CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2025-06-12 • 1м унших

1921.03.01-ний өдөр

Байцааваас, манай Монгол үндэсний олон аймаг эрт урьд цагаас нааш бусад улсын албат боол болж дарлагдан, гашуун зовлонг амссан удаа олон буй авч харгис этгээдийн савраас гарч өөрийнхөө газар орон, ёс суртлаа мандуулан өөрөө эзэрхэн, эрх биш өөрийн улс байгуулдаг түүхтэй учир, ойрыг өгүүлбээс, манай Гадаад монгол халх нар Чин улсын харгис түшмэдийн талхинд эс тэсэн цухалдаж, хэдэн удаа зэвсэг барин Хятад цэрэг лүгээ байлдаж, Монгол тусгаар улс байгуулан өөртөө тогтосны дараа өөрийн үндсийг мандуулан хүмүүжих замыг эрж, тус улсын засгийг улам улам боловсронгуйгаар залруулан урагш давшихыг хичээж байтал, чөлөө зав өгөлгүй Умард иргэн улсын засгийн газраас арга хүчин хоёуланг хэрэглэж, манай гадаад Монголын төрийг гэнэт мөхөөв.

Ийнхүү манай Гадаад Монгол Улсыг буулгасан төдийгөөр үл баран, улам улам гадна дотноос элдэв олон будлиан гарч өдөр сар ирэх тутам сайжрах тайврахын царай улам улам алдагдаж буй хэмээхээс гадна эдүгээ дэлхий дээр аливаа үндэсний аймаг улс бүгд цөм өөр өөрийн үндэс ёс суртлыг бадруулан хүмүүжих эрхийг эрхлэн бүхий цаг мөний тул, тэнгэрийн заяа цагийн улирлыг дагаж манай монголын газар бүрийн олон хошуу шавийн ард түшмэд санал нэгдээд, чин үнэнхүү зоригоор манай монгол үндэсний олон амьтан уул газар ус юугаан эзэлж, түмэн ардын зовлон жаргалангийн аливаа явдлыг бүгдээр зөвлөрөн шийтгэж хүмүүжин боловсрох замыг нээж, мөхсөн төр юүгээн дахин шинэчлэн босгож, тасарсныг залган, хэмхэрснийг эвлүүлэн нийлүүлэх үйлсэд амь бие эд зөөрөө огоортол зүтгэсүгэй хэмээн бат журмаар барилдан, Монгол Ардын Нам байгуулж тус намын эрмэлзэх зүйлүүдийг манай монгол үндэсний түмэн ардад мэдэгдэн зарлах нь:

Нэгдүгээр. Монгол олон аймгийн ард амьтны эрх мэдлийг мандуулан, дарлал боолчлолын зүйлүүдийг устган түмэн ардын гашуун зовлонг арилгаад энх түвшнээр аж төрөн бусад олон үндсэн улсын адил аливаа эр чадал, эрдэм билэг юүгээн бадруулан гэгээрүүлж, улам улам боловсрон хэн тэгш жаргацгаахыг хүснэ.

Хоёрдугаар. Монголын түмэн ард энх түвшин агаад боловсрон олон улсын соёл эрдмийг хүртэж урагш давших эсэх нь монгол үндэстэн өөртөө эзэрхэн нэгэн гэр улс байгуулж, өөрөө засахад буй, хэрхэвч бусад харь үндэсний эзэрхэг түрэмгийгээр мушгин талхидахад бус болой. Тийм тул манай Монгол Ардын Намын эрмэлзэх нь алсдаа монгол үндэстэн бүгдээр нийлж нэгэн улс болохыг хүснэ. Одоо даруй хятадын харгис мэдлээс ангижирч, сая мөхсөн автономит Гадаад Монголын төрийг дахин шинэчлэн босгохыг зорино.

Гуравдугаар. Өмнөд Хятад, Умард хятад, Сычуань хязгаар, Түвд Хотон, Манж, Монгол зэрэг дор дороо өөрөө эзэрхэн шударга засаг байгуулж, тусгаар тогтноод харилцан бие биеэ дарлалцахгүй болох. Үүнд өгүүлбээс урьд Оросын эзэрхэг засгийн үед манай монголын газар усны баялаг ба түүхий эдэд үлэмж шунахайрсан учраа түрэмгийлэн залгисугай хэмээсэн ба ойрд Умард Хятад, Япон, Америк улсууд шунахайран үзэж буй нь илт.

Дөрөвдүгээр. Монголын ард олны эрх мэдлийг эрхэмлэх, Монголын төрийг босгох хэмээсэн энэхүү хоёр зүйлийн хэргийг бүрэн бүтэн гүйцэтгэхэд манай Ардын Намаас цаг үеийг үзэж, бошгыг халах намын бат журмаар үйлдэнэ.

Тавдугаар. Хэрэв Монголын өөр суртлын намууд гарч ирээд манай уул хоёр зүйл хэрэгт тусалмаар аваас мөнхүү тэдгээр намууд лугаа тухайд түр хэлэлцэж хүчин хавсарсугай. Хэрэв манай үйлсэд тотгор саад хийх нь буй аваас тэд нарыг монгол ардын дайсанд үзнэ. Монгол үндэстний их хэргийг үл хүндэтгэн хятадад ба гадаадын харгисуудад худалдаж урвасан зальхай бялдууч нарыг занана.

Зургадугаар. Манай ардын намаас гадаад дотоод засаг ба шашин мөргөлийн учраа, Монголын тогтсоор ирсэн зан суртал, аж төрөх ёс, эдүгээ цагийн дэлхий дэх олон улсын байдал, ирээдүй цагийн улирал зэрэг ямар болохыг шинжлэн харгалцуулж, монгол үндэстний ард амьтны үүрдийн жаргал ба урагш давшихыг гол болгож, зүй зохисоор шийтгэсүгэй. Гагцхүү олонд тусгүй агаад хорлолтой буюу одоо цагийн улиралд үл нийлэлцэх бөгөөд хуучирч нэгэнт хоцорсон зэрэг харштай зүйлүүдийг зүй зохисыг үзэж, чадвал зөөлөн, ядвал хатуу аргаар устган халахаас үл татгалзана.

Долдугаар. Манай Монголын Ардын Намд адил харгисыг халах боловсролыг урагш давшихыг эрмэлзэх, ард иргэний эрхийг нийтэд тэгшлэн засах хэмээсэн Хятад, Оросын зэрэг гадаад олон улсын хувьсгалчны намууд лугаа нэвтрэлцэн найралдаж харилцан туслалцахыг хичээнэ.

Наймдугаар. Манай монголын адил бусдын хүчинд автаж, харгисаар дарлагдан бүхий буурай улсууд лугаа санал явдал нэгэн буй учрыг бэлхнээ мэдэж, хэн хэний шударга үйлс сэтгэчлэн бүрэн бүтэн гүйцэтгэхийг хүснэ.

Есдүгээр. Дээр зургадугаар зүйлд дурсагдсан засаг төрийн тухай гол засгийн хэргийг шийтгэх газар, орон нутгийн өөрөө засах эрх, гэмтнийг гэсгээн хашраах удирдан боловсоргох, ард түмний аливаа үйлдвэр ба улсын хөрөнгийг арвилах хэмнэх явдал хийгээд ард амьтныг сувилах эмчлэх, тэжээх тэтгэх зэрэг ба алба үүргийг шударгаар хөнгөлөх тэгшлэх мэтийн улс төр, ард иргэнд холбогдох олон зүйл хэргүүдийг чухам хэрхэн хэрхэн шийтгэхээс зохих явдлыг манай Ардын намын газраас нягтлан хянаж, зүйчлэн бичээд дараа заларсугай.

Аравдугаар. Хэрэв манай Ардын Намд орж, монгол үндэсний авгай нар дээдэс доодос, лам хар, эрэгтэй эмэгтэй хэн ч атугай буй агаад, чинхүү үнэнч шударга явдалтан, манай намын суртлыг зөвшөөрөн хүлээж намын дүрмийг дагах нь болбоос бид нар намдаа багтаан авья хэмээн эл учруудыг илтгэн гаргаж, монголын газар ус, ард амьтан, шашин төр юүгээн бодож энэхүү арван зүйл бичээд хотолд тунхаглан зарлав. Улам улам тараагтун.

"Монгол Ардын Намаас түмэнд тунхаглан зарлах бичгийн оршлыг" 1921 онд хэвлэгдсэн "Монгол Ардын Намын дагаж мөрдвөөс зохих уг үндэсний дүрэм оршив" гэдэг товхимлын эхээр, "Монгол Ардын Намаас гадаад Монголын түмэнд тунхаглан зарлах бичгийг" "Монголын үнэн" сонины 1921 оны 5-рт хэвлэгдсэн эхээр авч нийтлэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Шууд
Дүрэм зөрчсөн жолооч нарыг AI-аар илрүүлж хариуцлага тооцно
2026-01-02 • 1м унших
Шууд
БНСУ-ын иргэдийг визийн шаардлагаас чөлөөлсөн хугацааг нэг жилээр сунгажээ
2026-01-02 • 1м унших
Гадаад мэдээ
Уоррен Баффет албан тушаалаа орхилоо
2026-01-02 • 1м унших
Эдийн засаг
Бүх төрлийн тэтгэврийг 80 мянган төгрөгөөр нэмэгдүүллээ
2025-12-31 • 1м унших
Улс төр
АН-ыг нэгтгэсэн Л.Гантөмөрийг харлуулж байгаагийн цаана юу байна вэ?
2025-12-31 • 1м унших
Шууд
18 чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
2025-12-31 • 1м унших
Эдийн засаг
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг хаврын чуулганаар өргөн мэдүүлнэ
2025-12-31 • 1м унших
Эдийн засаг
Х.Нямбаатар: 2026 онд орон сууцжуулах төслийг урагшлуулж, барилгын салбарыг дэмжинэ
2025-12-31 • 1м унших
Гадаад мэдээ
ХУРДНЫ ЗАМЫН ХАМГИЙН УРТ НҮХЭН ГАРЦ
2025-12-31 • 1м унших
Улс төр
Н.УЧРАЛААР УДИРДУУЛЖ, УЛС ТӨРД ТОГЛОХ МАН-ЫН ИРЭЭДҮЙГ ТОДОРХОЙЛСОН 2025 ОН
2025-12-30 • 1м унших
Шууд
Улсын арслан Б.Орхонбаяр хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчийн цом гардлаа
2025-12-30 • 1м унших
Шууд
Бенгалын гал, салют зэрэг пиротехникийн хэрэгслийг хэрэглэхээс татгалзаарай
2025-12-30 • 1м унших
Шууд
Монгол бахархал-2025
2025-12-29 • 1м унших
Гадаад мэдээ
Трамп-Зеленский нарын уулзалт тодорхой үр дүнд хүрсэнгүй
2025-12-29 • 1м унших
Шууд
“Аавдаа бичих захидал” уралдаан
2025-12-29 • 1м унших
Эдийн засаг
Урьдчилсан дүнгээр 58.1 сая толгой мал тоологдлоо
2025-12-29 • 1м унших
Шууд
Богд Хаант Монгол Улсын Төрийн бэлгэдэл далбаа
2025-12-29 • 1м унших
Шууд
Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны баярын өдөр
2025-12-29 • 1м унших
Улс төр
С.АМАРСАЙХАН: ЭДИЙН ЗАСАГ ХЯМАРСАН, ИРГЭДИЙН ОРЛОГО ХУМИГДСАН ЭНЭ ҮЕД ТӨРИЙН ӨМЧИЙГ БӨӨНӨӨР НЬ ХУВЬЧИЛЖ БОЛОХГҮЙ
2025-12-26 • 1м унших
Гадаад мэдээ
Германы Холбооны Захиргааны Шүүх неонацист бүлэглэлд тавьсан хоригийг хүчингүй болголоо
2025-12-26 • 1м унших
Эдийн засаг
БНХАУ-аас 26 вагон АИ95 бензин Монгол Улсын нутаг дэвсгэрт орж иржээ
2025-12-26 • 1м унших
Эдийн засаг
Оюу толгой бүлэг ордын талаарх УИХ-ын тогтоолыг баталлаа
2025-12-26 • 1м унших
Эдийн засаг
МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН АВРАЛЫН ГАРЦ
2025-12-05 • 1м унших
Шууд
Мал, тэжээвэр амьтдын тооллого ням гарагт эхэлнэ
2025-12-05 • 1м унших
Шууд
Холимог тулаанч Б.Энх-Оргил аваргын бүсийн төлөө өнөөдөр тулалдана
2025-12-05 • 1м унших
Шууд
Дунд ангийн сурагчдыг танхимаар хичээллүүлэх шаардлаа
2025-12-05 • 1м унших
Эдийн засаг
Төрийн банкны тэтгэврийн зээлийн хүү буурч, хугацаа уртаслаа
2025-12-05 • 1м унших
Улс төр
ТОМИЛГОО:Ерөнхий сайдын ахлах зөвлөх
2025-12-05 • 1м унших
Гадаад мэдээ
Францын ерөнхийлөгч Украины дайныг зогсооход дэмжлэг үзүүлэхийг уриаллаа
2025-12-05 • 1м унших
Шууд
"Чингис хаан" үндэсний музей Ватиканы Апостолын Номын сантай хамтарна
2025-12-05 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
3 Жилийн өмнө • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Шууд
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ӨНӨӨДӨР ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРНО
2024-06-19 • 1м унших
Бүгдийг үзэх