Т.Гал
Т.Гал - Сэтгүүлч
2024-04-29 • 1м унших

УИХ-ын сонгуулийн VI тойрогт МАН болон АН-аас өрсөлдөх, горилогчдын нэрс эхнээсээ ил болж буй. МАН-аас урдаа барьдаг томчууд өрсөлдөх хүсэлтээ илэрхийлснээс рэйтингийн судалгаанд үндэслэн дэвшүүлэх хүний нэрс  тодорхой болох бол АН-аас нэр дэвших долоон хүн тодорхой болсон нь сурталчилгааны зургуудаас ил харагдана.  Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймаг зургадугаар тойрог буюу долоон мандаттай.  Тус тойрог нь нийт 130-аад мянган сонгуулийн насны иргэнтэй.  

МАН

 Ерөнхий сайд,  МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ жагсаалтаар биш  тойрогтоо нэр дэвших магадлал тун өндөр. Тэрээр Засгийн газрын гишүүдээ жагсаалтаар биш тойрогт нэр дэвших даалгавар өгсөн гэх сураг бий. Буглаж, бугшсан авлигатай тэмцэж буй эхний бөгөөд эцсийн ЗГ байж магадгүй хэмээн онцолж буй тэрээр ард иргэдийн дунд рэйтинг өндөр байгаа юм.  

 Мөн  ерөнхийлөгчийн дүү У.Отгонбаяр нэр дэвшихээр горилогсдын дунд байна. “Ерөнхийлөгчийн дүү улс төрд орж болохгүй гэсэн хууль байхгүй” хэмээн ахынхаа нэраар танигдаж буй тэрбээр  Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөлийн дарга юм.  БЗС-гаас 32 мянган ам.долларын зээл авч Австралид суралцсан гэх  түүх түүний намтарт тодоос тод бичигддэг.

УИХ-ын гишүүн дархан аварга Б.Бат-Эрдэнэ парламентийн танхимд таван удаа сонгогдож,  20 жил ажиллажээ. Намын бага хурлын үеэр “Намаас дэвш гэвэл дэвшинэ дээ” хэмээж буй тэрээр дэвших магадлалтай ч түүнийг иргэд, сонгогчид тэтгэвэрт нь гаргах хүсэлтэй. Тэрээр дөрвөн жилийн хугацаанд Гаалийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухай хуулийн төсөл өргөн барьжээ.

 Хэнтийн аймгийн Засаг даргаас нөхөн сонгуулиар гишүүнээр сонгогдсон эрхэм болох УИХ-ын гишүүн Ц.Идэрбат 2023 оны намрын чуулганд 82.9 хувийн ирцтэйгээр ажиллажээ. Дахин нэр дэвшихээр горилогчдийн жагсаалтад байгаа тэрээр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нэг ч хууль санаачлаагүй  байна.

ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонго зургадугаар тойрогт хүч үзнэ гэх шум байна. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргын алба хашиж байсан түүнийг ЗГ-ын хэрэгжүүлж буй 5Ш ажиллагааны “Шүгэл ажиллагаа”-г хэрэгжүүлэх Ажлын хэсгийг ахлуулсан нь карьерт нь дэмжлэг болно хэмээн тооцоолж буй. Тэрээр ЗГХЭГ-ын Гадаад төсөл, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд даргаар ажиллаж байхдаа Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын дагуу Засгийн газраас байгуулагдсан Ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байсан түүхтэй.

 Нэр дэвшихээр горилж буй дараагийн эрхэм бол ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг. 2019 онд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн олон нийтийн харилцаа хариуцсан зөвлөхөөс улс төрийн ажлаа эхлүүлж, 2020 оны есдүгээр сараас МАН-ын улс төрийн бодлогын газрын дарга, 2022 оноос Ерөнхий сайдын ажлын албаны гишүүн, зөвлөх, мөн Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байжээ.  

Хуулийн салбартаа аль хэдий өөрийн байр сууриа олсон хууль зүйн ухааны доктор, профессор Л.Батжав сонгогдох магадлал өндөр кандидатын нэгээр нэрлэгдэж байна. 2020 оны сонгуулиар нэр дэвшсэн ч нэрээ татаж намд элссэн түүнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хүн гэх нь ч бий. Нэр цэвэр сайн кандидат болох уу гэвэл тийм. Тэрбээр  УИХ-ын Тамгын газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, ЗГХЭГ-т Хууль боловсруулах албанд ажиллаж байсан мэргэшсэн хуульч, эрдэмтэн учраас 7 мандатны нэгийг төвөггүйхэн өвөртлөх магадлал өндөр гэж таамаглаж байна.

Мөн Сангийн сайдын зөвлөх Х.Алтай зүүн бүсэд горилж, тойргоо усалж байна гэх шум байна. “Хөрөнгийн бирж”-ийн Х.Алтай гэж овоглогдох хүртлээ арван жил гүйцэтгэх захирлаар нь ажиллажээ. Гэвч хөрөнгө, санхүүгийн талаар хотынхонд танигдсан байж болох ч зүүн бүсэд гарах эсэх нь эргэлзээтэй юм.

Горилогсдын нэр дунд  Дорнод аймгийн засаг дарга М.Бадамсүрэн жинтэй хувь эзэлж байна. МАН-ын гишүүн тэрээр “Үндэсний эвсэл”-ийн Н.Номтойбаярын халаасны хүн ч гэлцдэг. 2015 оноос хойш аймагтаа засаг даргаар ажиллаж буй юм.

Ардчилсан намаас дэвших нь тодорхой болсон ДОЛОО

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Н.Ганибал нар 2020 онд Сүхбаатар аймгаас сонгогдсон. Иймдээ ч  Ж.Батсуурьт тойрогт өрсөлдөөд гарна гэх итгэлийг намаас нь өгч байгаа бололтой. УИХ-ын гишүүдийн хувьд өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа тайлагнах байдлаар тойргоо услах боломж бүрдэж буй. Иймдээ ч бусад зургаагаа дагуулан тойргоо тойглож, ард иргэдтэй уулзаад эхэлсэн. Тэрээр өнгөрсөн намрын чуулганд 85.7 хувийн ирцтэй  хуралд сууж, 83 минут хоцорчээ. Чуулганы хуралдааны 8.3 хувьд тасалсан гэх үзүүлэлттэй гарч байна.

2020 онд МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ хуулийн шинэчилсэн найруулгын ажлын хэсэгт орж ажиллаж байжээ.

2021 онд МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫН ТУХАЙ  бие даасан хууль санаачлан батлуулсан.

УИХ-ын гишүүн Н.Ганибал мөн нэр дэвших долоогийн тоонд орон тойргоо усалж буй. Тэрбээр 2023 оны УИХ-ын намрын чуулганд 85 хувийн ирцтэй ажилдаа ирж, 11.4 хувь чөлөөтэй, 2.9 хувь таслалттай, 153 минут хоцорчээ.

Тэрээр сонгогдсон дөрвөн жилийн хугацаанд 2020 онд КОРОНАВИРУСТ ХАЛДВАР /КОВИД19/-ЫН ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ, НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ СӨРӨГ НӨЛӨӨЛЛИЙГ БУУРУУЛАХ ТУХАЙ хуулийн нэмэлт өөрчлөлтийг өргөн мэдүүлж батлуулсан байна.

Хэнтий аймгийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Т.Пүрэвхатан 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшээд өвдөг шороодсон ч энэ удаад дахин дэвшихээр болжээ. Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар, Баянзүрх дүүргийн ЗДТГ-т мэргэжилтэн, Нийслэлийн Өмчийн Харилцааны газар, Ашигт малтмалын газарт ахлах мэргэжилтэн, Эрчим хүчний зохицуулах хорооны Хуулийн хэлтсийн дарга, Хэнтий аймгийн Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны тэргүүнээр ажиллаж байсан нэгэн. Өдгөө АН-ын дэд даргын алба хашиж байна. 

Дорнод аймгийн Ардчилсан намын дэд дарга Э.Төмөрбаатар нэр дэвшигсдийн жагсаалтад байна. 2012 оны сонгуулийн дараагаас Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Ажлын албанд зөвлөх, “Нүүрс” хөтөлбөрийн зохицуулагчаар ажиллаж эхэлсэн.  2014 онд Н.Алтанхуягийн фракцийнхан “Нүүрс” хөтөлбөрийн 13.6 тэрбум төгрөгийн хэргээр АТГ-ынханд баривчлагдагдахад Э.Төмөрбаатар ч баривчлагдан зургаан сар хоригдоод суллагдсан. Үргэлжлүүлэн зургаан жил байцаагдаж, 2021 онд хэрэг нь хэрэгсэхгүй болсон түүхтэй.

УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх, Дорнод аймгийн АН-ын дэд дарга   Дорнод аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ш.Бямбасүрэн. МАХН-ын угшилтай ч 2020 онд АН-аас ИТХ-д нэр дэвшин сонгогдсоноор энэ удаагийн сонгуульд нэр дэвших эрхээ авчээ. Нутгийн уугуул, орон нутгийн сонгуульд иргэдийн саналыг  авсан тэрээр дахин гишүүн болохыг ч үгүйсгэхгүй.  АН-ын ҮБХ-ны гишүүн Ш.Батдэлгэр 2020 онд нэр дэвшээд унасан ч дахин нэр дэвшихээр тойргоо услаад эхэлжээ. Мөн нэр дэвшихээр нэр нь тодорсон хүний нэг нь дуучин СТА Д.Балдан.  Хэнтий аймгийн Ардчилсан залуучуудын холбооны тэргүүнээр ажилладаг.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Шууд
НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ ЯАП ВАН ХЕЙРДЭН ГУЯАНЫ ТӨГӨЛД МОД ТАРИЛАА
2025-05-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Хуулийн байгууллагын нэрийг барьж СЭТГҮҮЛЧИЙГ ДАРАМТАЛЖЭЭ
2025-05-05 • 1м унших
Шууд
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож байна
2025-05-03 • 1м унших
Шууд
ДУНДГОВЬ АЙМГИЙН “E-SPORT”-ЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЖ БАЙНА
2025-05-03 • 1м унших
Шууд
ДУНДГОВЬ АЙМГИЙН “МАНДАЛЫН ХУРД – 2025” ХАВРЫН БҮСИЙН ХУРДАН МОРИНЫ УРАЛДААН БОЛЖ БАЙНА
2025-05-03 • 1м унших
Шууд
Бороо, гал, химийн бодист тэсвэртэй зэвэрдэггүй гангын үйлдвэр нээгджээ
2025-04-30 • 1м унших
Улс төр
“ХӨДӨӨГИЙН СЭРГЭЛТ-ШИНЭ ДУНДГОВЬ” АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-04-30 • 1м унших
Ярилцлага
"Багш, эмч, инженер гэх мэт 170 орчим нээлттэй ажлын байр зарлаж байна"
2025-04-29 • 1м унших
Шууд
Богдхан ууланд гарсан түймрийн голомтыг бүрэн унтраажээ
2025-04-29 • 1м унших
Сэдвийн мөрөөр
"Монцемент" компанийн ажилтан учир битүүлгээр амиа алдсан ноцтой хэрэг гарчээ    
2025-04-28 • 1м унших
Сэдвийн мөрөөр
"УБДС" ТӨХК-ийн захирал Ц.Амарсанаа төрийн өмчит компани дээр ураг садан, ах дүүгийн модоо цэцэглүүлж байна
2025-04-28 • 1м унших
Сэдвийн мөрөөр
УИХ-ын гишүүн Р.Сэддорж Тэргүүн Шадар сайд болохын тулд Л.Гантөмөрийг "мөргөх үү"
2025-04-28 • 1м унших
Шууд
Төрийн айчлалыг мартагдуулсан ГЭРГИЙ
2025-04-28 • 1м унших
Шууд
Т.МАРГАД-ЭРДЭНЭ: Бүдүүлэг зангаа шаардлага тавьж байна гээд андуурч, эндүүрчихсэн
2025-04-28 • 1м унших
Улс төр
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан генералуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ
2025-04-28 • 1м унших
Шууд
Өнөөдөр Монгол Улсад генерал цол бий болсны 81 жилийн ой тохиож байна
2025-04-28 • 1м унших
Улс төр
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг тэргүүтэй төлөөлөгчид “Их Хуралдай” танхимтай танилцлаа
2025-04-28 • 1м унших
Улс төр
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга бараалхлаа
2025-04-25 • 1м унших
Улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Чех Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
2025-03-10 • 1м унших
Улс төр
Цэцэрлэг барих тендерийг “ханцуйны наймаа” болгов уу?
2025-03-10 • 1м унших
Шууд
Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан суманд гарсан хоёр хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
2025-03-10 • 1м унших
Улс төр
УБТЗ-аар 2025 онд тээвэрлэх ачааны асуудлыг энэ 7 хоногт хэлэлцэж байна
2025-03-10 • 1м унших
Улс төр
КОНЦЕСС, ТЕНДЕРЭЭР ХӨЛЖСӨН САЙД С.БЯМБАЦОГТ ХОВДОД ГАНЦААРАА ЭЗЭН СУУХААР УЛАЙРЧ БАЙНА
2025-02-25 • 1м унших
Шууд
"Чанд манах эрдэм" гэр бүл судлалын академийн нээлт боллоо
2025-02-24 • 1м унших
Шууд
Цэргийн цол олгох, тангараг өргөх ёслолын ажиллагаа боллоо
2025-02-24 • 1м унших
Улс төр
МАН: УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Бага хурлын төлөөлөгч Т.Баатарзориг нар хууль журам, Үндсэн дүрэм зөрчсөн
2025-02-23 • 1м унших
Check 1 сэдэв
АТГ: С.Бямбацогт сайд, Ховд аймгийн Засаг даргын орлогч асан Т.Жаргалсайхан нарыг шалгаж байгаа нь ҮНЭН
2025-02-21 • 1м унших
Check 1 сэдэв
С.Бямбацогт сайдын хөтөлгөө морь 5%-ийн Т.Жаргалсайхан гэж хэн бэ?
2025-02-21 • 1м унших
Улс төр
Төрийн албаны хууль зөрчин гишүүн асан Б.Баярсайханыг ХГБХХГ-ын даргын албан тушаалд томилжээ
2025-02-21 • 1м унших
Шууд
Н.УЧРАЛ: Нэг их наяд орчим төгрөгийг 1xbet сүлжээгээр гадагш алджээ
2025-02-21 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Шууд
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ӨНӨӨДӨР ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРНО
2024-06-19 • 1м унших
Бүгдийг үзэх