Хиймэл нууранд живсэн иргэний цогцсыг хоёр метрийн гүнээс гаргажээ
2024.06.10 •
1м унших
Улаанбаатар хот, Налайх дүүргийн VI хороо хиймэл нуурын усанд нэг хүн живсэн тухай дуудлагыг өчигдөр 13:50 цагт иржээ.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах бүлгийн алба хаагчдыг очиход, иргэн Т /16 настай, эрэгтэй/ хиймэл нуурын усанд орж байгаад живсэн байсан тул эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 16:06 цагт нуурын усны хоёр метрийн гүнээс цогцсыг нь олж гарган, тус дүүргийн Цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгсөн байна.