CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
16 цагийн өмнө • 1м унших

Оюутолгойн ордын ашиглалтын асуудлаар УИХ-ын хяналтын сонсгол гурван өдөр болоод өндөрлөлөө. Угаас уг ордыг ашиглаж эхэлсэн үеэс Оюутолгой компанийн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой олон асуудал хөндөгдөх болсон. Энэ бүхэнд тодорхой хариулт өгөх, цаашлаад гэрээний нөхцөлийг сайжруулж, бүрдүүлэх нь сонсголын гол зорилго байсан билээ. Албаныхны өгсөн мэдээллээр ашиглалтын таван тусгай зөвшөөрөл байгаа ба таван  зөвшөөрлийн гурвыг нь РИО ТИНТО компани, үлдсэн хоёрыг ОНТРЭ компани эзэмшдэг. Өнгөрсөн 22 жилийн хугацаанд хоёр компанийн хооронд ашиглалтын гэрээ байгуулагдаж, тодорхой хүрээнд үйл ажиллагаа явагдсан боловч Монголын талд ямар нэг оролцоо, эрх мэдэл байгаагүй. ОНТРЭ компанийн тухайд хэдий хэмжээний өгөөж хүртэх, Монголын тал хэдэн хувийг нь эзэмшихээс эхлээд тодорхой зохицуулалтгүйгээр өнөөдрийг хүрсэн.

Түүнчлэн Оюутолгой ордын нийт хүдрийн 30, алтны 40 гаруй, мөнгөний 29 хувь, молбидены 94 хувь нь  Онтра компанийн эзэмшдэг талбайд ногддог. Энэ болгоныг эргэж авч үзэн, тусдаа гэрээ байгуулах уу, эсвэл Оюутолгойн одоогийн гэрээнд өөрчлөлт оруулах уу гэдгийг тодотгох гэж уг сонсголыг зохион байгуулсан билээ. Хамгийн гол нь цаашдаа аль болох Монголын талын үр өгөөжийг нэмэгдүүлэх өөрчлөлт оруулах ёстой.

Сонсголын үеэр хэрхэн сайжруулах вэ гэхээсээ илүүтэй хэнийг буруутнаар тодруулж, уснаас хуурай гарах вэ гэх хандлага л илт ажиглагдлаа. Ямартай ч Оюутолгой компанийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүх,  компанийн байр суурь бол аль аль талдаа хамгийн үр өгөөжтэй хувилбарыг тодорхойлж ажиллах сонирхолтой байгаа. Энэ бүх ажлын хүрээнд хийгдэх төлбөр тооцоо, хэлцэл нь Монголын талын ашиг сонирхлыг хангаж байна уу, Монгол Улсын хууль тогтоомжид бүрэн нийцэж байна уу гэдгийг хянан тогтоох нь чухал гэдгийг гурван өдрийн турш тайлбарлаж, учирлалаа.  Түүнчлэн гадаад, дотоодод нөөцийн зөрүүтэй мэдээлсэн шинжээчдийн дүгнэлтэд “2009  онд 36 сая тонн зэстэй байна гэж байсан бол 2014 онд бүртгүүлэхдээ 46 сая тонн болсон. Товчхондоо Оюутолгой компанид хайгуул тасралтгүй явж байгаа. Тэр хэрээр нөөцийн мэдээлэлд өөрчлөлт гардаг” гэх тайлбарыг өгсөн.

Хэргийн эзэн хэнгэргийн дохиур гэгдээд буй Сангийн сайд асан С.Баяцогт, “Монгол Улс өртэй гэж яриад байна. Хөрөнгө оруулалтын гэрээн дотор заачихсан байгаа. Манайд өр байсан. Тэрийг 2019 онд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хэлэлцэж байгаад  өргүй болгочихсон. Монгол Улс юм уу, Эрдэнэс Оюутолгой, Засгийн газар ч өргүй. Одоо энэ санхүүжилт хийж байгаа асуудлыг 100 хувь Оюутолгой ХХК өөрөө хариуцна.

 Гэрээний 17-гийн наймд байгаа 80 хувийн заалт чинь зөвхөн ашиг хуваасан зүйл дээр л байгаа. Тэндээс манайх 34 хувиа авчих юм бол ямар ч асуудал байхгүй. Энийг одоогийн УИХ, Засгийн газар хийх ёстой. Ер нь энэ гэрээг 2009 онд байгуулсан, 2011 онд нэмэлтээр сайжруулсан, 2015 онд Дубайн гэрээгээр муужруулсан, 2019 онд сайжруулсан. Манай засгийн газруудын алдаа нь өөрсдөө ажлаа хариуцахгүй урдах руугаа чихээд байдаг. Угтаа үе үеийн Засгийн газар хийгээд л явах ёстой.  2025 оны Түр хорооны үр дүнгээр сайжруулах байх гэж найдаж байна. Монголчууд нэг тал болж ажиллах хэрэгтэй. Тэгэхгүй өөр дотроосоо буруутан хайгаад хүний идэш болоод яваад байдаг” гэж учирласан.

Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Н.Багабанди нарын тухайд улс төржсөн улигласан зүйл ярьж, настангууд амрах хэрэгтэй болжээ гэх дүгнэлтийг өгөх хэмжээнд үзэгчдийг хөтөлсөн. Басхүү тухайн цаг үеүдэд аижллаж байсан УИХ-ын гишүүдийг хоёр ангилж болохоор санагдсан. Нэгдүгээрт улстөржиж, олон нийтээс оноо авах гэсэн салхин сэнс, эдийн засаг, уул уурхайн гадарладаг мэргэжилтнүүд гэж... Байдлыг арай бодитоор тайлбарлагсад гэсэн үг л дээ. Сонирхуулахад Монгол газар ХХК-ийн захирал асан Ц.Мянганбаяр уг сонсголд гэрчээр дуудагдаад ирчихсэн. “Хүмүүс Оюутолгойг мэддэггүй байхад би хоёр лиценз эзэмшиж байсан. Жавхлант , Шивээ толгой гэсэн компаниуд эзэмшиж байсан. Одоо ОНТРЕ гоулдын эзэмшиж буй лиценз л дээ. Бид Тиронтогийн хөрөнгийн бирж дээр гаргаж 5,1 ам.доллараар зарсан. Олон жилийн дараа эргээд харахад, гаднын хөрөнгийн бирж дээр өөрсдийнхөө баялгийг  гаргаж болдоггүй гэдгийг ойлгосон.

Товчхондоо бид, монголчууд өөрсдийнхөө баялгийг гаднын хөрөнгийн бирж дээр гаргалгүйгээр, дотооддоо Монголын юм уу төв Азийн уул уурхайн бирж байгуулах зайлшгүй шаардлагатайг маш их үнэ цэнээр ойлголоо. Зөвхөн Оюутолгойгоор хязгаарлагдахгүй маш олон орд Монголд байна. Бид сургамж авч, ажиллах ёстой. Монголчуудын хувьд эдийн засгийн хувьд ашигтай Эрдэнэтийн жишиг байна. Эрдэнэтийн жишгээр гадаадын хөрөнгө оруулалтыг бий болгох ёстой. Тэгж байж д нийгэм, татварын асуудлыг шийднэ. Олон нийтийн оролцоо, хяналттай болж, олон нийтэд хувьцаа тараах асуудал ч дотооддоо биржтэй болж байж шийдэгдэнэ.   Гадаадын хөрөнгө бирж дээр баялгаа гаргаад хөрөнгө босгоно гэдэг худлаа юм билээ. Бид зах зээлд шилжээд алдаа хийгээд л явж байж. Эзэмшлийн хоёр лицензийн тухайд нөөцийг мэдэхгүй ч хар ухаанаар явж байсан хэрэг” гэх тайлбарыг өгсөн шигээ зогсож байсан. Оюутолгой төслийн хяналтын сонсголд яг ямар ч хэрэгтэй гэж дуудагдсаныг ёстой ойлгоогүй.

Юутай ч гурван өдөр үргэлжилсэн хяналтын сонсголын төгсгөлд, 1800  тонн алт олборлосон ч Эрдэс баялгийн мэдээлэлд бичигдэхдээ 240 тонн болж багассантай холбоотойгоор нөөцийн тайланг баталгаажуул гэсэн УИХ-ын 92 угаар тогтоолын тухайлсан заалт өнөө хэр хэрэгжээгүйг мэдэв.

Түүнчлэн өдгөө яригдаад буй их өр буюу   зээлийн эрсдэл буюу зээл, санхүүжилтийн хүүг багасгах асуудал хөндөгдөөгүй өнөөдрийг буюу 16 жил болсныг олж мэдэн, гайхав. Уг нь нэр бүхий эдийн засагч, иргэний байгууллагынхан 2018 онд л 6,5 гэх хэт өндөр хүүгээр эл төсөл санхүүжиж байна хэмээн шүүмжлэл өрнөж, 93 дугаар тогтоолд заавал зохицуулалт оруул гэж шаардаж байсан ч  ажил бололгүй алгасарч одсныг санав. Басхүү хувь нийлүүлэгчдийн гэрээний 25 дугаар зүйлд өр гэсэн томъёоллоор оруулснаас зээл гэх ойлголт зүсээ хувирган хуримтлагдаж буй нь илчлэгдэв.

Тэр ч утгаараа албан ойлголтоор Оюутолгойн компанийн нийт өр /зээл гэх ойлголтод үл хамаарахаар заагдсан буй гэрээний эх хувилбарт/   Монгол Улсын гадаад өрийн 52 хувийг эзэлж байгаа аж. Албан мэдээллээс харвал Монгол Улсын гадаад өр нийтдээ 40 тэрбум ам.долларт хүрсэн. Үүний 21 тэрбум ам.доллар нь хувь нийлүүлэгчийн  буюу Оюуолгой ХХК-ийн өр гэсэн үг. 21 тэрбумын өр нь хоёрхон төрлийн өр бөгөөд нэгдүгээрт хувь нийлүүлэгч өр.  Үндсэн зээл, хүү, хүүгийн хүү гэсэн үг. Нийтдээ 12 тэрбум ам.доллар болж байгаа юм байна. Үлдсэн 9 тэрбум ам.доллар Дубайн гэрээгээр 15 банкнаас авсан санхүүжилтийн зээлийн хүүг болохыг ухаарав.

Мэдээж хэл, ам дагуулсан, хэрэгтэнг тодруулахаар улайрсан сонсгол товлосон цагтаа эхэлж, хугацаандаа дууссан.  Хэрэгтэн ч олдохгүй, буруутан ч олдохгүй бузгай хэрүүлч нь хэн бэ гэх шалгаруулалт аятай нэг хэсэгтээ пижигнэх шинж бол илхэн байна. Гэхдээ сонсгол зохион байгуулсных гол шийдлээ гаргахгүй бол цаг хугацаа биднийг хүлээхгүй, гаднын өрөнгө оруулагчид бүр ч хүлээхгүй. Товчхондоо ирээдүйд учрах эрсдэлийг УИХ, Монгол төрийн хэмжээнд шийдэж, дотооддоо бирж байгуулах, зээлийн хүүг бууруулах, үр ашиггүй зардал гаргасан асуудлыг нь РИО ТИНТО-гоор хүлээн зөвшөөрүүлэх, тодорхой бусаар ойлгогдоод байгаа гэрээнд бичигдсэн зарим нэр томъёог нэгдсэн ойлголтод оруулах ажлыг л хийе. Мэдээж, С.Баярцогт, О.Батнайрамдал. Э.Баясгалан нараар Оюутолгойг удирдуулъя. Улс төрийн томилгооноос татгалзая. Оюутолгойн ордын ашгаас хүртэх эрх нь монголчуудад бий гэдгийг ухамсарлая.  Эс бол Оюутолгой орд  зээлийн барьцаанд хураагдах эрсдэл бий гэж л ойлголоо....

Сэтгүүлч З.УРАНСҮХ

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Танд хэрэгтэй
ТЭТГЭВЭР БОДОХ ИТГЭЛЦҮҮР ШИНЭЧЛЭГДЭВ
10 минутын өмнө • 1м унших
Гадаад мэдээ
Японы ногоон цайны экспорт огцом өсжээ
1 цагийн өмнө • 1м унших
Шууд
Далбаат чарганы ДАШТ болно
1 цагийн өмнө • 1м унших
Шууд
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 134 үйлдлийг илрүүлжээ
1 цагийн өмнө • 1м унших
Шууд
Эрүүл мэндийн сайдад дуулгах хов ба давуу эрхээ дархан эрх гэж андуурагсдадаа хариуцлага тооцно уу?
13 цагийн өмнө • 1м унших
Улс төр
Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ
14 цагийн өмнө • 1м унших
Эдийн засаг
Оюутолгойгоос буруутан хайхаа больж, дараагийн асуудлаа яръя
16 цагийн өмнө • 1м унших
Эдийн засаг
ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР 2028 ОНД АШИГЛАЛТАД ОРНО
20 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
БНСУ-ын тэргүүн хатагтай асанд 15 жилийн хорих ял онооно
21 цагийн өмнө • 1м унших
Шууд
"СОНГУУЛИЙН БОЛОВСРОЛ" онол, арга зүйн сэтгүүл
21 цагийн өмнө • 1м унших
Эдийн засаг
ЗАСГИЙН ГАЗАР: ТӨК, ТӨҮГ-ЫН ТООГ 82 БОЛГОЖ, ТАВАН КОМПАНИЙН ХУВЬЦААГ БҮХЭЛД НЬ ХУДАЛДАНА
21 цагийн өмнө • 1м унших
Шууд
О.Наранзул ой тогтоолтын дэлхийн аварга боллоо
21 цагийн өмнө • 1м унших
Улс төр
СЕХ-ны дарга П.Дэлгэрнаранг "дэмжлэгээр" суусан албанаас нь чөлөөлнө
21 цагийн өмнө • 1м унших
Улс төр
ХУУЛЬЗҮЙН САЙД ХОТЫН ДАРГАД "ХАРИУЦЛАГА" ТООЦНО
23 цагийн өмнө • 1м унших
Эдийн засаг
Шинэ орон сууцны үнэ 2024 оныхоос 11 хувиар өсжээ
23 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
Австралид зэвсэгт этгээдүүд гал нээсний улмаас олон хүн амиа алджээ
23 цагийн өмнө • 1м унших
Шууд
Алтан цомын барилдаанд Хамаг Монгол баг эхний ялалтаа авлаа
23 цагийн өмнө • 1м унших
Улс төр
ХҮН НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНД УЛИРЧ, ГЕНСЕКЭЭР Д_ГАНТУЛГА СОНГОГДЛОО
2025-12-13 • 1м унших
Шууд
ИРГЭНИЙ ЗАХИДАЛ: ДАГАВАР ХҮҮХЭД
2025-12-13 • 1м унших
Эдийн засаг
Монгол Улс хүнсний дараах бүтээгдэхүүнүүдийг дотоодоосоо хангаж байна
2025-12-13 • 1м унших
Шууд
МАРГААШ ЗУЛЫН 25
2025-12-13 • 1м унших
Гадаад мэдээ
“Алтан карт” нэртэй 1 сая ам.долларын үнэтэй визийн хөтөлбөрийг нэвтрүүллээ
2025-12-13 • 1м унших
Шууд
Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
2025-12-13 • 1м унших
Шууд
Махчин шувуудыг цахилгааны эрсдлээс хамгаалах хамтын ажиллагаа
2025-12-11 • 1м унших
Шууд
Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг чөлөөлөх шаардлага хүргүүлжээ
2025-12-11 • 1м унших
Улс төр
Г.Занданшатарын Засгийн газраас “зайлуулагдах” сайд нар
2025-12-11 • 1м унших
Эдийн засаг
Г.ЭНХТАЙВАН: ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХУГАЦААГ 36 САР БОЛГОЛОО
2025-12-11 • 1м унших
Эдийн засаг
С.БАЯРЦОГТ: САНХҮҮЖИЛТ ХИЙЖ БАЙГАА АСУУДЛЫГ 100 ХУВЬ ОЮУТОЛГОЙ ХХК ӨӨРӨӨ ХАРИУЦНА, БИД ӨРГҮЙ
2025-12-11 • 1м унших
Эдийн засаг
Т.Аубакир: Ажилгүйдлийн даатгалын сангийн мөнгө хоёр сарын өмнө дууссан
2025-12-11 • 1м унших
Шууд
“Бөртэ чоно”-ын “Шилдгийн шилдэг тамирчин”
2025-12-11 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Шууд
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ӨНӨӨДӨР ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРНО
2024-06-19 • 1м унших
Бүгдийг үзэх