ДӨРВӨН ХҮҮХДИЙГ ТӨРСНИЙ ГЭРЧИЛГЭЭТЭЙ БОЛГОЖ, ХҮҮХДИЙН МӨНГИЙГ НӨХӨН ОЛГУУЛАХААР БОЛЛОО
2024.04.10 •
1м унших
Нийслэлийн прокурорын газраас бичиг баримтгүйн улмаас сурч боловсрох , эмнэлгийн үйлчилгээ авах зэрэг эрх нь зөрчигдсөн хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах хүрээнд эцэг эх асран хамгаалагчгүй болсон дөрвөн хүүхдийг бичиг баримттай болгох зорилгоор Иргэний бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7 дахь хэсэгт заасны дагуу шүүхээр насыг нь тогтоолгож, иргэний бүртгэлд бүртгүүлэн төрсний гэрчилгээтэй болгосон байна.
Үүний үр дүнд тухайн хүүхдүүд эрхээ эдэлж улсаас өгч буй хүүхдийн хишиг болон бусад үйлчилгээг бүрэн хүртэх эрхтэй боллоо. Өмнө нв авч чадаагүй хүүхдийн тэтгэмжийн мөнгийг нөхөн олгох талаар Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Иргэний анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган дахин олгохоор болгож шийдвэрлүүлж чаджээ.