Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа, сургалтын төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Гүенбаатар “Сонгуулийн ерөнхий хороо өнгөрсөн нэгдүгээр сарын 9-ний өдөр УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь баталсан. Сонгогчдын санал авах, тоолох зорилгоор 2187 хэсэг байгуулахаар сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал шийдвэрлэсэн. Сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл болон бие даан нэрээ дэвшүүлэх ажиллагаа тавдугаар сарын 14-20-ыг дуустал үргэлжилнэ. Үүний дараа саналын хуудаст бичигдэх нэрс тодорхой болно.
Санал авах өдөр 2024 оны зургаадугаар сарын 28-ны өдөр 07:00-22:00 цаг хүртэл үргэлжилнэ. Гадаад улсад амьдарч байгаа иргэдээс санал авах өдрийг 2024 оны зургаадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд байхаар тогтоосон” гэж мэдээллээ.