live

АГЛАГ БҮТЭЭЛИЙН ХИЙД

2025.07.24 • 1м унших
CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2025-07-24 • 1м унших

УБ хотоос баруун хойш 92 км засмал замаар, 7 км шороон замаар явж хүрэх зайд буюу Төв аймгийн Борнуур сумын Нарт багийн “Далын ам” хэмээх газарт оршдог. Урьд энэ нутагт “Далан хар” хэмээх булаг урсаж, эргэн тойронд нь далий ягаан хэмээх цэцэг ихээр ургадаг байсан учраас ийн нэрийджээ. Тус ам байгаа уулыг Гарьд хэмээх агаад хад, мод алагласан, уулын сүрлэг үзэмжийг илтгэсэн газар юм. Тэрхүү сайхан тогтоцыг түшиглэн мөргөл залбирал үйлдэх буддын шашны ариун дагшин сүм музейг байгуулжээ. Үндэслэн байгуулагч нь ард олноо “бурханч лам” хэмээн алдаршсан агсан Г.Пүрэвбат бөгөөд энэхүү сүмийг “Өлзийг бадруулагч хийд орон” болно хэмээн айлдсан байдаг.

Сүмийг зорин очиход хамгийн түрүүнд “Асарт хаалга” угтах ба хаалганы дээд талд “Язгуурын гурван бурханы суварга” залагдсан байдаг. Хөх, цагаан, улбар шар өнгийн суваргууд байх ба хөх өнгөөр монголчуудыг ивээгч сахиус Очирваань бурханыг, цагаан өнгөөр аливаа аюулаас аврагч Чагши Жанрайсиг бурханыг, улбар шар өнгөөр оюун ухааныг дээдлэгч Манзушир бурханыг төлөөлүүлжээ. Мөн зарим тохиолдолд “Насны гурван шүтээн” болох Аюуш, Жүгдэрнамжил, Цагаан дар эхийг төлөөлүүлэн улаан, шар, цагаан өнгийн суваргыг залах нь буй.

Лусын рашаант суварга, Сэтэрт мод, Цагаан лянхуа хүрд, Аглагийн сүм, Сонин содон зүйлийн музей, Газрын даруулга яст мэлхий, Алтан өндөг, Найман хөлт арслан, Үст загас, Дархлагдсан мод, Үүдэн хад, Эргэх хавцал, Арга билгийн шүтээн, Эхийн сав, Амьдралын үүд мод, Заан хад, Ембүү хад, Лам хад, Тэнгэрийн нударга хад, Мөр хад, Суудал хад, Хүрдэн гишүүнт мод, Гулсдаг хонгил, Үдэлтийн суудал хад, Очирваань бурханы хөрөг гэх мэт газруудыг үзэж танилцан аялснаар тус хийдэд зорчих ариусал мөргөлийн аялал өндөрлөнө.

Сүмийн бэл хүртэл машин явах боломжтой бөгөөд түүнээс цааш зам дагуу явган аялж хүрнэ. Гарьд уулын энгэр рүү өгсөхөд нэлээд эгц бөгөөд өгсөх замд нэгэн булаг байх ба түүнийг хамгаалан жижиг сүм барин, гадагш цорго гаргажээ. Ходоод гэдэсний эмгэгт сайн гэх тус рашаанаас халуун өдөр ундаасаж цангавал хүртэх боломжтой. Гарьд уулын энгэр дэх өвөрмөц хад чулууны тогтоцыг урам сэтгэмжээр хөглөн арслан биетэй, хангарьд толгойтой амьтны дүрсэд хувирган “Арслан гарьдын хүү найман хөлт арслан” урлажээ. Буддын шашны үлгэр домогт сүм хийдийн хамгаалагч амьтадаар арслан, хангарьд зэрэг амьтад өргөмжлөгдсөн байдаг учраас тус сүмийн хамгаалагч гэдэг утгаар бэлгэдэн бүтээжээ. “Газрын даруулга яст мэлхий” нь эртнээс нааш монголчуудын шүтэж ирсэн урт удаан нас, амар амгалангийн бэлгэдэл ажээ. Хийдийн зүүнтээ загасан толгойтой, халиу биетэй “Үст загас” хэмээх чулуун сийлбэр байх ба эдгээр хоорондоо үл зохицогч амьтдыг ийнхүү эвлүүлэн тавьсан нь “сайныг бэлгэдсэн учиртай” хэмээдэг.  Сүмийн өмнөх талбайд олон төрлийн сарнайн модыг тарьж ургуулжээ.

Аглагийн сүмийн дотор гадар талд ургаа том чулуу байх агаад түүнийг “Өөрөө үүдсэн ширээ” хэмээнэ. Анх сүмийг барихаар буурь засах гээд тэрхүү чулууг зүсэж хагалан авахаар завджээ. Гэтэл гэнэт түймэр дэгдсэн байна. Бурханч лам тэр шөнө нэгэн зүүд зүүдэлтэл нөгөөх чулуу тод үзэгджээ. Тэрхүү чулууг хөдөлгөж болохгүй юм байна хэмээн ойлгоод сүмийнхээ дотор талд үлдээн Жанрайсиг бурханы зүрхэн тарни “Маанийн зургаан үсэг”-ийг сийлэн мөнхөлжээ.  Сүмийн хойморт “шамбалын орон буюу оюун ухааны орон”-ыг урлан бүтээж бурхан багш, язгуурын таван бурхан, цагаан дарь эх гэх мэт олон энэрэнгүй бурхадын баримал дүр, тэдэнд өргөл болгож олон өнгийн чимэглэл бүхий балингуудыг засаж байрлуулсан байдаг. Түүний баруун хананд эмэгтэйчүүд, тэр дундаа эх хүүхдийг авран нигүүлсэх Ногоон дарь эхийг залсан бол эсрэг талд нь ертөнцийн амьтан бүхнийг энэ яваа насанд нь өвчин зовлон, аливаа муу бүхнээс авран хамгаалах, эцэс хойт насанд нь сайн мөрийг олох хүртэл бодьсадын байдлаас огт урвахгүйгээр шашныг сахиж, амьтны тусыг үйлдэхийн тангарагтай номын сахиус Балданлхам бурхан, хүний энэ насны явдлыг шүүн тунгаадаг Эрлэг номун хаан буюу Дамдинчойжоо бурханы хөрөг дүрийг залсан байна. Мөн тус сүмд буддын шашны их хөлгөн сударын хураангуй Ганжуур, дэлгэрэнгүй сургааль Данжуурыг хүндэтгэн өргөжээ. Аглаг бүтээлийн сүмд эдгээр бурхадыг уламжлалт танка буюу шороон будгийн зураг, торгон зураг буюу зээгт наамал, зэсээр цутгаж алтдах, цаасаар шуумалдаж бүтээх зэрэг бурхан бүтээх бүхий л аргаар урласан бүтээлүүд буй.


Мөн бурханч лам Г.Пүрэвбат лам болон түүний шавь нарын урласан эрт галавын үед л байсан болов уу гэхээр мутант хэлбэрийн луу, арваалж, лус, савдагийн дүрслэлүүдийг үзэж болно. Монгол орны өнцөг булан бүрээс олдсон элдэв хэлбэрт чулуу, модны үндэс, өвөрмөц байгалийн бусад зүйлсийг ашиглан бурханч ламтан бясалгалын зүүд нойрондоо харсан үлгэр домгийн мэт хийсвэр амьтдыг урлан сүмийг ийнхүү чимэглэжээ.    

Сүмийн зүүн талаас 2 дугаар давхарт гарах ба голын танхимд Монголын сүүлчийн хаан, YIII Богд хаан Жибзундамба, хатан Дондогдуламын хөрөг, бурханч ламтан Г.Пүрэвбатын урлахуйн ухааны хоёр их багшийн хөрөг дүрийг залжээ.  Гарьд уулын “эзэн савдаг” хэмээх шувуун далавчтай, хүний биеийн дүрстэй, этгээд хачин бэлэг эрхтэнтэй амьтныг бүтээж байрлуулжээ. Бурханч лам Г.Пүрэвбат үе үе удаан хугацаагаар тус газар оронд бясалгал үйлдэн байх үест энэхүү хийд буй эргэн тойрны уул хангайн бүхий л эзэд, тэдний элч амьтадыг бясалгалын зүүд нойрондоо харсан хэмээнэ. 2 дугаар давхарын хамгийн цаад талын өрөөнд сонин содон зүйлийн музей байх агаад бурханч ламтны цуглуулсан, этгээд хачин амьтадын “жинхэнэ” үзмэрүүд бий. Тухайлбал, анаконда аварга могойн арьс, аварга матарын арьс, ганц эвэртэй морины гавал, 4 эвэртэй хуц, 6 эвэртэй бор гөрөөс, 1 эвэртэй янгир, 6 соёотой гахай, эвэртэй туулай, цэцгэн эвэрт гөрөөс, 5 толгойтой загас гэх мэт сонин содон амьтадын үзмэрийг олдсон газар усны нэртэй нь хамт танилцуулан дэлгэсэн байна.


Аглаг бүтээлийн сүмийн “адал явдалт явган аялал” сүмийн ард байх “дархлагдсан мод”-ноос эхэлнэ. Хатаж гандсан модны мөчрөөс нэг мөчир салаалан гарч, саглагар ногоон болон ургажээ. Тийм учраас тус модноос урт нас, эрүүл энхийг хүсэн залбирдаг. Сүмийн орчинд хэрхэн аялах талаар замчилах жим үүсгэсэн байдаг ба түүнийг даган олс татаж бэхэлжээ. Тэрхүү олсыг даган аялах хэрэгтэй болно. Замын хувьд цастай, бороотой үед хальтиргаа гулгаа үүсгэж мэдэх, салхитай үед шороо тоос босгож мэдэх зөөлөн хөрстэй.  Дархлагдсан модны дараа “зуурдын хавцгай”, “арга билгийн шүтээн”, “эргэх хавцал” гэх мэт байгаль эхийн урлангуудаар зочилж тойрч, шургаж, магадгүй мөлхөж гарна. “Арга билгийн шүтээн” гэх хад нь холоос харахад эмэгтэй хүний хэлүү мэт хэлбэртэй бөгөөд дундах завсарт нь бурханч ламтан эр хүйсийн тэмдэгийг урлан залж ийнхүү нэрийджээ. Ламтаны хэлснээр энэхүү “арга билгийн шүтээн”-д мөргөж залбирах учиртай бөгөөд “дараа төрөлдөө өндөр дээд төрөлд мэндлэх”-ийг хүсдэг гэнэ.


“Эхийн сав” хадны зүүн талаас шургаж орон баруун тийш гарсан нүхээр мэндэлж гарах ёстой. Энэхүү хадаар шурган гарснаар тухайн хүний энэ насандаа үйлдсэн нүгэл хилэнц, мунхаг сэтгэл арилна. Хад руу шургаж орсон бол буцаж болохгүй ба зайлшгүй мөлхөх шаардлагатай болно. 


“Ембүү хад”-ыг нар зөв гурав тойрон олз омог дуудаж хүсдэг.  “Лам хад” нь холоос харахад завилаад сууж буй хүн шиг харагдана. Хувраг хүнд мөргөж буй үйлдэл хийж бурханы шашин мандан бадрахын хүслийг шивнэх учиртай аж. “Тэнгэрийн нударга хад” хэмээх чулуунд зангидсан гараар цохичихсон юм шиг хэв үлдсэн байдаг. Түүнийг эрч хүчний бэлгэдэл болгон шүтэх учиртай. “Мөр хад”-нд өөрийн нэг хөлөөр гишгэж, явж буй зам харгуйгаа аюул осолгүй байхыг хүсэж гуйдаг гэнэ.


Аглагийн сүмд зочлохдоо элдэв хадаг яндар, архи сүү, арц хүж, идээ будаа авчрах шаардлагагүй аж. Учир нь сүмийн орчинд хог хаягдал үүсэж, элдэв эхүүн муухай үнэр танар бий болно хэмээн сэргийлдэг. Хамгийн гол нь цэвэр агаар амьсгалан, тархи оюунаа амраан, бурханы шүншиг аравнай оршоосон хад чулуу, бурхад, сүмийн орчноос сайн сайхан энерги, эрч хүчийг авах нь л чухал ажээ.


Сүмийн баруун урд орчинд бурханч лам агсны Г.Пүрэвбатын амьдардаг сууц, зүүн урд талд “Их хишиг” зоогийн газар, түүний урд тус хийдийн лам нарын сууц, ажилчин ажилтнуудын гэр хэмээх монгол гэр тэргүүтэн байрлажээ. Мөн хийдийн орчинд туулай, могой, галуу, тахиа, нохой гэх мэт амьтад аялагч олон түмнээс айж цочих аюулгүй амьдарцгаадаг

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Шууд
Дүрэм зөрчсөн жолооч нарыг AI-аар илрүүлж хариуцлага тооцно
22 цагийн өмнө • 1м унших
Шууд
БНСУ-ын иргэдийг визийн шаардлагаас чөлөөлсөн хугацааг нэг жилээр сунгажээ
22 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
Уоррен Баффет албан тушаалаа орхилоо
23 цагийн өмнө • 1м унших
Эдийн засаг
Бүх төрлийн тэтгэврийг 80 мянган төгрөгөөр нэмэгдүүллээ
2025-12-31 • 1м унших
Улс төр
АН-ыг нэгтгэсэн Л.Гантөмөрийг харлуулж байгаагийн цаана юу байна вэ?
2025-12-31 • 1м унших
Шууд
18 чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
2025-12-31 • 1м унших
Эдийн засаг
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг хаврын чуулганаар өргөн мэдүүлнэ
2025-12-31 • 1м унших
Эдийн засаг
Х.Нямбаатар: 2026 онд орон сууцжуулах төслийг урагшлуулж, барилгын салбарыг дэмжинэ
2025-12-31 • 1м унших
Гадаад мэдээ
ХУРДНЫ ЗАМЫН ХАМГИЙН УРТ НҮХЭН ГАРЦ
2025-12-31 • 1м унших
Улс төр
Н.УЧРАЛААР УДИРДУУЛЖ, УЛС ТӨРД ТОГЛОХ МАН-ЫН ИРЭЭДҮЙГ ТОДОРХОЙЛСОН 2025 ОН
2025-12-30 • 1м унших
Шууд
Улсын арслан Б.Орхонбаяр хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчийн цом гардлаа
2025-12-30 • 1м унших
Шууд
Бенгалын гал, салют зэрэг пиротехникийн хэрэгслийг хэрэглэхээс татгалзаарай
2025-12-30 • 1м унших
Шууд
Монгол бахархал-2025
2025-12-29 • 1м унших
Гадаад мэдээ
Трамп-Зеленский нарын уулзалт тодорхой үр дүнд хүрсэнгүй
2025-12-29 • 1м унших
Шууд
“Аавдаа бичих захидал” уралдаан
2025-12-29 • 1м унших
Эдийн засаг
Урьдчилсан дүнгээр 58.1 сая толгой мал тоологдлоо
2025-12-29 • 1м унших
Шууд
Богд Хаант Монгол Улсын Төрийн бэлгэдэл далбаа
2025-12-29 • 1м унших
Шууд
Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны баярын өдөр
2025-12-29 • 1м унших
Улс төр
С.АМАРСАЙХАН: ЭДИЙН ЗАСАГ ХЯМАРСАН, ИРГЭДИЙН ОРЛОГО ХУМИГДСАН ЭНЭ ҮЕД ТӨРИЙН ӨМЧИЙГ БӨӨНӨӨР НЬ ХУВЬЧИЛЖ БОЛОХГҮЙ
2025-12-26 • 1м унших
Гадаад мэдээ
Германы Холбооны Захиргааны Шүүх неонацист бүлэглэлд тавьсан хоригийг хүчингүй болголоо
2025-12-26 • 1м унших
Эдийн засаг
БНХАУ-аас 26 вагон АИ95 бензин Монгол Улсын нутаг дэвсгэрт орж иржээ
2025-12-26 • 1м унших
Эдийн засаг
Оюу толгой бүлэг ордын талаарх УИХ-ын тогтоолыг баталлаа
2025-12-26 • 1м унших
Эдийн засаг
МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН АВРАЛЫН ГАРЦ
2025-12-05 • 1м унших
Шууд
Мал, тэжээвэр амьтдын тооллого ням гарагт эхэлнэ
2025-12-05 • 1м унших
Шууд
Холимог тулаанч Б.Энх-Оргил аваргын бүсийн төлөө өнөөдөр тулалдана
2025-12-05 • 1м унших
Шууд
Дунд ангийн сурагчдыг танхимаар хичээллүүлэх шаардлаа
2025-12-05 • 1м унших
Эдийн засаг
Төрийн банкны тэтгэврийн зээлийн хүү буурч, хугацаа уртаслаа
2025-12-05 • 1м унших
Улс төр
ТОМИЛГОО:Ерөнхий сайдын ахлах зөвлөх
2025-12-05 • 1м унших
Гадаад мэдээ
Францын ерөнхийлөгч Украины дайныг зогсооход дэмжлэг үзүүлэхийг уриаллаа
2025-12-05 • 1м унших
Шууд
"Чингис хаан" үндэсний музей Ватиканы Апостолын Номын сантай хамтарна
2025-12-05 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Шууд
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ӨНӨӨДӨР ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРНО
2024-06-19 • 1м унших
Бүгдийг үзэх