CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2025-08-27 • 1м унших

Үе үеийн Засгийн газар, Боловсролын сайд нар боловсролын салбарыг шинэчилнэ, хичээлийн хөтөлбөрийг өөрчилнө, хүүхдийн сургалтыг дэлхийн түвшинд хүргэнэ гэх мэтээр бурж бурж, хугацаа нь дуусаад буцдаг жамтай. Энэ удаад ч БШУ-ны сайд П.Наранбаяр сүржигнэж л байна. Уг нь бидэнд эхлээд хүүхдийн хичээллэх ая тухыг хангах шаардлага бодитоор үүсчихээд байгаа юм. Хүүхэд амьдрах, сурах ая тухгүйгээс үүдэн, олон бэрхшээл тохиолдож байгааг эхлээд анхаарчих нь чухал. Тэгээд дараа нь өнөөх том том зүйлээ ярих хэрэгтэй юм.

Өнөөдөр нийслэлийг орон сууцжуулах хүрээнд сүүлийн олон жил барилга орон сууц босгосон ч сургууль, цэцэрлэгээ төлөвлөгөөгүй нь хүртээмжийн асуудал ярихад хүргэсэн. Энэ нь эцэг эхчүүд хүүхдээ асраад ажлаа хийж чадахгүйд хүрэх, түгжрэлээс эхлээд олон хүндрэл үүсгэдэг.

Хүүхдээ сургууль, цэцэрлэгт өгөх гэж нэгдүгээр хорооллоос 10 дугаар хороолол, бүр дүүргээс дүүрэг хооронд зөөж байгаа эцэг эхчүүд ч олон байна. Хамгийн аюултай нь хүүхэд холоос сургуульд явахдаа олон зам гүүр гаталж, барьж буй барилгын дэргэдүүр гэх мэт эрсдэлтэй замаар явж байгаа учраас жилдээ 10-30 хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй болж байгаа статистик бий.

Уг нь Засгийн газрын 2022 оны 212 дугаар тогтоолоор “Цэцэрлэгийн барилга төлөвлөөгүй орон сууцны хороолол, цогцолбор барилгын зураг төслийг батлахгүй байх, баталсан, магадлал хийсэн, барилгын ажлын зөвшөөрөл олгосон, ашиглалтад оруулсан, барих зөвшөөрөл олгосон, ашиглалтад хүлээн авсан албан тушаалтанд холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага тооцох арга хэмжээ авч ажиллах” тогтоол гаргасан байдаг.

Гэвч 212 дугаар тогтоол гарснаас хойш орон сууцны хороолол барьж байгаа ч цэцэрлэг сургуульгүй ашиглалтад орж байгааг шүүмжилж байна. Учир нь орон сууцны зориулалтаар газар авсан компани хорооллоо төлөвлөөд хэд хэдэн компанитай хамтран хэсэглэн барьж эхэлдэг. Яагаад гэхээр стандартын дагуу 1000 өрх тутамд 200 хүүхдийн сургууль болон цэцэрлэг байх ёстой байдаг. Гэтэл 1000 өрх бүхий орон сууцны хорооллыг 2-3 компани нийлээд барьчихаар энэ стандарт, Засгийн газрын 212 дугаар тогтоол үйлчлэхгүй гэсэн үг. Ийм л арга замаар салбар салбарт ажиллаж байхад юуных нь боловсролын салбарын шинэчлэл вэ.  

Нэгэн жишээ дурдахад Алтай хотхон гэхэд 12.000 айлтай хэрнээ сургууль, цэцэрлэггүй байна. Хууль журам ёсоор бол Алтай хотхонд 12 сургууль байхаар байгааг ч мэргэжилтнүүд хэлдэг. Шинээр босож буй хороололд цэцэрлэг, сургууль төлөвлөхгүй байж өглөө босоход л хорооллын дунд барилга барихаар газар ухаад эхэлдэг, цэцэрлэг, сургуулийн хашаан дотор газар ухдаг байдал түгээмэл бий.

Энэ үед буюу 2022 онд гарч байсан мэдээллээс харахад нийслэлд баригдаж буй нийт 752 орон сууцны барилгын 0,02 хувь буюу 20 барилгад л цэцэрлэг төлөвлөсөн гэх статистик гаргаж байжээ. Нөхцөл байдал нэгэнт ийм болсон цагт Хотын дарга Х.Нямбаатар сургууль цэцэрлэггүй орон сууцны хороололд газар гуйх ажил зохион байгуулж, болохгүй бол “Барилгын компаниуд газраасаа сургууль цэцэрлэг барих газар өгөхгүй бол хүчээр авна. Энэ бүхэн төлөвлөлтийн алдаа гэхээс илүүтэй цэвэр авлига байгаа” гэдгийг онцолсон. Мэдээж хэрэг, энэхүү том том стратегийг ганцхан П.Наранбаяр сайд яриагүй. Үе үеийн БШУ-ны сайд нар ярьж томорч л байдаг. Хугацаагаа дуусан дуустал үлгэр ярьж байгаад явчихдаг нь “Гэм биш зан” юм. Тиймээс сайд нар том том шинэчлэл ярьж байхаар эхлээд суралцах, амьдрах орчинд нь анхаар даа.

С.Баяр

 

 

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Шууд
Сурагчид “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа
11 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
Бельгийн санхүүгийн нөхцөл байдал хүндэрчээ
11 цагийн өмнө • 1м унших
Улс төр
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХҮЛЭЭЛГҮЙ, ЗАСГИЙН ГАЗАР ЭНЭ ӨДРӨӨС ХЭМНЭЛТИЙН ГОРИМД БҮРЭН ШИЛЖЛЭЭ
11 цагийн өмнө • 1м унших
Улс төр
Н.УЧРАЛЫН ЗАСГИЙН ГАЗАР
2026-04-03 • 1м унших
Улс төр
С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонголоо
2026-04-03 • 1м унших
Улс төр
Монголын Ногоон намын шинэ дарга
2026-04-03 • 1м унших
Гадаад мэдээ
Ираны Ерөнхийлөгч америкчуудад нээлттэй захидал илгээлээ
2026-04-03 • 1м унших
Эдийн засаг
Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
2026-04-03 • 1м унших
Шууд
“Ахмадын амралт, сувиллын төв”-ийн барилгыг нийслэлийн өмчид хүлээлгэн өглөө
2026-04-03 • 1м унших
Эдийн засаг
НӨАТ-ын баримтаа энэ сарын наймнаас өмнө бүртгүүлээрэй
2026-04-02 • 1м унших
Улс төр
УИХ-ын дарга болохын тулд намаасаа түдгэлзэж, боломжоосоо татгалзах нь эр зориг уу, улс төрийн нүүдэл үү?
2026-04-02 • 1м унших
Шууд
Аутизмыг таниулах дэлхийн өдөр
2026-04-02 • 1м унших
Улс төр
МАН-ын Удирдах зөвлөлөөс С.Бямбацогтыг УИХ-ын даргад нэр дэвшүүллээ
2026-04-02 • 1м унших
Ярилцлага
И.Эрдэнэцэцэг: Намайг итгэж ирсэн хүн бүхний сэтгэлд хүртэл ажиллах ёстой
2026-04-02 • 1м унших
Танд хэрэгтэй
Өнөөдөр олон улсын "Хүүхдийн номын өдөр"
2026-04-02 • 1м унших
Гадаад мэдээ
Өмнөд Солонгос эдийн засгийн багц арга хэмжээ авна
2026-04-02 • 1м унших
Эдийн засаг
Шатахууны үнийн хэлбэлзлийг зохицуулна
2026-04-02 • 1м унших
Гадаад мэдээ
Азийн анхны “Eurovision” дууны тэмцээн
2026-04-01 • 1м унших
Шууд
Соёлын болон геологийн өвд тулгуурлан тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлнэ
2026-04-01 • 1м унших
Улс төр
МАН-ын Удирдах зөвлөл маргааш 09.00 цагт хуралдахаар товложээ
2026-04-01 • 1м унших
Шууд
Ж.Дугардорж: Тендерийн хууль зөрчиж 22 тэрбум завшсан хэргийн ард Б.Батцэцэг сайд байгаа
2026-04-01 • 1м унших
Улс төр
Н.Учрал:Улстөрч та бүхнийг үндэстний эрх ашгийн төлөө ухаан бодлоо уралдуулж, ажиллахыг уриалъя
2026-04-01 • 1м унших
Шууд
Монгол, Францын Засгийн газар хоорондын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа
2026-04-01 • 1м унших
Шууд
ӨМНӨГОВЬ: Төвийн бүсийн физикийн олимпиадаас багш, сурагчид зургаан медаль хүртлээ
2026-04-01 • 1м унших
Шууд
Улаанбаатарын өдрүүд эхэллээ
2026-04-01 • 1м унших
Эдийн засаг
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал
2026-04-01 • 1м унших
Шууд
Өнөөдөр инээдмийн өдөр
2026-04-01 • 1м унших
Улс төр
Н.Учралыг УИХ-ын даргаас чөлөөлж, Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр болжээ
2026-03-29 • 1м унших
Шууд
Алга болсон цэрэг эсэн мэнд олдлоо
2026-03-29 • 1м унших
Сэдвийн мөрөөр
"Сахалтай дарга"
2026-03-18 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх