Т.Сэдэд
Т.Сэдэд - Сэтгүүлч
2022-07-05 • 1м унших

Дэлхийн 140 гаруй улс орон боловсролын хувьсан өөрчлөлт, ирээдүйн боловсролыг дахин төлөвлөх талаар зөвлөлдөж байна. Энэ цаг үед манай улс мөн “Хувьсаж буй боловсрол” үндэсний хэлэлцүүлгийг хийж байгаа юм.

Энэ үеэр НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишрагаас боловсролын салбарын өөрчлөлт, шинэчлэлтийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.

-“Хувьсаж буй боловсрол” сэдвийн хүрээнд томоохон хэлэлцүүлэг өрнөж байна. Хэлэлцүүлгээс ямар үр дүн хүлээж байна?

-Бид өнөөдрийн хэлэлцүүлэгтээ боловсролын салбарын шинэчлэлт өөрчлөлт, хувьсалыг хамгийн үр дүнтэйгээр хэрхэн, яаж зохион байгуулах талаар ярилцаж байна. Энд боловсролын салбарын бүхий л байгууллага, салбар нэгжүүд оролцож байгаагаараа онцлог юм.

Хоёрдугаарт, энэ шинэчлэлтийг хийхийн тулд боловсролын салбараа шинэчлэх ёстой. Ялангуяа багш нарын боловсрол, дижитал шилжилт өөрчлөлт, шинэ технологийг ахицтай түвшинд аваачих талаар тодорхой шийдлүүдийг эрэлхийлж байна.

Гуравдугаарт, ковид цар тахлын улмаас үүдэлтэй боловсролын салбарын хүндрэл, цаашдаа гарч болох хүчин зүйлүүдэд бэлэн байхын тулд дижитал шилжилтийг нэвтрүүлэх талаар ярилцаж байна. Мэдээж танхимын сургалт үргэлжлэн явагдах ч дижилтал шилжилтийг давхар хослуулан явахаас өөр аргагүй. Тиймээс боловсролын салбарт хоцрогдлыг яаж арилгах, дэлхийн хэмжээний өндөр чанартай боловсролыг дижитал шилжилтээр хэрхэн, яаж дамжуулж олж авах шийдлийг хайж байна.

Хувьсал өөрчлөлт гэдэг маань бага зэргээр хэлбрээ өөрчилсөн төдий зүйл биш. Тухайлбал, авгалдайнаас эрвээхэй болох бүх л бүтэн шинэчлэлт өөрчлөлтийн үйл явцыг хэлнэ. Тэгэхээр бид хувьсаж буй боловсрол гэдэг дээр “цогц өөрчлөлт, шинэчлэлтийг боловсролын салбарт хийгдсэн байх”-аар харж байгаа. Тиймээс БСШУЯ-ны удирдлага манлайллаас эхлээд бүх талын оролцогч, хөгжлийн түншлэл, төрийн бус байгууллагууд, хүүхэд залуучууд, багш сургагч нарын оролцоо хүчин чармайлттайгаар хувьсал өөрчлөлтийг хийх юм.

Тавдугаарт, улс төрийн хүсэл эрмэлзэл, манлайлал байх ёстой. Монгол Улс боловсролын салбарт өөрчлөлт шинэчлэлтийг хийхэд  төр засаг  бэлэн байх, цаашлаад хүсэл эрмэлзэлтэй байвал Монголын Засгийн газрын хүчин чармайлтыг НҮБ, Юнеско бүхэлдээ  дэмжихэд бэлэн байх болно. Ингэснээр энэхүү хэлэлцүүлэг, чуулганаас гарах бүх үр дүн, санал санаачлагууд есдүгээр сард болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дээд хэмжээний уулзалтад танилцуулагдах юм.

Монгол Улсад боловсролын салбарын хувьсалт, өөрчлөлтийг түргэн хугацаанд хийснээрээ хүүхэд залуучуудын гэрэлт ирээдүй боловсролын үр дүнд бий болно гэдэгт итгэлтэй байна. Мөн Монгол Улс боловсролын хувьслаараа дэлхийн бусад орнуудад үлгэр жишээ болохуйц өөрчлөлтийг хийгээсэй гэдэг хүсэлтэй байна. Ингэснээр “Алсын хараа 2050”, “Тогтвортой хөгжлийг дэмжих” хөтөлбөрт тавигдсан нэгдүгээр зорилго буюу чанартай боловсролыг бүх нийтэд олгох зорилтдоо хүрэх юм.

Ерөнхийдөө хэлэлцүүлгээс дээрх таван үр дүнг хүлээж байгаа.

-Ер нь Монголын боловсролын салбарт нэн тэргүүнд ямар өөрчлөлт, шинэчлэлтийг хийх хэрэгтэй гэж харж байгаа вэ?

-Өөрчлөлт гэдэг зүгээр нэг хэлбэр өөрчлөх явдал биш гэж дээр дурдсан. Тэгэхээр өөрчлөлтийг системээр нь  хийх хэрэгтэй. Тухайлбал, хүүхдүүдэд өгч байгаа боловсролыг хэн зааж байна, хүүхдүүд түүнийг нь хэрхэн яаж хүлээж авч байна энэ бүгдийг цогцоор нь харж бүхэлд нь өөрчилж шинэчлэх учиртай. Ингэснээр цаашдаа сургууль бол зөвхөн боловсрол олгодог институц байхаас гадна залуучуудын оюуныг,  үзэл бодлыг бүхэлд нь өөрчлөх бүтэц болж хувирна.

Бид дэлхийн иргэдийг төлөвшүүлэх хэмжээний системийн өөрчлөлтийг өнөөдөр ярилцах ёстой. Үүний үр дүнд нь ирээдүйн илүү хүртээмжтэй, тогтвортой боловсролын салбарыг  бэхжүүлэх болов уу гэсэн хүлээлттэй байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Шууд
Б.Эрдэнэсүхэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ
2026-01-19 • 1м унших
Шууд
"Хангайн бор" дэлхийнх болох нь ээ
2026-01-19 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Юу дутлаа гэж жонш хулгайлна вэ Б.Дэлгэрсайхан сайд аа
2026-01-19 • 1м унших
Шууд
Н.Тавинбэх болон түүний зөвлөх П.Товуудорж нарыг 30 хоног цагдан хорино
2026-01-19 • 1м унших
Шууд
“ГЭМТЭГСДИЙГ АВРАХ ТУСЛАМЖ” СЭДЭВТ ОНОЛ, ДАДЛАГА ХОСОЛСОН СУРГАЛТАД 26 ЭМЧ ОРОЛЦЛОО
2026-01-19 • 1м унших
Шууд
ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД ЗОРИУЛСАН AI СУРГАЛТ
2026-01-19 • 1м унших
Шууд
БҮХ НИЙТИЙН ЦЭВЭРЛЭГЭЭ
2026-01-19 • 1м унших
Шууд
“ТЭМЭЭН ДЭЭРЭЭС НАРАН ОЙРХОН” ӨВЛИЙН ИХ НААДАМ
2026-01-19 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Эдийн засаг
Худалдааны тэнцэл эерэг дүнтэй гарчээ
2026-01-19 • 1м унших
Гадаад мэдээ
АНУ-ын сүрдүүлэгт хариу өгөхөөр Европын Холбоо зөвлөлдөнө
2026-01-19 • 1м унших
Эдийн засаг
Ерөнхий сайд Г.Занданшатар дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор мордлоо
2026-01-19 • 1м унших
Шууд
Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ алтан медаль хүртэв
2026-01-19 • 1м унших
Шууд
МЗЭ-ИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГААР Д.НЯМДОРЖИЙГ СОНГОЖЭЭ
2026-01-18 • 1м унших
Гадаад мэдээ
Юн Сог Ёльд таван жилийн хорих ял оноожээ
2026-01-18 • 1м унших
Шууд
Битүүний өдрийн зохицуулалтын санал асуулга эхэллээ
2026-01-18 • 1м унших
Эдийн засаг
Нөөцийн махыг энэ сарын 20-ноос хүнсний 410 дэлгүүрээр худалдаална
2026-01-18 • 1м унших
Шууд
Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтад 50138 хүүхэд хамрагджээ
2026-01-18 • 1м унших
Шууд
ХӨСҮТ: Риновирусийн халдвар хатгаа болж хүндрэх эрсдэлтэй байна
2026-01-18 • 1м унших
Улс төр
Ирэх сарын 1-нээс АН-ын нийт гишүүдийн шинэчилсэн бүртгэлийг эхлүүлнэ
2026-01-16 • 1м унших
Шууд
БНСУ БОЛОН МОНГОЛ ИРГЭД НИЙЛЭН ЦАХИМ МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙЖЭЭ
2026-01-16 • 1м унших
Гадаад мэдээ
Иранд 800 хүнийг цаазлах гэж байсныг Трамп зогсоосон гэнэ
2026-01-16 • 1м унших
Шууд
“Сүүн дархлаа” хөтөлбөр
2026-01-16 • 1м унших
Шууд
Улаанбаатарт өдөртөө 24 хэм хүйтэн
2026-01-16 • 1м унших
Шууд
А.Амартүвшин: Ногоон оноо тооцох журмыг боловсруулж байгаа
2026-01-15 • 1м унших
Шууд
Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг гурван чиглэлээр тодорхой ажлууд хэрэгжүүлнэ
2026-01-15 • 1м унших
Эдийн засаг
“Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаа
2026-01-15 • 1м унших
Улс төр
Х.Булгантуяа СДМЭХ-ны тэргүүний албаа өгөхөөр болжээ
2026-01-15 • 1м унших
Гадаад мэдээ
АНУ: Цагаачлалын визний хоригтой 75 улсад Монгол Улс багтав
2026-01-15 • 1м унших
Шууд
Өгийнуурын мөсний баяр
2026-01-15 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
1 Жилийн өмнө • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх