Т.Сэдэд
Т.Сэдэд - Сэтгүүлч
2022-08-12 • 1м унших

Орчин үед XXI зууны хамгийн эрэлт хэрэгцээтэй салбар хэмээн тодорхойлогдож буй тархи судлалын шинжлэх ухааныг Монгол Улсад хөгжүүлэхийн тулд Засгийн газрын 2021 оны 09 дугаар сарын 29-ний 299 дүгээр тогтоолоор ШУА-ийн харьяанд Тархи Сэтгэл судлалын хүрээлэнг албан ёсоор үүсгэн байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлсэн. Тэгвэл тус хүрээлэнгийн албан ёсны нээлтийн үйл ажиллагааг өнөөдөр зохион байгуулж, Монгол Улсад тархи судлалыг сэтгэл судлалын шинжлэх ухаантай хослуулан, үндэс суурьтайгаар хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, нийтийн сэтгэл зүйн боловсролыг нэмэгдүүлэх, энэ чиглэлээр мэргэшиж буй эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломж нөхцөл бүрдэж байна.

Уг арга хэмжээний хүрээнд Тархи сэтгэл судлалын хүрээлэнгээс энэ сарын 8-13-ны өдрүүдэд олон улсын тархи, сэтгэл  судлалын долоо хоногийг зохион байгуулж, энэ хүрээнд салбарын эрдэмтэн судлаачид, эмч мэргэжилтнүүдийн дунд хурал, сургалтын арга хэмжээг сэдэвчлэн зохион байгуулж байгаагаа хэвлэлийн хурлаар дамжуулан хүргэсэн. Тэгвэл өнөөдөр уг арга хэмжээний хамгийн чухал арга хэмжээ болох “Салбар дундын тархи судлал-2022” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал энэ сарын 12, 13-ны өдрүүдэд Шинжлэх ухааны академийн байранд зохион байгуулагдаж байна.

Дэлхийн эрдэмтэд тархи судлалын шинжлэх ухаан дор нэгдэж байна

ШУА-ийн харьяа Тархи Сэтгэл Судлалын Хүрээлэнгийн захирал, АУ-ны доктор, профессор Ж.Цолмон “Салбар дундын тархи судлал-2022” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг нээж үг хэлэхдээ “Шинжлэх ухааны ололт амжилт, дэвшилтэт технологид суурилан олон орны эрдэмтэд нэг зорилготойгоор эв эеэ хичээн ажилласны үр дүнд “КOВИД-19”-ийн халдвар багасч бид ийнхүү тархи судлалын шинжлэх ухаан, олон улсын эрдэм шинжилгээний хуралд чуглаж, чуулах  боломж олдож байгаад баяртай байна. Хэдийгээр дэлхий дахиныг хамарсан цар тахлын нөлөө бүрэн арилаагүй, эдийн засгийн хүндрэлтэй энэхүү цаг үед “Салбар дундын тархи судлал 2022” Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулахад саад бэрхшээл чамгүй байсан ч Монгол Улсын Сангийн яам, БШУЯ, ШУА-ийн дэмжлэг тусламжтайгаар манай хүрээлэнгийн хамт олны чин хүсэл эрмэлзэл, хичээл зүтгэлийн үр дүнд бид өнөөдөр энэхүү хурлаа амжилттай зохион байгуулж байна.

Дэлхийн шинжлэх ухааны хөгжилтэй хөл зэрэгцэхийн тулд ХХI зууны тэргүүлэх салбар шинжлэх ухаан болох Тархи судлалын шинжлэх ухааныг эх орондоо хөгжүүлэх, түүний ололт амжилтыг шинжлэх ухаан, нийгэм, улс төр, эдийн засаг, боловсролын олон салбарт нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Тиймээс манай эрдэмтэн судлаачдын хичээл зүтгэл, судалгаа шинжилгээний үр дүнд үндэслэн тархи судлалын шинжлэх ухааныг Монголд хөгжүүлье гэсэн бидний хичээл, итгэл зүтгэлийг минь Монголын төр засаг үнэлж, ойлгож дэмжсэний үндсэн дээр Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 09 сарын 29-ний өдрийн 299 тоот тогтоол гарч Шинжлэх Ухааны Академийн харьяа Тархи, Сэтгэл судлалын хүрээлэн үүсгэн байгуулагдсан нь Шинжлэх ухааны салбарт том алхам болж Дэлхийн тэргүүлэх шинжлэх ухаантай хөл нийлүүлэн хөгжих боломж бүрдэж байна

Одоогоор манай хүрээлэн нь дараах 3 салбар дундын хамтын ажиллагаа, инновацын платформыг идэвхжүүлээд байна. Үүнд:

  • Төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд нойр судлал, дотоод шүүрэл, эрүү нүүр, сэтгэц мэдрэлийн үүдэн эмнэлгүүд болон молекул биологийн лаборатори, сэтгэл зүйн зөвлөгөөний өрөөг төрөөс нэг ч төгрөг гаргалгүйгээр нийт 450 сая төгрөгний тоног төхөөрөмжийн хамтаар хувийн зардлаар байгуулаад байна.
  • Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-ын Тархи судлалын хүрээлэн, БНСУ-ын Солонгосын Тархи Судлалын Хүрээлэн болон Олон Улсын Тархи судлалын байгууллагын Ази номхон далайн бүсийн хороотой идэвхтэй хамтран ажилладаг бөгөөд энэ үүнийхээ хүрээнд Олон Улсын Тархи Судлалын Байгууллага (IBRO)-тай хамтран энэхүү сургалт, хурлыг зохион байгуулж байгаадаа тун баяртай байна.  Энэхүү үйл ажиллагаа маань цаашид улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна.
  • Мөн БНХАУ-ын тусламж дэмжлэгтэйгээр хоёр конфокалмикроскоп буцалтгүй тусламжаар хандивлах бөгөөд дөрвөн судлаачдыг MRI багаж дээр ажиллуулж сургах юм. Цаашлаад БНХАУ-ын тусламжтайгаар Тархи судлалын лабораторийг байгуулах ажил яриа хэлэлцээрийн төвшинд явж байгааг хэлэхэд таатай байна” гэсэн юм.

Тархи судлалын салбарт монгол хүний онцлогийг тодотгож өгөх хэрэгтэй

Мөн АНУ-ын Ратгерсийн их сургуулийн доктор, профессор Жипин Пан хэлэхдээ “Тархи судлалыг  олон шинжлэх ухааны уулзвар шинжлэх ухаан гэж үздэг. Тэр утгаараа дэлхийн өндөр хөгжилтэй орнууд бодлогоор шинжлэх ухаан, тэр дундаа тархи судлалын салбартаа ихээхэн анхаарч хөрөнгө мөнгө зарцуулж байж амжилтад хүрч байна. 

Тархи судлал өндөр хөгжсөн орнуудад онолын болон аж үйлдвэрийн салбарт олон дэвшил гарч байна.

Тухайлбал, оюун ухаан ухамсрын шалтгаан, механизмыг нээх, мэдрэл сэтгэцийн эмгэгүүдийн оношлогоо, эмчилгээг шинэ шатанд гаргах, хиймэл оюун ухааныг хөгжүүлэх, роботжуулах зэрэг олон амжилтуудыг дурьдаж болно. Тийм учраас улс үндэстэн бүр өөрийн үндэстний тархины бүтэц, сэтгэцийн хөгжлийн үе шат, соёл, амьдралын хэв маяг, технологийн хөгжилтэй уялдуулан судалгаа явуулж байна. Тухайлбал, Монгол Улсын хувьд нүүдлийн соёл иргэншилтэй, цөөхөн хүн амтай ч ард иргэдийнх нь дунд IQ өндөртэй, ой тогтоолт, оюуны өндөр чадамжтай, авьяас билэгтэй хүмүүс цөөнгүй бий.

Тиймээс тархи судлалын шинжлэх ухаанд энэ чиглэлээ барьж илүүтэй хөгжүүлэх, мөн энэ чиглэлээр маш чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх, төр засгийн зүгээс нь залуу эрдэмтэн судлаачид, судалгааны ажлыг нь бодлогоор дэмжиж өгвөл Монгол Улсын тархи судлалын шинжлэх ухааны салбарт богино хугацаанд ахиц гарна гэж харж байна. Мөн түүнчлэн тархитай холбоотой бүхий л шинжлэх ухааны салбарын судалгааг дэмжих, хөгжүүлэх, зохицуулах, тархи судлалын боловсролыг дэлгэрүүлэх, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагатай байна. Өнөөдөр Монгол Улсад тархи судлалын шинжлэх ухааныг эх орондоо хөгжүүлэх, түүний ололт амжилтыг шинжлэх ухаан, нийгэм, улс төр, эдийн засаг, боловсролын олон салбарт нэвтрүүлэх боломж бүрдэж байгаад туйлаас их баяртай байна” гэсэн юм.

Дашрамд дурьдахад, манай улс 2014 онд Дэлхийн тархи судлалын байгууллагад албан ёсоор нэгдэж, 71 дэх гишүүн орноор элссэн байна. Мөн төв Азийн улс орнуудаас дэлхийн тархи судлалын нийгэмлэгт гишүүнээр элссэн анхны улсад тооцогддог ажээ. Тэр утгаараа энэхүү “Салбар дундын тархи судлал-2022” олон улсын хурлыг өдгөө 5 дахь жилдээ зохион байгуулж байгаа нь гадаадын нэртэй эрдэмтэн судлаачдаас суралцах, мэдээлэл авах, хамтран ажиллах, судалгааны ажлаа бусдад танилцуулах боломж олгоод зогсохгүй,  олон нийтэд тархи судлалын шинжлэх ухааныг таниулсан олон талын ач холбогдолтой арга хэмжээ болж байгааг хуралд оролцогчид онцлон хэлсэн юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 1 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Улс төр
С.АМАРСАЙХАН: ЭДИЙН ЗАСАГ ХЯМАРСАН, ИРГЭДИЙН ОРЛОГО ХУМИГДСАН ЭНЭ ҮЕД ТӨРИЙН ӨМЧИЙГ БӨӨНӨӨР НЬ ХУВЬЧИЛЖ БОЛОХГҮЙ
2025-12-26 • 1м унших
Гадаад мэдээ
Германы Холбооны Захиргааны Шүүх неонацист бүлэглэлд тавьсан хоригийг хүчингүй болголоо
2025-12-26 • 1м унших
Эдийн засаг
БНХАУ-аас 26 вагон АИ95 бензин Монгол Улсын нутаг дэвсгэрт орж иржээ
2025-12-26 • 1м унших
Эдийн засаг
Оюу толгой бүлэг ордын талаарх УИХ-ын тогтоолыг баталлаа
2025-12-26 • 1м унших
Эдийн засаг
МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН АВРАЛЫН ГАРЦ
2025-12-05 • 1м унших
Шууд
Мал, тэжээвэр амьтдын тооллого ням гарагт эхэлнэ
2025-12-05 • 1м унших
Шууд
Холимог тулаанч Б.Энх-Оргил аваргын бүсийн төлөө өнөөдөр тулалдана
2025-12-05 • 1м унших
Шууд
Дунд ангийн сурагчдыг танхимаар хичээллүүлэх шаардлаа
2025-12-05 • 1м унших
Эдийн засаг
Төрийн банкны тэтгэврийн зээлийн хүү буурч, хугацаа уртаслаа
2025-12-05 • 1м унших
Улс төр
ТОМИЛГОО:Ерөнхий сайдын ахлах зөвлөх
2025-12-05 • 1м унших
Гадаад мэдээ
Францын ерөнхийлөгч Украины дайныг зогсооход дэмжлэг үзүүлэхийг уриаллаа
2025-12-05 • 1м унших
Шууд
"Чингис хаан" үндэсний музей Ватиканы Апостолын Номын сантай хамтарна
2025-12-05 • 1м унших
Гадаад мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүнтэй уулзлаа
2025-12-05 • 1м унших
Шууд
Монгол Улс Азийн гамшгийн бэлэн байдлын төвд гишүүнээр элсэнэ
2025-12-04 • 1м унших
Гадаад мэдээ
Делид амьсгалын замын цочмог халдварын 200 мянган тохиолдол бүртгэгджээ
2025-12-04 • 1м унших
Улс төр
Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө
2025-12-04 • 1м унших
Шууд
"Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс”
2025-12-04 • 1м унших
Шууд
Монгол Улсын хэмжээнд 107.9 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүн байна
2025-12-04 • 1м унших
Шууд
Өвлийн Элсэлтийн шалгалт эхэллээ
2025-12-04 • 1м унших
Шууд
Өмнөговь аймгийн ИТХ-ын наймдугаар хуралдаан хуралдав
2025-12-04 • 1м унших
Шууд
ХАР ТАМХИНД ДОНТСОН ХҮҮХЭД, ЗАЛУУСАА ҮХЭЛ ЭСВЭЛ ШОРОН РУУ ИЛГЭЭГЭЭД Л БАЙХ УУ, П.НАРАНБАЯР САЙД АА
2025-12-02 • 1м унших
Шууд
Нүүрс тээврийн жолооч нар өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ
2025-12-02 • 1м унших
Шууд
НИЙТИЙН БАЙРУУДЫГ ЭМХЭЛНЭ
2025-12-02 • 1м унших
Эдийн засаг
Г.ЗАНДАНШАТАР: Алдагдлаа нөхөхийн тулд зөвхөн хэрэглэгчдэд ачаа үүрүүлэхийг урьтал болголгүй зардлаа хэмнэ
2025-12-02 • 1м унших
Гадаад мэдээ
Сингапурын сургуулиудад ухаалаг гар утас ашиглахыг хориглоно
2025-12-02 • 1м унших
Улс төр
Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэлла ирэх жил Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
2025-12-02 • 1м унших
Эдийн засаг
“Эрдэнэс тавантолгой” ХК 11 дүгээр сард 2.4 сая тонн нүүрс борлуулжээ
2025-12-01 • 1м унших
Шууд
Улсын хэмжээнд эмнэлэгт 3,401 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна
2025-12-01 • 1м унших
Шууд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нэр нь үл мэдэгдэх цэргийн бунхан”-д цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ
2025-12-01 • 1м унших
Шууд
АПОСТИЛЬ БОЛОН КОНСУЛЫН БАТАЛГААЖУУЛАЛТ ХИЙЛГЭХ ИРГЭДИЙН АНХААРАЛД
2025-12-01 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Шууд
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ӨНӨӨДӨР ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРНО
2024-06-19 • 1м унших
Бүгдийг үзэх