CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2025-06-20 • 1м унших

Монгол Улсын Засгийн газар огцорсон нь ард түмний ялалт уу, аль эсвэл дарангуйлал руу чиглэсэн алхам уу. Монгол Улсын шинэ Ерөнхий сайдаар Г.Занданшатар томилогдлоо. Тэрбээр ОХУ-д боловсрол эзэмшсэн, өмнө нь Гадаад хэргийн сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, УИХ-ын даргаар ажиллаж байсан эдийн засагч нэгэн.

Г.Занданшатар Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа “Би хоцрохгүй урагшлах болно. Бид эв нэгдлийг дээдэлж, эдийн засгийн хүнд нөхцөл байдлыг даван туулах болно” хэмээн хэлсэн юм. Тэрбээр УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон 117 гишүүний 108-ийнх нь дэмжлэгээр улсынхаа 34 дэхь Ерөнхий сайд болсон.

Ташрамд тодотгоход, МАН-ын гишүүн, огцорсон Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг унагахад нөлөөлсөн гол хүчин зүйл нь эдийн засгийн хүндрэлүүд юм. Түүнийг огцруулахыг шаардсан ард түмний эсэргүүцлийг дарахын тулд тэрбээр УИХ-аар итгэл үзүүлэх эсэх тухай тогтоол оруулсан ч  итгэлийн санал хураалтад хангалттай дэмжлэг авч чадалгүй огцорсон билээ. Мэдээж Л.Оюун-Эрдэнийг огцруулахад эдийн засгийн хүндрэлээс гадна түүний хүү О.Тэмүүлэн болон түүний  сүйт бүсгүйн олон нийтийн сүлжээнд нийтэлсэн нисдэг тэрэг, үнэтэй сүйн бөгж, тансаг зэрэглэлийн машин зэрэг тансаг хэрэглээний талаарх мэдээллүүд нөлөлсөн. Тэдний тансаглал олон мянган залуусыг хэдэн долоо хоногийн турш Улаанбаатар хотын төв Сүхбаатарын талбайд цугларах шалтгаан болсон. Жагсагчид Л.Оюун-Эрдэнийг хөрөнгөө нотлохыг шаардсан ч тэрбээр хуульд заасны дагуу Авлигатай тэмцэх газарт өгчихсөн гэж мэдэгдсэн. Гэвч олон нийтийн анхаарлын төвд байгаа залилангийн хэргийн дуулиан, яллах ажиллагаа, хариуцлагагүй байдлаас үүдэн иргэдийн АТГ-т итгэл итгэх сул байгаа аж.

Л.Оюун-Эрдэнийг огцрохыг шаардсан жагсаагчдын эсрэг өөр бодолтой жагсагчид ч бас байсан бөгөөд “Л. Оюун-Эрдэнэ л ёс суртахуун, ил тод байдал, авлигын тухай ярьж байсан" гэж эл эсэргүүцлийн хөдөлгөөний удирдагч 27 настай Өнөмөнхийн Жаргалсайхан TIME-д ярьжээ. Тэрбээр Монгол Улс, эдийн засаг, эрх чөлөөний хувьд үнэхээр доройтож байна. Авлигын дуулиан бол зүгээр л оч байсан хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. Ө.Жаргалсайханы хэлснээр олон нийт, ялангуяа залуучууд уур бухимдалтай байгаа нь амьжиргааны өртөг нэмэгдэж, цалингийн хэмжээ унасантай холбоотой аж.

Монгол Улс 2025 оны эхний дөрвөн сарын байдлаар Засгийн газрын зардал өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20 хувиар өссөн ч барааны экспорт 13 хувиар буурсан нь нүүрсний экспорт 39 хувиар буурсантай холбоотой.  Эл шалтгаануудын улмаас Монгол Улс эдийн засгийн хямралтай тулгарч байна.

Харин Л.Оюун-Эрдэнэ түүнийг унагасан гол шалтгаан нь “аалзны тор шиг орооцолдсон ашиг сонирхлын сүлжээ” хэмээн буруутгасан. Түүнчлэн Л.Оюун-Эрдэнийг дэмжигчид түүнийг огцруулахад гурван хүчин зүйл нөлөөлсөн гэж үзэж байгаа юм. Тодруулбал, нэгд, төрийн албан тушаалтныг орлогоо нотлож чадахгүй бол хөрөнгийг хураах хуулийн төсөл зэрэг албан тушаалын хулгайн хэргээр уйгагүй хөөцөлдөж байсантай нь холбоотой.

Мөн өнгөрсөн оны шинэчилсэн Ашигт малтмалын тухай хуульд ДНБ-ий таваас дээш хувийг үйлдвэрлэдэг “стратегийн” уурхайнуудын хөрөнгийн 34 хувийг Улсын баялгийн санд төвлөрүүлэхтэй тухай шийдвэртэй нь холбоотой гэж үзэж байгаа юм. Монгол Улсын стратегийн 16 ордын ес нь нөлөө бүхий цөөн  гэр бүлийн хувийн эзэмшилд байдаг бөгөөд Монголын улс төрийн тоймч Дамбадаржаагийн Жаргалсайхан,  “Тэдгээр хувийн компаниуд ордын 34 хувь нь төрд байхын эсрэг тэсрэг байр суурьтай байгаа” хэмээн бичиж байсан юм.

Дараагийн шалтгаан нь  Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг нэмэгдүүлэхийн тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахын тулд Л.Оюун-Эрдэнийг хууран мэхэлж гутаан доромжилж, одоогийн зөвшөөрөгдсөн ганцхан зургаан жилийн хугацаатай ажиллах хугацааг сунгах санаархалтай холбоотой гэж үзэж байна.

Үнэндээ ч   МАН Оюун-Эрдэнийг аврахад шаардагдах 64 саналын босгыг давахад хангалттай хууль тогтоогчтой байсан ч өөрийнх нь намынхан түүнийг орхиж, нууц санал хураалтад ердөө 44 нь дэмжиж, 38 нь эсэргүүцснээр огцороход У.Хүрэлсүх нөлөөлсөн нь үнэн.

Түүнээс гадна Л.Оюун-Эрдэнийг дэмжигчид, У. Хүрэлсүхийг Монголыг дарангуйлагч хөрш Хятад, Оростой эвсэх зорилготой автократ хүн хэмээн тодорхойлж, өнгөрсөн оны есдүгээр сард Владимир Путиныг Улаанбаатарт хүлээн авч, Олон улсын эрүүгийн шүүхийн баривчлах тогтоолыг зөрчиж, мөн тавдугаар сард Москвад болсон Ялалтын баярын жагсаалд оролцсон зэргийг дурджээ. Өөрөөр хэлбэл У. Хүрэлсүхийг Төв Азийн дарангуйлагчтай төстэй байдлаар өөртөө аварга алтан хөшөө бариулсан хэмээн дүрсэлсэн зураг олон нийтийн сүлжээгээр эргэлдэж байна.

Гэсэн ч 3.5 сая хүн ам нь импортын хий, нефтийн хэрэглээнийхээ 90 хувийг Москвагаас авдаг, аюулгүй байдлын үүднээс Орост бүрэн даатгадаг далайд гарцгүй Монгол Улсын хувьд Путинд талархах нь улс төрийн хэрэгцээ юм. ХБНГУ-ын Манхаймын их сургуулийн Монголыг хариуцсан мэргэжилтэн, профессор Жулиан Диеркес “Есдүгээр сард гарч ирсэн нь Путин дэлхийн бусад оронд дунд хуруугаа харуулсан явдал байлаа. “Монголд үгүй​гэж хэлэх боломж байгаагүй.” хэмээн онцолж байсныг санах хэрэгтэй байх.

Түүгээр ч зогсохгүй У.Хүрэлсүх 2021 онд тангараг өргөснийхөө дараахан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд үг хэлж, түүнээс хойш жил бүр ирэх болсон нь интернационалч гэдгээ нотолсон явдал гэж хэлж болно. (Түүний өмнөх Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга бараг ирдэггүй байв.) У.Хүрэлсүх өнгөрсөн есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий чуулганд тавьсан илтгэлдээ, Украин дахь Оросын түрэмгийллийг шууд буруушаагаагүй ч аливаа улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улс төрийн тусгаар тогтнолын эсрэг хүч хэрэглэхийг эрс эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн.

Хэдийгээр  Л.Оюун-Эрдэнийн үед Монголд бүх зүйл сайжирч байсан гэдэг ч Транспэрэнси Интернэшнл байгууллагын авлигын төсөөллийн индекст Монгол Улс 2021 онд засгийн эрхэнд гарахдаа 100-аас 35 оноо авч байсан бол өнгөрсөн жил дөнгөж 33 болж буурчээ. Үүний зэрэгцээ хүний эрхийн байгууллагууд түүний хяналтан дор тайван жагсагчид болон нэр хүндтэй сэтгүүлчдийг яллаж байгааг буруушааж байна. 2023 онд 88 байсан Монголын хэвлэлийн эрх чөлөөний зэрэглэл өнгөрсөн онд 180 орноос 109 болж буурчээ.

Л.Оюун-Эрдэнийн тухай Диеркес "Авлигын асуудлаар тэрээр риторик үйлдэл хийсэн" гэж хэлэв. "Ардчиллыг сурталчлахдаа тэр сөрөг үйлдэл хийсэн. Тэр ардчиллын дайчин биш." гэж хэлсэн юм. Нөгөөтэйгүүр Г. Занданшатар Ерөнхийлөгчтэй илт ойр байдаг ч өөрийн гэсэн эрх мэдэлтэй, өндөр боловсролтой, Стэнфордын их сургуульд зочин эрдэмтэн байсан улстөрч. Г.Занданшатар Ерөнхий сайд болсон нь Монголын цаашдын хөгжилд ямар ач холбогдолтой вэ гэдэг том асуулт байна...

Гэр бүлтэй, дөрвөн хүүхдийн эцэг, 55 настай Г.Занданшатар УИХ-ын спикерийн хувьд бодлоготой, тууштай нэгэн гэгддэг. Стэнфордод албан тушаалаа өгснийхөө дараа тэрээр 2019 оны Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаас өмнө олон нийтийн санаа бодлыг хэмжихэд ашиглагдаж байсан зөвлөлдөх санал асуулгад урам зоригтойгоор буцаж ирсэн. Гэхдээ Г.Занданшатар өмнө нь УИХ-д  гурван удаа сонгогдож байсан ч 2024 оны сонгуульд МАН-аас суудал аваагүй цөөхөн ахмадуудын нэг учраас Түүнийг Ерөнхий сайдаар томилох нь ардчиллын хувьд алдагдалтай сонголт гэж ч бас болно. Товчхондоо УИХ-ын гишүүн бус хууль тогтоогч бус хүнийг Ерөнхий сайдаар сонгосон нь урьд өмнө тохиолдож байгаагүй зүйл биш ч, түүний эсрэг салхи шуурвал "хууль ёсны ахилсын өсгий" болж магадгүй гэж Диеркес болгоомжилж байгаагаа бичжээ.

Эх сурвалж: TIME.COM

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Шууд
ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗАР “ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ТЭРГҮҮНИЙ САЛБАР ЗӨВЛӨЛ”-ӨӨР ШАЛГАРЛАА
2025-07-04 • 1м унших
Ярилцлага
Ж.ЧОЙХАНД:МОНГОЛД ГАН ЗУДЫН ДАВТАМЖ ОЙРХОН УЧРААС ИЛҮҮ АНХААРАХ ХЭРЭГТЭЙ
2025-07-04 • 1м унших
Сэдвийн мөрөөр
CHECK НЭГ СЭДЭВ: Унадаг дугуйтай холбоотой хүүхдийн гэмтэл 60 хувиар өсчээ
2025-07-04 • 1м унших
Шууд
ХӨСҮТ-ийн шинэ захирал С.Энхболд
2025-07-04 • 1м унших
Шууд
Тусгай хэрэгцээт хүүхдийн төрөлжсөн асрамжийн төвтэй болох нь ээ
2025-07-04 • 1м унших
Шууд
4591 хүүхэд улаанбурханаар өвджээ
2025-07-04 • 1м унших
Шууд
“УУР АМЬСГАЛЫН ТЕХНОЛОГИЙН ШИЙДЛҮҮД” ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-07-04 • 1м унших
Улс төр
Т.АУБАКИР: Тэтгэврийн зээлийг 100 хувь олгохоор боллоо
2025-07-03 • 1м унших
Шууд
Азийн анхдагч МЭХ-г намчдаас салгая
2025-07-03 • 1м унших
Ярилцлага
ИНҮТ: “БУЯНТ-УХАА” ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДАЛД БУУЖ, ХӨӨРӨХ НИСЛЭГҮҮДЭД ГАЗРЫН ТУСГАЙ ҮЙЛЧИЛГЭЭГ БИЕ ДААН ҮЗҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
2025-07-03 • 1м унших
Шууд
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно
2025-07-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
CHECK НЭГ СЭДЭВ: 2024 онд 398 бага насны хүүхэд хүчиндэх гэмт хэргийн хохирогч болжээ
2025-07-03 • 1м унших
Шууд
ТӨСӨВ: ГБХНХЯ-ны багцаас Хэмнэлтийн тухай хуулийн дагуу хасалт хийгджээ
2025-07-02 • 1м унших
Шууд
Талбай дээрх төмөр асар салхинд нурж гурван хүн гэмтжээ
2025-07-02 • 1м унших
Шууд
ОРХОН АЙМГИЙН БШУГ-ЫН ДАРГА О.АРИУНГЭРЭЛТ АРХИ УУСАН ҮЕДЭЭ ЭМЭГТЭЙ АЖИЛТНУУДАА ЗОДЖЭЭ
2025-07-02 • 1м унших
Шууд
ЕБС, цэцэрлэгүүдээ аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмжөөр бүрэн хангасан анхны аймаг
2025-07-02 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Амь эрсдсэн унаач хүүг эрүүл мэндийн үзлэгт хамруулна гэх шалтгаанаар халхавчлан БНХАУ руу авч явжээ
2025-07-02 • 1м унших
Сэдвийн мөрөөр
CHECK 1 СЭДЭВ: 36 ЦАГ ТУТАМ НЭГ ХҮҮХЭД ХҮЧИНДЭХ ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОГЧ БОЛДОГ
2025-07-02 • 1м унших
Улс төр
БҮХ НАМУУД ТАТАН БУУГДААД ГАНЦХАН НАМТАЙ БАЙЯ Л ДАА
2025-07-02 • 1м унших
Ярилцлага
Б.Батболд: Монгол банкны Ерөнхийлөгч ашиг олох зорилгоор Банкны тухай хууль тогтоомжоо зөрчөөд байна
2025-07-01 • 1м унших
Шууд
Дэлхийн адууны өдрийг анх удаа тэмдэглэн өнгөрүүлнэ
2025-07-01 • 1м унших
Гадаад мэдээ
“Эцэггүй гэр бүл живж буй хөлөг онгоцтой адил"
2025-07-01 • 1м унших
Шууд
Улаанбурхан өвчний тохиолдол 11016 боллоо
2025-07-01 • 1м унших
Шууд
 Монгол Улсын зээлийн эрсдэлийн үнэлгээг нэг түвшин ахиуллаа
2025-07-01 • 1м унших
Шууд
Хуурамч дипломтныг өөгшүүлж байсан хурган дарга нар
2025-06-30 • 1м унших
Шууд
Процессын дахин инженерчлэлийн хамтарсан ажлын хэсэг Өмнөговь аймгийн цагдаагийн газарт ажиллаа
2025-06-30 • 1м унших
Шууд
Гандангийн хашаанд орчин цагийн барилга барих нь түүхэн дурсгалд "дайсагнасан" хэрэг
2025-06-30 • 1м унших
Шууд
Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй хүүхдүүдийг нөхөн дархлаажуулалтад хамруулна
2025-06-30 • 1м унших
Гадаад мэдээ
Японд ажлаас үүдэлтэй сэтгэцийн өвчлөл дээд хэмжээнд хүрчээ
2025-06-28 • 1м унших
Шууд
Хүй долоон худаг руу 10 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж байна
2025-06-28 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
9 Сарын өмнө • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
9 Сарын өмнө • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
9 Сарын өмнө • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Шууд
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ӨНӨӨДӨР ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРНО
2024-06-19 • 1м унших
Бүгдийг үзэх