CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2025-08-21 • 1м унших

Төрөөс зарласан тендерт эрх мэдэл, албан тушаалынхаа нөлөөгөөр ялах боломжийг бүрдүүлж, хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдээ тэтгэж байгаа хүн бол УИХ-ын гишүүн, хоёр ч парламент дамжин Гадаад харилцааны сайдын суудлаас буугаагүй Батмөнхийн Батцэцэг. Тэрбээр 10-аад компанийн хувьцаа эзэмшдэг гэдгээ АТГ-т гаргаж өгдөг хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ бүртгүүлснээс дөрөв нь хэвлэх үйлдвэрийн чиглэлийн аж ахуйн нэгж байгаа юм.

Түүгээрээ дамжуулан төрөөс, төсвийн хөрөнгөөр хэвлүүлдэг бараг бүх л зүйлийг хэвлэдэг аж. Үүнийхээ хэрээр төрөөс хэдэн зуун сая, тэрбумаар нь мөнгө халаасалж байгааг мэдээллийн хэрэгслүүдэд сэтгүүлчид бичдэг ч эрх мэдэлтнүүд, АТГ-ынхан юу ч сонсоогүй, мэдээгүй юм шиг царайлан өнгөрөөж байгаа нь харамсалтай.

Тодруулбал, УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн хамаарал бүхий “Мөнхийн үсэг”, “Азхур”, “Монголын үнэт цаас хэвлэл”, “Экопак” гэсэн дөрвөн аж ахуйн нэгж хэвлэх үйлдвэрийн чиглэлийн үйл ажиллагаа явуулдгаас эхний гурав нь 2014 оноос хойш төрөөс зарласан маш олон удаагийн тендерт ялж, хэдэн тэрбум төгрөг халаасалсан байдаг. Зарим цахим мэдээллийн хэрэгсэлд түүний хамаарал бүхий аж ахуйн нэгжүүд ЗТХЯ-ны харьяа АТҮТ-өөс зарласан тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Татварын ерөнхий газраас зарласан онцгой албан татварын тэмдэгт, үнэт цаас тооцоот маягт, Боловсролын яамнаас зарладаг сурах бичиг, Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, Төрийн банкны орлого, зарлагын гүйлгээний маягтууд, төрийн өмчит их сургуулиудын дипломууд, хотын стандартыг хэвлэх зэрэг тендерт олон удаа шалгарч, багадаа л олон зуун саяас тэрбумаар тоологдох хөрөнгө авчээ.

2016 оноос хойшхи удаа дараагийн сонгуулийн саналын хуудаснаас олон тэрбумыг “хүртжээ”

УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн хамаарал бүхий аж ахуйн нэгж болох “Монголын үнэт цаас хэвлэл” ХХК нь 2016 оноос хойших нэг бус удаагийн сонгуулийн саналын хуудсыг хэвлэж иржээ. Тухайлбал, 2016 онд 2.1 сая сонгогчийн саналын хуудсыг нэг бүрийг нь 1380 төгрөгөөр хэвлэснээр гурван тэрбум орчим төгрөгийн орлого олсон байна. 2020 оны УИХ-ын сонгуулийн саналын хуудсыг “Монголын үнэт цаас хэвлэл”-ээс гадна “Таванбогд менежмент” компани хэвлэсэн аж. Харин 2023 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудсыг Б.Батцэцэгийн хамаарал бүхий компани 2.9 тэрбумаар хэвлэж байж. Үүнийг https://www.arslan.mn/politics/elections/617845.shtml цахим хуудсанд “Б.Батцэцэгийн “Монголын үнэт цаас, хэвлэл” ХХК сонгуулийн саналын хуудас хэвлэх ажил авахдаа ямар нэгэн тендерийн шалгаруулалтгүй, шууд ажлыг нь авсан гэх мэдээллийг эх сурвалжууд хэлэв. УИХ-д нэр дэвшигчийн шууд хамаарал бүхий компани саналын хуудас хэвлэх нь эргээд сонгуулийг үнэн зөв, шударга явуулах зарчмыг хангаж чадах уу, ашиг сонирхлын зөрчил үүсэх гэсэн асуулт зүй ёсоор тавигдаж байна.  

Энэ талаар  “Монсудар” хэвлэлийн газрын захирал Р.Энхбат “Б.Батцэцэгийн компани сонгуулийн саналын хуудас хэвлэх ажилд ямар ч тендергүй шалгарсан. Удаа дараагийн сонгууль бүрд ийн шалгарч, олон тэрбум төгрөгийн орлого олсон. Одоо дахиад л хэвлэнэ гэнэ. Арай дэндлээ. Намайг шүүхэд өгвөл өгөөсэй, Б.Батцэцэг саналын хуудас хэвлэж 14 тэрбум төгрөг халаасалчхаад дэвшиж явна. Энэ асуудлаар СЕХ-нд бичиг хүргүүлсэн ч хариу байхгүй.  Ерөнхийлөгчийн сонгуулиар “Мөнхийн үсэг” хоёр тэрбум 885 сая 137 мянга 992 төгрөгийн орлого олсон” хэмээн бичиж байв.

Ахмадууд олгосон ваучерыг 30-60 саяд хэвлэх байтал 592 саяар хэвлэжээ

Цар тахлын үеэр буюу 2020 оны нэгдүгээр сард УИХ-аас Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай болон уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталсан. Энэ хуулийн дагуу зургаан сая төгрөг хүртэлх тэтгэврийн зээлтэй ахмадуудын зээлийг тэглэхээр болсон билээ. Харин тэтгэврийн зээлгүй ахмадуудад нэг сая төгрөг олгохоор болж, тэдэнд ваучер тараасан. Уг ваучерыг хэвлэх зардал 512 сая төгрөгийг “Эрдэнэс Монгол” компаниас гаргаж, тендергүйгээр “Монголын үнэт цаас хэвлэл” ХХК руу 2020 оны гурав болон тавдугаар сард “Бонд хэвлэлт” гэсэн утгатай шилжүүлжээ. Аж ахуйн нэгжүүд уг ваучерыг 30-60 сая төгрөгөөр хэвлэх боломжтой байхад ийнхүү нэг компанид давуу байдал олгож 592 сая төгрөг зарцуулсан нь Б.Батцэцэгийн нөлөө, оролцоо байсан гэж хардах хүмүүс ч олон. Тиймдээ ч хэвлэлийн зарим компанийн төлөөлөл АТГ-т гомдол гаргасан ч Нийслэлийн прокурорын газраас “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан гэнэ. Уг ваучерыг хэвлэсэн компанийнхан АТГ-т гомдол гаргасан хэвлэх үйлдвэрлэл явуулдаг аж ахуйн нэгжийн төлөөллийг “Ажил хэргийн нэр хүндэд халдсан” гэх үндэслэлээр иргэний шүүхэд өгсөн бөгөөд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байв.

Архи, тамхины онцгой албан татварын тэмдэгийг хэвлэдэг

Эдгээрээс гадна архи, тамхины онцгой албан татварын тэмдэгтийг УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн хамаарал бүхий аж ахуйн нэгж 2010 оноос хойш хэвлэх болж. Өмнө нь “Үндэсний үнэт цаас” гэх аж ахуйн нэгж өмнө нь хэвлэдэг байсан юм. Жилд багадаа л 60-аад сая төгрөгөөр тооцогдох ийм тэмдэгт хэвлүүлдгийг бүгдийг нь төрийн өндөр албан тушаалтны хамаарал бүхий аж ахуйн нэгж “хамж байна” гээд бод доо. Архи, тамхины онцгой албан татварын тэмдэг хэвлэх эрхийг Б.Батцэцэг сайдын хамаарал бүхий компани одоог хүртэл цор ганц давуу эрхээр хэвлэсээр л байгаа талаар салбарынхан нь ил тод ярьцгаадаг.

  Гадаад харилцааны сайдын хамаарал бүхий, хэвлэх үйлдвэрлэлийн чиглэлийн компаниуд төрийн тендерийг ингэж хуугаар нь хамдгаас болж энэ чиглэлийн аж ахуйн нэгжийнхэн төрөөс зарладаг тендерт шударгаар оролцох аргагүйд хүрсэн гэнэ. Өөрөөр хэлбэл, төрийн өндөр албан тушаалд сууж, мэдээлэлд ойр байгаа эрх мэдлээ ашиглан төрөөс зарладаг тендерүүдийг аж ахуйн нэгждээ ашигтай байдлаар хуваарилуулж буй нь хууль зөрчсөн үйлдэл биш гэж үү. Төрийн сайдын хамаарал бүхий компаниуд тендерт монопольчлох явдал Япон, Солонгос, Америк гэх мэт улс төрчдийн ёс зүйг онцгойлдог оронд бол төсөөлөх аргагүй үйлдэл. Цагаан будааны үнэ нэмэгдэх төдийд сайд нь уучлал гуйгаад огцордог япончууд  Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй холбоотой тендерийн монопольчлолыг сонсвол чихэндээ итгэхгүй биз. Ямар ч компани төрийн тендерт ялж болно, өрсөлдөж болно, чадал чансаатай бол хэд хэдэн тендерийг өчнөөн жил дараалан авч ч болно. Гэхдээ төрийн өндөр албан тушаалтай, төрийн томчуудтай ойр харилцаатай, төрийн сайд хүний хамаарал бүхий компаниуд ийнхүү “хаанчлах” нь яаж ч бодсон байж боломгүй үйлдэл. Үүнийхээ төлөө эрхэм сайд уучлал гуйх ёстой. Уучлал гуйгаад ч зогсохгүй сайдын суудлаасаа буух маш том үндэслэл болно.  

 Эх сурвалж: ӨНӨӨДӨР СОНИН

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Шууд
Сурагчид “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа
11 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
Бельгийн санхүүгийн нөхцөл байдал хүндэрчээ
11 цагийн өмнө • 1м унших
Улс төр
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХҮЛЭЭЛГҮЙ, ЗАСГИЙН ГАЗАР ЭНЭ ӨДРӨӨС ХЭМНЭЛТИЙН ГОРИМД БҮРЭН ШИЛЖЛЭЭ
11 цагийн өмнө • 1м унших
Улс төр
Н.УЧРАЛЫН ЗАСГИЙН ГАЗАР
2026-04-03 • 1м унших
Улс төр
С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонголоо
2026-04-03 • 1м унших
Улс төр
Монголын Ногоон намын шинэ дарга
2026-04-03 • 1м унших
Гадаад мэдээ
Ираны Ерөнхийлөгч америкчуудад нээлттэй захидал илгээлээ
2026-04-03 • 1м унших
Эдийн засаг
Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
2026-04-03 • 1м унших
Шууд
“Ахмадын амралт, сувиллын төв”-ийн барилгыг нийслэлийн өмчид хүлээлгэн өглөө
2026-04-03 • 1м унших
Эдийн засаг
НӨАТ-ын баримтаа энэ сарын наймнаас өмнө бүртгүүлээрэй
2026-04-02 • 1м унших
Улс төр
УИХ-ын дарга болохын тулд намаасаа түдгэлзэж, боломжоосоо татгалзах нь эр зориг уу, улс төрийн нүүдэл үү?
2026-04-02 • 1м унших
Шууд
Аутизмыг таниулах дэлхийн өдөр
2026-04-02 • 1м унших
Улс төр
МАН-ын Удирдах зөвлөлөөс С.Бямбацогтыг УИХ-ын даргад нэр дэвшүүллээ
2026-04-02 • 1м унших
Ярилцлага
И.Эрдэнэцэцэг: Намайг итгэж ирсэн хүн бүхний сэтгэлд хүртэл ажиллах ёстой
2026-04-02 • 1м унших
Танд хэрэгтэй
Өнөөдөр олон улсын "Хүүхдийн номын өдөр"
2026-04-02 • 1м унших
Гадаад мэдээ
Өмнөд Солонгос эдийн засгийн багц арга хэмжээ авна
2026-04-02 • 1м унших
Эдийн засаг
Шатахууны үнийн хэлбэлзлийг зохицуулна
2026-04-02 • 1м унших
Гадаад мэдээ
Азийн анхны “Eurovision” дууны тэмцээн
2026-04-01 • 1м унших
Шууд
Соёлын болон геологийн өвд тулгуурлан тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлнэ
2026-04-01 • 1м унших
Улс төр
МАН-ын Удирдах зөвлөл маргааш 09.00 цагт хуралдахаар товложээ
2026-04-01 • 1м унших
Шууд
Ж.Дугардорж: Тендерийн хууль зөрчиж 22 тэрбум завшсан хэргийн ард Б.Батцэцэг сайд байгаа
2026-04-01 • 1м унших
Улс төр
Н.Учрал:Улстөрч та бүхнийг үндэстний эрх ашгийн төлөө ухаан бодлоо уралдуулж, ажиллахыг уриалъя
2026-04-01 • 1м унших
Шууд
Монгол, Францын Засгийн газар хоорондын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа
2026-04-01 • 1м унших
Шууд
ӨМНӨГОВЬ: Төвийн бүсийн физикийн олимпиадаас багш, сурагчид зургаан медаль хүртлээ
2026-04-01 • 1м унших
Шууд
Улаанбаатарын өдрүүд эхэллээ
2026-04-01 • 1м унших
Эдийн засаг
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал
2026-04-01 • 1м унших
Шууд
Өнөөдөр инээдмийн өдөр
2026-04-01 • 1м унших
Улс төр
Н.Учралыг УИХ-ын даргаас чөлөөлж, Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр болжээ
2026-03-29 • 1м унших
Шууд
Алга болсон цэрэг эсэн мэнд олдлоо
2026-03-29 • 1м унших
Сэдвийн мөрөөр
"Сахалтай дарга"
2026-03-18 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх