CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2025-08-12 • 1м унших

Анх буюу 1992 онд манай улсад ДОХ илэрч, хөдөөхи хоёр өвгөн өнөөх аюулт өвчний тухай, хотод ДОХ гээч гарч гэнэ. Маньд ямар хүртэх биш, дээгүүрээ хуваагаад авчих биз гэж хөөрөлдөж суусан тухай онигоо бий.  Харин өнөөдрийн байдлаар  улсын хэмжээнд ДОХ-оор халдварласан 641 тохиолдол бүртгэгджээ. Албан бусаар хэд бийг таашгүй. Яг түүн шиг хар тамхины аюул хамар доор ирэх бус хаалга үүдээр шагалзан орж ирээд, хамтдаа хоймор эзлэн суучихаад байна. Баяны хүүхдүүд балагтай, тэд л хар тамхи татаж, хүний санаанд багтамгүй хар хэрэг өдүүлээд байгаа гэж хийрхэхээ яг одоо больчих тэгэх үү?

461 дүгээр ангид хоригож буй залуусын хэдэн хувь нь хар тамхины хэрэгтэй хамааралтай, холбоотой болохыг очоод нэг лавлачих. Ойрмогхон олныг цочоож, гэмт хэрэг өдөөсөн этгээдүүдийн нэг болох УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэлийг 30 хоног хорих шүүхийн шийдвэр гаргасан. Гэвч түүнийг энэ сарын 8-нд буюу 16 хоног хориод л суллачихаж...  Мөнгөтэй хүний хүүхэд учраас гэж цуурахаа л больчих. Эмнэлгийн шаардлага авах шаардлагатай гэж худлаа гэж хардахаа байчих. 29 настай хүүхэд ч гэж хаа байдаг юм бэ. Зүгээр л хар тамхичин бол... Үнэхээр донтогч болчихсон бол өдийд үхэх сэхэх дээрээ тулчихаад байж байх нь маргашгүй аюул. Донтох бол Анагаахын хэллэгээр өвчин. Өвчин туссан хүнийг эмчлэх ёстой. Гэвч манай улсад хар тамхичдыг эмчлэх эмнэлэг байхгүй. Ар гэрийнхэн нь аргаа баран хордлого тайлуулах эмнэлэг бараадуулдаг. Арай боломжтой нь гадагшаа аваачиж, эмчлүүлэх нүх сүв хайдаг.

Харамсалтай нь архинд донтогсодын 85 хувь эдгэрэх магадлалтай төдийгүй донтохын хэрээр хэрэглээ нь багасдаг бол хар тамхичдынх эсрэгээрээ...  Анх бага тунг хэрэглэдэг байсан бол донтохын хэрээр тунгийн хэмжээ нь нэмэгдэг. Бас эмчлэгдэх магадлал 0,2 хувиар хэмжигдэнэ. Өдийгөөс 10-аад жилийн өмнө  хувийн наркологийн эмнэлэгтэй эмч бүсгүйтэй уулзаж билээ. Эцэст нь эдийн засаг хүнд, үйлчлүүлэгч багатай байна уу гэж асуухад минь, өөдөөс жаахан хачин харсан. Тэгээд, үгүй ээ манайх үргэлж хүн ихтэй, ачаалалтай байдаг. Өмнө нь архины хордлого тайлуулах гэж ирсэн үйлчлүүлэгч их байдаг байсан бол өдгөө мансуурагчдаар дүүрч байна. Хамгийн бага донтогч 12 настай. Харамсмаар л байдаг гэж билээ.

Бас эцэг эхчүүд хүүхдэд мөрөөдөх боломж өгөхгүй байна. Ажил гэж гүйсээр үрсдээ цаг зарцуулдаггүй гэмээ санхүүгээр нөхчихнө гэж андуурдаг. Хүүхдүүд төрөөд аль цэцэрлэгт хүмүүжиж,аль арван жилд суралцаж, ямар мэргэжил эзэмших нь ч тодорхой. За тэгээд аав, ээжийнхээ эхлүүлснийг өв залгамжлан авч явах “ял”-тай мэт аж төрж байна. Тэдэнд мөрөөдөх, өрийн орон зай, хүсэл тэмүүллийн төлөө зүтгэх шаардлага ч алга. Тэд зуу зуугаараа хар тамхинд донтож байна. Тэд мансуурлаас аз жаргал, эрх чөлөө, мөрөөдлийг олж авч байна гэж хууртагдсаар энэ тамын зам руу эргэлт буцалтгүй орж байна гэж билээ.

Хэдхээн жилийн өмнө баян, ядуугийн ялгарал хар тамхи, донтолт дээр ажиглагдаж байсан бол өдгөө тэр ялгаа чинь арилчихсан. Өнөөдөр Монгол Улсын нийт хүн амын 30 гаруй хувийг 15-35 насныхан эзэлдэг. Тэгвэл хар тамхичдын 80 орчим хувь нь 18-35 насныхан байна. Яг хоёр сарын өмнө  “Мөнх тэнгэрийн цаг” ТББ хар тамхины эсрэг “Ирмэг дээр” төслийг санаачилж байгаагаа мэдээлж байсныг санаж байна. СЭМҮТ-д 12 жил эмчээр ажиллаж буй Ж.Гантулга тус төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа бөгөөд тэрбээр “Донтолтын хүрээ сүүлийн жилүүдэд 2 дахин нэмэгдсэн. Жил ирэх тусам энэ гэмт хэрэгт холбогдогчдын тоо нэмэгдэж, нас нь залуужиж байна гэж мэдэгдсэн. Одоо тэгээд яах вэ. Хар тамхичдадаа зориулж эмнэлэг барих уу эсвэл шоронгоо томсгох уу?

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 1 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Шууд
Сурагчид “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа
14 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
Бельгийн санхүүгийн нөхцөл байдал хүндэрчээ
14 цагийн өмнө • 1м унших
Улс төр
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХҮЛЭЭЛГҮЙ, ЗАСГИЙН ГАЗАР ЭНЭ ӨДРӨӨС ХЭМНЭЛТИЙН ГОРИМД БҮРЭН ШИЛЖЛЭЭ
14 цагийн өмнө • 1м унших
Улс төр
Н.УЧРАЛЫН ЗАСГИЙН ГАЗАР
2026-04-03 • 1м унших
Улс төр
С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонголоо
2026-04-03 • 1м унших
Улс төр
Монголын Ногоон намын шинэ дарга
2026-04-03 • 1м унших
Гадаад мэдээ
Ираны Ерөнхийлөгч америкчуудад нээлттэй захидал илгээлээ
2026-04-03 • 1м унших
Эдийн засаг
Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
2026-04-03 • 1м унших
Шууд
“Ахмадын амралт, сувиллын төв”-ийн барилгыг нийслэлийн өмчид хүлээлгэн өглөө
2026-04-03 • 1м унших
Эдийн засаг
НӨАТ-ын баримтаа энэ сарын наймнаас өмнө бүртгүүлээрэй
2026-04-02 • 1м унших
Улс төр
УИХ-ын дарга болохын тулд намаасаа түдгэлзэж, боломжоосоо татгалзах нь эр зориг уу, улс төрийн нүүдэл үү?
2026-04-02 • 1м унших
Шууд
Аутизмыг таниулах дэлхийн өдөр
2026-04-02 • 1м унших
Улс төр
МАН-ын Удирдах зөвлөлөөс С.Бямбацогтыг УИХ-ын даргад нэр дэвшүүллээ
2026-04-02 • 1м унших
Ярилцлага
И.Эрдэнэцэцэг: Намайг итгэж ирсэн хүн бүхний сэтгэлд хүртэл ажиллах ёстой
2026-04-02 • 1м унших
Танд хэрэгтэй
Өнөөдөр олон улсын "Хүүхдийн номын өдөр"
2026-04-02 • 1м унших
Гадаад мэдээ
Өмнөд Солонгос эдийн засгийн багц арга хэмжээ авна
2026-04-02 • 1м унших
Эдийн засаг
Шатахууны үнийн хэлбэлзлийг зохицуулна
2026-04-02 • 1м унших
Гадаад мэдээ
Азийн анхны “Eurovision” дууны тэмцээн
2026-04-01 • 1м унших
Шууд
Соёлын болон геологийн өвд тулгуурлан тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлнэ
2026-04-01 • 1м унших
Улс төр
МАН-ын Удирдах зөвлөл маргааш 09.00 цагт хуралдахаар товложээ
2026-04-01 • 1м унших
Шууд
Ж.Дугардорж: Тендерийн хууль зөрчиж 22 тэрбум завшсан хэргийн ард Б.Батцэцэг сайд байгаа
2026-04-01 • 1м унших
Улс төр
Н.Учрал:Улстөрч та бүхнийг үндэстний эрх ашгийн төлөө ухаан бодлоо уралдуулж, ажиллахыг уриалъя
2026-04-01 • 1м унших
Шууд
Монгол, Францын Засгийн газар хоорондын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа
2026-04-01 • 1м унших
Шууд
ӨМНӨГОВЬ: Төвийн бүсийн физикийн олимпиадаас багш, сурагчид зургаан медаль хүртлээ
2026-04-01 • 1м унших
Шууд
Улаанбаатарын өдрүүд эхэллээ
2026-04-01 • 1м унших
Эдийн засаг
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал
2026-04-01 • 1м унших
Шууд
Өнөөдөр инээдмийн өдөр
2026-04-01 • 1м унших
Улс төр
Н.Учралыг УИХ-ын даргаас чөлөөлж, Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр болжээ
2026-03-29 • 1м унших
Шууд
Алга болсон цэрэг эсэн мэнд олдлоо
2026-03-29 • 1м унших
Сэдвийн мөрөөр
"Сахалтай дарга"
2026-03-18 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх