З.УРАНСҮХ
З.УРАНСҮХ - Сэтгүүлч
2025-09-09 • 1м унших

Ихэс дээдэс маань том том төсөл ярьж, ам уралдаж байхад хар тамхинд донтогчдын тоо өсөн нэмэгдсээр байна. Хуулийн байгууллагаас гаргасан мэдээллээс харахад хар тамхи хэрэглэгчдийн тоо Монгол Улсад 18 мянгад хүрчээ. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар нэг хүний ар талд дөрвөн хүн бий гэхээр 70 гаруй мянган хүн мансуурлах бодист хамаарч байгаа гэхээр цөөхөн хүн амтай улсад үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн аймшигтай тоо сонсогдож байгаа биз. Хамгийн сүүлд Хар тамхитай тэмцэх газрын Урьдчилсан сэргийлэх хамтын ажиллагааны хэлтсээс мэдээлэхдээ хар тамхитай холбоотой хэрэгт 18-35 насныхан зонхилж байгаа бол нийт гэмт хэргийн 92.3 хувийг эзэлдэг байна.

Хар тамхитай 13-25 насных нь гэмт хэргийн 54.8 хувийг эзэлж байгаа гэх статистик мэдээлэл өгсөн. Энэ бол бүр аюулын харанга дэлдэж байгааг нотолж байна. Монгол Улсын ирээдүй шүү дээ. Шийдвэр гаргах түвшинд эрх мэдлийн төлөө зодолдож байхад Монгол Улсын хэмжээнд сүүлийн таван жилд хар тамхитай холбоотой 1064 гэмт хэрэгт 1300 хүн холбогджээ. Манай улсын хэмжээнд бол бага тоо биш. Тэдний 92.3 хувь нь 35-аас доош насныхан.

Гэмт хэрэгт шийтгэгдсэн хүмүүсийн 54 хувь 25-аас доош насныхан байна. Үүний 91 хувь нь эрэгтэй, 8.9 хувь нь эмэгтэй байгааг мэдээлсэн. Жил ирэх тусам энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгчдийн нас залуужиж байна. Саяхан 13 настай охин хар тамхи хэрэглэсний улмаас байцаагдаж, шалгуулсан тохиолдол ч гарсныг та бүхэн мэдэж байгаа. Мөн компьютер тоглоомын газар тоглож буй 11 хүүхдийн дунд хар тамхи хэрэглэсэн этгээд байж болзошгүй гэсэн дуудлагаар очиж 10 хүүхдээс биологийн дээж аван шинжлэхэд бүгд хар тамхины төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдсон.

Энэ бол бүхнээс давсан аюул бөгөөд ҮАБЗ яаралтай хуралдаж арга хэмжээ авах хэрэгтэй. Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, ирээдүйд нэгэнт заналхийлж байна шүү дээ. Нөгөө талд Монголд мансууруулах болон донтуулах үйлчилгээтэй бодис бүхий ургамал болох намуу, зэрлэг олс, зээргэнэ, лантанз зэрэг есөн овог, 11 төрөлд хамаарах 18 зүйл ургамал 14 аймгийн 49 сумын нутаг дэвсгэрт 15.000 орчим га талбайд ургадаг болох нь судалгаагаар тогтоогджээ. Ийм нөхцөлд, ийм тоон баримт гарч байгаа нь цаашид энэ тоо өсөхийг хэлж байна. Тэгээд ч ЦЕГ-ын хар тамхитай тэмцэх хэлтсээс “Хар тамхи хэрэглэгчдийн тоо 2030 онд 43 хувиар өсөх эрсдэлтэй” гэдгийг мэдэгдсэн. Зөвхөн эндээс харахад маш яаралтай бодлогын түвшинд таслан зогсоох шаардлагатай болсон.

Хамгийн наад зах нь Монгол Улсыг бүслэн оршиж байгаа ОХУ-д хар тамхи тогтмол хэрэглэдэг 4.5 сая хүн байгаа бол БНХАУ гэхэд гурван сая донтогч байгааг мэдэгдэж байсан. Энэ утгаараа бид томоохон аюул заналтай айлсаж байгаа нь геополетикийн хувьд ч анхаарах хэрэгтэй болж байна.

Манай оронд сүүлийн жилүүдэд хар тамхи, мансууруулах төрлийн бодис олж авах, хэрэглэх, боловсруулах, зарж борлуулах явдал өсч, улмаар үндэсний аюулгүй байдал, хүн амын эрүүл мэнд, иргэдийн хэвийн амьдралд бодит бэрхшээл учруулж болзошгүй байна. Хар тамхи, мансууруулах төрлийн бодис олж авах, хэрэглэх, боловсруулах, борлуулах гэмт хэрэг өсөхөд дараахь хүчин зүйл сөргөөр нөлөөлжээ. Тухайлбал, зэрлэг олсны /каннабис/ ургамал нь Орхон, Сэлэнгэ, Дархан-уул аймаг болон Дорнод аймгийн Халх гол сум, Ховд аймгийн Булган, Үенч сумын нутгаар нилээд тархмал ургадаг аас тэдгээрийг авч ашиглахад хялбар бэлэн байдаг аж.

Мөн энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх үүрэг бүхий төв, орон нутгийн хууль хяналт, эрүүл мэнд, боловсролын байгууллагуудын ажилтан, албан хаагчид хар тамхи, мансууруулах бодисын хор хөнөөл, тархалтын талаар нэгдсэн ойлголтгүй байна. Хар тамхи,  мансуурлыг сурталчилсан ном сэтгүүл, видео кино гарах болсон. Хар тамхи, мансууруулах төрлийн бодисыг хэрэглэх, түүж боловсруулах, борлуулах гэмт хэрэг нарийн зохион байгуулалттай болж байна. Эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа зарим аж ахуйн нэгж, байгууллага мансууруулах болон сэтгэцэд нөлөөтэй эм бодисыг хяналт зөвшөөрөлгүй  ашиглаж байна. Хар тамхи, мансууруулах төрлийн бодис бэлтгэсэн, борлуулсан гэмт хэрэг үйлдэгчдэд  олонхи тохиолдолд торгох ял ногдуулж байгаа нь энэ төрлийн гэмт хэргийг давтан үйлдэх бололцоо олгожээ. Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх ажил улсын хэмжээнд нэгдсэн бодлого чиглэл алга. Иймээс манай улсад хар тамхи, мансуурлын гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ажлыг тодорхой чиглэл, зорилготой, тусгай төлөвлөгөөний үндсэн дээр зохион байгуулах шаардлага гарч байна. Тиймээс энэ тал дээр хөтөлбөр гараад байгааг дэмжих шаардлга үүссэн. Бүр ажил хэрэг болгох шаардлага бий.

С.Баяр

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Шууд
Сурагчид “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа
9 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
Бельгийн санхүүгийн нөхцөл байдал хүндэрчээ
9 цагийн өмнө • 1м унших
Улс төр
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХҮЛЭЭЛГҮЙ, ЗАСГИЙН ГАЗАР ЭНЭ ӨДРӨӨС ХЭМНЭЛТИЙН ГОРИМД БҮРЭН ШИЛЖЛЭЭ
9 цагийн өмнө • 1м унших
Улс төр
Н.УЧРАЛЫН ЗАСГИЙН ГАЗАР
2026-04-03 • 1м унших
Улс төр
С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонголоо
2026-04-03 • 1м унших
Улс төр
Монголын Ногоон намын шинэ дарга
2026-04-03 • 1м унших
Гадаад мэдээ
Ираны Ерөнхийлөгч америкчуудад нээлттэй захидал илгээлээ
2026-04-03 • 1м унших
Эдийн засаг
Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
2026-04-03 • 1м унших
Шууд
“Ахмадын амралт, сувиллын төв”-ийн барилгыг нийслэлийн өмчид хүлээлгэн өглөө
2026-04-03 • 1м унших
Эдийн засаг
НӨАТ-ын баримтаа энэ сарын наймнаас өмнө бүртгүүлээрэй
2026-04-02 • 1м унших
Улс төр
УИХ-ын дарга болохын тулд намаасаа түдгэлзэж, боломжоосоо татгалзах нь эр зориг уу, улс төрийн нүүдэл үү?
2026-04-02 • 1м унших
Шууд
Аутизмыг таниулах дэлхийн өдөр
2026-04-02 • 1м унших
Улс төр
МАН-ын Удирдах зөвлөлөөс С.Бямбацогтыг УИХ-ын даргад нэр дэвшүүллээ
2026-04-02 • 1м унших
Ярилцлага
И.Эрдэнэцэцэг: Намайг итгэж ирсэн хүн бүхний сэтгэлд хүртэл ажиллах ёстой
2026-04-02 • 1м унших
Танд хэрэгтэй
Өнөөдөр олон улсын "Хүүхдийн номын өдөр"
2026-04-02 • 1м унших
Гадаад мэдээ
Өмнөд Солонгос эдийн засгийн багц арга хэмжээ авна
2026-04-02 • 1м унших
Эдийн засаг
Шатахууны үнийн хэлбэлзлийг зохицуулна
2026-04-02 • 1м унших
Гадаад мэдээ
Азийн анхны “Eurovision” дууны тэмцээн
2026-04-01 • 1м унших
Шууд
Соёлын болон геологийн өвд тулгуурлан тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлнэ
2026-04-01 • 1м унших
Улс төр
МАН-ын Удирдах зөвлөл маргааш 09.00 цагт хуралдахаар товложээ
2026-04-01 • 1м унших
Шууд
Ж.Дугардорж: Тендерийн хууль зөрчиж 22 тэрбум завшсан хэргийн ард Б.Батцэцэг сайд байгаа
2026-04-01 • 1м унших
Улс төр
Н.Учрал:Улстөрч та бүхнийг үндэстний эрх ашгийн төлөө ухаан бодлоо уралдуулж, ажиллахыг уриалъя
2026-04-01 • 1м унших
Шууд
Монгол, Францын Засгийн газар хоорондын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа
2026-04-01 • 1м унших
Шууд
ӨМНӨГОВЬ: Төвийн бүсийн физикийн олимпиадаас багш, сурагчид зургаан медаль хүртлээ
2026-04-01 • 1м унших
Шууд
Улаанбаатарын өдрүүд эхэллээ
2026-04-01 • 1м унших
Эдийн засаг
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал
2026-04-01 • 1м унших
Шууд
Өнөөдөр инээдмийн өдөр
2026-04-01 • 1м унших
Улс төр
Н.Учралыг УИХ-ын даргаас чөлөөлж, Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр болжээ
2026-03-29 • 1м унших
Шууд
Алга болсон цэрэг эсэн мэнд олдлоо
2026-03-29 • 1м унших
Сэдвийн мөрөөр
"Сахалтай дарга"
2026-03-18 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх