CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2025-07-18 • 1м унших

Монгол Улсын иргэн бүрд газар эзэмших эрхийг Үндсэн хуулиар олгосон. Нөгөө талаар худалдан авах, бусдад худалдах эрх нь нээлттэй байдаг. Гэтэл Үндсэн хуулиас дээгүүр толгойтой Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга Ч.Мэндсайхан, Байгаль орчны газрын байцаагч н.Цогтбаатар, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Нямдорж, хорооны Засаг дарга С.Мөнхсутай нар энэ эрхийг зөрчиж, иргэдийг дарамтлан хохироож байна. 

Тодотговол, иргэн М нийслэлийн Газрын албанаас зарласан дуудлага худалдаанд оролцож, Гачууртад газар худалдан авчээ. Ийнхүү дуудлага худалдаагаар авсан газар дээрээ хашаа барих гэхээр тус хорооны Засаг дарга С.Мөнхсутай, Баянзүрх дүүргийн Байгаль орчны газрын байцаагч н.Цогтбаатар, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Нямдорж нар иргэдийг турхиран хашаа бариулахгүй байгааг бидэнд мэдээлсэн юм. Тэд ингэхдээ Монголын чөлөөт бөхийн холбооны залуусыг дагуулан очиж, хашаа барих гэсэн иргэнийг хэл амаар доромжилон хөөж явуулсан байх юм.

Тухайн иргэн хөрөнгө мөнгөө гарган, хууль ёсны дуудлага худалдаанд оролцож, нэгэнт өөрийн болгочихсон газар дээр хашаа бариулахгүй байгааг юу гэж ойлгох вэ. Үүний цаана асар том эрх ашиг байгааг нуух юун. Нийслэлд газрын асуудал бол авлига, арилжаа наймааны нэгээхэн том талбар болчихсон. Тиймээс дээр дурдсан эрхмүүд нийслэлээс зарласан дуудлага худалдаанд орж өмчлөөд авчихсан газар дээр хашаа бариулахгүй байгаа нь иргэнээс авлига авах гэсэн нэг арга байх. Эсвэл элдвээр шалтаглаж байгаад тухайн иргэнээс газрыг нь булаан авч цааш дамлан зарах гэсэн байхыг үгүйсгэхгүй.

Үүний цаана, гол эзэн нь дүүргийн ИТХ-ын дарга Ч.Мэндсайххан байгаа нь ойлгомжтой. Учир нь тэрбээр цахим орчинд лайв хийхдээ “Газар авсан иргэд болон нутгийн иргэдийн хооронд маргаан гараад байна” хэмээн огт маргаан гараагүй зүйлийг хэргээр олон нийтэд худал мэдээлсэн. Мөн үеэр дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Нямдорж “Би ажлаа хийж байна. Та нарыг эндээс зайлуулах эрх нь надад байна” хэмээн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, иргэдийг дарамтлан танхайрчээ.

Тиймээс Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан өөрөө энэхүү дээрмийн бүлэглэлд байдаггүй бол Баянзүрх дүүрэгт цэцэглэж буй газрын наймаа, авлигын асуудалд анхаарал хандуулан, улмаар дээрх алба хаагч нарт хариуцлага тооцох, төрийн албанаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авахгүй бол цаашид нөхцөл байдал улам л хүндрэх төлөвтэй. Мөнхүү шударга ёс хэмээн тодорсон Хотын дарга Х.Нямбаатар, дүүргийн иргэдийн итгэлийг авч, УИХ-д сонгогдсон Э.Бат-Амгалан тэргүүтэй эрхэм гишүүд ч энэхүү асуудалд анхаарал хандуулах зайлшгүй шаардлага үүссэн. Шуудхан хэлэхэд хурган дарга нарын энэхүү дээрмийн асуудлыг зогсоохыг шаардаж байна.

Нэгэн цагт нийслэлийн газрын наймааны “Загалмайлсан эцэг” гэгдэж явсан М.Энхболд төрөөс явсан цагаас хойш газрын наймааны асуудалд цэг хатгасан, одоо ч тэмцэж байна хэмээн Хотын дарга Х.Нямбаатар мэдээлж байсан ч төрийн бага, дунд шатанд газрын наймаа, авлига, дээрмийн асуудал энэ мэтээр байгааг дээрх нөхөд харуулж байгаагийн тодхон жишээ энэ буюу.

С.Баяр

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 1 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 1 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Шууд
Сурагчид “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа
2026-04-04 • 1м унших
Гадаад мэдээ
Бельгийн санхүүгийн нөхцөл байдал хүндэрчээ
2026-04-04 • 1м унших
Улс төр
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХҮЛЭЭЛГҮЙ, ЗАСГИЙН ГАЗАР ЭНЭ ӨДРӨӨС ХЭМНЭЛТИЙН ГОРИМД БҮРЭН ШИЛЖЛЭЭ
2026-04-04 • 1м унших
Улс төр
Н.УЧРАЛЫН ЗАСГИЙН ГАЗАР
2026-04-03 • 1м унших
Улс төр
С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонголоо
2026-04-03 • 1м унших
Улс төр
Монголын Ногоон намын шинэ дарга
2026-04-03 • 1м унших
Гадаад мэдээ
Ираны Ерөнхийлөгч америкчуудад нээлттэй захидал илгээлээ
2026-04-03 • 1м унших
Эдийн засаг
Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
2026-04-03 • 1м унших
Шууд
“Ахмадын амралт, сувиллын төв”-ийн барилгыг нийслэлийн өмчид хүлээлгэн өглөө
2026-04-03 • 1м унших
Эдийн засаг
НӨАТ-ын баримтаа энэ сарын наймнаас өмнө бүртгүүлээрэй
2026-04-02 • 1м унших
Улс төр
УИХ-ын дарга болохын тулд намаасаа түдгэлзэж, боломжоосоо татгалзах нь эр зориг уу, улс төрийн нүүдэл үү?
2026-04-02 • 1м унших
Шууд
Аутизмыг таниулах дэлхийн өдөр
2026-04-02 • 1м унших
Улс төр
МАН-ын Удирдах зөвлөлөөс С.Бямбацогтыг УИХ-ын даргад нэр дэвшүүллээ
2026-04-02 • 1м унших
Ярилцлага
И.Эрдэнэцэцэг: Намайг итгэж ирсэн хүн бүхний сэтгэлд хүртэл ажиллах ёстой
2026-04-02 • 1м унших
Танд хэрэгтэй
Өнөөдөр олон улсын "Хүүхдийн номын өдөр"
2026-04-02 • 1м унших
Гадаад мэдээ
Өмнөд Солонгос эдийн засгийн багц арга хэмжээ авна
2026-04-02 • 1м унших
Эдийн засаг
Шатахууны үнийн хэлбэлзлийг зохицуулна
2026-04-02 • 1м унших
Гадаад мэдээ
Азийн анхны “Eurovision” дууны тэмцээн
2026-04-01 • 1м унших
Шууд
Соёлын болон геологийн өвд тулгуурлан тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлнэ
2026-04-01 • 1м унших
Улс төр
МАН-ын Удирдах зөвлөл маргааш 09.00 цагт хуралдахаар товложээ
2026-04-01 • 1м унших
Шууд
Ж.Дугардорж: Тендерийн хууль зөрчиж 22 тэрбум завшсан хэргийн ард Б.Батцэцэг сайд байгаа
2026-04-01 • 1м унших
Улс төр
Н.Учрал:Улстөрч та бүхнийг үндэстний эрх ашгийн төлөө ухаан бодлоо уралдуулж, ажиллахыг уриалъя
2026-04-01 • 1м унших
Шууд
Монгол, Францын Засгийн газар хоорондын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа
2026-04-01 • 1м унших
Шууд
ӨМНӨГОВЬ: Төвийн бүсийн физикийн олимпиадаас багш, сурагчид зургаан медаль хүртлээ
2026-04-01 • 1м унших
Шууд
Улаанбаатарын өдрүүд эхэллээ
2026-04-01 • 1м унших
Эдийн засаг
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал
2026-04-01 • 1м унших
Шууд
Өнөөдөр инээдмийн өдөр
2026-04-01 • 1м унших
Улс төр
Н.Учралыг УИХ-ын даргаас чөлөөлж, Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр болжээ
2026-03-29 • 1м унших
Шууд
Алга болсон цэрэг эсэн мэнд олдлоо
2026-03-29 • 1м унших
Сэдвийн мөрөөр
"Сахалтай дарга"
2026-03-18 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
1 Жилийн өмнө • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх