CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2025-08-19 • 1м унших

Өвөлжилтийн бэлтгэл, арга хэмжээний явцтай танилцах өргөтгөсөн хуралдааны үеэр гэр хорооллын айл өрх орон сууцны дулаалга, агаарын бохирдол автозамын түгжрэлийг бууруулах бэлтгэл ажлыг нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин танилцууллаа. 

Тэрээр, "Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр энэ өвөл хагас кокс, шахмал түлшийг оруулж ирэх төлөвлөгөөтэй явж байгаа. Үүнийхээ хэрэгжилтийн хүрээнд гэрээ байгуулалтын шатандаа явж байна. Гэрээ өнөө маргаашийн дотор байгуулж, импортоор оруулж ирэх асуудлыг ярьж байна.  

Нийтдээ энэ өвөл 306 мянган тонн хагас кокс оруулж ирэхээр гэрээ байгуулж байгаа. Шахмал түлшний хувьд 40 мянган тонныг бэлтгээд, нийтдээ 400 мянган тонн шахмал түлш энэ жил хэрэглэхээр төлөвлөсөн.

Улаанбаатар хотын агаарын бохирдлын 28.9 хувь нь 800 мянга гаруй автомашинаас ялгарч буй. 55.6 хувь нь гэр хорооллын 174,976 өрхийн яндангаас гарч байна. Энэ судалгааг ЖАЙКА-тай хоёр жилийн өмнө хийсэн. Энэ жил ЖАЙКА-тай хамтраад дахин шинэчилж хийхээр төлөвлөж байна. 15.5 хувь нь бусад эх үүсвэр, тухайлбал ДЦС зэрэг газруудаас гарч байна.

2025 оны долоодугаар сарын 22-нд Байгаль орчны сайд болон Нийслэлийн Засаг даргын хамтарсан захирамжаар нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоосон. Ногоон бүсэд 103,090 өрх орсон. Эдгээр өрхүүд түүхий нүүрс хэрэглэхгүй гэсэн стандарт тавьж ажиллаж байгаа.

Энэ жил Улаанбаатарт хийн халаагуурыг нэвтрүүлэх гэж байна. Нийтдээ 2025 онд таван хорооны 5000 өрхөд суурилуулна. Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд 1500 гаруй, 10 дугаар хороонд 1100 гаруй, 11 дүгээр хороонд 920 айл, Баянгол дүүргийн 16 дугаар хороонд суурилуулах төлөвлөгөөтэй байна.

Нийтдээ 3361 сууц буюу байшинд амьдарч байгаа айлууд, мөн 1468 гэрт амьдарч буй өрхийг хийн системд холбохоор төлөвлөсөн. Судалгаагаар тухайн таван хороонд амьдарч байгаа 5000 өрхийн 77 хувь нь монгол гэрт, 79 хувь нь байшинд амьдардаг өрхүүд дулаан алдагдалтай байгааг тогтоосон. Ялангуяа гэрт амьдардаг айлууд хаалга, хаяагаараа хамгийн их дулаан алддаг. Тиймээс бид өрхийн дулаалга, сууцны дулаалгын ажлыг эхлүүлээд явж байна. Энэ долоо хоногоос 1500 айлын гадна фасад, дээврийн хөндийн дулаалгыг нийслэл хариуцаж, цонх хаалга зэрэг дотоод дулаалга дээр айл өрх өөрсдөө оролцоно. 

Мөн 3000 айлд хийн халаагуур зуухыг тавихаар төлөвлөсөн. БНХАУ-ын "Haier" болон "Hisense" компаниудтай гэрээний шатанд явж байгаа. Аравдугаарсарын 1 гэхэд айл өрхүүдэд суурилуулж дуусгах төлөвлөгөөтэй. Тус компани зөвхөн монголчуудад зориулж буюу монголын эрс тэс уур амьсгалд тохирсон зуухыг үйлдвэрлэх юм.

Нийслэлийн ИТХ-ын тогтоолоор хийн хэрэглэгч өрх бүрд галлагааны улиралд 900 мянган төгрөгийн урамшуулал олгохоор болсон. Судалгаанд орсон 5000 өрхийн 80 хувь нь хийн хэрэглээнд шилжихэд бэлэн гэж хариулсан. Шахмал түлшний хувьд есдүгээр сард 51 мянган тонн, аравдугаар сард 60 мянган тонн, арваннэгдүгээр сард 60 мянган тонн, арванхоёрдугаар сард 51 мянган тонн нийлүүлж, нийтдээ 306 мянган тонныг оруулж ирнэ. Үүнийг Тавантолгойн шахмал түлштэй хамт нийлүүлнэ.

Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хамгийн багадаа 30 хувиар бууруулах боломжтой гэж тооцож байна. Ингэснээр нүүрстөрөгчийн дутуу исэл, хүхрийн давхар исэл, тоосонцор зэрэг гол бохирдуулагч үзүүлэлтүүд буурна. Хагас кокс болон хийн хэрэглээ рүү шилжсэнээр нийслэлийн агаарын бохирдол нийтдээ 26 хувиар, гэр хорооллоос үүдэлтэй бохирдол 45-50 хувиар буурна гэж төлөвлөж байна" гэлээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Шууд
Сурагчид “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа
11 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
Бельгийн санхүүгийн нөхцөл байдал хүндэрчээ
11 цагийн өмнө • 1м унших
Улс төр
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХҮЛЭЭЛГҮЙ, ЗАСГИЙН ГАЗАР ЭНЭ ӨДРӨӨС ХЭМНЭЛТИЙН ГОРИМД БҮРЭН ШИЛЖЛЭЭ
11 цагийн өмнө • 1м унших
Улс төр
Н.УЧРАЛЫН ЗАСГИЙН ГАЗАР
2026-04-03 • 1м унших
Улс төр
С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонголоо
2026-04-03 • 1м унших
Улс төр
Монголын Ногоон намын шинэ дарга
2026-04-03 • 1м унших
Гадаад мэдээ
Ираны Ерөнхийлөгч америкчуудад нээлттэй захидал илгээлээ
2026-04-03 • 1м унших
Эдийн засаг
Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
2026-04-03 • 1м унших
Шууд
“Ахмадын амралт, сувиллын төв”-ийн барилгыг нийслэлийн өмчид хүлээлгэн өглөө
2026-04-03 • 1м унших
Эдийн засаг
НӨАТ-ын баримтаа энэ сарын наймнаас өмнө бүртгүүлээрэй
2026-04-02 • 1м унших
Улс төр
УИХ-ын дарга болохын тулд намаасаа түдгэлзэж, боломжоосоо татгалзах нь эр зориг уу, улс төрийн нүүдэл үү?
2026-04-02 • 1м унших
Шууд
Аутизмыг таниулах дэлхийн өдөр
2026-04-02 • 1м унших
Улс төр
МАН-ын Удирдах зөвлөлөөс С.Бямбацогтыг УИХ-ын даргад нэр дэвшүүллээ
2026-04-02 • 1м унших
Ярилцлага
И.Эрдэнэцэцэг: Намайг итгэж ирсэн хүн бүхний сэтгэлд хүртэл ажиллах ёстой
2026-04-02 • 1м унших
Танд хэрэгтэй
Өнөөдөр олон улсын "Хүүхдийн номын өдөр"
2026-04-02 • 1м унших
Гадаад мэдээ
Өмнөд Солонгос эдийн засгийн багц арга хэмжээ авна
2026-04-02 • 1м унших
Эдийн засаг
Шатахууны үнийн хэлбэлзлийг зохицуулна
2026-04-02 • 1м унших
Гадаад мэдээ
Азийн анхны “Eurovision” дууны тэмцээн
2026-04-01 • 1м унших
Шууд
Соёлын болон геологийн өвд тулгуурлан тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлнэ
2026-04-01 • 1м унших
Улс төр
МАН-ын Удирдах зөвлөл маргааш 09.00 цагт хуралдахаар товложээ
2026-04-01 • 1м унших
Шууд
Ж.Дугардорж: Тендерийн хууль зөрчиж 22 тэрбум завшсан хэргийн ард Б.Батцэцэг сайд байгаа
2026-04-01 • 1м унших
Улс төр
Н.Учрал:Улстөрч та бүхнийг үндэстний эрх ашгийн төлөө ухаан бодлоо уралдуулж, ажиллахыг уриалъя
2026-04-01 • 1м унших
Шууд
Монгол, Францын Засгийн газар хоорондын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа
2026-04-01 • 1м унших
Шууд
ӨМНӨГОВЬ: Төвийн бүсийн физикийн олимпиадаас багш, сурагчид зургаан медаль хүртлээ
2026-04-01 • 1м унших
Шууд
Улаанбаатарын өдрүүд эхэллээ
2026-04-01 • 1м унших
Эдийн засаг
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал
2026-04-01 • 1м унших
Шууд
Өнөөдөр инээдмийн өдөр
2026-04-01 • 1м унших
Улс төр
Н.Учралыг УИХ-ын даргаас чөлөөлж, Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр болжээ
2026-03-29 • 1м унших
Шууд
Алга болсон цэрэг эсэн мэнд олдлоо
2026-03-29 • 1м унших
Сэдвийн мөрөөр
"Сахалтай дарга"
2026-03-18 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх