CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2025-06-20 • 1м унших

Эмнэлгүүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах 60 тэрбум төгрөгийг 2025 оны төсөвт суулгасан ч буцаан татагдсан гэх мэдээлэлтэй зэрэгцэн, салбарын эмч нар харуусан шуугив.  Угтаа 60 тэрбумын 15 тэрбумыг нь Улаанбаатар хотын эмнэлэг, 45 тэрбум нь орон нутгийн эмнэлгүүдэд тоног төхөөрөмж худалдан авахаар төлөвлөсөн байж. Тодруулбал, Ховд, Орхон аймгийн нэгдсэн эмнэлэгт MRI, Амгалан амаржих газар болон Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд компьютер томографи аппарат хоёрыг суурилуулахаар төлөвлөсөн байж. Мөн хавдрын эрт илрүүлгийн тогтолцоог сайжруулах зорилгоор арван аймагт хөхний зураг авч, хавдар илрүүлэх аппарат, хэвлийн хөндийн мэс заслын тоног төхөөрөмж 10 –ыг авахаар төлөвлөсөн байсан юм байна.

Статистикаас харахад, жилд 7 мянга гаруй хүн хавдараар оношлогдож, нас брагсдын тоо жилд 4 мянгаас буурахгүй байгаа аж. Өөрөөр хэлбэл өдөрт 12-13 хүн хорт хавдарын өвлөлийн улмаас хорвоог орхидог гэсэн үг. Хавдараар өвчилсөн хүмүүсийн 72,5 хувь нь хожуу оношлогдож, үүний 60 хувь нь онош тогтоолгосноос хойш нэг жил хүрэхгүй хугацаанд амьдраад нас барж байгааг мэргэжилтнүүд ч хэлдэг. Хавдар судлалын үндэсний төвийн захирал асан Н.Эрэнхүүгийн хэлснээр, уг төвд хуваарлигдсан 6.8 тэрбумын тал нь буцаагдаж буй 60 тэрбумд багтжээ.

Яагаад, юунаас болов хэмээн учиг хөвөрдтөл ЭМЯ 60 тэрбум төгрөгөөр тоног төхөөрөмж авах байсан ч хугацаандаа худалдан авах ажиллагаа хийгээгүй тул дээрх төсвийг Төрийн хэмнэлтийн хуулиар буцаан татагджээ. Төр хэмнэлгүй л яах вэ. Гэхдээ хаанаас юунаас хэмнэхээ мэддэг баймаар юм гэтэл, цагийн ажлыг цагтаа хийгээгүй албан тушаалтнуудын анхиагүй байдлаас болоод явчихав.

Салбарын сайд асан Т.Мөнхсайханаас энэ тухай лавлахад, “Тендер зарлах ажлыг зохион байгуул гээд яамны холбогдох албан тушаалтнуудад даалгавар өгсөн байсан. Тендерийн тоног төхөөрөмжийн үзүүлэлтийг нь албан ёсоор ажлын хэсэг гарч баталгаажуулж явах, Төрийн нарийн бичгийн дарга тушаал гаргаад, Хөрөнгө оруулалтын хэлтэс онцгой анхаарал хандуулж ажиллах ёстой байсан. Тавдугаар сарын 31-нээс өмнө тендер шалгаруулалтаа хийж, компаниудтай гэрээгээ дуусгаагүй тул 60 тэрбум төгрөг буцаад улсын төсөв рүү татагдсан.  Худалдан авах ажлыг зохион байгуулах газар нь Төрийн нарийн бичгийн дарга, Хөрөнгө оруулалтын газар. Ашиг сонирхлын асуудал орсон болов уу. Техникийн тодорхойлолт чухал байдаг тоног төхөөрөмж худалдан авахад ашиг сонирхлын улмаас худалдан авах ажиллагаан дээр хугацаа алдсан” гэх тайлбарыг өглөө.

Харин ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д,Очирбат “Эмнэлгийн тоног төхөөрөмж авах байсан 60 тэрбум төгрөг төрийн хэмнэлтэд тооцогдсонд би буруугүй. Т.Мөнхсайхан сайд орон нутгаар явж судалгаа хийхдээ цаг алдсан асуудал ч бий. Худалдан авах ажиллагааны газар дээр бүх тендерүүд хийгдэж, зарлагдаж явсан. Хугацаа нь хуультай. Өөрөөр хэлбэл маргаан гарах хугацаатай байдаг. Товчхондоо хуулийн хугацаа нь болоогүй гэрээ хийгдээгүй тул татагдсан асуудал ч бий. Тэгээд ч хөрөнгө оруулалт орон нутаг, салбарынх эмжээнд хийх нь сайдын бүрэн эрхийн асуудал. Т.Мөнхсайхан сайдынхэлсэн шиг ашиг сонирхлын үүднээс саатсан зүйлгүй” хэмээв.

Буруу, буруу бүхэн бусдынх байдаг хойно доо гэж орхиж боломгүй асуудал үүсчээ. Буцаан татагдсан 60 тэрбум дээр 20 багц байсан бөгөөд Худалдан авалт шалгаруулалтын газар тендерээ зарлаад ялагчаа тодруулдаг журамтай. Одоогоор уг буцаагдсан 20 багцын 5-6 нь зарлагдсан ч тендерт оролцсон  ялагч, ялагдагч нарын дунд маргаан үүссэн тул шүүх хэрхэн шийдвэрлэхийг хүлээж байгаа гэнэ. Хүний амь настай холбоотой асуудалд хайнга хандсан буруутан нь эцсийн эцэст хуулийн буруу л болж таарах юм шиг байна.

Ямартай ч өнөө маргаашгүй шинээр эмхлэн байгуулсан Засгийн газар УИХ-аар Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголыг хэлэлцэх гэж байна. Татагдсан 60 тэрбумыг Эрүүл мэндийн сайдын төсөвт буцааж тавиулан, тендер зарлаж, маргаан гарвал шүүх эцэслэх гэсээр байтал хэдэн монгол хүн энэ ертөнцөөс буцах бол.

Судалгаанаас харахад, Монгол Улсад жилд дунджаар 100-120 хүүхэд шинээр хорт хавдартай гэж оношлогддог. Тархины хорт хавдартай хүүхдүүдийн 46.7 хувь, цусны хорт хавдартай хүүхдүүдийн 70 хувь нь анх оношлогдсоноос хойш тав буюу түүнээс дээш жил амьдарч байгаа нь дэлхийн дунджаас бага үзүүлэлт. Мөн эмчилгээнд хамрагдсан хүүхдүүдийн 30 орчим хувь нь эмийн гаж нөлөө болон бусад шалтгааны улмаас эмчилгээг бүрэн гүйцэд хийлгэхгүй хаядаг гэдгийг Төсөвт тодотгол хийх Засгийн газрын гишүүд, төсвйиг батлан УИХ-ын 126 хүнд дуулгая. Монгол Улсын иргэн Үндсэн хуульд заасанчлан амьд явах эрхээ эдэлдэг баймаар байна.

З.Урсгал

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (1)
  • Зочин • 9 сар - 66.181.176.112 Хариулах
    Нялх нярай хүүхдэд эхийн сүүнд цадахгүй байна гээд, сүү орлох нэмэлт хуурай сүү найруулж сайн өгөөд бай. 10 жил болоод тэр нялх хүүхэд чинь ходоод гэдсэндээ ургацаг ургаж байна. Амьдрал дээр жишээ олон гарч байна.эхийн мөөм сүү муу бол амьд малын сүүгээр яагаад угжиж болдоггүй юм. Эмч нэмэлт сүү орлох хуурай сүү найруулж өг гэсэн гээд залуу охид хүүхдээ угжиж өсвөр насанд очих үед хавдарын үндэс тавьж байна.
Шууд
"УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" хуулийг хэлэлцэх эсэхийг ирэх долоо хоногт шийднэ
20 цагийн өмнө • 1м унших
Эдийн засаг
Т.Аубакир: Ахмад настнуудад 15 сая хүртэлх хүүгүй зээлийг 3 хүртлэх жилийн хуацатай олгох асуудлыг судалж байна
20 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
Швейцарь улс АНУ руу зэвсэг нийлүүлэх зөвшөөрөл олгохоос татгалзав
21 цагийн өмнө • 1м унших
Шууд
“Улаанбаатар марафон-2026”
21 цагийн өмнө • 1м унших
Шууд
Ах, эгч, дүүсийн өдөр
21 цагийн өмнө • 1м унших
Шууд
“Алдарт Эх-2026” спортын VIII наадам
21 цагийн өмнө • 1м унших
Шууд
Маргаашнаас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцож эхэлнэ
2026-04-09 • 1м унших
Шууд
“Playtime”
2026-04-09 • 1м унших
Шууд
Циркчид 7 хоногийн турш үнэгүй тоглоно
2026-04-09 • 1м унших
Гадаад мэдээ
Европын Холбоо нүүрстөрөгчийн татвар тогтоожээ
2026-04-09 • 1м унших
Шууд
УЛСЫН ФИЗИКИЙН ОЛИМПИАДЫН ТУРШИЛТЫН БҮТЭЭЛИЙН УРАЛДААНД ДУНДГОВЬ АЙМГИЙН БАГШ НАР ТЭРГҮҮЛЛЭЭ
2026-04-09 • 1м унших
Шууд
11 прокурорт сахилгын шийтгэл оногдууллаа
2026-04-09 • 1м унших
Эдийн засаг
Төлөвлөгөөт 9376  хяналт шалгалтын ажлыг цуцлажээ
2026-04-09 • 1м унших
Сэдвийн мөрөөр
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн Б.Энхбаяртай гомдлыг хүлээн авч хэрэг үүсгэжээ
2026-04-09 • 1м унших
Эдийн засаг
ХААГДСАН ДАНСНУУДЫГ НЭЭЛЭЭ
2026-04-06 • 1м унших
Шууд
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
2026-04-06 • 1м унших
Эдийн засаг
Дөрөвдүгээр сард хилийн зарим боомт түр хаана
2026-04-06 • 1м унших
Шууд
С.Ичинхорлоо: Ээдрээтэй хэрэг дээр судалгаа хийж, хүссэн үр дүндээ хүрэх хамгийн сэтгэл догдлом мөч байдаг
2026-04-06 • 1м унших
Шууд
Шинэлэг санаа, шинэ эхлэлийг илтгэх “GalOl” аппликейшн нээлтээ хийлээ
2026-04-06 • 1м унших
Шууд
Альшаа аймагт болох бөхийн барилдаан
2026-04-06 • 1м унших
Гадаад мэдээ
Алькатрасыг ахин шорон болгоно
2026-04-06 • 1м унших
Эдийн засаг
Монголбанк 3.2 тонн үнэт металл худалдан авчээ
2026-04-06 • 1м унших
Шууд
“НУТГИЙН ЧУЛУУ” ХҮНДЭТГЭЛИЙН ТОГЛОЛТ
2026-04-05 • 1м унших
Шууд
“Их говийн хаврын баяр-2026”
2026-04-05 • 1м унших
Шууд
Сурагчид “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа
2026-04-04 • 1м унших
Гадаад мэдээ
Бельгийн санхүүгийн нөхцөл байдал хүндэрчээ
2026-04-04 • 1м унших
Улс төр
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХҮЛЭЭЛГҮЙ, ЗАСГИЙН ГАЗАР ЭНЭ ӨДРӨӨС ХЭМНЭЛТИЙН ГОРИМД БҮРЭН ШИЛЖЛЭЭ
2026-04-04 • 1м унших
Улс төр
Н.УЧРАЛЫН ЗАСГИЙН ГАЗАР
2026-04-03 • 1м унших
Улс төр
С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонголоо
2026-04-03 • 1м унших
Улс төр
Монголын Ногоон намын шинэ дарга
2026-04-03 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх