CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2025-08-08 • 1м унших

Улаанбаатар хот эртнээсээ асуудалтай, гагцхүү том асуудал руу ордог удирдлагууд байгаагүй учраас өнөөдрийн олон асуудалтай тулгарсан. Харин Хотын дарга Х.Нямбаатарын хувьд зоримог шийдэл гаргаж гацаад байсан олон асуудлыг шийдлээ гэж учир мэдэх хүмүүс ярьж байна. Юуны өмнө нийслэлийн автобусны буудал дээр тээг түгжээ болж байсан Түргэн үйлчилгээний цэгүүдийг цэгцэлж, эсэргүүцэлтэй туллаа. Ийм зориг ямарч Хотны даргаас гарч байсангүй. Мөн хуучин автомашины импортод цэг хатгаж чадлаа. Хуучин автомашинаас үүдсэн осол аваар, утаа гээд юу эс мундах билээ. Үүнээс үүдэн, автомашины ченжүүдэд адлуулж байгаа ч аргагүй том шинэчлэл хийчихлээ.

Манайхан “Комиссын машин” хэмээн нэрлэдэг дээ. Олон жилийн насжилттай автомашин оруулж ирснээс нийслэлийн болон орон нутгийн замд осол гарч хүмүүс бэртэж гэмтэж, амь насаа алдах тохиолдол гардаг. Үүнийг цэгцэлнэ гэдэг маш буянтай ажил. Ийнхүү хуучин автомашинаас үүдэн, эрдэнэт хүний амь үрэгдэж байхад зөвхөн эрх ашгийн төлөө эсэргүүцэл илэрхийлж байгааг хэн ч буруутгана. Нөгөө талаар ингэж автомашины импортыг хязгаарлах шийдвэрийг гаргахгүй бол Улаанбаатар хотын түгжрэлийг шийдэх боломжгүй.

Нийслэлд хамгийн шаардлагатай зүйл бол оронсууцжуулах явдал юм. Өнөөх агаар орчны бохирдлоос салах, нийслэлчүүд маань ая тухтай амьдрах ганц зүйл бол энэ юм. Тиймдээ ч Сэлбэ, Баянхошуу, Ханын материалыг оронсууцжуулах ажил өрнөж эхэлсэн. Энэ сард гэхэд Сэлбэ дэд бүтэц буюу Ногоон нуурын орчим орон сууцны хорооллыг ашиглалтад өгөхөд бэлэн болжээ. Энэ мэт томоохон төслүүдэд техние технологи байхгүй, чадамжгүй цүнхний компаниуд гай уддаг нь нууц биш.Энэ бүхний ар талд нэг улстөрчийн лобби орсноор томоохон төслүүдэд чөдөр тушаа болж ирсэн нь үнэн.

Өнөөдөр нийслэлд томоохон 24 төсөл хэрэгжүүлэхээр ажлаа эхлүүлсэн. Тухайлбал, нийслэлд нэн шаардлагатай Метро, Трамбай, Тойрог зам, Тусгай замын автобус, Өөдөө тэмүүлэх гүүр, Олон түвшний уулзвар, Дүүжин замын тээвэр, Багахангай Хүннү чиглэлийн салбар төмөр зам, Хөнгөн төмөр замын тээвэр гэх мэт өдгөө нийслэлчүүдэд нэн тулгамдсан асуудал болох түгжрэл, нийтийн тээврийн асуудлыг шийдэх төслүүд эхнээсээ амжилттай хэрэгжээд явж байна. Зарим нь ч зураг төслийн шатандаа байна.

Энэ бүх хөгжил дэвшилд чөдөр тушаа болдог улстөрчдийн халаасны, цүнхний компаниуд холхон байх хэрэгтэй. Өнөөдөр баригдаж буй орон сууцанд захиалга өгч, мөнгөө оруулчихаад 5-10 жил хүлээж байгаа хүмүүс ч байна.

Томоохон төслүүдэд тендер зарлаж, улстөрчдийн нөлөө бүхий компаниуд орж ирснээр ажил удааширдаг. Зарим нь бүр ажлаа хаяад алга болдог ч тохиолдол бий. Гэтэл өнөөдөр нэг компанид 3-5 блок барилга өг гэх шантааж ч байна. Харин нийслэлээс Сэлбэ дэд төвийг олон хэсэгт хуваан өгөхгүйгээр нэг том төсөл болгон хэрэгжүүлээд дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Бүлэглэлийн нэг том “хоол” нь нийслэлээс зарладаг тендерүүд. Энд жинхэнэ бүлэглэлүүдийн зодоон өрнөдөг байв. Улстөрчдийн цүнх баригчид тохиролцож, дээшээ хэл ул болсноор тендерийг хамдаг байсан нь худлаа биш. Ажил гүйцэтгэх нь бүү хэл тэрэг техник, багаж зэвсэг ч үгүй цүнхэндээ компанитай нөхдүүд тендер хамчихдаг байсан тухай алба хаагчийн баримтууд ч цөөнгүй байдаг. Гэтэл олон жил бүтээн байгуулалт хийчихсэн туршлага бүхий компаниуд шалгарч чаддаггүй байв.

Харин Хотын даргаар Х.Нямбаатар томилогдсон цагаас хойш авлигажсан тендерт цэг хатгасан. Тийм учраас цүнхний компанитай тендер хамдаг нөхдүүд Хотын даргын өөдөөс дайрч байгаа бололтой. Зөвхөн 2025 онд гэхэд нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт нийслэлийн Засаг даргын “Эрх шилжүүлэх тухай” 19 захирамжаар нийт 106 төсөл, арга хэмжээний эрх шилжин ирсэн байдаг. Уг 106 төсөл, арга хэмжээний захиалагчийн хяналт тавих байгууллагууд руу албан бичгээр хандаж, өнөөдрийн байдлаар нийт 69 зураг төсөв, ажлын даалгавар хүлээн авч, гурван төсөл, арга хэмжээний зураг төсөв, ажлын даалгаврыг захиалагчид буцаан тендер шалгаруулалтыг зарлах замаар авлигажсан тендертэй тэр тэмцэж байгаа нь үр дүнгээ өгч байна. Үүгээр ч зогсохгүй он дамжиж удаан хүлээгдсэн төслүүдийг гүйцэтгэж чадахгүй бол ажлыг эрэмбэлэн буцаан татаж эхэлсэн.

С.БАЯР

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Шууд
Сар шинийн баяраар ажиллах эрүүл мэндийн байгууллагууд
2026-02-16 • 1м унших
Шууд
Ц.Элбэгдорж: НҮБ-ын хурлын үеэр албаны хэдэн үг л сольсон
2026-02-16 • 1м унших
Улс төр
Хил орчмын газрыг ашиглуулах шийдвэрийг цуцалсантай холбогдуулан ХХЕГ-ын удирдлагуудад үүрэг өгөв
2026-02-16 • 1м унших
Улс төр
ХОТЫН ДАРГЫН ХУЛХИ ЗӨВЛӨХӨД ХАРИУЦЛАГА ТООЦУУЛЖ, ТӨСВӨӨС АВСАН ТӨГРӨГ БҮРИЙГ ТӨЛҮҮЛЬЕ, НИЙСЛЭЛЧҮҮД ЭЭ
2026-02-16 • 1м унших
Шууд
МОНЦАМЭ агентлагийн дарга асан, доктор, профессор Т.Баасансүрэн Ардын багш цол хүртлээ
2026-02-16 • 1м унших
Шууд
Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1639 дуудлага иржээ
2026-02-16 • 1м унших
Шууд
“АЮУЛГҮЙ СҮЛЖЭЭ” ДЭЭРЭЛХЭЛТИЙН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-02-15 • 1м унших
Шууд
ХЭРЦГИЙГЭЭР ХӨНӨӨГДСӨН 16 НАСТАЙ ОХИНЫ ЭЭЖ ГОМДОЛ ГАРГАЖЭЭ
2026-02-15 • 1м унших
Шууд
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАНЫ ШАЛГАЛТ ЫН БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАНА
2026-02-15 • 1м унших
Шууд
ӨМНӨГОВЬ: НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
2026-02-15 • 1м унших
Шууд
ДУНДГОВЬ: САР ШИНИЙН БАЯРТ ЗОРИУЛСАН ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААН
2026-02-15 • 1м унших
Шууд
"АЛТАН УНАГА”-НЫ ЭЗЭД
2026-02-15 • 1м унших
Шууд
МОНГОЛ ЦЭРГҮҮД ДЭЛХИЙД АВАРГАЛЛАА
2026-02-15 • 1м унших
Шууд
Монгол Улсад 100-аас дээш настай 166 ахмад настан байна
2026-02-15 • 1м унших
Танд хэрэгтэй
УБ-Москва чиглэлийн нислэгийг дөрөвдүгээр сард эхлүүлнэ
2026-02-15 • 1м унших
Шууд
"Монгол Улсын түүх 30 боть" бүтээх ажилд 150 гаруй түүхч эрдэмтэд оролцож байна
2026-02-15 • 1м унших
Гадаад мэдээ
Олимпын хамгийн залуу аварга
2026-02-15 • 1м унших
Шууд
Хил хамгаалах ерөнхий газрын дэд дарга нарыг томилжээ
2026-02-14 • 1м унших
Эдийн засаг
СЗХ: Өр, орлогын харьцааг харгалзахгүй лизингийн үйлчилгээ үзүүлбэл хариуцлага тооцно
2026-02-14 • 1м унших
Шууд
Хашаагаа нээе
2026-02-14 • 1м унших
Шууд
"Улаан ном" шинэчлэгдлээ
2026-02-14 • 1м унших
Улс төр
Ерөнхий сайд Сэлэнгэ аймгийн Засаг даргыг огцруулах ИТХ-ын саналыг хүлээн авахаас татгалзлаа
2026-02-13 • 1м унших
Шууд
ДАРХАН ХОТОД ЭРЧИМ ХҮЧНИЙ ШИНЭ ЭХ ҮҮСВЭР БАРИНА
2026-02-13 • 1м унших
Улс төр
Б.БАТЦЭЦЭГ: НЭГ ХЯТАД БОДЛОГЫГ ТУУШТАЙ ДЭМЖИНЭ
2026-02-13 • 1м унших
Шууд
11 аймгийн 56 сумын нутаг цагаан зудтай байна
2026-02-13 • 1м унших
Шууд
Э.Ариунтунгалаг 111 тамирчнаас 83 дугаар байрт шалгарав
2026-02-13 • 1м унших
Гадаад мэдээ
3700 км замыг туулсан лам нар Вашингтонд ирэв
2026-02-13 • 1м унших
Эдийн засаг
"Оюу Толгой" төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг нэмэгдүүлэхээр санал нэгдэв
2026-02-13 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сургуулийн захирал эмэгтэй ахлах ангийн хөвгүүдийг хүчирхийлдэг үү?
2026-02-13 • 1м унших
Гадаад мэдээ
Европын Комисс хүүхдүүдийг цахим дээрэлхэлтээс хамгаалах төлөвлөгөөгөө танилцуулжээ
2026-02-12 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх