Т.Цолмонсайхан
Т.Цолмонсайхан - Сэтгүүлч
2025-02-18 • 1м унших

Монгол Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусгасан 14 мега төслийг “Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийг шилжүүлэн ачих терминалыг барих төсөл тэргүүлж буй. 

Улс орныг маань хөгжлийн манлайд хүргэнэ хэмээн сурталчилж байгаа 14 мега төслийн тэргүүн төслийг ажил болгох гэрээнд гарын үсэг зурах үйл явдал хэдхэн өмнө БНХАУ-ын Харбин хотод болов. Тухайн үйл явдал хийгээд төслийн үр өгөөж, өнгөтэй шимтэй бүхнийг Засгийн газраас бэлтгэсэн тархи угаалтын нэгэн хэвийн мэдээллээс уншсаар байгаад нийтээрээ цээжилсэн байх. 

Харин тус гэрээнээс үүдэн гарах сөрөг үр дагавар, болзошгүй эрсдлийн талаар ам ангайсангүй. Гэвч өнөөдөр инээж болох ч маргааш уйлах хэд хэдэн эрсдэл бий. 

Тодруулбал, тус төмөр зам нь Хятадын стандарын царигтай шууд холбогдох магадлалтай бөгөөд ингэснээр Монголын төмөр замын бүтэц Хятадын сүлжээнд улам хамааралтай болох юм. Өөрөөр хэлбэл Монголын дотоодын төмөр замын сүлжээг Хятадын сүлжээтэй шууд холбох эрсдэлтэй. Хэрэв ийм нөхцөл байдал үүсвэл Монгол Улсын бие даасан ложистик, дэд бүтцийн хөгжилд сөрөг нөлөө үзүүлнэ. 

Төмөр зам ашиглалтад орсноор их хэмжээний нүүрс богино хугацаанд экспортлогдож, Хятадын зах зээлд нийлүүлэлт огцом өснө. Мэдээж Хятад улсад нүүрсний эрэлт хэрэгцээ нийлүүлэлтээсээ бага байвал зах зээлийн жамаараа нүүрсний үнэ унах магадлалтай.

Төмөр зам барих явцад хүрээлэн буй орчны бохирдлыг нэмэгдүүлэх, тоосжилт нэмэгдсэнээр малчид болон амьтдад сөргөөр нөлөөлж, газар нутгийн байгалийн экосистемд өөрчлөлт орно. Улмаар төмөр замын маршрут нь малчдын бэлчээрийг хуваах, мал, амьтан усгүйдэх, өвс тэжээлд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй. 

 
Мэдээж хамгийн том асуудал бол Гашуунсухайтын авто замаар нүүрс тээвэрлэн амьжиргаагаа залгуулдаг жолооч нар "гудманд гарна" гэсэн үг. Албан бус тоогоор 1000 жолооч тус замаар нүүрс тээвэрлэдэг гэж үзэх юм бол тэдгээрийн ар гэр нэмэгдэж ажилгүй, орлогогүй болох хүний тоо хэдэн мянгаар тоологдоход хүрнэ. Үүнийг дагаад үргэлжид дээсэн дөрөөн дээр дэнжигнэдэг байдаг  эдийн засагт шууд сөрөг нөлөө үзүүлнэ. 

Өнгөрсөн оны сүүл буюу арваннэгдүгээр сараас эхлэн нүүрсээ борлуулж чадахгүй, вальютын нөөц нь багассан гээд улсын эдийн засаг эвгүйтчихсэн байгаа. Төр, Засгийнхан "улс чинь дампуурч байгаа" шүү гэж нэгэнт хэлж чадахгүйгээс хойш үүнд анхаарах сөхөөгүй болтол хэрүүлийн алим шидэж, цахим орчинд хоёр талцуулж буй. Харин бид маргааш гэхэд алдарт Халтар царайтын улс шиг болж мэдэх нөхцөл байдалд байгаагаа ч үл анзааран нэг нэгнээ шүүж, талцаж хэрэлдсээр. Түмэн олноо сүр жавхлан болон байж байгуулсан тус гэрээний бас нэг сөрөг тал нь нүүрсээ үнэд хүргэж зарахаас өөр орлогогүй манай улсын эдийн засаг Хятдаас хэт хамааралтай болох эрсдэл юм. Нэг өдөр Хятад улс нүүрсний хэрэглээгээ бууруулж, өөр эх үүсвэрт шилжвэл Монголын экспорт хүнд цохилтонд орно.

Дотуур хувцас, ширхэг хадаасаа хүртэл гаднаас авдаг манайх шиг үйлдвэрлэлгүй улс Хятадын зах зээлд нүүрс нийлүүлэхэд төвлөрч буй нь стратегийн хувьд эрсдэл дагуулна. Уг нь ганцхан нүүрс болон худалдан авч буй Хятад улсад найдаж, улсынхаа эдийн засгийг хутганы ирэн дээр тогтоож байхаар эдийн засгаа төрөлжүүлэх арга хэмжээ авбал алсдаа Монгол Улсад хэрэгтэй баймаар. 

Улс маань хөгжлийнхөө гараанаас хөдлөх гэж байна гэж хөөрцөглөж байгаад алсдаа амаа барих вий дээ.

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 1 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Гадаад мэдээ
Хятад "Үндэстэн ястны эв нэгдэл"-ийн тухай хуулийг баталлаа
2026-03-13 • 1м унших
Улс төр
Оюутолгой төслийн менежментийн төлбөрийг бууруулах бүхий хэлэлцээг энэ сард багтаан эцэслэнэ
2026-03-13 • 1м унших
Эдийн засаг
“Оюу толгой”-н Монгол Улсад ногдох өгөөжийг 60 хувиас дээш нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавив
2026-03-10 • 1м унших
Гадаад мэдээ
Газрын тосны үнэ огцом өслөө
2026-03-10 • 1м унших
Шууд
ШАР УСНЫ ҮЕРИЙН ЭРСДЭЛ ӨНДӨР БАЙНА
2026-03-10 • 1м унших
Улс төр
Ёс зүй, сахилга хариуцлагын үнэлгээгээр Дундговь аймгийн ЗДТГ тэргүүллээ
2026-03-06 • 1м унших
Улс төр
С.МӨНХЧУЛУУН: Өвөл, хаврын морин уралдааныг говийн бүсэд зохион байгуулах зохицуулалт хийх боломжтой
2026-03-06 • 1м унших
Улс төр
Увс аймгийн Засаг даргын орлогч С.Анхбаяр гэж хэн бэ?
2026-03-05 • 1м унших
Гадаад мэдээ
"American Airlines" компани Венесуэл руу хийх нислэгээ сэргээх зөвшөөрөл авлаа
2026-03-05 • 1м унших
Эдийн засаг
ЗГ: Ядуурлыг бууруулах, амьжиргааг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ авч хэрэгжүүлнэ
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа, ногдол ашгийг өвлүүлэх болон хувьцаа нэмж эзэмшүүлэх шийдвэрийн төсөл боловсруулна
2026-03-04 • 1м унших
Улс төр
УИХ-ын гишүүн П.Сайнзоригт хилийн хориг тавив
2026-03-04 • 1м унших
Улс төр
Д.АМАРБАЯСГАЛАН, Х.БУЛГАНТУЯА НАРЫН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ АСУУДЛЫГ ЯАРАЛТАЙ ГОРИМООР ХЭЛЭЛЦЭНЭ
2026-03-04 • 1м унших
Улс төр
УИХ-ын гишүүн Э.Болормаад хилийн хориг тавьжээ
2026-03-04 • 1м унших
Шууд
Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно
2026-03-04 • 1м унших
Шууд
“ХҮРЭЭ ИХ ДАЛЛАГА” ШАШИН УРЛАГИЙН ЦЭНГҮҮН
2026-03-04 • 1м унших
Гадаад мэдээ
Живсэн хөлөг онгоцноос Юань гүрний үеийн шаазан эдлэлүүд олджээ
2026-03-04 • 1м унших
Шууд
Өмнөговь аймгийн хэмжээнд 30 орчим ирвэс тархан нутаглаж байна
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Говь-Алтай аймгийн тэмээний баяраар 60 настай эрэгтэй нас барсныг нуун дарагдуулжээ
2026-03-02 • 1м унших
Гадаад мэдээ
ТРАМП: Ираны эсрэг явуулж буй цэргийн ажиллагаа тавьсан зорилтууд бүрэн биелэх хүртэл үргэлжилнэ
2026-03-02 • 1м унших
Шууд
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ
2026-03-02 • 1м унших
Шууд
Манзуширын аманд биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлжээ
2026-03-02 • 1м унших
Эдийн засаг
PDAC-2026: Монгол Улс стратегийн ач холбогдол бүхий нөөцөөрөө дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд чухал байр суурь эзлэх боломжтой
2026-03-02 • 1м унших
Шууд
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ
2026-03-01 • 1м унших
Улс төр
Т.Аюурсайхан: Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан
2026-03-01 • 1м унших
Улс төр
Д.АМАРБАЯСГАЛАН: Дотоод хүчээ алдахгүйн тулд хүн бүр хичээх хэрэгтэй ч хил хязгаар давж, хилсдүүлэн гүтгэж, хэлмэгдүүлэн шахахыг тэвчин хүлцэнэ гэсэн үг биш
2026-03-01 • 1м унших
Шууд
ГХЯ ЗӨВЛӨМЖ ГАРГАЛАА
2026-03-01 • 1м унших
Шууд
“Хөх сувд” мөсний баяр
2026-03-01 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх