Т.Гал
Т.Гал - Сэтгүүлч
2022-05-25 • 1м унших

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Ц.Очгэрэлтэй ярилцлаа.

Зорчих эрхийг хязгаарлах ял нь Монгол Улсын эрүүгийн ял шийтгэлийн бодлого дахь шинэтгэлийн нэг үндсэн чиглэл болон хэрэгжиж байна

-Та шинээр хэрэгжүүлж байгаа зорчих эрхийг хязгаарлах ялыг хууль, эрх зүйн болон бодлогын түвшинд шийдвэрлэсэн байдал, тус ялын зорилго, ач холбогдол юу вэ?

-Монгол Улс нь ял шийтгэлийн бодлогын хувьд 1992 оноос хойш тасралтгүй өөрчлөгдөн шинэчлэгдэж өнөөдрийг хүрч байна. Шинэ Үндсэн хууль батлагдснаас хойш ялын бодлогоо цөөнгүй удаа шинэчлэсэн бөгөөд ял шийтгэлийн бодлого нь нийгмийн хөгжлийг дэмжсэн, нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой, эерэг үр дагаврыг бий болгосон, улс орны дотоод аюулгүй байдлыг хангахад тодорхой хэмжээний хувь нэмэр оруулсан байхад чиглэн өөрчлөн хөгжүүлж ирсэн билээ. Дэлхийн улс орнуудын хувьд ялын бодлогыг нийгмийн хөгжилтэй уялдуулан хөгжүүлснээр багагүй үр дүн, ололтыг бий болгож байгаа бөгөөд хорихоос өөр төрлийн ял шийтгэлийг түгээмэл хэрэглэх боллоо.

Монгол Улсын хэмжээнд хорихоос өөр төрлийн ялыг илүү их өргөн хэмжээнд ашиглан, нийгмийн ач холбогдлыг өсгөх зорилго агуулан эрх зүйн шинэтгэлдээ тусгахаар ажиллаж байгаа билээ. Үүний нэг жишээ бол хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагааны чиглэлээр зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуульдаа тусган нэвтрүүлсэн явдал юмаа.

Монгол Улс энэхүү ялыг багагүй хугацаанд судласан ба миний бие судалгааны бүрэлдэхүүнд орж ажилласан хүний хувьд хэлэхэд дэлхий нийтэд маш их үр ашиг өгөөжтэй, тодорхой хэмжээний үр дагавар нь илүү бодитой шууд гардаг шинэ төрлийн ял болохыг онцлон хэлмээр байна. Шинэ төрлийн ял болох зорчих эрхийг хязгаарлах ялыг 2021 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлэхээр Засгийн газрын түвшинд Хууль зүй, дотоод хэргийн яам санаачлан шийдвэрлэсэн. Энэхүү ял хэрэгжиж эхэлснээр манай улсын ялын бодлогод шинэ эргэлт авчирсан томоохон алхам болсон гэж судлаач хүний хувьд үздэг. Зорчих эрхийг хязгаарлах ялын хэрэгжилтийг 2021 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хангаж эхэлснээс хойш 2500 орчим ялтанд хяналт тавин ажилласнаас шүүхээс зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж хяналтад авсан 1335, “Өршөөл үзүүлэх тухай хууль”-аар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон 1129 ялтан, ялыг биеэр эдэлж дууссан 1025 ялтан байна.

Өнөөдрийн байдлаар хяналтад 1437 ялтан хяналтад байгаагаас 88.9 хувь нь эрэгтэй, 10.4 хувь нь эмэгтэй, 0.7 хувь нь өсвөр насны хүүхэд, ял шийтгэлийн байдлаар нь авч үзвэл 52.5 хувь нь анх удаа ял шийтгүүлсэн, 47.5 хувь нь хоёр ба түүнээс дээш гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн байна.

Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба нь зорчих эрхийг хязгаарлах ялын хэрэгжилтэд тогтмол дүн шинжилгээ хийж, иргэд болон ялтан, түүний гэр араас санал асуулгыг авч ял эдлүүлэх ажиллагааг илүү бодитой, үр дүнтэй байхад анхааран ажиллаж байна.

-Зорчих эрхийг хязгаарлах ялын бусад төрлийн ялаас ялгагдах онцлог юу вэ?

-Эрүүгийн хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах ял нь технологийн дэвшлийг ашиглан цахим төхөөрөмжөөр гэм буруутай нь тогтоогдсон хүний биед зүүж байршлыг тогтоон, зорчих маршрутыг хязгаарлан хөдөлгөөнд хяналт тавих зарчмаар хэрэгждэг онцлогтой. Ял эдлүүлэх ажиллагааны явцад ял шийтгэгдсэн хүнээс тодорхой хэмжээний үүргийг шаарддаг. Жишээ нь, цахим төхөөрөмжийн ажиллагааны горим, дүрмийг дагаж мөрдөн ашиглах, хамгаалах, ашиглалтын явцад үүсч буй зардлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 169 дүгээр зүйлд зааснаар ялтан өөрөө хариуцах гэм мэт эрх зүйн зохицуулалттай онцлог ял юм. Цаашид программ хангамжийн хөгжүүлэлтийг хийн цахим бугуйвчийн чанар үзүүлэлтийг дээшлүүлэхэд анхааран ажиллаж байна.

-Зөвхөн цахим төхөөрөмж ашиглан хяналт тавьдаг гэж ойлгож болох уу?

-Нэг талдаа цахим төхөөрөмж ашиглан тухайн хүний хөдөлгөөн байршилд хязгаарлалт тогтоон хяналт тавьж байгаа ялын шийдэл боловч нөгөө талдаа Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа буюу Олон улсад Пробацийн алба гэж нэршсэн чиг үүргийн гол онцлог болох биечилсэн хяналт, түүнчлэн зан үйлийн сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг давхар зохион байгуулдаг. Зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэх явцад ял шийтгэгдсэн хүний ухамсар, биеэ авч явах байдал, цахим төхөөрөмжтэй харьцах үүргээс гадна дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх, гэмт буруугаа ойлгох, эдийн засгийн болон эрх зүйн үүрэг, хариуцлагаа ухамсарлан биелүүлэх хариуцлагыг үүсгэдэг.

-Энэ ялыг нийгмийн зүгээс төдийлөн сайн ойлгохгүй байх шиг. Олон нийтийн дунд эргэлзээтэй ойлголтууд яваад байна. Тухайн ялын үр ашгийг товчхон тайлбарлаж өгнө үү?

-Хорихоос өөр төрлийн ял бол дэлхий нийтийн хэмжээнд нийгэм болон эдийн засгийн хувьд өндөр үр ашигтай гэдийг дэлхийн улс орнуудын олон жилийн хуулийн салбарын түүх, туршлага нотолсон байдаг. Гадаадын зарим улс орны жишгээр Монгол Улсын хувьд хорих ялын сөрөг үр дагавар, ял эдлүүлэх ажиллагаанд зарцуулж буй төсвийн зардлыг  бууруулах, хорих ял шийтгэгдэгсдийн тоон үзүүлэлтийг багасгах, гэмт хэрэг үйлдээд ял шийтгэгдсэн хүмүүсийн зүгээс давтан гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэх зорилгоор энэхүү ялын шинэ төрлийг УИХ-аас хуульчлан баталсан билээ.

Хорихоос өөр төрлийн ял нь юуны өмнө төрд ачаалал үүсгэдэггүй, тухайн хүний хувийн онцлог байдал, гэм бурууд нь тохирсон сонголтыг бий болгож, ингэснээр ялын гарцаагүй, бүрэн хэрэгжих магадлалыг өндөр түвшинд хүргэдэг ялын төрөл.

Зорчих эрхийг хязгаарлах ял нь нийгмийн болон эдийн засгийн эерэг үр дагаврыг бий болгож байна. Тухайлбал, ял эдлүүлэх ажиллагааны зардлын хувьд улсын төсөвт үзүүлэх ачааллыг нилээдгүй хувиар буулгах тооцоо гарсан, хорих ялтай харьцуулахад 10-15 хувиар, бусад урсгал зардал 25-30 дахин бага зардлаар хэрэгжүүлэх тооцоо гарсан. Энэ нь улс орны эдийн засгийн хүндрэлтэй байгаа өнөөгийн цаг үед төсвийн хэмнэлтийг бий болгоход маш чухал үүрэгтэй юм.

Зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн хүний хувьд ажилд хөдөлмөрөө үргэлжлүүлэн чөлөөтэй эрхлэх, суралцах, гэр бүр, үр хүүхдээ асран хамгаалах боломжийг олгож байдаг онцлогтой.

Эрүүгийн ял шийтгэл нь нийгмийн сөрөг үр дагаврыг дагуулдаг байсан асуудал ард хоцорч, ял шийтгэлийн бодлогод орсон энэхүү эерэг үр дагавар, өөрчлөлтийг дан ганц ял эдлүүлэх систем биш улс орны хэмжээнд ойлгож үзэхийн бол дотоод аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэмжээнд шударга ёсыг хангах, эрх зүйт төрийг бэхжүүлэхэд чухал үүрэг рольтой юм.

Эцэст нь тэмдэглэж хэлэхэд хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа буюу Пробацийн тогтолцоог хөгжүүлэх асуудал нь зорчих эрхийг хязгаарлах ялаар дамжуулан нийгэмд тодорхой хэмжээнд амжилттай хэрэгжиж байгаад бидний хувьд сэтгэл өндөр байгаа билээ.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг “Алсын хараа 2050”-т хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх тогтолцоог хөгжүүлэх зорилтыг тусгайлан заалт оруулсан бөгөөд үүний хамгийн тод үр нөлөөг зорчих эрхийг хязгаарлах ялаас харж болно. Зорчих эрхийг хязгаарлах ял нь Монгол Улсын эрүүгийн ял шийтгэлийн бодлого дахь шинэтгэлийн нэг үндсэн чиглэл болон хэрэгжиж байна. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 1 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Шууд
“Алтан намар-2025”
2 цагийн өмнө • 1м унших
Шууд
Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэл эрүүл мэндийн шалтгаанаар суллагдлаа
3 цагийн өмнө • 1м унших
Шууд
“Урагшаа харсан цонх” кино дэлхийд нээлтээ хийв
3 цагийн өмнө • 1м унших
Шууд
Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13284 болжээ
3 цагийн өмнө • 1м унших
Шууд
Х.НЯМБААТАР: Зөвшөөрөлгүй ажиллаж эхэлсэн ТҮЦ-үүдийг цахилгаанаар хангасан монтёрыг олж, ажлаас чөлөөл
19 цагийн өмнө • 1м унших
Шууд
ЗАМЫН-ҮҮДИЙН БООМТООР НЭВТРЭХ ГАЛ ТЭРГЭНД ДУЛААН МЭДРЭГЧТЭЙ, ДЭВШИЛТЭТ КАМЕРААР ХЯНАЛТ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
19 цагийн өмнө • 1м унших
Шууд
Нэгдүгээр ангийн цахим бүртгэл
2025-08-11 • 1м унших
Шууд
“МАК”, “ЭМ СИ ЭС” БУСДЫГАА УРИАЛААД СТРАТЕГИЙН ОРДУУДЫГ ТӨР, ТҮМЭНД НЬ ӨГЧИХ ХЭРЭГТЭЙ
2025-08-11 • 1м унших
Шууд
“Оюутан цэрэг”-үүд тангаргаа өргөлөө
2025-08-11 • 1м унших
Шууд
“Нүүдэлчин” фестиваль
2025-08-11 • 1м унших
Ярилцлага
Н.Болормаа: ӨМГӨӨЛЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ БИЗНЕСИЙН САЛБАР ГЭЖ ХАРАХ БОЛСОНД ХАРАМСДАГ
2025-08-08 • 1м унших
Шууд
Томилгоо
2025-08-08 • 1м унших
Шууд
Сайд П.Наранбаярын асуудлыг АТГ-т шилжүүлжээ
2025-08-08 • 1м унших
Шууд
АСУУДЛЫН ӨМНӨӨС СӨРЖ ЗОГССОН ХОТЫН ДАРГА
2025-08-08 • 1м унших
Шууд
Өнөөдөр аавуудын баяр
2025-08-08 • 1м унших
Шууд
"Их шүтээн-Эзэн Чингис хаан" тусгай үзэсгэлэн
2025-08-08 • 1м унших
Гадаад мэдээ
Дэлхийн спортын наадам Чэндү хотноо эхэллээ
2025-08-08 • 1м унших
Шууд
Улаанбурхан өвчнөөр 10-14 насны 4994 хүүхэд өвчилжээ
2025-08-08 • 1м унших
Шууд
Малчны хүүхдийг их сургуульд үнэ төлбөргүй суралцуулна
2025-08-07 • 1м унших
Шууд
ЦӨМИЙН ТЕХНОЛОГИТОЙ БОЛОХ ИРЭЭДҮЙГЭЭ АВЛИГАЧДААР СҮЙТГҮҮЛЖ БОЛОХГҮЙ
2025-08-07 • 1м унших
Ярилцлага
Ш.ТҮВДЭНБАЛЖИР: ХИЙН СИСТЕМТЭЙ БОЛЖ, ХЭРЭГЛЭЭГ НЭМЭГДҮҮЛСНЭЭР ЭРЧИМ ХҮЧНИЙ ДУТАГДЛААС ГАРАХ БҮРЭН БОЛОМЖТОЙ
2025-08-07 • 1м унших
Улс төр
Б.Чойжилсүрэн:Ядарсан үедээ сайдын багцийг минийх гэж хэлсэндээ уучлалт хүсье
2025-08-07 • 1м унших
Шууд
Н.ТАВИНБЭХ: Станцад осол гарч байхад нэгэндээ туслахын оронд бичлэг хийж зарсан асуудалд харамсаж байна. Ийм хүн хамт олны дунд байх ёсгүй
2025-08-07 • 1м унших
Шууд
Тархи идэгч амёб
2025-08-07 • 1м унших
Гадаад мэдээ
ТЭД БИДНИЙ ТУХАЙ: Монгол Улс шийдвэрлэх чухал үедээ ирээд байна
2025-08-07 • 1м унших
Шууд
Дулааны гуравдугаар цахилгаан станцад дахин осол гарчээ
2025-08-07 • 1м унших
Шууд
Төрийн өмчит компаниудын тоог цөөлнө
2025-08-07 • 1м унших
Шууд
“Тавантолгой төмөр зам”-ын захирал Б.Дүгэржавын оронд Х.Пүрэвжаргалыг томилжээ
2025-08-06 • 1м унших
Шууд
БОГДЫГ НҮХЛЭСНЭЭС ДАГУУЛ ХОТ БАРЬСАН НЬ ДЭЭР
2025-08-06 • 1м унших
Шууд
"МАНДАЛГОВЬ" ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН
2025-08-06 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Шууд
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ӨНӨӨДӨР ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРНО
2024-06-19 • 1м унших
Бүгдийг үзэх