Өнгөрсөн шөнө 15 иргэн угаартаж, хоёр иргэн нас баржээ
2024.04.10 •
1м унших
Өнгөрсөн шөнө буюу 2024.04.09-2024.04.10нд шилжих шөнө Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн нийт долоон өрхийн 15 иргэн угаартжээ гэсэн дуудлага мэдээлэл онцгой байдалд бүртгэгджээ. Гэвч тухайн иргэдээс хоёр хүн нас барсан байна. Сүүлийн жилүүдэд угаар мэдрэгчийг суурилуулсан айлуудыг хянах дуудлагын төвийг татан буулгаж, Чингэлтэй дүүргийн 32-ын тойрог дээр Угаарын хяналтын төвийг ажиллуулж эхэлснээр угаартаж амиа алдах иргэдийн тоо эрс буурсан үзүүлэлттэй байна. 2024 онд ОБЕГ, Тавантолгой түлш ТӨҮГ –ээс УБ хотын удирдлагуудад хандан 51 мянган айл өрхөд угаар мэдрэгч суулгах шаардлагатай гэж санал хүргүүлсэн боловч Хотын зүгээс найман мянга болгон буулгасан байжээ.