CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2025-08-13 • 1м унших

Ойр ойрхон давтамжтай ган зуд, цаг уурын өөрчлөлт зэргээс үүдэн, бэлчээрийн мал аж ахуйг фермэрийн аж ахуй руу шилжүүлэх тухай яриа ихээхэн газар авч байна. Нөгөө талаар ДНБ-д үзүүлж буй нөлөөлөл ч байна. Дотоодын нийт бүтээгдэхүүнд хөдөө аж ахуйн салбарын эзлэх хувь жилээс жилд буурсаар байна. Тухайлбал, 1999 оныг хүртэл 30-40 хувьтай байсан бол 2010 онд 16, 2013 онд 14, 2023 онд хөдөө аж ахуйн салбар бүр унасан статистик үзүүлэлт бий. Тиймдээ л өндөр ашиг шим бүхий фермерийн аж ахуйг бий болгох тухай ихээхэн ярих болжээ.

Гэхдээ манай бэлчээрийн мал аж ахуйд хаа ч байхгүй онцлог бий. Бэлчээрийн мал бол Монгол оронд ургаж буй олон зуун эмийн ургамлыг иддэг амьтан. Тэр хэрээр өдгөө ч дэлхийд цөөн үлдсэн бэлчээрийн мал аж ахуй бол манай улсад л бий. Тиймдээ ч хөдөө аж ахуйг байгаль орчинд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, хариуцлагатай, бүтээмж өндөр, эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэх зорилтыг Засгийн газрын “Алсын хараа-2050”-д тусгасан байдаг. Нөгөө талаар бэлчээрийн мал аж ахуй дагасан уламжлалт өв соёл гэж юугаар ч үнэлшгүй бий.  

Тэгэхээр шууд бэлчээрийн мал аж ахуйгаас шууд фермэр рүү шилжих бол өрөөсгөл хэрэг. Яахав, байгль цаг уурын өөрчлөлт, ган зудын давтамж гэхээр яах аргагүй фермэрийн аж ахуй санаанд орно. “Алсын хараа-2050” хөтөлбөрт “Уламжлалт өв соёлыг хадгалсан бэлчээрийн аж ахуйг зонхилон, дэвшилтэт технологи, техник бүхий эрчимжсэн аж ахуйг хот суурин орчимд бүсчлэн хөгжүүлж, нөөцийг тогтвортой, зохистой ашиглан, ногоон эдийн засгийн чиг баримжаатай мал аж ахуйг хөгжүүлнэ” гэж заасан байдаг.

Гэхдээ бидэнд монголчууд малаа амаар тоолдог учир мал аж ахуйтай холбоотой бүх статистик тоо үнэн биш байдаг. Тиймээс малаа бодитоор тоолдог болмоор байна. Худлаа тоо гаргахын төлөө улсын төсвөөс цалин хөлс, унааны зардал гэх мэт маш их үргүй зардал гаргаж байгааг шүүмжлэх болсон. Малчнаас малын тоог нь амаар асуугаад л болдог юм бол утсаар л асуухад болох биз. Малчдад малын тоогоо амаар худлаа өгөх буюу өсгөж хэлэх хэдэн шалтгаан байна.  Малчдад банкнаас олгож буй зээлийн хэмжээ нь  тухайн малчин өрхийн малын тооны их багаас хамаардаг. Сум, аймаг, улсын сайн малчин болж шагнал урамшил нэр хүнд олохын тулд мал нь нэлээд өссөн байх шаардлагатай. Мөн ноосны урамшуулал олгодог, малын татвар байхгүй байгаа зэрэг шалтгаанууд байна. Бид байгаа малын тоогоо бодитоор мэдэхгүй учир түүний үр ашгийгг зөв тооцож түүнд чиглэсэн төрийн бодлогыг зөв боловсруулах боломжгүй гэж зарим эрдэмтэд үзсэн аж.

Бид малаа амаар тоолдог учир мал аж ахуйтай холбоотой бүх статистик тоо үнэн биш байдаг. Малаа бодитоор тоолдог болмоор байна. Улсын хэмжээнд  2023 оны жилийн эцсийн дүнгээр 70 орчим сая толгой малтай гэв. Тэгвэл энэ хэмжээний малаас авч болох ашиг шим, бэлтгэж болох түүхий эдийн нөөцийг тооцоод баримжаа төдий статистик тоотой харьцуулбал хагас мал нь хаана байна гэмээр тоо гарна.

Манай улс 120,000 хавтгай дөрвөлжин бэлчээрийн талбайтай ба энд хонин толгойд шилжүүлснээр ойролцоогоор 70 сая орчим  мал бэлчээрлэх боломжтой гэж тооцжээ. Гэтэл одоогийн байгаа мал маань хонин толгойд шилжүүлснээр 83 сая орчим болоод байгаа  буюу 13 сая малаар бэлчээрийн даац хэтрээд байгаа тухай яамнаас сайд нь мэдээлж байна. Бодит байдал дээр бэлчээр нь хүрэлцэхгүй чихцэлдээд, маргалдаад байгаа зүйл тэр болгон байхгүй. Гэхдээ малаас татвар авдаггүй учир шинэ баячуулын тавиул адуу ихсэж улмаар айлуудын өвөлжөөний бэлчээрийг талхлах явдал ихэсч байна. Мөн малчид хэд хэдэн шалтгааны улмаас төв суурин газарт ойр байх сонирхолтой байдаг. Тухайлбал, худаг усаа хамтарч засаж сэргээх ухамсар байхгүй зэрэг байдлаас шалтгаалж тодорхой хэсэг газарт бэлчээр хүрэлцэхгүй байх явдал гарч байдаг. Зөв зохицуулалтаар зохион байгуулалттайгаар ашиглаж чадвал бидэнд бэлчээрийн талбайн нөөц их байгаа. Судалгаа тооцоогоо үнэнд ойртуулж бодит байдлаа зөв дүгнэх ажлыг нэн тэргүүнд хиймээр байна. Мал аж ахуйд чиглэсэн аливаа бодлого төлөвлөлт, хэрэгжилтийг хийж байдаг шат шатны мэргэжилтнүүдийн мэдлэг, бүтээлч сэргэлгээ дутагдсаар байна. Доод шатнаасаа мэдсээр байж худлаа мэдээ гаргуулж аваад дээд шатандаа дамжуулаад байхаар юу ч өөрчлөгдөхгүй байна.

Тухайлбал жил болгон хадлан тэжээлийн бэлтгэл тэдэн хувьтай байна, нөөц тэд боллоо гээд үргэлж л өндөр тоо хэлээд байдаг боловч жаахан цас ороод хүйтрэхлээр болохоо байлаа гээд л дэвэн дэлхийгээс тусламж гуйгаад эхэлдэг шүү дээ. Чанартай аюулгүй махтай гэдгээ баталдаг системээ одоо болтол хийж чадаагүй. Хэн хамаагүй сайд болдог, хэн хамаагүйг шалгуургүйгээр дарга мэргэжилтэн болгодог энэ байдал үнэхээр харамсалтай.

Бид хойд, урд хөршдөө мах нийлүүлэх тухай яриад байдаг боловч бодит байдал дээр тийм нөөц байгаа эсэх нь эргэлзээтэй. Мөн чанартай аюулгүй махтай гэдгээ баталдаг системээ одоо болтол хийж чадаагүй. Хэн хамаагүй сайд болдог, хэн хамаагүйг шалгуургүйгээр дарга мэргэжилтэн болгодог энэ байдал үнэхээр харамсалтай. Малчин өрхүүдээр судалгааны ажлаар явж байхад малаа өөрсдийн хэрэгцээнээсээ илүүчлээд зарж борлуулаад байх тоо толгойд хүрсэн нь тун цөөхөн байна. Тэд үргэлж бэлэн мөнгөний гачигдалтай, банкны зээлээс зээлийн хооронд амьдарч байна.

Бид сүүлийн үед ашигт малтмал бол шавхагддаг, мал аж ахуй бол шавхагддаггүй баялаг болох тухай их ярьж хэлдэг болсон. Энэ бол маргаангүй үнэн. Тэгвэл бид энэ салбараа замбараатай, цэгцтэй, зорилготой хөгжүүлж байж жинхэнээсээ шавхагдаггүй баялаг болгож чадна. Одоогийн  байдлаар ийм биш байна. Мал өсөөд байгаа болохоор мал аж ахуйн салбар хөгжөөд байна гэж харж байгаа бол эндүүрэл юм. Мал өсөөд байгаа болохоор мал аж ахуйн салбар хөгжөөд байна гэж харж байгаа бол эндүүрэл юм. Манай мал зуд болохоор 15-30 хувь хорогдооод дараагийн зуд  хүртэл жаахан өсдөг. Зарим аймагт зудын улмаас  нийт малынх нь 49 хувь, зарим суманд (Өвөрхангай аймгийн Тарагт сум, 2000-2001 он) 70 хувь хүртэл хорогдсон тохиолдол байна.  Зудны дараа олон малчин өрхийн амьдрал хүнд байдалд ордог. Тэдний мал нь аажмаар өсөж амьдрал ахуй нь хөл дээрээ дөнгөн данган тогтож эхэлж байтал дараагийн зуданд нэрвэгддэг. Энэ байдал олон удаа давтагдаж байгаа боловч зудад нэрвэгдэхгүй байхын тухайд одоогоор өмнөхөөсөө юу ч өөрчлөгдөөгүй байна. Манай бэлчээрийн мал аж ахуйн салбарын нийтлэг дүр төрхийг харвал замбараа муутай тарчигхан айлын олон хүүхэд зөнгөөрөө өсөж байгаа амьдрал байдаг даа түүнтэй л ижил байна.Малчин хүний хувьд мал маллахын төлөө биш сайхан амьдрахын төлөө мал маллах ёстойг ойлгож зарим арга барилаа өөрчлөх, шинээр сэтгэх, мэдээлэлд ойрхон байхыг хичээх хэрэгтэй байна.

Малын  тоо өсөхийн хэрээр  түүний эдийн засгийн үр ашиг нь өсөж байдаг мал аж ахуйтай байх эсэх нь малчдаасаа эхлээд  салбарын сайд хүртэлх бүх хүнээс хамааралтай гэж үзэж байна. Тухайлбал малчин хүний хувьд мал маллахын төлөө биш сайхан амьдрахын төлөө мал маллах ёстойг ойлгож зарим арга барилаа өөрчлөх, шинээр сэтгэх, мэдээлэлд ойрхон байхыг хичээх хэрэгтэй байна. Мал малын захтай байхгүй бол болохгүй гэдэг ойлголт одоо үед хэр нийцтэй байгаад би хувьдаа эргэлздэг. Зөвхөн хонь ямааны, эсвэл дан үхрийн аж ахуй эрхлэх гэх мэтээр төрөлжүүлэх тухай бодох хэрэгтэй байна. Ах дүү хоёр малчин айл уулын хоёр аманд тус тусдаа цөөн бог мал, цөөн үхэр, адуу малладаг арга барилаа больж төрөлжүүлж маллах замаар хамтарч ажиллавал илүү үр ашигтай байх болно. Зуд болохын цагт мал малын захтай малчин айл тал тал тийшээ самгардсаар эрүүл мэнд болон эдийн засгаараа маш их хохирч байгаа байдал их байна.

Бэлчээрийн мал аж ахуйд тулгардаг хамгийн том эрсдэл бол зудад нэрвэгдэх явдал юм. Зудны үед мал өлдөх болон осгох шалтгаанаар үхдэг. Тэгэхээр өлдүүлэхгүйн тулд өвс тэжээлийн байнгын нөөц бэлтгэх, осгоохгүйн тулд  хашаа байр хэвтэр бууц бэлтгэх явдал юм. Энэ хоёр  бэлтгэлийг л малчин өрх бүр төгс утгаар нь хийж хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Өвс тэжээлийн байнгын нөөц гэдэг нь манай малчдын өвөлжөөнийхөө орой дээр намар авчирч хаядаг тэр өвс биш юм. Өөрийнхөө бүх малыг 2-3 сарын турш өдөр болгон тэжээхэд хүрэлцэхүйц өвс тэжээлийн нөөцийг бий болгох явдал юм.

Ийнхүү бэлдсэн нөөц өвс тэжээлээ хэдэн жил чанарыг нь муутгахгүй хадгалах саравч эсвэл далд  зоорийг бэлтгэх шаардлагатай.  Эдгээрт мэдээж эхний ээлжинд зохих хөрөнгө мөнгө, зохион байгуулалт шаардагдах тул улсаас дэмжлэг үзүүлэх шаардлагатай. Энэ нь ноос, ноолуур, махны урамшуулалтай харьцуулбал утга учиртай дэмжлэг болох юм. Өнөө жил цаг хүндрээ ч үү, үгүй ч үү гэсэн байдлаар жаахан өвс бэлтгээд хэрвээ өнтэй жил болбол  хүрэлцээд зудтай жил мал нь олноор өлдөөд үхдэг ийм азаа үзсэн байдал өөрчлөгдөөгүй цагт зудын эрсдэлд өртөж л таарна. Өнтэй жилээс илүү гарсан өвсөө норгоод харлуулаад хаядаг үрэлгэн байж боломгүй байна. Иймээс л өвс тэжээлээ нар, салхинаас далд хадгалдаг технологийг ашиглаж сурмаар байна. Дараагийн асуудал бол малын байр сав нь жин тан чанартай буюу адуу ороод эвдчихдэггүй, хулгайч аваад явчихдаггүй, салхи урдаасаа эргэхэд цасаар дүүрчихдэггүй байх шаардлагатай байна. Өвөр монголын малчид зуднаас айхгүй гэж нүүр бардам хэлдэг болсон байна. Тэдний туршлагаас авч хэрэгжүүлмээр байна. Малчид  ялангуяа залуу малчид аж ахуй эрхлэх арга ухаанд суралцах хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл хуримтлал бий болгох, бага зардлаар илүүг бүтээх арга ухаан дутагдаж байна. Бага зардлаар илүүг бүтээхийг зорих тусам хоршиж ажиллах, хамтарч бүтээх шаардлага аяндаа бий болно. Малчидруу чиглэсэн гадаад дотоодын  олон төсөл хөтөлбөр  малчдыг хүчээр бүлэг болгоод шууд л хоршуулах гэж үзээд үр дүнд хүрдэггүй. Эхлээд малчдын боловсрол мэдлэгийг дэмжсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх нь дараалалын хувьд зөв юм.

Өвөр монголын малчид зуднаас айхгүй гэж нүүр бардам хэлдэг болсон байна. Тэдний туршлагаас авч хэрэгжүүлмээр байна. Улсаас мал аж ахуйд чиглэсэн үйл ажиллагаанд маш их мөнгө зарцуулж байгаа боловч эргээд энэ салбараас улсынхаа эдийн засагт үзүүлж байгаа эерэг нөлөө туйлын хангалтгүй байна. Энэ нь нэг талаасаа ач холбогдолгүй урсгал зардал маш их байгааг, нөгөө талаар мал аж ахуйгаас хүртэж болох ашгийг бүрэн дүүрэн авч чадахгүй байгааг харуулж байна. Мал аж ахуйн салбарт ажиллаж байгаа төрийн албан хаагчдын цалин хөлс, барилга байгууламжын урсгал зардал, малын вакцин тарилга үйлдвэрлэх, тарих зардал, эрдэм шинжилгээнд зарцуулж байгаа хөрөнгө гэх мэт  бусад үй олон зардлууд урсаад л байдаг юу ч өөрчлөгддөггүй, дорвитой хөгжил дэвшил гарахгүй л байна. Тиймээс энэ салбарт ажиллаж амьдардаг хэн ч байсан дор бүрнээ өнөөгийн бэлчээрийн мал аж ахуйг яаж одоогийнхоос илүү үр ашигтай байлгаж болох вэ гэдэг дээр оюунаа нэгтгэж илүү бүтээлч ажиллах шаардлагатай байна.

С.УУГАНБАЯР

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Шууд
Дүрэм зөрчсөн жолооч нарыг AI-аар илрүүлж хариуцлага тооцно
19 цагийн өмнө • 1м унших
Шууд
БНСУ-ын иргэдийг визийн шаардлагаас чөлөөлсөн хугацааг нэг жилээр сунгажээ
19 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
Уоррен Баффет албан тушаалаа орхилоо
19 цагийн өмнө • 1м унших
Эдийн засаг
Бүх төрлийн тэтгэврийг 80 мянган төгрөгөөр нэмэгдүүллээ
2025-12-31 • 1м унших
Улс төр
АН-ыг нэгтгэсэн Л.Гантөмөрийг харлуулж байгаагийн цаана юу байна вэ?
2025-12-31 • 1м унших
Шууд
18 чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
2025-12-31 • 1м унших
Эдийн засаг
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг хаврын чуулганаар өргөн мэдүүлнэ
2025-12-31 • 1м унших
Эдийн засаг
Х.Нямбаатар: 2026 онд орон сууцжуулах төслийг урагшлуулж, барилгын салбарыг дэмжинэ
2025-12-31 • 1м унших
Гадаад мэдээ
ХУРДНЫ ЗАМЫН ХАМГИЙН УРТ НҮХЭН ГАРЦ
2025-12-31 • 1м унших
Улс төр
Н.УЧРАЛААР УДИРДУУЛЖ, УЛС ТӨРД ТОГЛОХ МАН-ЫН ИРЭЭДҮЙГ ТОДОРХОЙЛСОН 2025 ОН
2025-12-30 • 1м унших
Шууд
Улсын арслан Б.Орхонбаяр хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчийн цом гардлаа
2025-12-30 • 1м унших
Шууд
Бенгалын гал, салют зэрэг пиротехникийн хэрэгслийг хэрэглэхээс татгалзаарай
2025-12-30 • 1м унших
Шууд
Монгол бахархал-2025
2025-12-29 • 1м унших
Гадаад мэдээ
Трамп-Зеленский нарын уулзалт тодорхой үр дүнд хүрсэнгүй
2025-12-29 • 1м унших
Шууд
“Аавдаа бичих захидал” уралдаан
2025-12-29 • 1м унших
Эдийн засаг
Урьдчилсан дүнгээр 58.1 сая толгой мал тоологдлоо
2025-12-29 • 1м унших
Шууд
Богд Хаант Монгол Улсын Төрийн бэлгэдэл далбаа
2025-12-29 • 1м унших
Шууд
Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны баярын өдөр
2025-12-29 • 1м унших
Улс төр
С.АМАРСАЙХАН: ЭДИЙН ЗАСАГ ХЯМАРСАН, ИРГЭДИЙН ОРЛОГО ХУМИГДСАН ЭНЭ ҮЕД ТӨРИЙН ӨМЧИЙГ БӨӨНӨӨР НЬ ХУВЬЧИЛЖ БОЛОХГҮЙ
2025-12-26 • 1м унших
Гадаад мэдээ
Германы Холбооны Захиргааны Шүүх неонацист бүлэглэлд тавьсан хоригийг хүчингүй болголоо
2025-12-26 • 1м унших
Эдийн засаг
БНХАУ-аас 26 вагон АИ95 бензин Монгол Улсын нутаг дэвсгэрт орж иржээ
2025-12-26 • 1м унших
Эдийн засаг
Оюу толгой бүлэг ордын талаарх УИХ-ын тогтоолыг баталлаа
2025-12-26 • 1м унших
Эдийн засаг
МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН АВРАЛЫН ГАРЦ
2025-12-05 • 1м унших
Шууд
Мал, тэжээвэр амьтдын тооллого ням гарагт эхэлнэ
2025-12-05 • 1м унших
Шууд
Холимог тулаанч Б.Энх-Оргил аваргын бүсийн төлөө өнөөдөр тулалдана
2025-12-05 • 1м унших
Шууд
Дунд ангийн сурагчдыг танхимаар хичээллүүлэх шаардлаа
2025-12-05 • 1м унших
Эдийн засаг
Төрийн банкны тэтгэврийн зээлийн хүү буурч, хугацаа уртаслаа
2025-12-05 • 1м унших
Улс төр
ТОМИЛГОО:Ерөнхий сайдын ахлах зөвлөх
2025-12-05 • 1м унших
Гадаад мэдээ
Францын ерөнхийлөгч Украины дайныг зогсооход дэмжлэг үзүүлэхийг уриаллаа
2025-12-05 • 1м унших
Шууд
"Чингис хаан" үндэсний музей Ватиканы Апостолын Номын сантай хамтарна
2025-12-05 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Шууд
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ӨНӨӨДӨР ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРНО
2024-06-19 • 1м унших
Бүгдийг үзэх