CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2025-08-11 • 1м унших

Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа гэхээр тал илүү хувь нь бизнес, улс төр бүлэглэлийн гарт орчихсон байна гэсэн үг. Өдгөө хувийн хэвшилд байгаа есөн ордын ногдол ашгийг хуримтлуулбал 2040 он гэхэд 32 их наяд төгрөг хуримтлагдах бол төрийн өмчит долоон ордын ногдол ашгийг төвлөрүүлбэл 2040 он гэхэд 28 их наяд төгрөг болох тооцоо бий. Ингээд нийлүүлэхээр 60 их наяд төгрөг болж байна. Ард түмний ийм их хэмжээний мөнгө хэдхэн хүний мэдэлд байна гэсэн үг.

Хувийн хэвшилд байгаа есөн ордоос “Цагаан суварга” нүүрсний, “Нарийн сухайт”-ын цайр, хар туглагын хоёр ордыг МАК эзэмшиж байна. Харин “Ухаа худаг“-ийн нүүрсний ордыг “Эм Си Эс” групп, Төмөртэйн овоо”-г БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Цайрт минерал” компани, “Бүрэнхаан”-ы фосфоритын орд газрыг УИХ-ын гишүүн асан Батж.Батбаярын хүү Б.Батхишиг, “Бороо”-гийн болон “Гацуурт”-ын алтны ордыг Сингапурын “Ozd Asia Pte” компани, “Мардай” болон “Гурван булаг”-ийн ураны ордыг БНХАУ-ын “CNNC” компани тус тус эзэмших зэргээр хувьд байгаа юм. Үндсэн хуульд “Байгалийн баялаг ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна” гэсэн заалт бий. Тэгэхээр үндэсний томоохон компаниуд болох “МАК”, “Эм Си Эс” группууд нэгэн хууль зөрчөөд авчихсан орд газрынхаа 34 хувийг өөрсдийн хүсэлтээр төрийн хамгаалалт, ард түмний мэдэлд өгөх нь шударга ёсонд нийцнэ.

Үндэсний томоохон аж ахуйн нэгжүүдийн хувьд бусдыгаа уриалаад “Нарийн сухайт бол ард түмний өмч учраас төрийн хамгаалалт, ард түмний мэдэлд эргүүлэн өгч байна” гээд бусдыгаа уриалаад өгчих хэрэгтэй. “Төгрөг нуурын орд” газрыг минийх биш хэмээн гүрийж байгаа “Женко” Х.Баттулга ч “Төгрөг нуурын орд минийх байсан байна. Одоо ард түмэндээ өгч байна” гээд өгчих ч юм билүү, хэн мэдлээ.  

Уг нь Төр хувийн хэвшилд байгаа есөн ордыг аваад төсөв бүрдүүлэх гээд байгаа зүйл биш. Үндэсний баялгийн сангийн хууль гарснаар “хуримтлалын данс” бий болсон. Хуримтлалын данс бол Баялгийн сангийн нэг төрөл юм, 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр газрын хэвлийн баялгийн /50+1/ буюу дийлэнх хувь нь ард түмний мэдэлд байна гэсэн үг. Ингэхдээ ногдол ашиг нь баялгийн санд төвлөрнө гэдгийг хуульчилсан учраас үүний дагуу л өрнөнө.

Өдгөө төрөөс баримталж байгаа зүйл гэвэл нэгдүгээрт, “Стратегийн ордуудын 34 хувийг Баялгийн санд авна”. Хоёрдугаарт, “Баялгийн санд хуримтлал үүсгэх ордуудад нэг гэр бүл 20-иос дээш хувь эзэмшихгүй”. Гуравдугаарт “Өв залгамжлал болон бэлэглэлээр шилжүүлсний орлогод 30 хувиар татвар ногдуулах” гэсэн байгаа.

Төрийн эзэмшлийн долоон орд жилийн хугацаанд 500 тэрбум төгрөг бүрдүүлж болж байхад цаашид хуримтлалын дансны үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд есөн стратегийн ордыг эзэмшиж байгаа 16 хувийн компанийн ногдол ашгийн тодорхой хувь хуримтлалын дансанд орвол Монгол Улсын иргэд өөрийн гэх чамгүй хөрөнгөтэй болно биз дээ. Гэтэл нэг гэр бүл хоёроор нь эзэмшиж байгаа нь хуулиа зөрчиж байгаагаас гадна зохисгүй хэрэг.

Ийнхүү хуримтлалын дансанд төвлөрсөн мөнгө иргэдийн эрүүл мэнд, боловсрол, орон сууцанд зарцуулагдаад ирэхээр бидэнд өдөр бүр тулгамдаж байгаа нийгмийн асуудлууд шийдэгдэх юм. Үндсэн хууль болон Баялгийн сангийн тухай хуульд заагаад өгчихсөн асуудал. Ашигт малтмалын хуульд стратегийн ордуудыг хэрэв улсын төсвөөр нөөцийг нь тогтоосон бол 50 хүртэлх хувийг нь ард түмэн эзэмшинэ гээд хуульчилчихсан. Улсын төсвийн зардлаар нөөцийг нь тодорхойлоогүй бол 34 хүртэлх хувийг нь эзэмшинэ гэсэн байгаа.

Засгийн газрын хувьд ч үүнийг хэрэгжүүлэх үүрэгтэй учраас байгаа эрх зүйн орчиндоо тааруулж шийдвэрээ гаргасан нь уян хатан хандаж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, стратегийн ордуудыг эзэмшиж байгаа компаниудтай хэлэлцээр хийх юм. Том том ордуудын алт, зэс, нүүрсний нөөцийг нь улсын төсвөөр тодорхойлчихоод байхад түүнийг нь тусгай зөвшөөрлөөр садан төрлийнхөө хэн нэгний нэрээр авчихаад “Энэ миний өмч” гээд сууж болохгүй.

Стартегийн ордод бүртгэгдээгүй ч бүртгэх естой олон орд газар бий. Тухайлбал, 2012 онд 64 ордод үнэлгээ хийж, 10 үзүүлэлтээр дүгнээд 33 ордыг “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд”-ын ангилалд хамааруулах, үлдсэн 31 ордыг нь түр үлдээх гэж үзсэн ч улс төрийн нөлөөтэй замхарсан байдаг. Тэгвэл энэ стратегид бүртгээгүй ч бүртгэх ёстой гэж үнэлсэн орд газраас МАК Адуунчулууны ордыг Ц.Шинэбаяр агсантай хамтран эзэмшдэг. Мөн Хөөтийн хонхорын нүүрсийг МАК Б.Батмөнх, Осорын Ганбат нарын хүмүүстэй хамтран нүүрс зөөдөг бол Ширээ уулын ордод МАК ашиглалтын нэг лицензтэй гэх мэтээр цааш хөвөрнө.

Нэгэнтээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын чуулганы индэр дээрээс Н.Номтойбаярт хандан “МАК 36 лиценз эзэмшиж байна. Цагаан суварга танай гэр бүлийн өмч биш ээ. Эргүүлж өгөөрэй” хэмээж байв. Ард түмний баялгийг ганцхан гэр бүл ийм олноор нь эзэмшинэ гэдэг хууль эрх зүй, ёс зүй аль ч талаасаа байж болохгүй зүйл.

Тэгээд ч МАК, “Эм Си Эс” групп бол нийгмийн хариуцлагын хүрээнд олборлолт явуулж байгаа тухайн бүс нутагтаа сургууль, цэцэрлэг барьж өгөхөөс эхлээд олон ажил нугалж өгдөг. Энэ жишгээрээ хуулийн дагуу төрийн хамгаалалт, ард түмний мэдэлд байх ёстой стратегийн орд газруудаа өгчих нь зүйд нийцнэ.

Тэдэнд хүлээсэн үүрэг ч бий. Тухайлбал, ашигт малтмал, газрын тос зэрэг байгалийн баялгаас их хэмжээний орлого олж буй компаниуд эдгээр нөөцийг зөв ашиглах, түүний үр өгөөжийг ирээдүйд хадгалах бодлогод манлайлан оролцох ёстой. Энэ нь нийгмийн өмнө хүлээсэн ёс зүйн хариуцлага. Мөн жишиг тогтоох уургийн дагуу хэрэв уул уурхайн салбарын гол тоглогчид Баялгийн сангийн хуулийг бүрэн хэрэгжүүлж, ил тод байдлыг хангавал жижиг, дунд компаниуд ч тэр жишгийг дагах магадлал өндөр байна. Нөгөө талаар хөрөнгө оруулагчдын итгэлцэл гэж нэг зүйл бий. Жишээ нь, олон улсын хөрөнгө оруулагчид, хөгжлийн түншүүд тухайн улс орны хууль эрх зүйн орчныг үнэлэхдээ томоохон компаниудын байр суурь, оролцоог чухалчилдаг. Тиймээс тэдний манлайлал нь гадаадын хөрөнгө оруулалтыг татахад эерэг нөлөө үзүүлдэг. Энэ бүхнийг сэхээрч хийхийн тулд тогтвортой хөгжилд чиглэсэн хувь нэмэр гэж заавал байх ёстиой. Энэ нь Баялгийн сан нь зөв удирдвал боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц зэрэг салбарт хөрөнгө оруулалт хийх санхүүгийн баталгаа болж чадна. Том компаниуд өөрсдөө ч эдгээр салбарт сайн орчинд ажиллах сонирхолтой учраас баялгийн санг дэмжих нь өөрсдөд нь ч ашигтай. Эцэст нь хэлэхэд тусгаар улсын иргэдийн өмчид байх ёстой баялгийг дангаараа эзэмшиж суух нь даанч боломгүй.

С.Ууганбаяр

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Шууд
Сурагчид “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа
14 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
Бельгийн санхүүгийн нөхцөл байдал хүндэрчээ
14 цагийн өмнө • 1м унших
Улс төр
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХҮЛЭЭЛГҮЙ, ЗАСГИЙН ГАЗАР ЭНЭ ӨДРӨӨС ХЭМНЭЛТИЙН ГОРИМД БҮРЭН ШИЛЖЛЭЭ
14 цагийн өмнө • 1м унших
Улс төр
Н.УЧРАЛЫН ЗАСГИЙН ГАЗАР
2026-04-03 • 1м унших
Улс төр
С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонголоо
2026-04-03 • 1м унших
Улс төр
Монголын Ногоон намын шинэ дарга
2026-04-03 • 1м унших
Гадаад мэдээ
Ираны Ерөнхийлөгч америкчуудад нээлттэй захидал илгээлээ
2026-04-03 • 1м унших
Эдийн засаг
Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
2026-04-03 • 1м унших
Шууд
“Ахмадын амралт, сувиллын төв”-ийн барилгыг нийслэлийн өмчид хүлээлгэн өглөө
2026-04-03 • 1м унших
Эдийн засаг
НӨАТ-ын баримтаа энэ сарын наймнаас өмнө бүртгүүлээрэй
2026-04-02 • 1м унших
Улс төр
УИХ-ын дарга болохын тулд намаасаа түдгэлзэж, боломжоосоо татгалзах нь эр зориг уу, улс төрийн нүүдэл үү?
2026-04-02 • 1м унших
Шууд
Аутизмыг таниулах дэлхийн өдөр
2026-04-02 • 1м унших
Улс төр
МАН-ын Удирдах зөвлөлөөс С.Бямбацогтыг УИХ-ын даргад нэр дэвшүүллээ
2026-04-02 • 1м унших
Ярилцлага
И.Эрдэнэцэцэг: Намайг итгэж ирсэн хүн бүхний сэтгэлд хүртэл ажиллах ёстой
2026-04-02 • 1м унших
Танд хэрэгтэй
Өнөөдөр олон улсын "Хүүхдийн номын өдөр"
2026-04-02 • 1м унших
Гадаад мэдээ
Өмнөд Солонгос эдийн засгийн багц арга хэмжээ авна
2026-04-02 • 1м унших
Эдийн засаг
Шатахууны үнийн хэлбэлзлийг зохицуулна
2026-04-02 • 1м унших
Гадаад мэдээ
Азийн анхны “Eurovision” дууны тэмцээн
2026-04-01 • 1м унших
Шууд
Соёлын болон геологийн өвд тулгуурлан тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлнэ
2026-04-01 • 1м унших
Улс төр
МАН-ын Удирдах зөвлөл маргааш 09.00 цагт хуралдахаар товложээ
2026-04-01 • 1м унших
Шууд
Ж.Дугардорж: Тендерийн хууль зөрчиж 22 тэрбум завшсан хэргийн ард Б.Батцэцэг сайд байгаа
2026-04-01 • 1м унших
Улс төр
Н.Учрал:Улстөрч та бүхнийг үндэстний эрх ашгийн төлөө ухаан бодлоо уралдуулж, ажиллахыг уриалъя
2026-04-01 • 1м унших
Шууд
Монгол, Францын Засгийн газар хоорондын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа
2026-04-01 • 1м унших
Шууд
ӨМНӨГОВЬ: Төвийн бүсийн физикийн олимпиадаас багш, сурагчид зургаан медаль хүртлээ
2026-04-01 • 1м унших
Шууд
Улаанбаатарын өдрүүд эхэллээ
2026-04-01 • 1м унших
Эдийн засаг
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал
2026-04-01 • 1м унших
Шууд
Өнөөдөр инээдмийн өдөр
2026-04-01 • 1м унших
Улс төр
Н.Учралыг УИХ-ын даргаас чөлөөлж, Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр болжээ
2026-03-29 • 1м унших
Шууд
Алга болсон цэрэг эсэн мэнд олдлоо
2026-03-29 • 1м унших
Сэдвийн мөрөөр
"Сахалтай дарга"
2026-03-18 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх