CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2025-10-09 • 1м унших

"Сэтгүүл зүйн ёс зүйн форум 2025" буюу JEF-2025 зургаа дахь удаагийн форум аравдугаар сарын 10-ны Баасан гарагт болох гэж байна. Хэвлэл мэдээллийн зөвлөл энэ удаагийн форумыг "Дижитал эрин үеийн ёс зүй: Хиймэл оюуны сорилт ба боломж" сэдвийн хүрээнд зохион байгуулж байгаа юм.  Хиймэл оюун ба дижиталчлагдаж буй энэ эринд нийтийн эрх ашгийн төлөөх шударга, чөлөөт хэвлэл мэдээлэл, ёс зүйтэй сэтгүүл зүйн үнэ цэн улам чухал болж буйг Хэвлэл мэдээллийн зөвлөл(ХМЗ) ёс зүйн форумаар онцлон тэмдэглэж буй. 

Технологийн шилжилт нь зөвхөн хэвлэл мэдээллийн салбар төдийгүй бусад салбарт, иргэдэд ихээхэн боломж нээхийн зэрэгцээ олон сорилтыг тулгаж буй билээ. Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын үндэс болох нягтлан шалгасан, үнэнд нийцсэн, баталгаатай, найдвартай мэдээллийг иргэдэд хүргэх нь сэтгүүл зүйн онцгой үүрэг хэвээр байгаа бөгөөд дижиталчлал, хиймэл оюун ухааны хөгжилд илүү чадваржих шаардлага тулгарч байна.

Иймд ёс зүйн форумын төлөөлөгчид технологийн хөгжлийг сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаа, ёс зүйн зарчмуудтай хэрхэн уялдуулан ажиллаж хөгжих талаар өргөн хүрээнд хэлэлцэх гэж байгаа юм. Энэхүү форумын нэг чухал хэсэг нь ХМЗ-ийн Ёс зүйн хороодын гишүүд сэтгүүл зүйн бүтээлтэй холбоотой ёс зүйн түгээмэл зөрчил, тэдгээрийн шалтгаан ба үр дагавар, хорооны дүгнэлт, шийдвэрийн талаар танилцуулж, цаашид ёс зүйн хариуцлагыг улам илүү сайжруулах талаар зөвлөмж өгөх явдал юм.

Форумын үеэр хиймэл оюуны хэрэглээ сэтгүүл зүйд ямар боломж, сорилт авчирч буйг илтгэлээр танилцуулж дижитал эрин үед сэтгүүл зүйн ёс зүйд тулгарч буй асуудлуудыг салбарын мэргэжилтнүүд хөндөн хэлэлцэнэ. Шинэ тутам тулгарч буй сорил, бэрхшээлийн дунд, сэтгүүл зүйн хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчид, хэвлэн нийтлэгчдийн ялгарал, манлайлал нь сэтгүүл зүйн нэр хүнд, олон нийтийн итгэлцлийн төлөөх зогсолтгүй хүч болохыг онцолно.

Ийнхүү бид өнөөгийн нөхцөл байдлыг дүгнэхийн зэрэгцээ ёс зүйн зарчмаа чанд мөрдөж бэлтгэсэн сэтгүүл зүйн бүтээл нь нийгмийн эв нэгдэл, шударга ёс, тогтвортой хөгжлийн суурь болох тухай, үүний төлөө сэтгүүлчид, редакцууд, иргэний нийгмийн оруулж буй хувь нэмэр, туршлагыг хуваалцахаар зорьж байна.   Түүнчлэн хиймэл оюун өдөр тутмын хэрэглээнд олон салбарт нэвтрэхийн хэрээр мэдээллийн нууцлал, өгөгдлийн аюулгүй байдал, хэрэглэгчийн эрх, мэдээллийн боловсрол, зохиогчийн эрх, хэрэглээний ёс зүй, оновчтой зохицуулалт, мэдээллийн чөлөөт урсгал ба цензур гэх мэт олон сорилтыг бид даван туулах шаардлага тулгарч байна.

Хувь хүн, салбар, улсын түвшинд бид юуг анхаарвал зохих вэ? Хэрэглэгчдээ хэрхэн бэлтгэж, тэднийг яаж хамгаалах вэ? зэрэг хүний эрхийн өргөн хүрээний сэдвээр төр, иргэний нийгмийн оролцогч талуудын дуу хоолойг сонсоно.  Мөн мэдээлэл, харилцаа холбооны дэд бүтцийг хэвлэн нийтлэгчид болон хэрэглэгчид үр ашигтай хэрэглэхэд суралцахаас гадна зохицуулалтын чиг үүрэг бүхий төрийн болон төрийн бус байгууллагуудын хүчин чармайлт, хамтын ажиллагаа чухлаар хөндөгдөх юм. 

Ийнхүү форумаас цахим эрин үед хэвлэлийн эрх чөлөө ба хүний эрхийн тэнцвэрийг хангах, иргэний баталгаатай, найдвартай мэдээлэл авах эрхийг дээдлэх, ёс зүйгүй, худал хуурмаг мэдээллээс иргэдийг хамгаалах, сэтгүүл зүйн ёс зүйн өөрийн зохицуулалтыг улам бүр бэхжүүлэхэд харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд талуудыг уриалах болно.  ХМЗ нь үйл ажиллагаагаа олонд таниулах, салбарын мэргэжлийн стандартыг дээшлүүлэх зорилгын хүрээнд Ёс зуйн өдрүүдийг анх 2016 онд зохион байгуулсан бол 2017 оноос форум болгон өргөжүүлж ирсэн. Анхны ёс зүйн форумыг "Хэвлэл мэдээллийн эрх зүйн ба ёс зүйн зохицуулалт" сэдвээр хийсэн бол:

  • 2018 онд "Мэргэжлийн сэтгүүл зүй ба дижитал эрин үе 
  • 2019 онд Хэвлэлийн эрх чөлөө -дижитал хувьсал 
  • 2022 онд Ковид19-: Мэдэх эрх, сэтгүүлчийн ёс зүй 
  • 2023 онд Сэтгүүл зүйн ёс зүй: Эрх чөлөөгөө хадгалж итгэлийг олж авах нь зэрэг сэдвийн хүрээнд зохион явуулсан байдаг. 

Хэвлэл Мэдээллийн Зөвлөл 
Мэйл хаяг: info@mediacouncil.mn
Холбоо барих: 70000160, 98880988

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Шууд
Сурагчид “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа
49 минутын өмнө • 1м унших
Гадаад мэдээ
Бельгийн санхүүгийн нөхцөл байдал хүндэрчээ
55 минутын өмнө • 1м унших
Улс төр
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХҮЛЭЭЛГҮЙ, ЗАСГИЙН ГАЗАР ЭНЭ ӨДРӨӨС ХЭМНЭЛТИЙН ГОРИМД БҮРЭН ШИЛЖЛЭЭ
1 цагийн өмнө • 1м унших
Улс төр
Н.УЧРАЛЫН ЗАСГИЙН ГАЗАР
18 цагийн өмнө • 1м унших
Улс төр
С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонголоо
18 цагийн өмнө • 1м унших
Улс төр
Монголын Ногоон намын шинэ дарга
2026-04-03 • 1м унших
Гадаад мэдээ
Ираны Ерөнхийлөгч америкчуудад нээлттэй захидал илгээлээ
2026-04-03 • 1м унших
Эдийн засаг
Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
2026-04-03 • 1м унших
Шууд
“Ахмадын амралт, сувиллын төв”-ийн барилгыг нийслэлийн өмчид хүлээлгэн өглөө
2026-04-03 • 1м унших
Эдийн засаг
НӨАТ-ын баримтаа энэ сарын наймнаас өмнө бүртгүүлээрэй
2026-04-02 • 1м унших
Улс төр
УИХ-ын дарга болохын тулд намаасаа түдгэлзэж, боломжоосоо татгалзах нь эр зориг уу, улс төрийн нүүдэл үү?
2026-04-02 • 1м унших
Шууд
Аутизмыг таниулах дэлхийн өдөр
2026-04-02 • 1м унших
Улс төр
МАН-ын Удирдах зөвлөлөөс С.Бямбацогтыг УИХ-ын даргад нэр дэвшүүллээ
2026-04-02 • 1м унших
Ярилцлага
И.Эрдэнэцэцэг: Намайг итгэж ирсэн хүн бүхний сэтгэлд хүртэл ажиллах ёстой
2026-04-02 • 1м унших
Танд хэрэгтэй
Өнөөдөр олон улсын "Хүүхдийн номын өдөр"
2026-04-02 • 1м унших
Гадаад мэдээ
Өмнөд Солонгос эдийн засгийн багц арга хэмжээ авна
2026-04-02 • 1м унших
Эдийн засаг
Шатахууны үнийн хэлбэлзлийг зохицуулна
2026-04-02 • 1м унших
Гадаад мэдээ
Азийн анхны “Eurovision” дууны тэмцээн
2026-04-01 • 1м унших
Шууд
Соёлын болон геологийн өвд тулгуурлан тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлнэ
2026-04-01 • 1м унших
Улс төр
МАН-ын Удирдах зөвлөл маргааш 09.00 цагт хуралдахаар товложээ
2026-04-01 • 1м унших
Шууд
Ж.Дугардорж: Тендерийн хууль зөрчиж 22 тэрбум завшсан хэргийн ард Б.Батцэцэг сайд байгаа
2026-04-01 • 1м унших
Улс төр
Н.Учрал:Улстөрч та бүхнийг үндэстний эрх ашгийн төлөө ухаан бодлоо уралдуулж, ажиллахыг уриалъя
2026-04-01 • 1м унших
Шууд
Монгол, Францын Засгийн газар хоорондын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа
2026-04-01 • 1м унших
Шууд
ӨМНӨГОВЬ: Төвийн бүсийн физикийн олимпиадаас багш, сурагчид зургаан медаль хүртлээ
2026-04-01 • 1м унших
Шууд
Улаанбаатарын өдрүүд эхэллээ
2026-04-01 • 1м унших
Эдийн засаг
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал
2026-04-01 • 1м унших
Шууд
Өнөөдөр инээдмийн өдөр
2026-04-01 • 1м унших
Улс төр
Н.Учралыг УИХ-ын даргаас чөлөөлж, Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр болжээ
2026-03-29 • 1м унших
Шууд
Алга болсон цэрэг эсэн мэнд олдлоо
2026-03-29 • 1м унших
Сэдвийн мөрөөр
"Сахалтай дарга"
2026-03-18 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх