CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2022-07-07 • 1м унших

80 хоног хуралдаж, 341 хууль, 44 тогтоол баталсан Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулган өчигдөр хаалаа. Та бүхэн санаж байгаа бол манайхан элдэв сенсаац дагуулсан асуудлыг ямар нэгэн юмаар халхавчилж, сарниулахдаа мэргэшсэн хүмүүс. Аль нэг улстөрчийн холбогдсон хэрэг, эсхүл “болохгүй” хүний эрх ашиг хөндөгсөн сэдэв сөхөгдөнгүүт дуулиантай хэрэг, сонин содон зүйл гаргаж ирээд галыг унтраагаад сурчихсан ч гэх юм уу.

Хаврын чуулган хаалтаа хийхэд ийм зүйл болоогүй гэх баталгаа байхгүй. Яаран сандран баахан хууль баталж, нэр дэвшигчдийг танилцуулж, дэмжиж байгаа үйл явц яг Төрийн дээд одон медаль гардуулах үйл явцтай давхцав.

Ингээд өчигдөр буюу чуулганы хаалтын өдөр батлагдаад амжсан хэд хэдэн тогтоол, томилгооны талаар тоймлон хүргэе. Уншигч та дүгнэлтийг хийх биз ээ.

Жишээ нь,

-“Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоол батлагдав-

Энэ үеэр Хуульзүйн байнгын хорооны санал дүгнэлтийг танилцуулав.

Харамсалтай нь байнгын хороон дээр уг тогтоол хэлэлцэгдэж байх үед УИХ-ын гишүүдээс асуулт асууж, санал тавьсан нэг ч хүн байгаагүй аж.

Гэхдээ дийлэнх нь дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлах ёстой гэж үзжээ. Угтаа яг л энэ хүний эрх, эрх чөлөөний илтгэлийг гишүүд чухалчлан авч үзэж, санал, санаачлагаа тусгах нь зүйд нийцэх байсан ч байнгын хорооны хурал дээр лав хэн нь ч санал хэлээгүй, ийн чуулганаар тогтоолыг батлав.

Харин хэлэлцсэн асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Б.Баярсайхан хэдэн үг хэлж авна лээ. Тодруулбал тэрбээр, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, хүүхдийн эрхийг хамгаалах чиг үүргийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий ажлын хэсэг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад ажилласан. Тэнд хүүхдийн эрх зөрчигдөж буйд сэтгэл эмзэглэж байна. Мөн

Хонхорт үйл ажиллагаа явуулж буй хорих анги хэзээ мөдгүй нурж унах гэж буй байранд үйл ажиллагаа явуулж байна. Алдаа гаргасан ч хариуцлагаа хүлээж буй хүүхдүүд давхар шийтгүүлж байна.

Хүмүүжиж буй хүүхдүүдийг ийм нөхцөлд байлгаж байгааг холбогдох сайдууд, албан тушаалтнууд анхааралдаа авч, газар дээр нь танилцах хэрэгтэй байна” гэв.

-Улсын дээд шүүхийн нэр дэвшигчидтэй хийх сонсголыг цахимаар 90 хүн л үзэж сонирхжээ-

Хаврын чуулганы хаалтаар Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам танилцуулсан. Улсын дээд шүүхийн шүүгчид Д.Батбаатар, Н.Баярмаа нар нэр дэвшсэн байна.

Д.Зүмбэрэллхам “Дээрх нэр хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт болон мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтад хамгийн өндөр оноо авч, эхний байранд эрэмбэлэгдсэн” гэв.

Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулахдаа “Нэр дэвшигчийн сонсголын зарыг 18 хоногийн турш олон нийтэд нээлттэй, хүртээмжтэй хүргэж, сонсголыг олон нийтэд парламентын цахим хуудсаар шууд дамжуулсан бөгөөд цахимаар 90 хүн үзэж сонирхон байр сууриа илэрхийлсэн” хэмээв. Харин хэдэн хүн нэр дэвшсэнийг хэн ч хэлсэнгүй.

Дээд шүүхийн шүүгчид “тэнцсэн” Д.Батбаатарын хувьд “Их Засаг” дээд сургуулийг төгссөн. “Хүчит шонхор”-ын байцаагчаас иргэний хэргийн анхан шатны шүүхийн нарийн бичгийн дарга, Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга хийж байгаад 2011 оноос хойш шүүгчээр ажиллаж эхэлжээ.

Дараагийн “тэнцсэн” хүн болох Н.Баярмаа МУИС төгссөн. Японд мэргэжил дээшлүүлсэн. Багш, зөвлөх, ахлах мэргэжилтэн, өмгөөлөгч хийж байгаад 2016 оноос анхан шатны шүүхэд шүүгчээр ажиллаж буй.

-"Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүнд МҮЭХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Х.Буянжаргал, “Траст Трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.Сансармаа, байнгын хорооноос дэмжигдээгүй МТЗҮЭ-ийн холбооны дарга Б.Баяраа нар томилогдов-

Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Х.Буянжаргал, Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Баяраа, ажил олгогчийг төлөөлсөн гишүүнд “Траст Трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.Сансармаа нарыг эрх бүхий байгууллагуудаас Улсын Их Хуралд санал болгосон байна.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.8 дахь хэсэгт заасны дагуу Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлд нэр дэвшсэн гишүүний мэдлэг, мэргэшил, ур чадвар, ёс зүй, туршлагын талаар мэргэжлийн, хараат бус дүгнэлт гаргах үүрэг бүхий хараат бус шинжээч томилогдох ёстой. Хараат бус шинжээч нэр дэвшигчдийн ирүүлсэн баримт бичигтэй танилцаж, нэр дэвшигчтэй ганцаарчилсан ярилцлага хийсний үр дүнд дүгнэлт гаргаж, үүнийгээ сонсголд танилцуудаг. Нэр дэвшигчийн сонсгол явуулснаас хойш ажлын хоёр өдрийн дотор хуралдаанд оролцсон гишүүд хаалттай хуралддаг. Ингээд даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшигч Х.Буянжаргал, ажил олгогчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшигч Р.Сансармаа нарыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагч болон ажил олгогчийг төлөөлсөн гишүүний албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан гэж үзсэн байдаг. Харин даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшигч Б.Баярааг уг албан тушаалд тавигдах шаардлагыг хангаагүй гэсэн дүгнэлтийг тусгажээ.

Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүдээс асуулт, санал мөн л гараагүй байна.

Ингээд чуулганаар байнгын хорооноос шаардлага хангаагүй гэх Б.Баяраа болон бусад хоёр нэр дэвшигчийг тус албан тушаалуудад томилж шийдвэрлэв.

Ирэх намрын чуулганаар хэлэлцэх асуудлын тухайд, давхардсан тоогоор нийт 252 хууль тогтоомжийн төслийн санал иржээ.

Үүнээс,

1. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2020 оны 02 дугаар тогтоолд туссан төслүүд;

2.  “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай" Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолд заасан 2022, 2023 онд хэлэлцэх хуулийн төслүүд;

3.  “Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай" Улсын Их Хурлын 2021 онь дугаар тогтоолоор баталсан нэн яаралтай хэлэлцэх болон өргөн мэдүүлэх хуулийн төслүүд;

4.    “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолд заасан 2022 онд хэлэлцэх хууль, тогтоолын төслүүд болон хуулиар тусгайлан заасан хугацаатай 64 асуудлыг хэлэлцэхээр тусгажээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Шууд
Б.Эрдэнэсүхэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ
2026-01-19 • 1м унших
Шууд
"Хангайн бор" дэлхийнх болох нь ээ
2026-01-19 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Юу дутлаа гэж жонш хулгайлна вэ Б.Дэлгэрсайхан сайд аа
2026-01-19 • 1м унших
Шууд
Н.Тавинбэх болон түүний зөвлөх П.Товуудорж нарыг 30 хоног цагдан хорино
2026-01-19 • 1м унших
Шууд
“ГЭМТЭГСДИЙГ АВРАХ ТУСЛАМЖ” СЭДЭВТ ОНОЛ, ДАДЛАГА ХОСОЛСОН СУРГАЛТАД 26 ЭМЧ ОРОЛЦЛОО
2026-01-19 • 1м унших
Шууд
ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД ЗОРИУЛСАН AI СУРГАЛТ
2026-01-19 • 1м унших
Шууд
БҮХ НИЙТИЙН ЦЭВЭРЛЭГЭЭ
2026-01-19 • 1м унших
Шууд
“ТЭМЭЭН ДЭЭРЭЭС НАРАН ОЙРХОН” ӨВЛИЙН ИХ НААДАМ
2026-01-19 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Эдийн засаг
Худалдааны тэнцэл эерэг дүнтэй гарчээ
2026-01-19 • 1м унших
Гадаад мэдээ
АНУ-ын сүрдүүлэгт хариу өгөхөөр Европын Холбоо зөвлөлдөнө
2026-01-19 • 1м унших
Эдийн засаг
Ерөнхий сайд Г.Занданшатар дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор мордлоо
2026-01-19 • 1м унших
Шууд
Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ алтан медаль хүртэв
2026-01-19 • 1м унших
Шууд
МЗЭ-ИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГААР Д.НЯМДОРЖИЙГ СОНГОЖЭЭ
2026-01-18 • 1м унших
Гадаад мэдээ
Юн Сог Ёльд таван жилийн хорих ял оноожээ
2026-01-18 • 1м унших
Шууд
Битүүний өдрийн зохицуулалтын санал асуулга эхэллээ
2026-01-18 • 1м унших
Эдийн засаг
Нөөцийн махыг энэ сарын 20-ноос хүнсний 410 дэлгүүрээр худалдаална
2026-01-18 • 1м унших
Шууд
Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтад 50138 хүүхэд хамрагджээ
2026-01-18 • 1м унших
Шууд
ХӨСҮТ: Риновирусийн халдвар хатгаа болж хүндрэх эрсдэлтэй байна
2026-01-18 • 1м унших
Улс төр
Ирэх сарын 1-нээс АН-ын нийт гишүүдийн шинэчилсэн бүртгэлийг эхлүүлнэ
2026-01-16 • 1м унших
Шууд
БНСУ БОЛОН МОНГОЛ ИРГЭД НИЙЛЭН ЦАХИМ МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙЖЭЭ
2026-01-16 • 1м унших
Гадаад мэдээ
Иранд 800 хүнийг цаазлах гэж байсныг Трамп зогсоосон гэнэ
2026-01-16 • 1м унших
Шууд
“Сүүн дархлаа” хөтөлбөр
2026-01-16 • 1м унших
Шууд
Улаанбаатарт өдөртөө 24 хэм хүйтэн
2026-01-16 • 1м унших
Шууд
А.Амартүвшин: Ногоон оноо тооцох журмыг боловсруулж байгаа
2026-01-15 • 1м унших
Шууд
Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг гурван чиглэлээр тодорхой ажлууд хэрэгжүүлнэ
2026-01-15 • 1м унших
Эдийн засаг
“Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаа
2026-01-15 • 1м унших
Улс төр
Х.Булгантуяа СДМЭХ-ны тэргүүний албаа өгөхөөр болжээ
2026-01-15 • 1м унших
Гадаад мэдээ
АНУ: Цагаачлалын визний хоригтой 75 улсад Монгол Улс багтав
2026-01-15 • 1м унших
Шууд
Өгийнуурын мөсний баяр
2026-01-15 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
1 Жилийн өмнө • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх