг. Дараа нь Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “ДАШЦББ ТӨХК-ийн Дүрэм батлах тухай” 234 дүгээр тогтоолоор баталсан “Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт” ТӨХК-ийн Дүрмийн Тав дахь хэсгийн 5.1-д Компанийн үндсэн зорилт нь Дархан арьс ширний цогцолбор төслийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил, эзэмшил, ашиглалтыг хариуцаж, цогцолборт байгаа үйлдвэрлэгчдийг дэд бүтцээр тасралтгүй, найдвартай бүрэн ханган, эдийн засгийн үр ашигтай ажиллуулах гэж заажээ. Өөрөөр хэлбэл ДАШЦББ ТӨХК нь манай компаний хэрэгжүүлж байгаа төсөл дээр дэд бүтэц л барих үүрэг, чиглэлтэй ТӨХК болохоос биш өөр үйл ажиллагаа явуулах эрхгүй хуулийн этгээд юм. Гэтэл ХХААХҮЯ хувьцааг нь эзэмшдэг ДАШЦББ ТӨХК нь Засгийн газрын дээрх тогтоолуудыг хэрэгжүүлж, Дүрэмд заасан үйл ажиллагааны чиглэлийнхээ дагуу Дархан арьс ширний цогцолбор төслийн “дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил”-г гүйцэтгэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бөгөөд улмаар 2021 оноос уг төслийн ажил зогсоход хүрч, төсөлд зарцуулсан Хөгжлийн банкны зээл болон төсөл дээр ажиллаж байсан туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдийн гүйцэтгэж байсан ажлуудыг зогсоож, тэдгээрт төлөх төлбөрийн хэмжээ нэмэгдэж, бидэнд ихээхэн хэмжээний хохирол учраад байна” гэжээ.

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Сэдвийн мөрөөр
ТТАХНЭ-ийн дарга Н.Одонгуа ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ
2 цагийн өмнө • 1м унших
Сэдвийн мөрөөр
У.Дэлгэрхишиг:Мансууруулах төрлийн ургамлын тархац бүхий аймгуудын ИТХ нь төсвийг нэмэгдүүлж, устгалыг үр дүнтэй зохион байгуулах шаардлагатай
3 цагийн өмнө • 1м унших
Улс төр
Х.ГАНХУЯГИЙГ ШАДАР САЙДААР ТОМИЛНО
4 цагийн өмнө • 1м унших
Шууд
Зам ашигласны төлбөрөө төлөхгүй бол 0.5 хувийн алданги тооцно
4 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
"Грэмми-2026" шагналд нэр дэвшигчид
4 цагийн өмнө • 1м унших
Шууд
Оюутнуудын 60.9 хувь нь эмэгтэйчүүд, 39.1 хувь нь эрэгтэйчүүд байна
4 цагийн өмнө • 1м унших
Эдийн засаг
"Бадрах Энержи" компани болон Орано группийн төлөөлөгч нарыг хүлээн авч уулзав
4 цагийн өмнө • 1м унших
Шууд
Пара бочигийн тамирчин Т.Мөнхдэмбэрэл мөнгөн медаль хүртлээ
4 цагийн өмнө • 1м унших
Улс төр
“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд аж ахуйн нэгжүүдийн хүчин чадал доод тал нь хоёр дахин нэмэгджээ
22 цагийн өмнө • 1м унших
Шууд
АВЛИГА, АШИГ СОНИРХЛООС СЭРГИЙЛЬЕ
2025-11-07 • 1м унших
Улс төр
“Ухаа худаг”-аа авахаас татгалзсан УИХ-ын болон Засгийн газрын гишүүд
2025-11-07 • 1м унших
Шууд
“Амин сүнс”-ний сэдэвт бүтээлүүдээ туурвисан 35 жилийн ой
2025-11-07 • 1м унших
Ярилцлага
Г.ЭНХНАСТ:МОНГОЛД ХОРШООЛСОН БАНК БАЙГУУЛАХ ЦАГ БОЛСОН
2025-11-07 • 1м унших
Эдийн засаг
МАЛЧИН ӨРХИЙГ МАЛЖУУЛАХ ХӨТӨЛБӨР
2025-11-07 • 1м унших
Шууд
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН НЭЭЛТТЭЙ МЭДЭЭЛЛИЙН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025-11-07 • 1м унших
Улс төр
Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 37 улс төрийн нам байна
2025-11-07 • 1м унших
Шууд
“Ган үзэг-2025” оны тэргүүн наадмын шилдгүүдийг тодруулна
2025-11-07 • 1м унших
Шууд
Цаг агаарын улмаас нислэгийн зарим хуваарийг өөрчлөв
2025-11-07 • 1м унших
Гадаад мэдээ
Сирийн Ерөнхийлөгчид тавьсан хоригоо цуцалжээ
2025-11-07 • 1м унших
Шууд
“Монгол ардын суут” драмын жүжиг энэ сарын 15-ны өдрөөс эхлэн дахин тайзнаа амилна
2025-11-06 • 1м унших
Шууд
“Associated Press“ монгол залуу Б.Наранбадрахыг онцолжээ
2025-11-06 • 1м унших
Шууд
Угаар мэдрэгчгүй айлд түлш борлуулахгүй
2025-11-06 • 1м унших
Шууд
Улсын хэмжээнд зургаан сая орчим мал отроор өвөлжинө
2025-11-06 • 1м унших
Гадаад мэдээ
TMK компанийн Монгол дахь хийн олборлолт дээд үзүүлэлтэд хүрчээ
2025-11-06 • 1м унших
Шууд
УИХ-ын дэд даргыг сонгох, чөлөөлөх асуудлаар АН-ын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авлаа
2025-11-05 • 1м унших
Шууд
2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил”-ээр зарлалаа
2025-11-05 • 1м унших
Улс төр
П.Сайнзориг: 95 дугаар тогтоолыг хүчингүй болгохгүй бол УИХ тарна
2025-11-05 • 1м унших
Шууд
16 настай эмэгтэй хүүхдээ "хөнөөсөн" байж болзошгүй байна
2025-11-05 • 1м унших
Шууд
10-11 настай хүүхдүүдийн дунд зохион бичлэгийн уралдаан зарлалаа
2025-11-05 • 1м унших
Эдийн засаг
Т.Аубакир: Монгол иргэд БНКУ-аас хуримтлалын тэтгэвэр тогтоолгох боломжтой
2025-11-05 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
1 Жилийн өмнө • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
1 Жилийн өмнө • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Шууд
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ӨНӨӨДӨР ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРНО
2024-06-19 • 1м унших
Бүгдийг үзэх