CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
4 цагийн өмнө • 1м унших

2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэн. Энэхүү хуулийн дагуу Иргэний нисэхийн ерөнхий газраас “Иргэний нисэхийн үндэсний төв” нь төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани болон өрх тусгаарласан. Тэгвэл өнөөдөр та бүхнийг тус компанийн дэд захирал П.Ганболдтой уулзуулж, компанийн үйл ажиллагааны талаар танилцуулах гэж байна.

Сайн байна уу? Та бидэнд “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК ямар чиг үүргийн хүрээнд ажиллаж байгаа талаар танилцуулахгүй юу?

Сайн байна уу? “Иргэний нисэхийн үндэсний төв” нь 2025.01.01-ний өдрөөс Иргэний нисэхийн ерөнхий газраас тусгаарлагдаж дараах 3 чиглэлээр үйл ажиллагаагаа явуулах үндсэн чиг үүрэгтэй Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани болсон. Үүнтэй холбоотойгоор зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт орсон байгаа.

1-рт, Агаарын навигацийн үйлчилгээг үзүүлэх. Энэхүү үйлчилгээг үзүүлж байгаа бүх алба, салбарууд нь “ИНҮТ” ТӨХХК-ийн харьяанд үйл ажиллагаагаа явуулж байна. Иймд бид агаарын навигацийн үйлчилгээг улам сайжруулж, бүс нутгийн хэмжээнд тэргүүлэх байгууллага болох зорилт тавин ажиллаж байна. Энэ нь нислэгийн аюулгүй байдлыг сайжруулж, агаарын навигацийн, агаарын орон зайн менежментийг зөв зохистой зохион байгуулж, Монгол Улсын агаарын орон зайд нислэг үйлдэж байгаа бүх агаарын хөлгийн нислэгийн аюулгүй байдлыг ханган ажиллана гэсэн үг. Энэ чиглэлээр бид үе шаттайгаар төлөвлөгөө гарган ажиллаж байна.  

2-рт, нисэх буудлын үйлчилгээ үзүүлэх. Орон нутгийн нийт 19 нисэх буудал тус компанийн харьяанд үйл ажиллагаагаа явуулж, олон улсын стандарт шаардлага хангасан нисэх буудлын үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.  

3-рт, нисэхийн аюулгүйн хамгаалалтын үйлчилгээ нь манай компанийн чухал нэг хэсэг юм. Олон улсын статустай хоёр нисэх буудал болох “Чингис Хаан” олон улсын нисэх буудал, “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын аюулгүйн хамгаалалтын үйлчилгээг Нисэхийн аюулгүй байдлын хамгаалалтын алба хариуцан гүйцэтгэх чиг үүрэгтэйгээр ажиллаж байна.

Бид дээрх чиг үүргийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд төлөвлөгөө гарган ажиллаж байна. Үүнд:

  • Агаарын навигацийн үйлчилгээ үзүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын агаарын зайн менежментийг зөв зохистой зохион байгуулах,
  • Монгол Улсын агаарын орон зайд нислэг үйлдэж буй агаарын тээвэрлэгчид буюу агаарын хөлгүүдэд үйлчилгээ үзүүлж байгаа холбоо навигаци, радиолокатор тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх,

Дээрх үйлчилгээг үзүүлж байгаа нислэгийн удирдагч болон инженер техникийн ажилтан, нисэхийн мэдээллийн ажилтнуудыг мэргэшүүлэх, ур чадвар эзэмшүүлэх,  ирээдүйн боловсон хүчнээ бэлтгэх шаардлагатай байгаа.

"Эдгээрийг зөв зохион байгуулж байж өнөөдрийн агаарын навигацийн үйлчилгээний чанар улам сайжрах юм"

Үүнтэй уялдуулаад нисэх буудлуудыг өнөөдрийн байгаа түвшнээс нь дээшлүүлж, зорчигч үйлчилгээ, зорчигч урсгалыг сайжруулах, нисэх буудлын аэродром, аюулгүй байдлыг сайжруулах үйл ажиллагаанууд хийгдэж эхлээд байна. Жишээлбэл, бид 2025.04.29-ний өдөр АНУ руу шууд нислэг үйлдэхтэй холбоотой “United Airlines” компанийн нислэгийн аюулгүй байдлыг хангах нэмэлт тусгай гэрээ байгуулж, Нисэхийн аюулгүй байдлын хамгаалалтын албаны ажилтан, албан хаагчид маань нэмэлт цагаар ажиллаж, шинэ гэрээний дагуу үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

“Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн энэ жилд хийгдэж буй онцлох ажлуудаасаа дурдвал?

Бид нэгэн томоохон ажлыг эхлүүлээд байна. Нисэх буудлуудын аэродром дээр үзүүлдэг нэг чухал үйлчилгээ байдаг. Энэ нь газрын тусгай үйлчилгээ юм. /Ground Handling Service/

Энэ үйлчилгээг “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал, “Чингис Хаан” олон улсын нисэх буудал дээр өнөөдрийг хүртэл агаарын тээвэрлэгчид гүйцэтгэж ирсэн. Агаарын хөлөг нисэх буудалд газардахад газрын тоног төхөөрөмжөөр үйлчилгээ үзүүлдэг. Зорчигчийн шат, хоолойг бэлдэх, агаарын хөлөгт үйлчилгээ үзүүлэх бүх тоног төхөөрөмж, түлшний машин, бохирын цэвэрлэгээний машин, ачаа тээш буулгах тоног төхөөрөмж, түүн дээр ажиллах боловсон хүчин, ачаа тээш зорчигчийг зохицуулан зохион байгуулах, нисэх буудлаар нэвтрэн өнгөрүүлэх зэрэг томоохон үйлчилгээг урьд нь агаарын тээвэрлэгч компани буюу ихэвчлэн “МИАТ” ТӨХК хариуцан гүйцэтгэж, манай компанийн нэлээдгүй тоног төхөөрөмж, хүн хүч хамтарч энэхүү үйлчилгээг үзүүлж ирсэн.

Манай компанийн хувьд нэгэн томоохон зорилт тавьсан нь энэ үйлчилгээг бие даан үзүүлэх. Тиймээс бид цаашдаа агаарын хөлөг буусан үед “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал дээр газрын үйлчилгээг 100% бие даан хэрэгжүүлж болох юм байна гэдгийг судалгааны үндсэн дээр шийдвэр гаргаад, хэрэгжүүлэхээр ажлын хэсэг байгуулан сүүлийн 3 сар тасралтгүй ажиллаж, анхан шатны мэргэшүүлэх сургалтад 40 орчим мэргэжилтнийг хамруулсан.

Жишээ нь онгоцыг дагуулж, удирдан зохион байгуулж, зогсоолд зогсоох, онгоцны доторх цэвэрлэгээ, үйлчилгээг хийх, онгоцноос ачаа тээшийг буулгах нарийн мэргэжлийн дүрэм, журмын дагуу үйлчилгээ үзүүлэх инженер, мэргэжилтнүүдийг сургаж, бэлэн байдлыг хангасан.

Ингээд 3 сар тасралтгүй бэлтгэл хийсний дагуу 2025 оны 06-р сард Туркменистан Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад айлчлан ирэхэд бид “МИАТ” ТӨХК-тай хамтран, туслан гүйцэтгэгчээр анхны туршилтын нислэгээ хүлээн авсан. Бид туслан гүйцэтгэгчээр ажиллахдаа туршлага судалж, үйл ажиллагаагаа шинэчлэн сайжруулж, цаашид анхаарах зүйлсээ тодорхойлоод Узбекистан Улсын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр 2 агаарын хөлөг ирэхэд бид бүрэн хэмжээний газрын үйлчилгээг нь үзүүлж амжилттай зохион байгуулсан.

Мөн 2025.06.25-ны өдөр Казакстан улсын тусгай үүргийн нислэгт манай компани газрын үйлчилгээний тоног төхөөрөмж, бие бүрэлдэхүүнээрээ үйлчилгээ үзүүлж ажилласан. Энэ нь цаашдаа тус нисэх буудал дээр төрөл бүрийн мэргэжлийн хүмүүс нисэх буудал дотор болон гадна газрын үйлчилгээг үзүүлэхэд бэлэн боллоо гэдгийг харуулж байгаа юм.

Бидний хувьд энэ ажил нь томоохон сорилт байсан ч бид шаардлагатай боловсон хүчин бэлтгэх болон тоног төхөөрөмжийн шинэчлэлтийг системтэйгээр хийж эхэлсэн. Манай зарим ажилтнууд нисэхийн аюулгүй байдалтай холбоотой ажил гүйцэтгэхэд өөрсдийгөө дайчилж, мэргэшүүлэх сургалтад хамрагдан ур чадвараа дээшлүүлж байна. Ингэснээр тус үйлчилгээний аюулгүй байдлыг ханган, маш нарийн зохион байгуулалттай төлөвлөлт хийж чаддаг болсон.

Мөн бид энэхүү үйлчилгээг чанарын өндөр түвшинд үзүүлж, үйлчилгээний төлбөр хураамжийг авч эхэлснээр төсвийн хэмнэлтийн бодлогын хүрээнд ашиг орлого олох тал дээр Засгийн газраас төрийн компаниудад өгч байгаа үүрэг даалгаврыг биелүүлж эхэлж байна гэсэн үг. Эхний ээлжид алдагдалгүй ажиллах, цаашдаа ашигтай ажиллах үйл ажиллагаа эхэлж байгаа юм.

Миний онцолж хэлэх зүйл нь Иргэний нисэхийн үндэсний төв, Иргэний нисэхийн ерөнхий газартай нэг байгууллага байхдаа бие даан зохион байгуулж үзээгүй ажлыг маш том зорилт тавиад хийж гүйцэтгэсэн явдал юм. Ингэснээр бид “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг байнгын ашиглалттай байлгах, нислэгийн аюулгүй байдлыг хангах, агаарын хөлгүүдийг газардахад бүрэн бүтэн үйлчилгээ үзүүлж чадна гэдгээ итгэлтэйгээр харуулж, баталлаа.

Цаашид “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал дээр үзүүлж байгаа газрын тусгай үйлчилгээг “Чингис Хаан” олон улсын нисэх буудал дээр танай талаас үзүүлэх боломж бий юу?

Бид одоогоор “Чингис Хаан” олон улсын нисэх буудал гэж ярихгүй байгаа. Учир нь энэ нисэх буудал Япон улсын менежменттэй тул тэд өөрсдөө энэ үйлчилгээг үзүүлдэг. Бид яагаад энэ зоригтой зорилтыг тавьсан бэ гэхээр “Чингис Хаан” олон улсын нисэх буудал энэ үйлчилгээг үзүүлж байхад бид тоног төхөөрөмжтэй, хүн хүчтэй, гэхдээ дутуу юм байгаа ч тэр бүгдийг нь нөхөж болох юм байна гэсэн тооцооллыг хийсэн. Одоогоор “Чингис Хаан” олон улсын нисэх буудал, “МИАТ” ТӨХК, “Изинис Эйрвэйс” ХХК нь “Чингис Хаан” олон улсын нисэх буудал дээр гурвуулаа зэрэг энэ үйлчилгээг үзүүлж байгаа. “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал дээр ч өнөөдрийг хүртэл агаарын тээвэрлэгчид тус үйлчилгээг үзүүлж байсан. Гэхдээ бид тооцооллын үндсэн дээр компанийнхаа харьяа нисэх буудал болох “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал дээр газардаж байгаа бүх нислэгүүдэд өөрсдөө газрын үйлчилгээ үзүүлдэг байхаар төлөвлөсөн.

“Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг Олон улсад хоёрдогч нөөц нисэх буудлаар зарласан байдаг. Хэрвээ “Чингис Хаан” олон улсын нисэх буудлын ачаалал нэмэгдэж, манай нисэх буудал руу зарим нислэг ирвэл бид 24 цагийн турш бэлэн байдалтай нислэгийн аюулгүй байдлыг ханган ажиллахад бэлэн байна.

“Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудал дээр тогтмол нислэгтэй болох боломж байгаа юу?

Энэ концессын гэрээгээрээ “Чингис Хаан” олон улсын нисэх буудлаас 150 орчим км радиустайгаар ямар нэгэн нисэх буудал дээр арилжааны нислэг үйлдэхгүй гэж заасан байдаг учраас манайх өнөөдөр шууд зөвшөөрөл авч арилжааны нислэг авах боломжгүй. Хэрвээ гэрээний заалт өөрчлөгдвөл бид арилжааны нислэг авч болно. Бид яагаад онцгой, тусгай үүргийн, цэргийн онгоц хүлээж аваад байна вэ гэхээр энэ бүгд арилжааны нислэг биш. Арилжааны нислэг биш ч үйлчилгээ шаардсан нислэгүүд байгаа юм. Тэгэхээр тэр нислэгүүдэд бид газрын үйлчилгээ үзүүлээд байна гэсэн үг. Тиймээс ч бид энэ туршлага дээрээ үндэслэн цаашид нислэгийн тоо нэмэгдсэн ч үргэлж бэлэн байдалтай ажиллах болно.

Сонирхолтой сэдвээр ярилцсанд баярлалаа.  

Баярлалаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 1 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Улс төр
Т.АУБАКИР: Тэтгэврийн зээлийг 100 хувь олгохоор боллоо
2 цагийн өмнө • 1м унших
Шууд
Азийн анхдагч МЭХ-г намчдаас салгая
3 цагийн өмнө • 1м унших
Ярилцлага
ИНҮТ: “БУЯНТ-УХАА” ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДАЛД БУУЖ, ХӨӨРӨХ НИСЛЭГҮҮДЭД ГАЗРЫН ТУСГАЙ ҮЙЛЧИЛГЭЭГ БИЕ ДААН ҮЗҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
4 цагийн өмнө • 1м унших
Шууд
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно
4 цагийн өмнө • 1м унших
Сэдвийн мөрөөр
CHECK НЭГ СЭДЭВ: 2024 онд 398 бага насны хүүхэд хүчиндэх гэмт хэргийн хохирогч болжээ
7 цагийн өмнө • 1м унших
Шууд
ТӨСӨВ: ГБХНХЯ-ны багцаас Хэмнэлтийн тухай хуулийн дагуу хасалт хийгджээ
21 цагийн өмнө • 1м унших
Шууд
Талбай дээрх төмөр асар салхинд нурж гурван хүн гэмтжээ
22 цагийн өмнө • 1м унших
Шууд
ОРХОН АЙМГИЙН БШУГ-ЫН ДАРГА О.АРИУНГЭРЭЛТ АРХИ УУСАН ҮЕДЭЭ ЭМЭГТЭЙ АЖИЛТНУУДАА ЗОДЖЭЭ
2025-07-02 • 1м унших
Шууд
ЕБС, цэцэрлэгүүдээ аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмжөөр бүрэн хангасан анхны аймаг
2025-07-02 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Амь эрсдсэн унаач хүүг эрүүл мэндийн үзлэгт хамруулна гэх шалтгаанаар халхавчлан БНХАУ руу авч явжээ
2025-07-02 • 1м унших
Сэдвийн мөрөөр
CHECK 1 СЭДЭВ: 36 ЦАГ ТУТАМ НЭГ ХҮҮХЭД ХҮЧИНДЭХ ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОГЧ БОЛДОГ
2025-07-02 • 1м унших
Улс төр
БҮХ НАМУУД ТАТАН БУУГДААД ГАНЦХАН НАМТАЙ БАЙЯ Л ДАА
2025-07-02 • 1м унших
Ярилцлага
Б.Батболд: Монгол банкны Ерөнхийлөгч ашиг олох зорилгоор Банкны тухай хууль тогтоомжоо зөрчөөд байна
2025-07-01 • 1м унших
Шууд
Дэлхийн адууны өдрийг анх удаа тэмдэглэн өнгөрүүлнэ
2025-07-01 • 1м унших
Гадаад мэдээ
“Эцэггүй гэр бүл живж буй хөлөг онгоцтой адил"
2025-07-01 • 1м унших
Шууд
Улаанбурхан өвчний тохиолдол 11016 боллоо
2025-07-01 • 1м унших
Шууд
 Монгол Улсын зээлийн эрсдэлийн үнэлгээг нэг түвшин ахиуллаа
2025-07-01 • 1м унших
Шууд
Хуурамч дипломтныг өөгшүүлж байсан хурган дарга нар
2025-06-30 • 1м унших
Шууд
Процессын дахин инженерчлэлийн хамтарсан ажлын хэсэг Өмнөговь аймгийн цагдаагийн газарт ажиллаа
2025-06-30 • 1м унших
Шууд
Гандангийн хашаанд орчин цагийн барилга барих нь түүхэн дурсгалд "дайсагнасан" хэрэг
2025-06-30 • 1м унших
Шууд
Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй хүүхдүүдийг нөхөн дархлаажуулалтад хамруулна
2025-06-30 • 1м унших
Гадаад мэдээ
Японд ажлаас үүдэлтэй сэтгэцийн өвчлөл дээд хэмжээнд хүрчээ
2025-06-28 • 1м унших
Шууд
Хүй долоон худаг руу 10 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж байна
2025-06-28 • 1м унших
Улс төр
Г.Занданшатар:Уламжлалт өв соёлыг хадгалсан бэлчээрийн мал аж ахуйн уламжлалыг хадгалж хамгаалахад онцгойлон анхаарна
2025-06-27 • 1м унших
Шууд
Түймрийн улмаас учирсан хохирол 6 тэрбум төгрөгт хүрчээ
2025-06-27 • 1м унших
Улс төр
Гаалийн даргыг “гадуурхах” ажиллагаа эрчимжлээ
2025-06-27 • 1м унших
Шууд
Казахстан улс Монголоос 500 ямаа худалдаж авахаар төлөвлөжээ
2025-06-27 • 1м унших
Шууд
Амралтын өдрөөр ХӨСҮТ ажиллана
2025-06-27 • 1м унших
Шууд
Долдугаар сард олгох нийгмийн халамжийн хуваарь
2025-06-27 • 1м унших
Шууд
Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уулын тахилга
2025-06-27 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2 Жилийн өмнө • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Шууд
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ӨНӨӨДӨР ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРНО
2024-06-19 • 1м унших
Бүгдийг үзэх