Афганистанд тогтсон Талибаны дэглэмийн төлөөлөгчид Москва хотноо ОХУ-ын засгийн газартай худалдааны хэлэлцээ хийсэн тухай РИА Новости агентлаг өчигдөр мэдээлжээ.
“Найрамдалт харилцаатай Орос улсаас газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн импортлох талаар ярилцлаа” гэж Азизи өнгөрсөн Баасан гарагт РИА Новостид ярьжээ. Тэрбээр, “Бид ийм бараа бүтээгдэхүүнийг хэдэн зуун тонноор нь ОХУ-д нийлүүлж чадна. Тухайлбал эмийн ургамлын үнэ ханш өндөр байгаа энэ үед Оросын эм үйлдвэрлэлийн салбарт хэрэгтэй гэж бодож байна” гэжээ.
Тус улс нийтдээ нэг сая тонн газрын тос, дизель түлшийг бараа солилцооны нөхцөлөөр ОХУ-аас импортлох санал тавьсан байна. Солилцох бараа бүтээгдэхүүнд төрөл бүрийн түүхий эд, эмийн ургамал зэрэг багтжээ.
Эх сурвалж: Business Insider