CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2022-07-04 • 1м унших

Гадаад хэргийн яаманд  "ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ МОНГОЛЧУУДЫН ЗӨВЛӨЛ" IV чуулган өнөөдөр эхэллээ.  Уулзалтад хилийн чанадад оршин суугаа Монголчуудыг төлөөлөн 200 гаруй төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцож байна.

Энэ үеэр ГХ-ийн сайд Б.Батцэцэгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Өнөөдрийн чуулга уулзалт юугаараа онцлог болж байна. Ямар санал санаачлагууд түлхүү тавигдаж байна?

-Энэ удаагийн чуулга уулзалтын онцлог нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа учраас нэлээн олон орны төлөөлөл биечлэн ирсэн байна.  Тодруулбал, дэлхийн өнцөг булан бүрээс 67 төрийн бус байгууллагын төлөөлөл хүрэлцэн иржээ. Ерөнхийдөө хилийн чанадад байгаа Монголчууд маань өөрсдийнхөө санаачилгаар нийтдээ 180 төрийн бус байгууллага байгуулсан байдаг. Түүнээс 40-50 нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.

Тэдний зүгээс хилийн чанадад байгаа 170-иад мянган монголчуудын эрх ашгийг төлөөлж, Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллах саналуудыг байнга тавьсаар ирсэн. Тэр ч утгаараа энэхүү уулзалт, арга хэмжээг нэлээн өргөн цар хүрээнд зохион байгуулж, төр засгийн уялдаа холбоог нэмэгдүүлэх,  тулгамдаж байгаа асуудлуудыг нь бодитой шийдэх арга замыг эрэлхийлж байна.

Эдгээр төрийн бус байгууллагууд нь өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд хүний нутагт янз бүрийн зовлон жаргалыг туулж, амьдралын шаардлага, сорилтууд дээр тулгуурлаж байгуулагдсан гэж би хувьдаа ойлгодог.

 Мэдээж сүүлийн жилүүдэд хилийн чанадад байгаа Монголчууд маань цаг үеэ даган өөрчлөгдөж, илүү хөгжиж, сурч боловсорч байгаа ч олон асуудалтай нүүр тулсаар байдаг.

Мөн эргээд эх орондоо ирж суурьшиж, ажиллаж амьдрахад нь зарим хүчин зүйлээс шалтгаалж бэрхшээл тулгардаг. Тэгвэл энэ бүгдийг цогцоор нь авч үзэж, төрийн бус байгууллагууд маань тодорхой санал санаачлагаараа өөр хоорондоо нэгдэж байгаад талархаж байна.  Бид ч энэхүү төрийн бус байгууллагуудыг боломжит байдлаар дэмжиж ажиллаж байгаа. Улаанбаатарт байгаа зарим төлөөллийг нь ажлын байраар хангаж, ГХЯ-н дээр байрлуулж, тодорхой зохион байгуулалттай, байгууллагын бүтэцтэй, хүний нөөцтэйгээр үр дүнтэй ажиллаж байна.

-Хилийн чанадад ажиллаж, амьдарч байгаа иргэдийн нийгмийн асуудлыг шийдэх талаар яригдаж байх шиг байна. Гол хөндөгдөж байгаа асуудал юу байна?

-Нэн түрүүнд, нийгмийн даатгал, хөдөлмөрлөх орчин, эрх нь зөрчигдөж байгаа эсэх, Монгол Улсаас шаардлагатай төрийн үйлчилгээг авч чадаж байгаа юу, төрийн одон медалиар хөдөлмөрөө үнэлүүлж чадаж байна уу гэхчлэн олон асуудал тавигдаж байгаа.

Явцын дунд, “Алдарт эх”-ийн одонг олгодог дүрэм журмыг өөрчилсөн.  Дүүргийн ИТХ, НИТХ, Ерөнхийлөгчийн Тамгын газар гээд олон газар дамжиж, цөөнгүй баримт бичиг шаарддаг байдлыг болиулж, Элчид сайдын яамаараа дамжуулаад авдаг болгосон. Өөрөөр хэлбэл,  дипломат төлөөлөгчийн газар байгаа бүхий л газарт “Алдарт Эх”-ийн одон олгож байгаа.  

Мөн өнгөрсөн жилээс хилийн чанадад байгаа иргэд маань 40 гаруй төрлийн төрийн үйлчилгээг цахимаар авдаг болсон.  

Нөгөөтэйгүүр хилийн чанадад байгаа хүүхдүүд монгол хэл, бичгээ сурахад хүндрэлтэй байдгийг шат дараалалтай шийдээд явж байна.  Үүсч байгаа хэрэгцээ шаардлагаа нарийн тодорхойлоод явцуу эрх ашиг биш,  нийтээр нь хилийн чанадад байгаа монгол иргэдийн асуудлыг хөндөж, зөв газраа уламжлааад явбал, шат дараатайгаар бүгдийг шийдэх бүрэн боломжтой. Харин зарим асуудал нь оршин суугаа орных нь хууль дүрэмтэй зөрчилддөг, иргэншил аваагүй, оршин суух зөвшөөрөлгүй буюу хууль бусаар амьдарч байгаа иргэдэд тулгарч байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд нэлээн хүнд байдаг.

Одоогоор төрийн бус байгууллагууд маань салбар хуралдаануудаа хийгээд асуудлаа нарийвчилж гаргахаар ажиллаж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Шууд
Б.Эрдэнэсүхэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ
2026-01-19 • 1м унших
Шууд
"Хангайн бор" дэлхийнх болох нь ээ
2026-01-19 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Юу дутлаа гэж жонш хулгайлна вэ Б.Дэлгэрсайхан сайд аа
2026-01-19 • 1м унших
Шууд
Н.Тавинбэх болон түүний зөвлөх П.Товуудорж нарыг 30 хоног цагдан хорино
2026-01-19 • 1м унших
Шууд
“ГЭМТЭГСДИЙГ АВРАХ ТУСЛАМЖ” СЭДЭВТ ОНОЛ, ДАДЛАГА ХОСОЛСОН СУРГАЛТАД 26 ЭМЧ ОРОЛЦЛОО
2026-01-19 • 1м унших
Шууд
ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД ЗОРИУЛСАН AI СУРГАЛТ
2026-01-19 • 1м унших
Шууд
БҮХ НИЙТИЙН ЦЭВЭРЛЭГЭЭ
2026-01-19 • 1м унших
Шууд
“ТЭМЭЭН ДЭЭРЭЭС НАРАН ОЙРХОН” ӨВЛИЙН ИХ НААДАМ
2026-01-19 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Эдийн засаг
Худалдааны тэнцэл эерэг дүнтэй гарчээ
2026-01-19 • 1м унших
Гадаад мэдээ
АНУ-ын сүрдүүлэгт хариу өгөхөөр Европын Холбоо зөвлөлдөнө
2026-01-19 • 1м унших
Эдийн засаг
Ерөнхий сайд Г.Занданшатар дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор мордлоо
2026-01-19 • 1м унших
Шууд
Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ алтан медаль хүртэв
2026-01-19 • 1м унших
Шууд
МЗЭ-ИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГААР Д.НЯМДОРЖИЙГ СОНГОЖЭЭ
2026-01-18 • 1м унших
Гадаад мэдээ
Юн Сог Ёльд таван жилийн хорих ял оноожээ
2026-01-18 • 1м унших
Шууд
Битүүний өдрийн зохицуулалтын санал асуулга эхэллээ
2026-01-18 • 1м унших
Эдийн засаг
Нөөцийн махыг энэ сарын 20-ноос хүнсний 410 дэлгүүрээр худалдаална
2026-01-18 • 1м унших
Шууд
Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтад 50138 хүүхэд хамрагджээ
2026-01-18 • 1м унших
Шууд
ХӨСҮТ: Риновирусийн халдвар хатгаа болж хүндрэх эрсдэлтэй байна
2026-01-18 • 1м унших
Улс төр
Ирэх сарын 1-нээс АН-ын нийт гишүүдийн шинэчилсэн бүртгэлийг эхлүүлнэ
2026-01-16 • 1м унших
Шууд
БНСУ БОЛОН МОНГОЛ ИРГЭД НИЙЛЭН ЦАХИМ МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙЖЭЭ
2026-01-16 • 1м унших
Гадаад мэдээ
Иранд 800 хүнийг цаазлах гэж байсныг Трамп зогсоосон гэнэ
2026-01-16 • 1м унших
Шууд
“Сүүн дархлаа” хөтөлбөр
2026-01-16 • 1м унших
Шууд
Улаанбаатарт өдөртөө 24 хэм хүйтэн
2026-01-16 • 1м унших
Шууд
А.Амартүвшин: Ногоон оноо тооцох журмыг боловсруулж байгаа
2026-01-15 • 1м унших
Шууд
Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг гурван чиглэлээр тодорхой ажлууд хэрэгжүүлнэ
2026-01-15 • 1м унших
Эдийн засаг
“Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаа
2026-01-15 • 1м унших
Улс төр
Х.Булгантуяа СДМЭХ-ны тэргүүний албаа өгөхөөр болжээ
2026-01-15 • 1м унших
Гадаад мэдээ
АНУ: Цагаачлалын визний хоригтой 75 улсад Монгол Улс багтав
2026-01-15 • 1м унших
Шууд
Өгийнуурын мөсний баяр
2026-01-15 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
1 Жилийн өмнө • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх