Олон нийтийн газар бусдад бэлгийн дарамт үзүүлсэн иргэнийг эрүүлжүүлэх байранд хүргэжээ
2024.04.10 •
1м унших
Цахим орчинд өнөөдөр /2024.04.10/ "...гэгээн цагаан өдрөөр гарцан дээр зогсож байхад бие рүү тулж ирэн бэлгийн дарамт үзүүлж байна. Ямар аймар болчихсон юм бэ..." гэх агуулгатай мэдээлэл нийтлэгджээ. Тухайн мэдээллийг нийтэлсэн иргэний гомдол, мэдээллийн дагуу Цагдаагийн байгууллагаас зөрчил гаргасан 43 настай Э-г олж тогтоон, согтуурлын зэргийг хэмжихэд өндөр байсан тул эрүүлжүүлэх байранд хүргэж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.