CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2025-07-26 • 1м унших

Монгол Улсын шүүхээр орж ял авч буй гэмт хэргийн цөөнгүй хувийг залилан мэхлэгчид эзэлж байгаа статистик бий. Залилан мэхлэх гэмт хэрэг нь урьдаас төлөвлөсөн, бусдын итгэлийг эвдсэн гэдгээрээ их хэмжээний хохиролтой, олон тооны хохирогчтой байдаг. Залилагч этгээд нь санаатайгаар энэхүү үйлдлээ хийдэг учир нэг удаа бусдыг залилаад өнгөрөх биш дараагийн хэргээ өдүүлэхээ нарийн төлөвлөгөөтэй хийдэг тул хохирлын хэмжээ улам нэмэгдсээр байдаг. Ийм нэгэн засаршгүй залилагчийн талаар сэрэмжлүүлэг болгон хүргэж байна.

  “Ангайтал залилагч” хэмээн алдаршсан Амгаасэдийн Ганбат гэгч этгээд арав гаруй удаа залилангийн хэрэг хийж байгаа ч нэг л удаа шоронгийн хаалга татжээ. Гэвч бас л шүүхээс сонссон ялаа гүйцээлгүй гарсан нь хачирхалтай. Түүний үйлдсэн хэргийг тоолох юм бол хөл гарын хорин хуруунаас хэтэрнэ. А.Ганбатад залилан луйвар хийхгүй бол бараг нойр нь хүрдэггүй бололтой. Албан ёсны гэр бүлтэй байж, өөрийгөө Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын дүү Н.Энхтуяагийн нөхөр хэмээн  бусдад итгүүлж, “Миний эхнэр Н.Энхтуяагийн дансанд  4 сая доллар байгаа, эхнэр маань эрэн сурвалжлагдаж байгаа учир дундын дансан дахь мөнгөө авч чадахгүй байна” хэмээн худал ярьж  бусдаас их хэмжээний мөнгө аваад алга болдог аж.

 Гэтэл үнэндээ эхнэр, хүүхдүүдтэйгээ амьдарч байсан бөгөөд  хууль хяналтын байгууллагынхан очиход эхнэр, хүүхдүүд нь “Энд амьдардаггүй” хэмээн мэлзэж, А.Ганбатыг амжилттай бултуулдаг байна. Түүгээр ч барахгүй телевиз үзэж суугаад л залилан хийчихдэг нэгэн аж. Гаалийн ерөнхий газрын даргаар Ганбат гэж хүн томилогдлоо гэх мэдээг хараад Улаанбаатар хотын гаалийн газар дээр давхиж очоод “Би шинэ томилогдсон дарга чинь байна”  хэмээн гаалийн байцаагч М гэх эмэгтэйгээс “Чамайг хотын гаалийн газрын дарга болно” гээд алтан аяга нэг, мөнгөн аяга 2 ширхэг, мөн үнэт эдлэлийг нь залилж авсан байдаг. Түүнд ер нь залилахгүй юм гэж байхгүй. Иргэн Баярсайханаас Англиас авчирсан ховор үүлдрийн нохойг нь 1000 доллараар авна гэж хэлээд нохойг нь авч яваад мөнгөө өгөлгүй хэдэн жил болжээ. Гэсэн атлаа нохойгоо хөтлөөд явж байхдаа бусдад “Би энэ нохойг Англиас 17000 фаунтаар авсан” хэмээн  худал ярьдаг аж.

 

Үнэн хэрэгтээ тэр Англид хөл тавьж үзээгүй нэгэн гэнэ. Сүүлдээ залилан мэхлэх хэрэгтээ гаршиж, иргэн С.Эрдэнээс 150 сая төгрөг, “Эрдэнэт хүнс”  компаниас 133 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн залилж аваад алга болжээ. А.Ганбатад залилуулсан компани, хувь хүмүүс хууль хяналтын байгууллагад ханддаг ч прокурорын шатанд хэрэгсэхгүй болгочихдог нь хачирхалтай. Онц их хэмжээний хохирол бусдад учруулчихаад байхад прокуророос эрүүгийн хэрэг биш иргэний хэрэг хэмээн буцаадаг аж. Эсвэл нотлох баримт хангалтгүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх мэтчилэн аахар шаахар шалтгаанаар ялаас мулталчихдаг байна. Ингэж хэргээс мултраад сурчихсан тэрээр шүүхийн хаалгаар гараад л залилангийн хэргээ үйлддэг.

 2015 онд иргэн М-ээс 350 сая төгрөгийг Булган аймгийн Дашинчилэн сумын Бүдүүн ухаагийн алтны орд газрын лицензийг авч өгнө хэмээн итгүүлж, мөнгийг нь аваад  худалдаж авсан уурхайгаа М-ийн бус өөрийнхөө нэр дээр шилжүүлж “Бэрхийн нурамт” ХХК-ийг өмчлөгч нь А.Ганбат гэсэн ганц хүний нэр дээр компанийхаа гэрчилгээг авсан байдаг. Иргэн М залилуулснаа мэдэж, шүүхэд хандана гэхэд “Цаасан дээр би эзэмшигч нь болохоос биш  чиний л юм, би маргахгүй” хэмээн итгүүлж, улмаар багагүй хэмжээний хөрөнгө оруулалт татсаныхаа дараа зангаа хувиргаж “Чиний юм гэж юу ч байхгүй, энд чамайг алаад хаячихсан байхад хэн ч асууж ирэхгүй” хэмээн айлган сүрдүүлжээ. Ингээд иргэн М нийтдээ уурхайн лиценз худалдаж авах, улмаар хөрөнгө оруулалт хийх гэх мэт нийт 4,2 тэрбум төгрөгөөрөө хохирчээ. Иргэн М дахиж хөрөнгө оруулалт хийгээгүй учир тэрээр дараагийнхаа хохирогчдыг онилжээ.

Алтаа олборлохын тулд мэдээж техник хэрэгсэл, бензин тос хэрэгтэй болсон бөгөөд “Эбердигм Монгол” компанитай түрээсээр техник эзэмшихээр гэрээ байгуулж, 2  ширхэг  экскавтаор, 2 ширхэг дугуйт ачигчийг түрээслэжээ. Гэвч түрээсийн мөнгөө өгөхгүй гүрийж,  олон сар муур хулгана болсны эцэст шүүхийн хаалга татжээ. Улаан цагаан залилангийн хэрэг байсан учраас шүүхээс “Бэрхийн нурамт” ХХК болон А.Ганбат нараас 245 сая төгрөгийг гаргуулж, “Эбердигм Монгол” ХХК-д олгохыг даалгажээ. “МТ петролиум” ХХК-тай газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах  гэрээ байгуулсан ч мөн л гэрээгээ зөрчин,  тус компанид 50 сая төгрөгийн хохирол учруулжээ. Энэ хэрэгтээ бас л шүүхийн хаалга татаж, буруугаа хүлээсэн ч хохирлыг бүрэн барагдуулалгүй өнөөдрийг хүрчээ. Мөн “НИК” ХХК-ийн борлуулалтын менежерийг хулхидаж, 140 сая төгрөгийн шатахуун аваад мөн л мөнгийг нь төлөөгүй. Алтны уурхай дээрээ харуул хамгаалалтын ажлыг гүйцэтгүүлэхээр “Талын сонор”  компанийн авсан ч мөн л цалин мөнгийг нь өгөлгүй мурьжээ. Эдгээр хохирогч нар шүүхэд хандахад “Гэрийн хаягандаа байдаггүй” гэх шалтгаанаар зугтаж, Монгол Улсын шүүх, хуулиар наадаж явна.  Хамгийн аймшигтай нь ангайтал залилдаг Амгаасэдийн Ганбат нь ийнхүү хохирогчдоосоо зугтааж явахдаа дараагийн залилангаа төвөггүйхэн хийдэг арга зальтай. 20 гаруй хохирогчтой, хэдэн тэрбумаар яригдах хохиролтой атлаа өр төлбөрөө барагдуулсан тохиолдол нэгээхэн ч байдаггүй. Өдгөө тэрээр шоронгоосоо гарчихсан хуурамч нэр бүхий хаягаар фэйсбүүк ашиглаж, дараагийн олзоо хайж явж байгааг анхаарч авахад гэмгүй биз ээ.  

С.УУГАН

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (3)
  • aa • 8 сар - 66.181.183.61 Хариулах
    zugeer handalt awkaad ner tsol ogoh hereggui...archaagui zolbin luiwarchin pizda ganbat gdg garchig ogwol taarna
  • aa • 8 сар - 66.181.183.61 Хариулах
    Iimerhuu gemt heregten niigmiin shaar shawhruu hulgaich luiwarching tsol ogj manduulah hereggui
  • aa • 8 сар - 66.181.183.61 Хариулах
    iimerhuu zolbin gemt heregten niigmiin shaar shawhruu , luiwarchdiig ner hoch ogood neeh manduulaad baih hereggui
Шууд
Сурагчид “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа
23 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
Бельгийн санхүүгийн нөхцөл байдал хүндэрчээ
23 цагийн өмнө • 1м унших
Улс төр
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХҮЛЭЭЛГҮЙ, ЗАСГИЙН ГАЗАР ЭНЭ ӨДРӨӨС ХЭМНЭЛТИЙН ГОРИМД БҮРЭН ШИЛЖЛЭЭ
2026-04-04 • 1м унших
Улс төр
Н.УЧРАЛЫН ЗАСГИЙН ГАЗАР
2026-04-03 • 1м унших
Улс төр
С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонголоо
2026-04-03 • 1м унших
Улс төр
Монголын Ногоон намын шинэ дарга
2026-04-03 • 1м унших
Гадаад мэдээ
Ираны Ерөнхийлөгч америкчуудад нээлттэй захидал илгээлээ
2026-04-03 • 1м унших
Эдийн засаг
Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
2026-04-03 • 1м унших
Шууд
“Ахмадын амралт, сувиллын төв”-ийн барилгыг нийслэлийн өмчид хүлээлгэн өглөө
2026-04-03 • 1м унших
Эдийн засаг
НӨАТ-ын баримтаа энэ сарын наймнаас өмнө бүртгүүлээрэй
2026-04-02 • 1м унших
Улс төр
УИХ-ын дарга болохын тулд намаасаа түдгэлзэж, боломжоосоо татгалзах нь эр зориг уу, улс төрийн нүүдэл үү?
2026-04-02 • 1м унших
Шууд
Аутизмыг таниулах дэлхийн өдөр
2026-04-02 • 1м унших
Улс төр
МАН-ын Удирдах зөвлөлөөс С.Бямбацогтыг УИХ-ын даргад нэр дэвшүүллээ
2026-04-02 • 1м унших
Ярилцлага
И.Эрдэнэцэцэг: Намайг итгэж ирсэн хүн бүхний сэтгэлд хүртэл ажиллах ёстой
2026-04-02 • 1м унших
Танд хэрэгтэй
Өнөөдөр олон улсын "Хүүхдийн номын өдөр"
2026-04-02 • 1м унших
Гадаад мэдээ
Өмнөд Солонгос эдийн засгийн багц арга хэмжээ авна
2026-04-02 • 1м унших
Эдийн засаг
Шатахууны үнийн хэлбэлзлийг зохицуулна
2026-04-02 • 1м унших
Гадаад мэдээ
Азийн анхны “Eurovision” дууны тэмцээн
2026-04-01 • 1м унших
Шууд
Соёлын болон геологийн өвд тулгуурлан тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлнэ
2026-04-01 • 1м унших
Улс төр
МАН-ын Удирдах зөвлөл маргааш 09.00 цагт хуралдахаар товложээ
2026-04-01 • 1м унших
Шууд
Ж.Дугардорж: Тендерийн хууль зөрчиж 22 тэрбум завшсан хэргийн ард Б.Батцэцэг сайд байгаа
2026-04-01 • 1м унших
Улс төр
Н.Учрал:Улстөрч та бүхнийг үндэстний эрх ашгийн төлөө ухаан бодлоо уралдуулж, ажиллахыг уриалъя
2026-04-01 • 1м унших
Шууд
Монгол, Францын Засгийн газар хоорондын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа
2026-04-01 • 1м унших
Шууд
ӨМНӨГОВЬ: Төвийн бүсийн физикийн олимпиадаас багш, сурагчид зургаан медаль хүртлээ
2026-04-01 • 1м унших
Шууд
Улаанбаатарын өдрүүд эхэллээ
2026-04-01 • 1м унших
Эдийн засаг
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал
2026-04-01 • 1м унших
Шууд
Өнөөдөр инээдмийн өдөр
2026-04-01 • 1м унших
Улс төр
Н.Учралыг УИХ-ын даргаас чөлөөлж, Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр болжээ
2026-03-29 • 1м унших
Шууд
Алга болсон цэрэг эсэн мэнд олдлоо
2026-03-29 • 1м унших
Сэдвийн мөрөөр
"Сахалтай дарга"
2026-03-18 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх