CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2022-07-04 • 1м унших

"ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ЗӨВЛӨЛ" IV чуулган өнөөдөр Гадаад харилцааны яамны уулзалтын танхимд эхэллээ. Тус чуулганд хилийн чанадад оршин суугаа Монголчуудыг төлөөлөн 200 гаруй залуус оролцож байна.

Энэ үеэр "Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл" НҮТББ-ын Тэргүүн Н.Номун-Эрдэнээс цөөн асуултад хариулт авлаа.

-Өнөөдрийн чуулганаар ямар асуудлууд хэлэлцэж байна вэ?

-Энэхүү чуулга уулзалтыг Гадаад хэргийн яамнаас онцгой ач холбогдол өгч, дэмжиж ажиллаж байгаад талархаж байна. Цаашдаа бид уулзалтад дэвшүүлсэн санал санаачлагуудаа хэрэгжүүлэхэд Элчин сайдын яамд, дипломат төлөөлөгчийн газрууд мөн хилийн чанадад үйл ажиллагаа явуулж байгаа 170 гаруй төрийн бус байгууллагатай идэвхийлэн хамтарч ажиллана.

Уулзалтаар гадаад дахь иргэдийн эрх ашгийг хамгаалахад төрийн зүгээс юу хийж болох, олон нийтийн байгууллага хэрхэн яаж оролцох, мөн иргэд яаж хамтарч ажиллаж болох гэдэг шийдлээ дахин тодорхойлж, шинэ түвшинд гаргаж ирэхийг зорьж байна. Одоогоор дөрвөн салбар байдлаар уулзалтууд явагдаж байна. Хил соёлын багш нарын уулзалт, бизнес хөрөнгө оруулалт, цахим технологийн асуудал, нийгмийн асуудлаар сэдэвчилсэн.

Тухайлбал, нийгмийн асуудлын хувьд хилийн чанадад байгаа Монголчууд сонгуульд оролцох, саналаа өгөх эрхийн асуудлыг хөндөж байгаа.

Мөн зарим орнуудад байгаа иргэдэд консулын үйлчилгээний хүртээмжийг илүү хүргэх шаардлагатай байна. Түүнчлэн хилийн чанадад байгаа хүүхдүүдийн давхар иргэншлийн асуудал зэргийг хэрхэн яаж, зөв гаргалгаагаар шийдэж болох вэ гэдгийг хөндөж байна. Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын асуудалд тохируулан ямар шийдэл гаргах вэ гэдгийг хэлэлцээд явна.

-Бизнес хөрөнгө оруулалт талаасаа ямар асуудлууд яригдаж байгаа вэ. Ер нь гадаадад амьдарч байгаа монгол иргэд жилд хэдэн орчим ам.доллар Монгол руу оруулж ирдэг юм бол?

-Дэлхийн банкны судалгаагаар хилийн чанадад байгаа Монголчууд эх орон руугаа жилд 500 саяас доошгүй хэмжээний долларын хөрөнгө оруулалт буюу мөнгө шилжүүлэг хийж байна гэсэн тоо баримт байдаг.

Энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулахад 4-5 хувьтай тэнцэж байгаа.

Мөн эх орондоо шилжин суурьшиж байгаа, бизнес эрхлэх сонирхолтой хүмүүсийн үйл ажиллагааг төр засгийн зүгээс яаж дэмжин хамтарч ажиллах, ямар хөнгөлөлт урамшуулал үзүүлж болох вэ гэдгийг ч ярьж байна. Тухайлбал, эх орондоо бизнес эрхлэхээр ирж байгаа иргэдэд үзүүлэх мэдээллийн хүртээмжийг сайжруулах нэн шаардлагатай байгаа. Энэ асуудал маань өөрөө нэгдсэн хөтөлбөр, бодлого, төлөвлөлттэйгээр зохион байгуулагдах ёстой гэж үзэж байна.

-Үндэсний их баяр наадам болох гэж байна. Гадаад дахь Монголчууд оршин суугаа улсдаа энэхүү баяр наадмыг зохион байгуулдаг. Энэ дагуу хийгдэж байгаа ажил бий юу?

-Хилийн чанадад дахь Монголчууд жил бүр Үндэсний их баяр наадмаа уламжлал болгон тэмдэглэдэг. Төрийн ёслол хүндэтгэлийн том арга хэмжээ, нөгөө талаасаа наадам бол гадаад сурталчилгааны томоохон хэрэгсэл болдог. Тэгэхээр энэ үйл ажиллагааг нэг стандарттай, хааяа нэг хийдэг биш, байнгын тогтмол төрийн дэмжлэгтэй зохион байгуулах ёстой гэж үзэж байгаа. Мэдээж, Элчин сайдын яамд, дипломат төлөөлөгчийн газар боломжоороо дэмждэг. Гэхдээ тэр нь нэгдсэн стандартгүй явж байгаа.

Тэгэхээр хилийн чанадад өрнөж байгаа наадмыг нэгдсэн стандарттай болгож, зохион байгуулалтынх нь асуудал дээр төр засаг, холбоодын зүгээс төгөлдөржүүлэх тал руугаа явах ёстой юм.

Тэр утгаараа Монгол Улсын ерөнхийлөгчид бид тивийн болон улс орнуудад зохион байгуулагдаж байгаа наадмуудыг Баяр наадмын тухай хууль болон бусад хууль тогтоомжид тусган, статусыг нь тодорхой болгож өгөхийг уламжилсан. Энэ хүрээнд 2023 онд БНСУ-д “Монгол наадам- Азид” гэдэг байдлаар тивийн хэмжээнд зохион байгуулагдана.

-Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын баримт бичгийг баталсан. Үүнд гадаад харилцааны бодлогын хүрээнд та бүхний авч үзэж байгаа санал, санаачлагуудаас тусгагдаж чадсан  уу?.

-“Шинэ сэргэлтийн бодлого”-ын баримт бичигт боомтуудын асуудал, гадаадаас эх орондоо хөрөнгө оруулах сонирхолтой иргэдийн асуудал, тэдгээр иргэдэд мэдээллийн хүртээмжийг сайжруулах асуудал гээд маш чухал зүйлүүд тусгагдсан. Манай холбоод энэ бодлогод тусгагдсан гадаадаас эх орондоо хөдөлмөр эрхлэхээр ирж байгаа иргэдийн мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлье гэдэг бодлогыг анхаарч, дэмжиж ажиллаж байгаа.  Өөрөөр хэлбэл, олон жил гадаадад ажиллаж, амьдарсан иргэд Монголынхоо хууль, татвар, эрх зүйн орчин, бизнес хөрөнгө оруулалтын нөхцөл байдал, хамгийн наад зах нь төрийн байгууллагуудын чиг үүргийг мэдэхгүйгээсээ болоод эргэж буцах, няцах, магадгүй эргээд гадаад руугаа "дайжих" байдал үүсдэг. Тиймээс бид холбогдох яамдуудтай хамтраад мэдээллийн платформыг хөгжүүлэх талаар ч ярилцаж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Шууд
Б.Эрдэнэсүхэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ
2026-01-19 • 1м унших
Шууд
"Хангайн бор" дэлхийнх болох нь ээ
2026-01-19 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Юу дутлаа гэж жонш хулгайлна вэ Б.Дэлгэрсайхан сайд аа
2026-01-19 • 1м унших
Шууд
Н.Тавинбэх болон түүний зөвлөх П.Товуудорж нарыг 30 хоног цагдан хорино
2026-01-19 • 1м унших
Шууд
“ГЭМТЭГСДИЙГ АВРАХ ТУСЛАМЖ” СЭДЭВТ ОНОЛ, ДАДЛАГА ХОСОЛСОН СУРГАЛТАД 26 ЭМЧ ОРОЛЦЛОО
2026-01-19 • 1м унших
Шууд
ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД ЗОРИУЛСАН AI СУРГАЛТ
2026-01-19 • 1м унших
Шууд
БҮХ НИЙТИЙН ЦЭВЭРЛЭГЭЭ
2026-01-19 • 1м унших
Шууд
“ТЭМЭЭН ДЭЭРЭЭС НАРАН ОЙРХОН” ӨВЛИЙН ИХ НААДАМ
2026-01-19 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Эдийн засаг
Худалдааны тэнцэл эерэг дүнтэй гарчээ
2026-01-19 • 1м унших
Гадаад мэдээ
АНУ-ын сүрдүүлэгт хариу өгөхөөр Европын Холбоо зөвлөлдөнө
2026-01-19 • 1м унших
Эдийн засаг
Ерөнхий сайд Г.Занданшатар дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор мордлоо
2026-01-19 • 1м унших
Шууд
Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ алтан медаль хүртэв
2026-01-19 • 1м унших
Шууд
МЗЭ-ИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГААР Д.НЯМДОРЖИЙГ СОНГОЖЭЭ
2026-01-18 • 1м унших
Гадаад мэдээ
Юн Сог Ёльд таван жилийн хорих ял оноожээ
2026-01-18 • 1м унших
Шууд
Битүүний өдрийн зохицуулалтын санал асуулга эхэллээ
2026-01-18 • 1м унших
Эдийн засаг
Нөөцийн махыг энэ сарын 20-ноос хүнсний 410 дэлгүүрээр худалдаална
2026-01-18 • 1м унших
Шууд
Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтад 50138 хүүхэд хамрагджээ
2026-01-18 • 1м унших
Шууд
ХӨСҮТ: Риновирусийн халдвар хатгаа болж хүндрэх эрсдэлтэй байна
2026-01-18 • 1м унших
Улс төр
Ирэх сарын 1-нээс АН-ын нийт гишүүдийн шинэчилсэн бүртгэлийг эхлүүлнэ
2026-01-16 • 1м унших
Шууд
БНСУ БОЛОН МОНГОЛ ИРГЭД НИЙЛЭН ЦАХИМ МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙЖЭЭ
2026-01-16 • 1м унших
Гадаад мэдээ
Иранд 800 хүнийг цаазлах гэж байсныг Трамп зогсоосон гэнэ
2026-01-16 • 1м унших
Шууд
“Сүүн дархлаа” хөтөлбөр
2026-01-16 • 1м унших
Шууд
Улаанбаатарт өдөртөө 24 хэм хүйтэн
2026-01-16 • 1м унших
Шууд
А.Амартүвшин: Ногоон оноо тооцох журмыг боловсруулж байгаа
2026-01-15 • 1м унших
Шууд
Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг гурван чиглэлээр тодорхой ажлууд хэрэгжүүлнэ
2026-01-15 • 1м унших
Эдийн засаг
“Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаа
2026-01-15 • 1м унших
Улс төр
Х.Булгантуяа СДМЭХ-ны тэргүүний албаа өгөхөөр болжээ
2026-01-15 • 1м унших
Гадаад мэдээ
АНУ: Цагаачлалын визний хоригтой 75 улсад Монгол Улс багтав
2026-01-15 • 1м унших
Шууд
Өгийнуурын мөсний баяр
2026-01-15 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
1 Жилийн өмнө • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх