Т.Гал
Т.Гал - Сэтгүүлч
2022-07-05 • 1м унших

Дэлхийн 140 гаруй улс орон боловсролын хувьсан өөрчлөлт, ирээдүйн боловсролыг дахин төлөвлөх талаар зөвлөлдөж байна. Энэ цаг үед манай улс мөн “Хувьсаж буй боловсрол” үндэсний хэлэлцүүлгийг хийж байгаа юм.

Энэ үеэр Боловсролын хүрээлэнгийн эрдэмтэн, Ерөнхий нарийн бичгийн дарга С.Санжаабадамтай ярилцлаа. Тэрбээр Боловсролын хүрээлэнд явагддаг бүхий л  судалгааны ажлуудыг шинжлэх ухааны талаас нь хариуцан ажилладаг.

“Хувьсаж буй боловсрол” гэдэг дээр боловсрол эзэмшиж байгаа хүн бүрийг чанартай, хүртээмжтэй боловсрол эзэмших эрхийн тухай ярих ёстой. Өнгөрсөн удаад дөрвөн удаа энэхүү хэлэлцүүлгийг өрнүүлсэн. Үндэсний, дээд хэмжээний гэж байгаагийн учир нь боловсролын байгууллагуудаас гадна УИХ-ын гишүүд, шийдвэр гаргагчид, бусад яамд, олон улсын байгууллагын төлөөлөл оролцож байгаатай холбоотой. Энд яригдсан саналуудыг олон талын оролцоотойгоор шийдэлд хүргэхийн төлөө явна. Боловсролын хөгжилд бусад байгууллагуудын оруулж байгаа хувь нэмэр ямар байх ёстой, юун дээр дээр санал санаачилга гаргаж хамтарч ажиллаж болох юм бэ гэдэг дээр санал нэгдэж байна. Мөн есдүгээр сарын дундуур Нью-Йорк хотноо НҮБ-ын дээд хэмжээний уулзалт болно. Энэхүү уулзалт дээр улс орнууд цаашаа боловсролоо хөгжүүлэхэд юун дээр, яаж ажиллах вэ гэдгээ тодотгож, өөрсдийн амлалтаа авах ёстой юм. Тэгэхээр эдгээр хэлэлцүүлгүүд дээр тэр амлалтаа тодорхой болгох, санал санаачлагуудаа нэгтгэх учиртай.

-Хэлэлцүүлэгт багш, сурагчдын төлөөлөл оролцож байх шиг байна. Тэднээс гарч байгаа санал, санаачлагуудаас тодотгож болох уу?

-Өмнө нь Үндэсний хэмжээнд хэлэлцүүлэг хийхдээ багш нар, хүүхдүүд, залуучуудын хүрээнд   зохион байгуулсан. Үүнд, хэвлэлийн мэдээллийнхний төлөөлөл, тусгай хэрэгцээт иргэдийн маань төлөөлөл ч оролцсон байдаг. Тэдгээр хэлэлцүүлэг дээр гарч ирсэн санал санаачлагуудыг өнөөдөр ч тодотгож байна. Таван шатлалтай хэлэлцүүлгийн эхнийх дээр хүүхэд өөрөө хэлэлцүүлгийг ахлаад, чиглүүлээд явсан.

Хүүхдүүдийн хувьд өөрсдийн боловсрол эзэмших хэрэгцээг аль болох уян хатан байдлаар хангаж өгөөч ээ гэдэг асуудлыг хэлж байна. Юу үзмээр байна, ямар хэлбрээр, аль цагт үзмээр байгаа талаарх сонирхлоо илэрхийлж байх жишээний. Мөн багшийн эрхийг хамгаалах, багшийг хөгжүүлэх боломжийг бүрдүүлэхтэй холбоотой шаардлагыг хүүхдүүд гаргаж ирж тавьж байна. Багш нарт дэмжлэг хэрэгтэй байна, сэтгэлзүйн талаас нь урамшуулах шаардлагатай гэхчлэн саналыг хүүхдүүд өөрсдөө гаргаж ирж байгаа нь бидэнд их сонин, содон байлаа.

Харин багш нарын хувьд өөрсдийнхөө тасралтгүй хөгжих боломжийг сайжруулах, нийгмийн асуудал гэхчлэн саналуудыг илэрхийлж байна. Гэхдээ сүүлийн жилүүдэд боловсролын салбарт багшийн цалин нэмэгдэхээс гадна цахимаар сургалт явуулахтай холбоотой санхүүгийн талын нөхцлийг сайжруулсан гэх мэт эерэг шийдлүүд гарсан. Ирэх хичээлийн жилүүдэд багш нар маань энэ шийдлүүдийн үр дүнг өөрсдөд дээрээ илүү тод мэдрэх байх. Гэхдээ багш нарт хамгийн том хүлээлт үүсгээд байгаа зүйл бол, дижитал суралцахуйг хөтлөж явуулахад, энэ суралцахуй дээр менежмент хийхэд багшид шаардлагатай байгаа ур чадваруудыг яаралтай хөгжүүлэх хэрэгцээ юм. Үүнийг хангахад илүү хурдтай дэмжлэг хэрэгтэй байна гэдгийг онцолж байна.

-Монголд сурагчдын үзэх хичээл дэлхийн улс орнуудынхаас их байдаг. Энэ нь хүүхдүүдэд ирэх ачааллыг нэмэгдүүлж байна гэхчлэн асуудал яригддаг. Жилд үзэх хичээлийн тоог бувуюу “дарамт”-ыг багасгах гэдэг ч юм уу, ийм зүйл яригдсан уу?

-Багш нарын зүгээс хичээлийн тоо багасгах асуудлыг ярихаас илүүтэй хичээл хоорондын агуулгын интеграци дээр нэлээн саналууд гаргаж ирж байгаа. Үүнийг БШУЯ-наас бодлогын хэмжээнд ярьж, хэлэлцүүлж байгаа. Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс, тухайлбал, шууд хичээлийн интеграци хийхээс илүү хүүхдэд ямар ур чадварыг хөгжүүлэх гээд байгаа юм, тухайн ур чадварыг хөгжүүлэхэд ямар хичээлийн, ямар агуулга бууж явах юм гэдгийг шинжлэх ухаанч үндэслэлтэйгээр авч үзэх ёстой гэж үзэж байгаа.

-Боловсролыг хүүхдүүд багшаас авч байгаа шүү дээ. Гэтэл багш нарын босго оноо муу байдаг, ЭЕШ-даа тааруу байсан хүүхдүүд багш болдог, муу төгсөгч нар хүүхдүүдэд хичээл зааж байгаа учир муу суралцагчид гарч ирнэ гэх сөрөг мэдээллүүд их байдаг. Энэ тал дээр?

-Боловсролыг хүүхэд олон эх сурвалжуудаас олж авч байгаа. Боловсрол бол нэг л мэдээллийн эх сурвалжаас олж авдаг зүйл гэж хэлж болохгүй. Ялангуяа шинэ хуулийн төслийн хэлэлцүүлэг явж байгаатай холбоотойгоор бид насан туршийн суралцахуй, амьдрах орчноос хүүхдийн олох боловсролын асуудлыг нэлээн ярьж байна. Концевцийн хувьд боловсрол гэдэг зөвхөн сургуулийн эсхүл багшийн түвшинд ойлгох зүйл биш гэдгийг нийгэм нэг зөвшилцөлд хүрч байгаа байх гэж ойлгож байна. Гэхдээ гарцаагүй багш бол хүүхдийн боловсрол эзэмших нэг том тулгуур нь болж байгаа. Багшийн чанарыг бид аль ч үед яриад явж байна. Гэхдээ энэ цаг үед чанартай, чадвартай хүүхдүүдийг багшийн мэргэжилд сонгодог болж, багшаар төгсөж байгаа хүүхдүүд боловсролынхоо хэрэгцээг хангахуйц байх асуудлыг ярьж байгаа.

Хүүхдүүдийн зүгээс ч багшийн мэргэжлийг эзэмших эсэх талаар сайн дураараа ярьж байна лээ. Жишээлбэл, нэг хүүхэд “багшийн ажлын ачаалал маш их байдаг. Өөрийгөө хөгжүүлэхэд надад цаг олдохгүй байх гэж бодоод багшийн мэргэжлийг сонгоогүй” гэж ярьж байна. Өөр нэг хүүхэд “Би багш болмоор байсан ч цалин бага байсан учир сонгоогүй” гэх зүйл ярьсан. Иймэрхүү хандлага бий болчихсон байна. Гэсэн хэдий ч үүний цаана нэлээн чадвартай хүүхдүүд багш мэргэжлийг сонгож байгаа, сайн багш нарын орон зай ч байгаа гэдгийг үгүйсгэж болохгүй. Мөн хөгжүүлэх шаардлагатай багш нар  байгааг ч  үгүйсгэхгүй. Гэхдээ багш өөрөө мэргэжлээ дээшлүүлэхдээ ямар чиглэлээр, ямар сургалтад хамрагдаж, ямар хэлбрийн сургалтаар өөрийнхөө мэргэжлийг дээшлүүлэх вэ гэдгийг ирэх жилээс нээж өгч байгаа. 

Мэргэжил дээшлүүлэхтэй холбоотой мөнгөний хэмжээг нь хүүхдийн хувьсах зардал дээр суулгаж өгсөн.

Тэндээс багш өөрөө аль төрлийн сургалтад суухаа сонгох боломжтой болсон. Дахиад дээрээс нь гүйцэтгэлд суурилсан үнэлгээний үр дүн удахгүй танилцуулагдана. Тэндээс яг хаана ажиллаж байгаа, хэн гэдэг багшийн, ямар ур чадварыг дээшлүүлэх вэ гэдэг маш том баталгаатай мэдээллийн сан бий болно. Энэ бол манай боловсролын салбарт хийгдэж байгаа үр дүнд суурилсан дэмжих үйл ажиллагааны нэлээн том алхам юм.

-Боловсролын шинэчлэлт, өөрчлөлтийн талаар багш, сурагчдаас гадна эцэг эхчүүдээс санал авч байгаа юу?

-Эцэг, эхүүд сургууль дээр гаргаж байгаа аливаа шийдвэрүүдийг илүү нээлттэй, мэдээллээр хангадаг байлгах талын байр сууриуд гаргаж байсан. Тэгж байж оролцоо сайжрана гэж үзэж байгаа. Харин иргэний нийгэм, төрийн бус байгууллагууд,  олон улсын бусад оролцогч байгууллагууд эцэг эхчүүдийн оролцоог сургалт, сургалтын үйл ажиллагаанд оролцуулах байдлаар хангуулах санал гаргаж байна.

-Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-д боловсролын асуудал хэрхэн яаж тусгагдав. Та бүхний харж буйгаар арай бодитой, амьдралд ойр хөтөлбөр юу байна?

-“Шинэ сэргэлтийн бодлого”-ын баримт бичгийн боловсролын салбартай холбогдож байгаа нэг зүйл, хүүхэд залуучуудын хөдөлмөр эрхлэх, чанартай амьдрах, ур чадварыг дэмжихтэй холбоотой асуудлууд байгаа. Хэдийгээр ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөр нэлээн өөрчлөгдөж, сайжруулалт хийгдээд явж байгаач зайлшгүй сайшруулах хэд хэдэн зүйл бий. Тухайлбал, хүүхэд өөрийгөө илүү бүтээлчээр ажиллуулах, өөрийгөө таньж мэдэх, өөрийнхөө сэтгэлийн хөдөлгөөнийг удирдан жолоодох ч гэдэг юм уу. Өнөөдөр нэн чухал болоод байгаа зөөлөн ур чадварууд нэлээн хангалтай байж чадахгүй байна. Тиймээс тодорхой түвшний сургууль төгсөөд гарч байгаа залуучууд маань хөдөлмөр эрхлэхэд, мөн өөрийнхөө хүссэн хэмжээний өндөр орлоготой ажил эрхэлж, амьдрал нь тэр хэмжээгээр чанартай сайн байж чадахгүй байна гэдэг асуудал нэлээн хөндөгдөж байгаа.

Тиймээс хүүхэд залуучуудын хөдөлмөр эрхлэх, ур чадвартай холбоотой асуудлыг бид тусад нь хэлэлцэж, ярилцаж байна. Залуучуудын хөдөлмөр эрхлэх ур чадвар, сургалт, сургалтын байгууллагын болоод хөдөлмөрийн зах зээлийн ажил олгогчдын хоорондын уялдаа холбоо нэлээн чухал байгаад байна. Тэгэхээр хамтын оролцоотой, нэг зорилгын төлөө байхыг бид илүү тод дуу хоолой болгож тавьж байгаа нь “Шинэ сэргэлтийн бодлого”-той шууд холбогдож байгаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Ярилцлага
О.БАТЖАРГАЛ: Замын-Үүд сум боомт хот болж хөгжих ёстой
2024-12-26 • 1м унших
Шууд
ӨРЛӨГ ЖАНЖНЫ ИХ ТАНХИМ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2024-12-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сурагчид спорт заалгүй, харин Б.Визаяа Лексус-570, 9911-тэй дугаартай баяны дүрээр амьдарч байна
2024-12-21 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Замын-Үүдийн боомтоор 4.5 кг алтыг шороонд нууж хилээр нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ
2024-12-21 • 1м унших
Улс төр
Иргэдийг боомилж, такси компанийг дэмжих нь хотын дарга Х.Нямбаатарт ашигтай юу?
2024-10-26 • 1м унших
Улс төр
АЛБАН ТУШААЛ БУЛААЦАЛДАЖ, ХҮНИЙ ЭРХЭЭ УМАРТСАН ХҮЭК-Д ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА ХАТУУ САНУУЛГА ӨГЧЭЭ
2024-10-26 • 1м унших
Шууд
Г.Буянхишиг охинд талийгаач аавынх төрж өссөн сумын Засаг дарга С.Энхтөр 2 сая төгрөг хандивлалаа
2024-10-25 • 1м унших
Улс төр
Улаанбаатар хотын Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга өндрөөс унаж нас баржээ
2024-10-23 • 1м унших
Улс төр
Шүүхээс ял шийтгүүлсэн А.Гылымхан боомтын төлөөлөгчөөр ажиллаж байна
2024-10-11 • 1м унших
Шууд
Баянбүрдийн уулзварт 4 машин мөргөлдөж, түгжрэл үүсчээ
2024-10-10 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Баян-Өлгийн Засаг ноён А.Камелиятын эрүүгийн хэргүүд...
2024-10-10 • 1м унших
Сэдвийн мөрөөр
“АРД”-ын Ч.ГАНХУЯГ ШҮҮХЭЭС ЯЛ АВЧЭЭ
2024-10-10 • 1м унших
Check 1 сэдэв
Солонгон аашт буюу Т.Ананда Ховдчуудыг залилсан уу?
2024-10-10 • 1м унших
Шууд
Олон улсын стандартын 3х3 сагсан бөмбөгийн талбайг 18 байршилд барьжээ
2024-10-10 • 1м унших
Шууд
Ээрмэлийн гудамжийг Туулын гудамжтай холбосон авто замыг ашиглалтад оруулав
2024-10-10 • 1м унших
Улс төр
Б.ЭНХБАЯР: Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдсэн хүмүүс нэр дэвшүүлсэн АН тайлбар хийх нь зүйтэй
2024-10-09 • 1м унших
Улс төр
Б.Бурмаа: Бүтэн талх худалдаж авах чадамжгүй иргэд СХД-т байсаар байна
2024-10-09 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Тендэрийн хулгайгаар дагнасан Ховд аймгийн МАНАН бүлэглэл
2024-10-06 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ӨНӨӨДӨР ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРНО
2024-06-19 • 1м унших
Шууд
ХОВД: Нэр бүхий 14 зочид буудал, караокений өрөөнд тагнаж, чагнах төхөөрөмж байршуулсан нь илэрчээ
2024-06-17 • 1м унших
Гадаад мэдээ
ЕВРО 2024: Германчууд нээлтийн тоглолтод Шотландыг 5:1-ээр илүүрхлээ
2024-06-15 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
СЭДВИЙН МӨРӨӨР: "УБТЗ" ХНН-д бугшсан авлигын сүлжээ
2023-01-18 • 1м унших
Шууд
Гурван хүүгийн аавд туслах ХАНДИВЫН АЯНД нэгдэхийг уриалж байна
2024-02-23 • 1м унших
Улс төр
Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашиг тараахыг шаардаж мэдээлэл хийнэ
2023-10-05 • 1м унших
Гадаад мэдээ
ЕВРО 2024: Германчууд нээлтийн тоглолтод Шотландыг 5:1-ээр илүүрхлээ
2024-06-15 • 1м унших
Шууд
ХОВД: Нэр бүхий 14 зочид буудал, караокений өрөөнд тагнаж, чагнах төхөөрөмж байршуулсан нь илэрчээ
2024-06-17 • 1м унших
Улс төр
YELLOW NEWS: Э.Бат-Үүл МАН-д "доль үсрэв"
2022-11-23 • 1м унших
Шууд
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ӨНӨӨДӨР ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРНО
2024-06-19 • 1м унших
Улс төр
ХОМ: УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгийн нийлбэр хэмжээ намын харьяаллаар
2024-06-15 • 1м унших
Check 1 сэдэв
Нийтийн албанд томилогдох 608 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав
2024-06-14 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Бүгдийг үзэх